Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/03916

 

 

 

 

 

 

 

2021 11 29 101/ШШ2021/03916

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Мийн /РД: 0000000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Гд /РД: 000000000/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18.810.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүү,

Хариуцагч М.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа,

Гэрч М.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М нь М.Гтай 2019 оноос найзын харилцаатай байсан ба мөнгө өгч авалцдаг байсан. Б.М Хаан банк дахь 00000000000 тоот данснаасаа М.Ггийн Хаан банк дахь 00000000000000 тоот данс руу 40 удаагийн гүйлгээгээр 18.810.000 төгрөгийг шилжүүлсэн.

2019 оны 4 сарын 19-ний өдөр 500.000 төгрөг,

2019 оны 4 сарын 20-ны өдөр 200.000 төгрөг,

2019 оны 5 сарын 7-ны өдөр 200.000 төгрөг,

2019 оны 5 сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 9:16,

2019 оны 5 сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 17:04,

2019 оны 6 сарын 10-ны өдөр 195.000 төгрөг,

2019 оны 6 сарын 17-ны өдөр 200.000 төгрөг,

2019 оны 6 сарын 24-ний өдөр 195.000 төгрөг, 13:44,

2019 оны 6 сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, 15:57,

2019 оны 6 сарын 28-ны өдөр 110.000 төгрөг,

2019 оны 7 сарын 19-ний өдөр 200.000 төгрөг,

2019 оны 7 сарын 20-ны өдөр 100.000 төгрөг,

2019 оны 7 сарын 26-ны өдөр 100.000 төгрөг,

2019 оны 8 сарын 26-ны өдөр 200.000 төгрөг,

2019 оны 8 сарын 30-ны өдөр 200.000 төгрөг,

2019 оны 9 сарын 20-ны өдөр 100.000 төгрөг,

2019 оны 9 сарын 24-ний өдөр 100.000 төгрөг,

2019 оны 9 сарын 27-ны өдөр 100.000 төгрөг,

2019 оны 9 сарын 30-ны өдөр 400.000 төгрөг,

2019 оны 10 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг,

2019 оны 10 сарын 29-ний өдөр 500.000 төгрөг,

2019 оны 11 сарын 15-ны өдөр 200.000 төгрөг,

2019 оны 11 сарын 23-ны өдөр 8.900.000 төгрөг,

2019 оны 11 сарын 26-ны өдөр 420.000 төгрөг,

2019 оны 12 сарын 4-ний өдөр 135.000 төгрөг,

2020 оны 1 сарын 23-ны өдөр 100.000 төгрөг,

2020 оны 2 сарын 23-ны өдөр 100.000 төгрөг,

2020 оны 4 сарын 12-ны өдөр 100.000 төгрөг,

2020 оны 4 сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг,

2020 оны 5 сарын 10-ны өдөр 100.000 төгрөг,

2020 оны 6 сарын 16-ны өдөр 350.000 төгрөг,

2020 оны 7 сарын 10-ны өдөр 100.000 төгрөг,

2020 оны 7 сарын 11-ний өдөр 2.500.000 төгрөг,

2020 оны 7 сарын 15-ны өдөр 370.000 төгрөг,

2020 оны 8 сарын 26-ны өдөр 200.000 төгрөг,

2020 оны 9 сарын 20-ны өдөр 100.000 төгрөг,

2020 оны 11 сарын 1-ний өдөр 100.000 төгрөг,

2020 оны 12 сарын 30-ны өдөр 100.000 төгрөг,

2019 оны 9 сарын 18-ны өдөр 75.000 төгрөгийг М.Энхтуяагийн Хаан банк дахь 0000000000000000 тоот дансаар, 2019 оны 6 сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийг мөн М.Энхтуяагийн 0000000000000000 тоот дансаар шилжүүлж М.Гд тус тус зээлсэн.

М.Г дээрхи 18.810.000 төгрөгийг эргүүлэн төлөөгүй, холбоо барихаа больсон тул зээлийн гэрээний үүргийн дагуу уг мөнгийг түүнээс гаргуулж Б.Мид олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Г миний бие 2018 оны 12 сард Б.Мтой танилцсан ба 2019 оны 2 сараас үерхэж дотно харилцаатай болсон. Б.М надад анх эхнэрээсээ салсан, хүүхдүүддээ тэтгэлэг төлдөг гэж хэлж байсан.

Б.М өөрийгөө гэр бүлгүй гэсэн тул тэр ч үүднээсээ би түүнийг найз нөхөд болон гэр бүлийнхэндээ танилцуулсан. Гэтэл 2019 оны 12 сард түүний эхнэр гэх хүн ярьсан ба түүнээс салаагүй, 2 хүүхэдтэй, мөн 5 сартай жирэмсэн гэдгээ хэлсэн. Б.Мийн эхнэр нь Солонгос явсан бөгөөд жирэмсэн болсноо тэнд очоод мэдсэн тул буцаад ирсэн гэж надад хэлсэн.

Энэ тухай би Б.Мид хэлэхэд юу яриад байгаа юм, би тэр эмэгтэйтэй амьдардаггүй гэж хэлсэн. Би түүнийг эхнэр, хүүхдүүдээсээ салаагүйг мэдээд айлын хүүхдүүд өнчрүүлээд яахав гэж бодоод салья гэсэн.

Салья гэхэд Б.М надад авч өгсөн бүх зүйлээ нэхсэн ба би түүнд нотебүүк, гар утас, монетон гинж, Солонгос улсаас ирэхдээ өгсөн том ээмэг зэргийг нь буцааж өгсөн. Мөн буцаж нийлэхгүй бол хамт үхнэ гэж машиндаа түгжиж намайг айлгаж байсан.

Б.М надтай уулзчихаад намайг гэрт хүргэж өгчихөөд мөрийтэй тоглож байна гээд гар утсаа унтраачихдаг байсан ба одоо бодоход эхнэр, хүүхэд дээрээ очоод утсаа унтраачихдаг байсан юм байна.

Мөн түүний эхнэр нь надад хэлэхдээ хөдөө явлаа гэж хэлээд утсаа унтраагаад алга болчихдог байсан гэж хэлсэн бөгөөд энэ үедээ манайд байдаг байсан юм шиг байна. Би уг нь Б.Мийг эхнэр, хүүхэдгүй гээд цаашдаа хамт амьдарна гээд аав, ээж хоёртойгоо танилцуулсан байсан. Аав маань бидний танилцсанаас хойш удалгүй нас барсан.

Би Б.Мид би залуу хүн өөр хүнтэй танилцаж амьдралаа шинээр эхлүүлмээр байна, чи эхнэр, хүүхдүүд дээрээ оч гэсэн. Тэгэхэд чи намайг ийм болгочихоод яах гээд байгаа юм гэж загнасан.

Түүнтэй харьцахгүй байя гэхээр байнга залгаад мессэж бичээд, уулзах дургүй байхад хүчээр авч явж уулздаг. Уулзаад ярилцаад салах юм бол дарамтлахгүй байх гэж бодсон чинь надаас мөнгө нэхээд эхэлсэн ба шүүхэд хандана гэсэн.

Б.Мийн надаас зээл гээд нэхээд байгаа мөнгө бол бидний үерхэж байхдаа хамт хэрэглэсэн мөнгөнөөс гадна түүний өөрийнх нь болон шилжүүл гэсэн данс руу нь шилжүүл гэснийх нь дагуу шилжүүлсэн мөнгө юм. Иймд Б.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18.810.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Гд 2019 оны 4 сарын 19-ний өдрөөс 2020 оны 6 сарын 27-ны өдөр хүртэл 40 удаагийн гүйлгээгээр 18.810.000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт уг мөнгийг нэхэмжилж байна гэж,

хариуцагч М.Г Зээл гэж нэхэж байгаа мөнгө Б.Мтой дотно харилцаатай байх үедээ хамт зарцуулж байсан, мөн түүний өөрийнх нь болон шилжүүл гэсэн данс руу нь шилжүүлж байсан мөнгө тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч С.Г нэхэмжлэгч Б.Мийн зээл хэмээн нэхэмжилж буй 18.810.000 төгрөгийг хамтдаа зарцуулсан, мөн Б.Мийн болон түүний шилжүүл гэсэн дансанд шилжүүлж байсан мөнгө тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

 

М.Энхтуяа шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

М.Г бол миний охин. Б.М миний охинтой хосын харилцаатай байсан. М.Г маань 1 охинтой ба охиныхоо ааваас архи уугаад байхаар нь салсан. Охин маань Б.Мийг гэр бүлгүй, тохьтой, томоотой хүнтэй танилцсан гээд гэртээ авчирч бидэнд танилцуулж байсан. Энэ 2 манай гэрт байдаг байсан.

... 2019 оны 12 сард байх, шөнө энэ 2 хэрэлдээд байхаар нь асуухад М.Г руу Б.Мийн эхнэр нь гэх хүн мессэж бичиж байна гэсэн. Охин маань түүнээс сална гэсэн ба би ч гэр бүлтэй хүнээс сал гэсэн.

Энэ хоёр амралт, зугаалга гээд явдаг л байсан. ... Миний аав Говь-Алтай аймагт байдаг ба бие нь тааруу гээд намайг явах гэж байхад Б.М замын зардал гэж 300.000 төгрөг өгсөн. Мөн бас хэрэглээний мөнгө гэж 75.000 төгрөг өгч байсан. Хүргэн болж байгаа хүн маань өгөхөөр авсан... гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь Хаан банк дахь 00000000000 тоот данснаасаа хариуцагч С.Ггийн мөн банк дахь 00000000000000 тоот данс руу 2019 оны 4 сарын 19-ний өдрөөс 2020 оны 6 сарын 27-ны өдрийн хооронд нийт 40 удаагийн гүйлгээгээр 18.810.000 төгрөгийг шилжүүлж уг мөнгийг М.Гд зээлдүүлсэн гэх боловч энэ нь хариуцагч М.Ггийн тайлбар, М.Энхтуяагийн гэрчийн мэдүүлэг болон зохигчдын Хаан банк дахь данснуудын хуулгуудаар няцаагдаж байна.

Тухалбал: Б.М нь 2019 оны 6 сарын 24-ний өдөр 15:57 минутад 500.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч 110.000 төгрөгийг g гүйлгээний утгатай шилжүүлсэн, 2020 оны 7 сарын 11-ний өдөр 2.500.000 төгрөг, 2020 оны 7 сарын 15-ны өдөр 370.000 төгрөг, 2020 оны 9 сарын 20-ны өдөр 100.000 төгрөг тус тус шилжүүлсэн гэх боловч шилжүүлээгүй ажээ.

 

Мөн Б.М нь 00000000000 тоот данснаасаа хариуцагч С.Ггийн мөн банк дахь 00000000000000 тоот данс руу 2019 оны 11 сарын 23-ны өдөр 8.900.000 төгрөгийг d гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэхэд М.Г 2019 оны 11 сарын 24-ний өдөр мөн банк дахь 5081028899 тоот данс руу 8.500.000 төгрөгийг dooyogoos гэсэн гүйлгээний утгатай буцаан шилжүүлсэн байна.

Уг 5081028899 тоот дансны эзэмшигч иргэн Г.Ганболд болох нь Хаан банкнаас ирүүлсэн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн лавлагаагаар тогтоогдсон болно.

 

Дээр дурдсан байдлууд Хаан банк дахь нэхэмжлэгч Б.Мийн 00000000000 тоот дансны 2019 оны 3 сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 сарын 9-ний өдрийг дуустал, хариуцагч М.Ггийн 00000000000000 тоот дансны 2019 оны 4 сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хуулгуудаар тус тус тогтоогдож байна.

/ХХ-ийн 5-29, 88-141, 185-186 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч Б.М нь М.Энхтуяагийн Хаан банк дахь 0000000000000000 тоот данс руу 2019 оны 9 сарын 18-ны өдөр 75.000 төгрөг, 2020 оны 6 сарын 27-ны өдөр 300.000 төгрөг тус тус шилжүүлэн дээрх мөнгийг М.Гд бус түүний эх М.Энхтуяад зарцуул хэмээн өгсөн талаар М.Энхтуяа шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдлаа.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон төрлийн шинжээрээ тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө, эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээдэг ба дээр дурдсан баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд буюу нэхэмжлэгч Б.М, хариуцагч М.Г нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Гд холбогдох 18.810.000 төгрөг гаргуулах тухай Б.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрч М.Энхтуяагийн Хаан банк дахь 0000000000000000 тоот дансны 2019-2020 он дуустал хугацааны хуулгыг гаргуулах шаардлагатай. М.Энхтуяа нь Б.Мид өртэй. Үүнийг тооцон нэхэмжилнэ гэх хүсэлт гаргасан ба уг хүсэлт дээрх иргэний хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, мөн тухайн хүсэлтийг өнөөдрийн хуралдаанд гаргаж буй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тул хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.М нь М.Энхтуяад холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 6 сарын 11-ний өдөр хүлээн авч 2021 оны 6 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч талд 2021 оны 7 сарын 23-ны өдөр, хариуцагч талд 2021 оны 6 сарын 23-ны өдөр тус тус зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч талуудын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангахаар шүүх хуралдааныг нийт 6 удаа хойшлуулж байсан болохыг дурдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Гд холбогдох 18.810.000 төгрөг гаргуулах тухай Б.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН