Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

          2025/ШЦТ/75

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Ж.Ундармаа

Хохирогч: М.А

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Нгийн Од холбогдох эрүүгийн 2412001630168 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, А аймгийн Ц сумын Е бын сд тогооч ажилтай, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Т багийн Ч хорооллын .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Нгийн О /РД:.../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн үед А аймгийн Ц сумын Т багт байх Е өрөөнд М.Атай 2024 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд байгууллагын дотоод сүлжээнд бичигдсэн чатны улмаас маргалдаж, улмаар хохирогч М.Аг “цагдаагийн байгууллагаар согтуурлыг шалгуулна” гэж хоол бэлтгэлийн өрөөнөөс чирч татан гаргах явцдаа түүний өмсөж байсан хувцасны захаар хоолой боох, үснээс зулгаах, өшиглөх, чирэх, хана руу мөргүүлэх зэргээр цохиж зодсоны улмаас хохирогчийн биед нь баруун шуу, тохой, зүүн ташаанд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 7 цаг өнгөрөөгөөд ажилдаа ирэхэд А эгч сургуулийн групп чатад намайг доромжлоод биччихсэн байсан. Буянтай ээж ааваасаа бутач нэр зүүж би гараагүй гэсэн байсан. Би өөрөө бутач хүүхэд болохоор тэр үг надад маш эмзэг туссан. Тэгээд би бухимдсандаа гал тогоо руу орсон. Өчигдөр орой мах авахад А эгч жоохон согтуу байхаар нь ямар ч согтолтынх нь хэмжээг цагдаагаар үлээлгэж үзье гэж бодсон. Цохиж зодсон зүйл байхгүй. Би оронгуутаа чирээд цагдаа руу явъя гэсэн. Тэрнээс өөр хоолойг нь боож, үснээс нь зулгааж, хана мөргүүлсэн үйл явдал огт болоогүй А эгч буруу яриад байх шиг байна...” гэв.

 

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 01-ний орой мах авсан. Ахлах тогооч оройны ээлжтэй байсан болохоор би оронд нь гарч байсан. Хамт мах авах хүн байна уу? гэхээр нь ахлах тогоочийн оронд гарч байгаа учраас би очсон. Ер нь бол ахлах тогооч авдаг. Би очих шаардлагагүй байсан. Тухайн авсан махны нийт жин надад асуудалтай санагдаад сургуулийн групп чатад бичсэн. Учир нь хаврын үхрийн мах хэзээ ч 172 килограмм жинтэй байдаггүй, гуяыг нь жинлэхэд 26 килограмм байсан. Улмаар 130 килограммаас  дээш гарахгүй байна гэдэг утгаар эхлээд бичсэн. Тэгсэн чинь эрүүл нүдээр харахад гэж шүүгдэгч бичсэн байсан. Түүнийг нь би маргааш өглөөний 6 цагт ажилдаа ирээд 9 цагийн үед хоолоо бэлдээд буруу хараад зогсож байсан. Би Оыг орж ирж байгааг хараагүй. Дөнгөж н.П орж ирээд гадуур хувцсаа солиод, хормогчоо индүүдээд миний баруун талд зогсож байсан. Тэр үед араас татах шиг болсон. Эргээд харсан чинь О аймаар ууртай байсан. Хоёр завжаар нь цагаан хөөс сахарчихсан байсан. Би эцэггүй танхай хүн, чам шиг юмыг ёстой нэг гээд чи согтуу биз дээ гээд хоёулаа цагдаа руу очъё гэсэн. Эхлээд миний үснээс татахаар нь эргээд харсан. Би тухайн үед сунадаг хоолойтой ноосон цамцны гадуур халаадаа өмсчихсөн байсан. Гараараа халааднаас ороогоод зангидаад татчихсан. Сулрах боломжгүй байсан тул үүд рүү чирэгдсэн. Тэгээд хананд боомилуулаад цохиулсан. Тухайн үед П хажууд байгаагүй заал руу цэвэрлэгээгээ хийх гээд орсон. П ямар сонин юм бэ? намайг ирээд авчихгүй гэж бодож байсан. Тэгээд гараас нь мултрах гэсэн намайг буланд шахаад ханатай хавсарч сэгсчсэн. Гэтэл боомилуулчихсан байсан болохоор ямар ч  үйлдэл хийх боломжгүй байсан. Арга буюу Оын гар дээрээс нь барьсан. Өөрөөр биед нь хүрээгүй. Намайг хувцас сольдог өрөөний хаалга руу дүүгүүрдсэн. Тбүх үйл явдал дууссаны дараа орж ирсэн. П ч гэсэн тэр үйл явдлыг хараагүй. Манай ажил дээр 10-аад жил болж байсан толь яг тэр өдөр хагарсан. Энэ талаар манай ажлын хүн одоо ч хэлдэг. Тэгэхээр хана маш их доргисон байгаа юм. Тухайн үед би цочролд орсон. Агуулахын өрөөний хаалганд шахуулаад зогссон чинь хаалганы бариул нь нуруу руу цохиод байсан. Тгаднаас орж ирээд, захирал ирж байна гэхэд намайг тавьчхаад, өшиглөөд гараад явсан. Би хаалгаа бариад дуугүй нэлээн удаан суусан. Дараа нь босож цай уусан. Би тэд нарт өмдөндөө шээчихлээ гэж хэлэлтэй нь биш. Миний биеийн гадаргуу дээрх хөхрөлтийг ярихаас гадна би зүрхний хагалгаа хийлгэж байсан хүн юм. Тэр үед боомилуулаад, ухаан алдаад, бараг үхлийн цочролд орсон. Тэр талаар яагаад ярихгүй байгаа юм бэ? Биед олон төрлийн ором үлдсэн. Би хэсгийн төлөөлөгч дуудаж үзүүлсэн. Миний утас эвдэрсэн байсан тул би биеийнхээ зургийг Тгийн утсаар авсан. 2024 оны 08 дугаар сард мэдүүлэг авахад олдохгүй байсан зураг олдсон. Миний цахим хаягт Тгийн явуулсан зургууд одоо байгаа. Цаг хугацааны хувьд таарч байгаа. Гэтэл би зодоогүй, өмнө нь гэмтэлтэй ч байсан байх магадлалтай гэж ярьж байгаа. Бид нар өдөр бүр хувцсаа солиод биеэсээ харалцдаг. П, Тнар миний бие дээрх хэргээс болж хөхөрсөн гэдгийг мэдэж байгаа. Хэрвээ би өөр зүйлээс болж гэмтсэн бол Од холбогдуулж гомдол гаргахгүй байсан. Адилхан эмэгтэй хүн, нэг газарт ажиллаж байж тийм муухай зүйл хийхгүй.  Өмнө нь О намайг зодоход нь би өршөөсөн. Эмэгтэй хүнд хүний хайрлах эмэгтэйлэг шинж чанар байх ёстой. О өмнө нь н.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйг ээжтэйгээ нийлж зодсонО маш танхай. Хүн зоддог. Надаас гадна 4-5 хүн зодсон. Хэрэг болдог өглөө намайг зодох гээд орж ирэхдээ хутга барьчихсан байсан. Түүнийгээ өөрөө мэдэж байгаа. Гэтэл би мах шулж байгаад нэг мэдсэн чинь хутгаа бариад гарчихсан байна лээ гэж тайлбарласан. Нэг ярихдаа би ирлүүлэх гээд хутга барьж гарсан гэж ярьсан. Хутга бариад явж байсныг нь олон хүн харсан. Над дээр хутгаа барьж орж ирээгүй юм байна гэж бодсон. Хүн хэчнээн уурласан ч гэсэн өөрийнхөө дутагдлыг ойлгож байх ёстой. Гэтэл үгүй гээд дайраад, мэлзээд байх юм. П шүүгдэгчээс айгаад  юм хэлж чадахгүй байгаа байх. Манайхан чинь бүгдээрээ юм ярьж байснаа О ирж байна гэнгүүт чимээгүй болно. Иймэрхүү  зангаа өөрөө ойлгож байх ёстой. Надад худлаа ярьсан зүйл байхгүй. О намайг өөрийг нь гүтгэж, зодоогүй байхад зодлоо гэсэн зүйл яриад байна. Хэрэг гарснаас хойш шүүх эмнэлэг дээр үзүүлэхэд 4-5 хоног өнгөрсөн байсан тул эдгэрэлт эхэлчихсэн байсан. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зодуулчхаад арав хоногийн дараа үзүүлсэн. Хэрэг болдог өдөр 4 дэх өдөр байсан маргааш нь буюу 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би ажилдаа явж чадахгүй хэвтэрт орсон. Би н.Уыг дуудаад үзүүлсэн. Түүнээс хойш  босож чадахгүй байж байгаад арай дээрдээд эмнэлэг дээр ирж үзүүлсэн.  Тэрнээс би өөрийгөө авч явах чадваргүй байсан тул аймгийн төв орж эмнэлэгт үзүүлэх боломжгүй байсан. Цээжнээс маш их хэмжээний цус гарсан.  Би чам руу байнга зургийг нь явуулж байгаа. Хамт олондоо ч гэсэн өөрийнхөө байдлыг хэлж байгаа. Хамгийн гол нь бие дээрх хөхрөлтийн талаар ярих зүйлгүй.  Намайг боомилох үед би үхэх дөхсөн. Торж ирж тавиулаагүй бол би тэнд үхчихсэн байх байсан. Намайг үхчихсэн бол чи юу хийх байсан юм бэ? Биеийн гадаргуу дээрх хэдхэн хэсэг нь хөхөрсөн гээд зогсож байх юм уу? Боомилуулж үхэж байгаа хүний биед ямар ч хөхрөлт байхгүй үхдэг юм. Сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй, ажиллаагүй хугацааны цалин гаргуулна...” гэв.

 

2412001630168 дугаартай эрүүгийн хэргээс улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мөрдөн байцаалтын шатанд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Агийн “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өглөө ажил дээрээ байх үедээ үдийн цайны тогооч Н.Од зодуулсан. Урьд өдөр нь үдийн цай дотуур байр 2 нийлж мах авсан юм. Нийт 172 кг үхрийн мах авсан. Бас ямааны мах авсан юм. Тэгсэн үдийн цайны Минжин, О үхрийн махаа бүгдийг нь аваад ямааны махаа дотуур байрны гал зууханд өгсөн байсан. Тэгэхээр нь би сургуулийн ажилчдын чатад “172 кг мах үдийн цайны 12800-аар авлаа” гэж бичсэн чинь үдийн цайны тогооч Н.О нь “хаха 2 кг мах А эгч өгнө шүү эрүүл нүдээр 170 кг болсон” гэж бичсэн. Би доор нь “хэхэ 2 кг махаар нь хоол хийгээд зарсан шүү дээ” гэж бичсэн. Доор нь сургуулийн эмч Л.Хармаг нь “энэ одоо ягаад байна аа махаар тайлан тавьдаг болсон юм уу комиссоо больчихъё” гэж бичсэн. Тэгээд би Н.Оын бичсэн “эрүүл нүдээр харахад 170 кг мах гэсэн чат дээр нь эрүүл нүдээр ч гэх шиг Бурхан шиг аав ээжээсээ бутач нэр зүйгээгүй, бүтэн төрсөн байгаа шүү” гэж бичсэн юм. Миний бичсэн чат дээр Н.О нь “зүгээр л байгаарай авгай минь” гэж бичээд удалгүй манай гал зууханд орж ирээд намайг шууд үснээс зулгаагаад өмсөж явсан цамцаар боогоод миний биеэр хана мөргүүлээд байсан. Баруун талын чих рүү 1 удаа алгадсан. Бас миний зүүн талын бөөр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудаж ирнэ гээд гараад явсан байсан. Тэр хооронд эм уугаад хувцсаа солиод буцаад ирсэн чинь цагдаа орж ирээд явсан байсан. Өөр зодоон цохион болоогүй. ...Би Оыг зодож цохиогүй. ...намайг зодож байхад тогооч Пбайсан. Зодоон дуусаж байхад Торж ирсэн. Өөр хүн ирээгүй. Биед 2 тохой хөхөрч няцарсан, хоолой хүзүү хөхөрч хавдсан, Миний зүрх маш их өвдөж байгаа, даралт ихэсдэг болсон. Зүрхний бичлэг хийлгэ гэж эмч хэлсэн. Миний цээжнээс ханиахаар цус гараад байгаа. Цохиж зодоогүй. Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зүрхний хагалгаанд орж миний зүрхний цоорхой хэсэгт нөхөөс тавьсан. Түүнээс хойш миний зүрх өвдөхгүй байсан. Бас даралт хэвийн байсан чинь саяны хоолой боосноос болж зүрхэнд ачаалал авч нөхсөн хэсэг нь задарсан байж магадгүй гэж бодож байна. Намайг хоолой боох үед өөрийн эрхгүй өмдөндөө шээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

Гэрч Н.Пын “...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр махан дээрээс болж чат бичилцээд байсан. Тэгээд 05 дугаар сарын 02-ны өглөө нь А эгч нь чат дээрээ “Бурхан шиг аав ээжээсээ бутач нэр зүйгээгүй” гэсэн юм бичсэн. Тэгээд ногоо арилгаад сууж байхад нь гаднаас О нь орж ирээд “чи яасан хүн доромжилдог хүн бэ” гээд тэр 2 барилцаж авсан. О нь А эгчийг “цагдаад очиж согтуурлыг чинь хэмжүүлнэ” гээд чирч гарах гээд байсан. Тэр 2 намайг харахад бие биеийнхээ заамнаас нь барьсан байсан. Нэгнийгээ цохиж зодож байхыг нь би хараагүй. А нь “О намайг алгадчихлаа” гээд байсан. О нь “цагдаа орж үлээлгэнэ чи өчигдөр хоолон дээрээ согтуу байсан” гээд чирч гарах гээд нэлээн хүчтэй чирээд байсан. Өөр цохиж зодсон зүйл болоогүй. ...тэр 2-ыг боль гэж хэлсэн боловч миний үгэнд ороогүй. ...Манай гал зуух камергүй тэр өглөө А эгч О нар нь эрүүл л харагдаж байсан. Тэр 2-ын хэрүүл маргаан барилцаж аваад дуусаж байхад гаднаас Торж ирсэн. Өөр хүн байгаагүй. ...М.А бид 2 хамт ажиллаад 5 жил болж байна. 05 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хөхөрч хавдсан, хөхөрсөн зүйл ажиглагдаагүй тэр өдөр хувцсаа сольж байхад нь 2 гар нь хөхөрсөн харагдаж байсан. 2023 онд А эгч зүрхний хагалгаанд орж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Гэрч Н.Пын дахин өгсөн “...05 дугаар сарын 01-ний өдөр ямар байсан талаар анзаараагүй. Харин 05 дугаар сарын 02-ны өглөө Отай барилцаж аваад салсны дараа А эгч Тбид 2-т хандан “миний биеийг ийм болгочихлоо” гээд үзүүлж байсан. Миний харснаар баруун зүүн гарын тохой хэсэг хүрэн ягаан өнгийн толботсон, хүзүү, цээж нь улайсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/ 

Гэрч Б.Тгийн “...би өглөө ажил дээрээ ирэхэд хэрүүл маргаан болсон бие биеэ заамдаад авсан хэрэлдэж байсан. Би “боль” гэж хэлээд салахгүй, болихгүй байсан. Тэгэхээр нь би “захиралд хэлнэ шүү” гэсэн чинь салаад О эгч гараад явсан. А эгч нь жаахан сууж байгаад эм уугаад ирье гээд гэр рүүгээ явсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Гэрч О.Уын “...Би 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 40 минутын үед дуудлагаар очиж гэрт нь үзсэн. Тэр үед А нь “өчигдөр зодуулсан” гэж байсан. Би үзэхэд зүрх нь дэлссэн, толгой нь өвдсөн гэсэн зовуурьтай байсан. Биеийн үзлэгт баруун гарын тохой шууг хамарсан хөхрөлтэй, зүүн гарын тохойн ар, шууны хэсэгт хөхөрсөн, хүзүү, хоолой хэсгээр өнгөц улайсан байсан. Хүзүү хөшингөтэй байсан, би үзээд 05 дугаар сарын 07-ны үед манай эмнэлэгт зүрхний цусан хангамжийн архаг дутагдал сэдрэлийн үе гэсэн оношоор хэвтэн эмчлүүлж байгаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/

Хохирогчийн гомдол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-05 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. М.Агийн биед баруун шуу, тохой, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн /хх-ийн 27-28 хуу/ 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “уг хэрэг болсон газар нь Ц сумын төвд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гал зуухны хэсэгт болсон байв...” гэсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-66 хуу/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн “...1. Урьд гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 2. М.Агийн биед баруун шуу, тохой, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Материалд ирүүлсэн гэрэл зургийн 1 дэх зурагт зүүн бугалганы гадна доод хэсэгт хөхөлбөр өнгийн, 2 дах зурагт баруун бугалганы гадна доод хэсэгт захаасаа шимэгдэж буй шаргал голоороо хүрэн өнгийн, 4 дэх зурагт баруун бугалганы дотор доод хэсэгт хөхөлбөр ягаан өнгийн, 8 дах зурагт хүзүүний баруун хажуу хэсэгт улаан ягаан өнгийн зулгаралт гэмтлүүд байна. Тухайн гэрэл зураг нь он, сар. өдөр цаг, минут тодорхойгүй тул үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. М.Агийн биед болон материалаар ирүүлсэн гэрэл зурагт тусгагдсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 5.6. Баруун шуу, тохой, зүүн ташаанд цус хуралт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 250-2хх-ийн 01-02 хуу/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0525/243 дугаартай шинжээчийн “...1. Урьд гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хариулт үндэслэлгүй байна.

2. Урьд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3. 1 дугаартай хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст гэрэл зургийн 1 дэх зурагт зүүн бугалгын гадна доод хэсэгт хөхөлбөр өнгийн, 2 дэх зурагт баруун бугалгын гадна доод хэсэгт захаасаа шимэгдэж буй шаргал голоороо хүрэн өнгийн, 4 дэх зурагт баруун бугалгын дотор доод хэсэгт хөхөлбөр ягаан өнгийн, 8 дэх зурагт хүзүүний баруун хажуу хэсэгт улаан ягаан өнгийн зулгаралт гэмтлүүд байна. М.Агийн биед баруун шуу, тохой, зүүн тэшээнд цус хуралт байна. Тухайн гэрэл зураг нь он, сар, өдөр, цаг, минут тодорхойгүй тул үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. М.Агийн биед болон материалаар ирүүлсэн гэрэл зурагт тусгагдсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

5. 6. Баруун шуу, тохой, зүүн ташаанд цус хуралт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цэг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт,

Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн  нягтлан бодогчийн тодорхойлолт /1хх-ийн 165 хуу/,

2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргасан:

Архангай аймгийн Ц сумын Тбагийн Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 205-206 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”,

 

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, ажиллаагүй хугацааны цалин 515,545,55 төгрөг гаргуулах...”,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах...” гэсэн яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний зарчмын үндсэн дээр дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Оыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн үед А аймгийн Ц сумын Тбагт байх Е бын сийн д бны г ты өрөөнд М.Атай 2024 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд байгууллагын дотоод сүлжээнд бичигдсэн чатны улмаас маргалдаж, улмаар хохирогч М.Аг “цагдаагийн байгууллагаар согтуурлыг шалгуулна” гэж хоол бэлтгэлийн өрөөнөөс чирч татан гаргах явцдаа түүний өмсөж байсан хувцасны захаар хоолой боох, үснээс зулгаах, өшиглөх, чирэх, хана руу мөргүүлэх зэргээр цохиж зодсоны улмаас хохирогчийн биед нь баруун шуу, тохой, зүүн ташаанд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тус тус тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн үед Ай аймгийн Ц сумын Тбагт байх Еөрөөнд 2024 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд байгууллагын дотоод сүлжээнд бичигдсэн чатны улмаас хоол бэлтгэлийн өрөөнд маргалдаж барилцаж авсны улмаас хохирогчийн биед нь баруун шуу, тохой, зүүн ташаанд цус хуралт гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг мөн эсэхийг тухайн гэмт хэргийн эрүүгийн хуулийн обьектив, субьектив шинжийн нийлбэрээр тодорхойлдог.  

 

Гэмт хэргийн субьектив талын шинжээр  гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ.

 

Дээрх тохиолдолд шүүгдэгч Н.О нь хохирогч М.Агийн биед халдсан санаатай идэвхтэй үйлдэл хийсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Харин санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх шинжээр уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдана.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар

Үүнд:

Хохирогч М.Агийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өглөө ажил дээрээ байх үедээ үдийн цайны тогооч Н.Од зодуулсан. Урьд өдөр нь үдийн цай дотуур байр 2 нийлж мах авсан юм. Нийт 172 кг үхрийн мах авсан. Бас ямааны мах авсан юм. Тэгсэн үдийн цайны Минжин, О үхрийн махаа бүгдийг нь аваад ямааны махаа дотуур байрны гал зууханд өгсөн байсан. Тэгэхээр нь би сургуулийн ажилчдын чатад “172 кг мах үдийн цайны 12800-аар авлаа” гэж бичсэн чинь үдийн цайны тогооч Н.О нь “хаха 2 кг мах А эгч өгнө шүү эрүүл нүдээр 170 кг болсон” гэж бичсэн. Би доор нь “хэхэ” 2 кг махаар нь хоол хийгээд зарсан шүү дээ” гэж бичсэн. Доор нь сургуулийн эмч Л.Хг нь “энэ одоо ягаад байна аа махаар тайлан тавьдаг болсон юм уу комиссоо больчихъё” гэж бичсэн. Тэгээд би Н.Оын бичсэн “эрүүл нүдээр харахад 170 кг мах гэсэн чат дээр нь эрүүл нүдээр ч гэх шиг Бурхан шиг аав ээжээсээ бутач нэр зүйгээгүй, бүтэн төрсөн байгаа шүү” гэж бичсэн юм. Миний бичсэн чат дээр Н.О нь “зүгээр л байгаарай авгай минь” гэж бичээд удалгүй манай гал зууханд орж ирээд намайг шууд үснээс зулгаагаад өмсөж явсан цамцаар боогоод миний биеэр хана мөргүүлээд байсан. Баруун талын чих рүү 1 удаа алгадсан. Бас миний зүүн талын бөөр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудаж ирнэ гээд гараад явсан байсан. Тэр хооронд эм уугаад хувцсаа солиод буцаад ирсэн чинь цагдаа орж ирээд явсан байсан. Өөр зодоон цохион болоогүй. ...Би Оыг зодож цохиогүй. ...намайг зодож байхад тогооч Пбайсан. Зодоон дуусаж байхад Торж ирсэн. Өөр хүн ирээгүй. Биед 2 тохой хөхөрч няцарсан, хоолой хүзүү хөхөрч хавдсан, Миний зүрх маш их өвдөж байгаа, даралт ихэсдэг болсон. Зүрхний бичлэг хийлгэ гэж эмч хэлсэн. Миний цээжнээс ханиахаар цус гараад байгаа. Цохиж зодоогүй. Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зүрхний хагалгаанд орж миний зүрхний цоорхой хэсэгт нөхөөс тавьсан. Түүнээс хойш миний зүрх өвдөхгүй байсан. Бас даралт хэвийн байсан чинь саяны хоолой боосноос болж зүрхэнд ачаалал авч нөхсөн хэсэг нь задарсан байж магадгүй гэж бодож байна. Намайг хоолой боох үед өөрийн эрхгүй өмдөндөө шээсэн байсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, ажиллаагүй хугацааны цалин нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг

Гэрч Н.Пын “...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр махан дээрээс болж чат бичилцээд байсан. Тэгээд 05 дугаар сарын 02-ны өглөө нь А эгч нь чат дээрээ “Бурхан шиг аав ээжээсээ бутач нэр зүйгээгүй” гэсэн юм бичсэн. Тэгээд ногоо арилгаад сууж байхад нь гаднаас О нь орж ирээд “чи яасан хүн доромжилдог хүн бэ” гээд тэр 2 барилцаж авсан. О нь А эгчийг “цагдаад очиж согтуурлыг чинь хэмжүүлнэ” гээд чирч гарах гээд байсан. Тэр 2 намайг харахад бие биеийнхээ заамнаас нь барьсан байсан. Нэгнийгээ цохиж зодож байхыг нь би хараагүй. А нь “О намайг алгадчихлаа” гээд байсан. О нь “цагдаа орж үлээлгэнэ чи өчигдөр хоолон дээрээ согтуу байсан” гээд чирч гарах гээд нэлээн хүчтэй чирээд байсан. Өөр цохиж зодсон зүйл болоогүй. ...тэр 2-ыг боль гэж хэлсэн боловч миний үгэнд ороогүй. ...Манай гал зуух камергүй тэр өглөө А эгч О нар нь эрүүл л харагдаж байсан. Тэр 2-ын хэрүүл маргаан барилцаж аваад дуусаж байхад гаднаас Торж ирсэн. Өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг

Гэрч Н.Пын дахин өгсөн “...05 дугаар сарын 01-ний өдөр ямар байсан талаар анзаараагүй. Харин 05 дугаар сарын 02-ны өглөө Отай барилцаж аваад салсны дараа А эгч Тбид 2-т хандан “миний биеийг ийм болгочихлоо” гээд үзүүлж байсан. Миний харснаар баруун зүүн гарын тохой хэсэг хүрэн ягаан өнгийн толботсон, хүзүү, цээж нь улайсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Тгийн “...би өглөө ажил дээрээ ирэхэд хэрүүл маргаан болсон бие биеэ заамдаад авсан хэрэлдэж байсан. Би “боль” гэж хэлээд салахгүй, болихгүй байсан. Тэгэхээр нь би “захиралд хэлнэ шүү” гэсэн чинь салаад О эгч гараад явсан. А эгч нь жаахан сууж байгаад эм уугаад ирье гээд гэр рүүгээ явсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг

Гэрч О.Уын “...Би 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 40 минутын үед дуудлагаар очиж гэрт нь үзсэн. Тэр үед А нь “өчигдөр зодуулсан” гэж байсан. Би үзэхэд зүрх нь дэлссэн, толгой нь өвдсөн гэсэн зовуурьтай байсан. Биеийн үзлэгт баруун гарын тохой шууг хамарсан хөхрөлтэй, зүүн гарын тохойн ар, шууны хэсэгт хөхөрсөн, хүзүү, хоолой хэсгээр өнгөц улайсан байсан. Хүзүү хөшингөтэй байсан, би үзээд 05 дугаар сарын 07-ны үед манай эмнэлэгт зүрхний цусан хангамжийн архаг дутагдал сэдрэлийн үе гэсэн оношоор хэвтэн эмчлүүлж байгаад гарсан...” гэх мэдүүлэг

Хохирогчийн гомдол, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “уг хэрэг болсон газар нь Ц сумын төвд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гал зуухны хэсэгт болсон байв...” гэсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн  дүгнэлт

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0525/243 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар:

 

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн үед А аймгийн Ц сумын Тбагт байх Еөрөөнд М.Атай 2024 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд байгууллагын дотоод сүлжээнд бичигдсэн чатны улмаас маргалдаж, улмаар хохирогч М.Аг “цагдаагийн байгууллагаар согтуурлыг шалгуулна” гэж хоол бэлтгэлийн өрөөнөөс чирч татан гаргах явцдаа зодсоны улмаас хохирогчийн биед нь баруун шуу, тохой, зүүн ташаанд цус хуралт хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Харин хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 127 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0525/243 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч М.Агийн эрүүл мэндэд хохирол учраагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинж тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг заавал хийхээр хуульчилсан бөгөөд шинжилгээний үр дүнгээс гэмт хэрэгт тооцох, хэргийг зүйлчлэхэд ач холбогдолтой.

 

Дээр дурдсан 2 удаагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь тусгай мэдлэгийн хүрээнд, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шууд нотлох баримт болно.

 

Дээрхээс дүгнэхэд хэрэгт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар шинжээч томилж, шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх тул Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 127 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0525/243 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдийг нотолгооны ач холбогдлоор үнэлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж тогтоогдоогүй, гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.

 

Харин 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн үед А аймгийн Ц сумын Тбагт байх Еөрөөнд М.Атай 2024 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд байгууллагын дотоод сүлжээнд бичигдсэн чатны улмаас маргалдаж, улмаар хохирогч М.Аг “цагдаагийн байгууллагаар согтуурлыг шалгуулна” гэж хоол бэлтгэлийн өрөөнөөс чирч татан гаргах явцдаа зодсоны улмаас хохирогчийн биед нь баруун шуу, тохой, зүүн ташаанд цус хуралт хохирол учирсан үйл баримт тогтоогдсон.

 

Уг үйл баримтаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодох зөрчлийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох нь зүйтэй байна.

 

Иймд шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2412001630168 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.

 

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Н.О  нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл,  36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Нгийн Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2412001630168 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Н.О  нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ДОНИДДОЛГОР