| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0137/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/166 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************д холбогдох эрүүгийн 2525000000072 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******************нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****************** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******************” баарны гадаа ******************гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч ****************** мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байна. Урьд нь таньдаг байсан, бааранд байхад цохиж аваад байсан. Гарч явж байгаад тааралдаад цохисон. 3 шил архи уусан согтуу байсан гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2525000000072 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
- Хохирогч ******************гийн мэдүүлсэн...2025 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цаг өнгөрч байхад ****************** бааранд найз Батхүү, ****************** нарын хамт ороод 0,75 грамм Эдэн нэртэй архи 3 ширхгийг ууж бүжиглэж байгаад өмнө нь нэг сургуульд сурч байсан ******************тай таараад зүүн талын мөр хэсэг рүү баруун гараараа сонин юутай байна гээд мэндлээд зөөлөн цохиод өнгөрсөн. Баар хаахаар нь өөрийн найз болох Батхүүгийн хамт тус баарнаас гараад өглөөний 02 цагийн үед Худалдааны гудамжаар аюулгүйн тойрог руу такси барихаар явж байтал ****************** гэх залуу найзуудтайгаа явж байгаад тааралдаад ****************** нь миний нүүрэн тус газар толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд ****************** нүүрэн тус газар баруун гараараа цохиод ****************** нь зөрүүлээд миний нүүрэн тус газар буюу баруун гараар зүүн талын хацар руу цохиход би доошоо тонгойсон. ****************** нүүр рүү хөлөөрөө өшиглөөд нуруун тус газар цохиод байсан. Манай найз Батхүү болон ******************тай явсан найзууд нь бид хоёрыг салгасан..." гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар хуудас/
-Гэрч ******************мэдүүлсэн...2025 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цаг өнгөрч байхад ****************** бааранд найз болох ******************, ****************** нарын хамт ороод архи ууж сууж байгаад баар хаахаар нь өөрийн найз ******************гийн хамт тус баарнаас гараад Худалдааны гудамжаар аюулгүйн тойрог руу такси барихаар явж байгаад ****************** таньдаг гэх хүнтэйгээ очоод гар барьж мэндэлж байгаа бололтой байсан. Би гар утсаар ярьж байгаад эргээд харахад ******************тай мэндлээд гар барьсан залуу ******************г доошоо тонгойлгоод өмсөж явсан малгайтай цамцаар нь дарсан байсан...." гэх мэдүүлэг, /хэргийн 14 дүгээр хуудас/
-Гэрч ******************мэдүүлсэн...2025 оны 01 дүгээр сарын 05-ны орой 21 цаг өнгөрч байхад өөрийн найз болох ******************ын хамт ****************** бааранд ороод удаагүй найз ****************** ирээд бид гурав 0.75 граммын 3 шил цагаан архи хувааж уугаад баар тараад шөнийн 02 цагийн үед гараад Эрдэнэт их дэлгүүрийн урд тал буюу худалдааны гудамжинд манай найз ******************тай ****************** гэх залуу мэндлээд хоорондоо маргаад зууралдахаар нь би салгаад ****************** авч явсан..." гэх мэдүүлэг, /хэргийн 15 дүгээр хуудас/
-Гэрч Э.******************ын мэдүүлсэн... баар тараад шөнийн 02 цагийн үед баарнаас гараад Эрдэнэт их дэлгүүрийн урд тал буюу худалдааны гудамжинд манай найз ******************тай ****************** гэх залуу мэндлээд хоорондоо маргаад зууралдахаар нь би салгаад ****************** авч явсан...” гэх мэдүүлэг, /хэргийн 16 дугаар хуудас/
-Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 169 дугаартай: “...******************гийн биед зүүн нүдний зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх Гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт, /хэргийн 25-26 дугаар хуудас/
-Яллагдагч ******************яллагдагчаар өгсөн: ...бааранд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хамт байсан ******************тай таараад мэнд ус мэдээд, хажуугаас тоглоод байгаа нь мэдэгдэхгүй намайг зөөлөн цохиод байсан. Би ядаргаатай юм бэ гээд явсан. Баар тараад 02 цаг өнгөрч байхад Эрдэнэт их дэлгүүрийн урд буюу Худалдааны гудамжинд явж байгаад ******************тай таарахад намайг “найзаа” гэхээр нь “би чиний найз биш” гээд толгойгоороо ******************гийн нүүрэн тус газар мөргөсөн. Тэгсэн миний нүүр рүү баруун гараараа цохисон. Би зөрүүлээд баруун гараараа нүүр рүү нь цохиод, тонгойхоор нь өшиглөсөн. Нуруун дээр нь гараараа 2 удаа цохиод манай найз ******************, ****************** нар бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, /хэргийн 34 дүгээр хуудас/ зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч ************************ нь 2025 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнийн 02 цагийн үед ****************** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****************** бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглээд гарч явахдаа Худалдааны гудамжинд таарсан ****************** “найзаа” гэхэд нь “би чиний найз биш” гээд нүүрэн тус газар толгойгоороо мөргөж өшиглөн зодож биед нь зүүн нүдний зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол гэмтэл учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч ****************** үйлдлийн улмаас ******************гийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч *********** өөрийн санаатай үйлдлээрээ бусдын эрүүл мэндэд “... зүүн нүдний зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх Гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, эмнэлгийн үзлэг оношилгооны баримтуудаар тодорхойлогдсон хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болохыг нотолсон ба,
гэм буруугийн санаатай хэлбэрийн талаар Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай шинжтэй байна.
Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд шалтгаангүй халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Н.****************** Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн, төлөх төлбөргүй гэжээ.
Шүүгдэгч ******************: Гэм буруугаа хүлээж байна гэжээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******************д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэн үзэх үндэслэл байна, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,
- шүүгдэгч ******************: Би түгээлтийн ажил хийдэг, хөдөө орон нутаг руу явдаг ажилтай тул торгууль оногдуулна уу гэж тус тус санал гаргажээ.
Улсын яллагчийн санал болгосон зорчих эрх хязгаарлах ял нь ялын төрлийн хувьд хүнд ял бөгөөд шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч ****************** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************** овогт *****************гийн ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ