Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/00025

 

 

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/00025

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ......... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Альпа моторс 102 тоот хаягт оршин байх В.ф ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ............... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 5а гудамж, 277 тоотод оршин суух Ш.Х холбогдох,

3,997,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Х нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр В.ф-н Улаанбаатар-2 салбараас 10206175 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай, сарын 3,75 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Ш.Х нь үндсэн зээл 2,659,260 зээлийн хүү 1,329,630 нотиаратын хөлс 8,000 орчуулгын тамганы үнэ 1,000 нийт 3,997,890 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлийн гэрээ нь 5.1.3, 5.1.4 заалтыг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.ф ХХК нь хариуцагч Ш.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,997,890 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч В.ф ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ10222521 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийг хангуулах гэж тодорхойлсон.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй тул тухайн шаардлагад маргаагүй гэж үзэх үндэслэлтэй ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

В.ф ХХК нь Ш.Хтай 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ10222521 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 3.75 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 6-8 дахь талд/

Тус гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ-ний агуулгад нийцсэн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,659,260 төгрөг, зээлийн хүү 1,329,630 төгрөг, нотариатын зардал 8,000, орчуулгын үнэ 1,000 төгрөг нийт 3,997,890 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Ш.Х нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /х.х-ийн 36-37 дахь талд/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь зээлийн төлбөрөөс 728,148 төгрөг төлснөөс 340,740 төгрөгийг үндсэн зээл, 387,408 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон нь үндэслэлтэй байх тул зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 2,659,260 төгрөг, зээлийн хүүнд 1,329,630 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд 9,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй. /х.х-ийн 3 дахь талд/

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ш.Хаас 3,997,890 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.ф ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Хаас 3,997,890 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.ф ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 78,920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.ф ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ