| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0146/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/167 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************д холбогдох эрүүгийн 2525000000079 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, /***************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****************** 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ****************** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******************” бааранд хохирогч ****************** тодорхой шалтгаангүйгээр хоолойг нь боож, хавсарч унагаан эрүүл мэндэд нь зүүн дотор хавчаар ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч ****************** мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байна. Их согтуу байсан, сайн санахгүй байгаа. Хохирогчид 2 сая төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2525000000079 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-Хохирогч ******************ы мэдүүлсэн: ...Би ******************, ****************** хоёрын алинтай нь ч маргалдаагүй. Согтуу сандал дээр унтаж байсан. Тэгсэн чинь ****************** намайг заамдаж босгож ирсэн. Тэгэхээр нь би цочиж сэрээд ******************тэй зууралдаж байх үед миний араас ****************** хүзүүнээс боох үед ******************ийг ****************** надаас салгаад холдуулсан. ****************** нь хүзүүнээс боогоод гараа тавихгүй байсан чинь би муужраад газар унагасан. Энхтуяа, ****************** хоёр наад хүн чинь үхлээ шүү дээ тавиач гээд орилж хашхирч байгаад тавиулсан. ****************** миний хоолойг боож байхад миний амьсгал боогдсон. Тэрнээс өөр зүйл санахгүй байгаа...Тэр үед ****************** миний биед гэмтэл учруулсан. ******************ийг надаас салгасны дараа ****************** миний хөлийг мушгисан гэж би санаад байгаа. Бие махбодод учирсан хохирлоо барагдуулмаар байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/
-Гэрч ******************мэдүүлсэн: ...Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр "******************" бааранд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ******************ы өмнө нь хамт ажиллаж байсан гэх хамт олны шинэ жилийн арга хэмжээ болсон. Тэр өдөр ******************, ******************, ******************бид гурвыг арын ажил хариуцаад тус болоод өгөөч гэхээр нь ****************** бид хоёр цагтаа очоод арга хэмжээ дуустал тэнд байсан. Арга хэмжээ тарах үеэр ****************** жаахан согтууруулах ундаа уусан байсан учраас сандал дээр унтаж байсан. Орой 23 цагийн үед баярын арга хэмжээ дуусаад хүмүүс тарчихаар нь ширээнүүдээ цэвэрлээд байж байхад ****************** хувцсаа өмсөөд гарч явснаа эргэж орж ирээд унтаж байсан ******************багын найз гээд сэргээх гэж угз татаад босгосон чинь цаанаас ****************** ирэхээр нь ************************************ийг аваад гарсан. Тэгээд ****************** ******************босгож байгаад араас нь хоолойг нь боож, ******************ы хоёр хөлийн дундуур хөлөө хийж байгаад хажуу тийш нь дарж унагаасан. Тэгээд ****************** царай нь хүрэн улаан болоод салганаж чичрээд орилоход ******************, ****************** хоёр явах гэхээр нь би та хоёр байж байгаач, бид гурав энэ хүнийг босгож дийлэхгүй ш дээ гэсэн чинь тоохгүй шалан дээр орхичхоод гараад явсан. Тэгээд бид гурав ******************ы гутлыг нь тайлаад хөлийг нь барьж өгч арга хэмжээ аваад 04 цагийн үед гэрт нь хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/
-Гэрч ****************** дахин мэдүүлсэн: ...Тэгтэл ****************** нь ******************ийг өмөөрч байгаа юм уу яасан юм бүү мэд босож зодолдох шахуу болох гээд байхаар нь би ******************ийг арай гэж нэг салгаж аваад холдуулаад аваад гарсан. Гарахдаа хойш эргээд харахад ****************** ******************тай зууралдчихсан хоолойг нь боочихсон хэвээрээ зогсож байсан. Харахад ******************ы нүүр ам нь хүрэн улаан юм болчихсон байсан. Тэгээд ороод ирэхэд хөл, гар бариад өгөөч гээд ****************** шалан дээр хэвтэж байсан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/
-Гэрч Б.******************гийн өгсөн: ... Тэгтэл ****************** нь босож тэр хоёр дээр очоод хэзээ чи ийм байсан юм гээд ******************ы араас нь хоолойг нь боосон. Тэр үед тэр гурав маргалдаад зодолдох гээд байхаар нь Хишигт ******************ийг салгаад холдуулсан. ******************ыг ****************** тавихгүй хоолойг боосноос болж нүүр нь пэндийж улайгаад газар унасан. Унагахдаа ******************ыг хөлийг ****************** хөшиж унагаасан. Тэгээд бид хөл гарыг нь барьж өгөөд түргэн дуудсан боловч түргэн тусламж ирээгүй. Ар гэрт нь ******************ыг хүргэж өгчхөөд явцгаасан...гэх мэдүүлэг..." /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/
-Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191 дугаартай “...******************ы биед зүүн дотор хавчаар ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч ****************** нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 23 цагийн орчим ****************** нутаг дэвсгэрт “******************” бааранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч ******************шалтгаангүйгээр хоолойг нь боож, хөлөн завсар нь хөлөө хий хавсарч унагаан эрүүл мэндэд нь зүүн дотор хавчаар ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч ****************** үйлдлийн улмаас хохирогч ******************ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч ******************ы мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191 дугаартай “...******************ы биед зүүн дотор хавчаар ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй, өөрийн үйлдлийн улмаас ******************ы биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч ****************** өөрийн санаатай үйлдлээрээ бусдын эрүүл мэндэд “...зүүн дотор хавчаар ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо... гэсэн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, эмнэлгийн үзлэг оношилгооны баримтуудаар тодорхойлогдсон хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болохыг нотолсон ба,
гэм буруугийн санаатай хэлбэрийн талаар Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай шинжтэй байна. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд шалтгаангүйгээр халдаж хүндэвтэр зэргийн хохирол учруулжээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч ****************** нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө ****************** нутаг дэвсгэрт ****************** бааранд хохирогч ******************унтаж байхад нь ****************** босгоход нь ****************** ирж тодорхой шалтгаангүйгээр хоолойг нь боож, хавсарч унагаан эрүүл мэндэд нь зүүн дотор хавчаар ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогчид 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ****************** нь бусдад төлөх төлбөргүй гэж,
-шүүгдэгч ****************** шүүх хуралдаанд:гэм буруугаа хүлээж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, хохирол төлбөр төлсөн зэргийг шинжлэн судалж,
- шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, торгох ял оногдуулах нь хэргийн нийгмийн аюулын шинж, ял шийтгэлийн зорилго, хувийн байдалд нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгч ******************д эрүүгийн хариуцлага оногдуулахад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй. 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч: надад тайлбар, санал байхгүй гэжээ.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба зорчих эрх хязгаарлах ял нь ялын төрлийн хувьд хүнд ял бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
3.Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч ****************** нь хохирогч ******************д 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч ****************** нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч ************* овогт *******************ын ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч ******************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ