Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/280

 

 

 

 

 

 

   2021             03            23                                        2021/ДШМ/280  

 

У.А-, Б.Т-, Б.Х-,

Д.С-, О.Ц- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бүжинлхам,

яллагдагч У.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

яллагдагч Б.Т-ын өмгөөлөгч Д.Батбаяр

яллагдагч Б.Х-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

яллагдагч Д.С-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

яллагдагч О.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЗ/268 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр У.А-, Б.Т-, Б.Х-, Д.С-, О.Ц- нарт холбогдох 2041000310319 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А-,

 

2. Т-,

 

3. Х-,

 

4. С-,

 

5. Ц-,

 

О.Ц- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхпаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.1 дэх хэсэгт “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6 дахь хэсэгт албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7,1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2 дахь хэсэгт “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, Гаалийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.6 “албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох”, 3.1.8 “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах” гэж тус тус заасныг тус тус зөрчиж, хахууль өгөгч Б.Т-ын ашиг сонирхлын үүднээс 2020 оны 10 дугаар сарын 12, 2020 оны 10 дугаар сарын 19, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 3 чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан гаалийн улсын байцаагч нарт хууль бусаар нөлөөлж, гаалийн хяналт шалгалтыг шуурхай явуулах, гаалийн татварыг хөнгөлүүлж давуу байдал олгож, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө 2020 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дуурь бүжгийн эрдмийн театрын автомашины зогсоолд Б.Т-аас Бүгд Найрамдах Солонгос Улсаас оруулж ирсэн 10 килограмм цагаан будаа, 1.500.000 төгрөгийн хахууль авсан,

Б.Х- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн Улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.3 дахь хэсэгт албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2 дахь хэсэгт “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, Гаалийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.6 “албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох”, 3.1.8 “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс харамж авах", Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх", 5.25 “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” гэж тус тус заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Б.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 12, 2020 оны 10 дугаар сарын 19, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 3 чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан гаалийн улсын байцаагч нарт хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус барааг жинлэхгүй, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүйгээр гаргах үүрэг чиглэл өгч Б.Т-т давуу байдал бий болгож гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Анги /АБТЭМА/-ийн терминалын байранд Б.Т-аас 50.000 төгрөгийн хахуулийг гаалийн улсын байцаагч Д.С-гаар дамжуулан авч, хахууль авах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Д.С- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах", Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2 дахь хэсэгт “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, Гаалийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.6 “албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох”, 3.1.8 “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах”, Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.25 “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” гэж тус тус заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Б.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 1 ширхэг чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус барааг жинлэхгүй, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүй Б.Т-т давуу байдал бий болгож гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Анги /АБТЭМА/-ийн терминалын хашаанд Б.Т-аас 100.000 төгрөгийг авч өөртөө 50.000 төгрөгийu, 50.000 төгрөгийг гаалийн улсын ахлах байцаагч Б.Х-ад өгч хахууль авах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

У.А- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2 дахь хэсэгт “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, Гаалийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.6 “албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох”, 3.1.8 “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах”, Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.25 “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” гэж тус тус заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Б.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 19, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 2 ширхэг чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус барааг жинлэхгүй, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүй Б.Т-т давуу байдал бий болгож гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Анги /АБТЭМА/-ИЙН терминалын байрны ариун цэврийн өрөөнд Б.Т-аас 50.000 төгрөгийн хахууль авсан,

Б.Т- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Ц-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дуурь бүжгийн эрдмийн театрын автомашины зогсоолд Бүгд Найрамдах Солонгос улсаас оруулж ирсэн 10 килограмм цагаан будаа, 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,

мөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 1 ширхэг чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.С-, гаалийн улсын ахлах байцаагч Б.Х- нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Анги /АБТЭМА/-ИЙН терминалын хашаанд 100.000 төгрөгийн хахууль өгсөн,

2020 оны 10 дугаар сарын 19, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 2 ширхэг чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан Улаанбаатар хот Аахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Анги /АБТЭМА/-ийн терминалын байрны ариун цэврийн өрөөнд 50.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: У.А-, О.Ц- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Д.С-, Б.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэг /3/-гийн 22-24 дүгээр хуудаст яллагдагч Б.Т-ын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, мөн хавтасны 31 дүгээр хуудаст 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 02-2141018-20-I00784 мэдүүлгийн дугаартай 8 нэр төрлийн бараа, 02-2141018-20-I00785 мэдүүлгийн дугаартай 1 төрлийн мэдүүлгийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн баримт авагдсан байна. Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20 дугаартай дүгнэлтэд “2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02-2091008-20-I02378 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02-2091008-20-I02487, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-2091008-20-I02489” тоот гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад мэдүүлсэн 3 чингэлэг бүхий бараанд тооллого хийж дүгнэлт гаргасан гэжээ.

Яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “өмнөх буюу 2020 оны 7 дугаар сарын 29-ний ...тоот мэдүүлэг бүхий 8 нэр төрлийн барааны үлдэгдэл холилдсон эсэхийг шинжээч нараас тодруулах,

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт нь бүрэн биш байх бөгөөд “...уг барааны сав, баглаа боодол, огноо, дугаар тэмдэг тэмдэглэгээ, нэр төрлөөр нь болон гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн байдлаар нь ялгах...” боломж байсан эсэхийг шинжээч нараас тодруулах, шаардлагатай бол нэмэлт шинжээч томилох нь зүйтэй байна. Энэ нь аль байцаагчийн шалгасан чингэлэгт зөрүү гарсныг тогтоох ач холбогдолтой бөгөөд яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 9.1 дүгээр зүйлд “хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэл”-ийн талаар заасан. Хавтаст хэрэгт гэрчээр Ц.Л-, Б.Т-, Ч.Ү- нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт хамтран бизнес хийдэг, бараа оруулж ирж зардаг талаар мэдүүлсэн байдаг. О.Ц-, Ч.Г-а болон Б.Т-, Ч.Ү- нарын нэр дээр хамтран эзэмшдэг хуулийн этгээд бүртгэлтэй байгаа эсэхийг шалгах шардлагатай байна.

Мөн яллагдагч Б.Т-ын эхнэр Ч.Ү-аас гаргаж өгсөн Солонгос хэл дэзр бичигдсэн гэрээ гэх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудаст авагдсан байна. Уг гэрээ гэх баримт бичгийг яллагдагч Б.Т- хуулийн этгээдийн өмнөөс хийсэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. 1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудаст авагдсан уг гэрээний орчуулга гэх баримт авагдсан байх хэдий ч хаана орчуулга хийсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, орчуулагч томилсон тогтоол хэрэгт авагдаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйл, 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Иймд уг баримтад хуульд зааснаар орчуулга хийлгэж, нотлох баримтын шаардлага ханган хэрэгт хавсаргах нь зүйтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан яллагдагч нарын “...гэмт хэргийн сэдэлт зорилго...”-ийг тогтоох шаардлагатай байна гэж үзэж яллагдагч .А-, Б.Т-, Б.Х-, Д.С-, О.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд хамаарахгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг шинжпэн судалж, талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудалд буюу мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримт /шинжээчийн дүгнэлт/, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар урьдчилан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд хэлэлцэх асуудлын талаарх хуулиар тогтоосон хэмжээ хязгаар”-ыг хэтрүүлсэн, дээрх буюу шүүхээс “...шинжээчийн дүгнэлт нэмэлтээр гаргуулж, шинжээчээс асууж тодруулах нь яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйчлэлд нөлөөлөхөөр байна...” гэсэн нь гэм буруу, зүйлчлэлийн талаар дүгнэлт хийсэн шинжтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2. Түүнчлэн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгчээс “...яллагдагч, тэдний өмгөөлөгч нараас шинжээч томилох тогтоолыг оролцогч нарт танилцуулаагүй, эрхийг нь хязгаарласан гэсэн гомдлыг хүлээн авч хэргийг прокурорт буцаах нь зүйтэй" гэж дүгнэсэн, энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан талаар шүүх хуралдааны танхимд шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулсан боловч прокурорт гардуулсан захирамжид энэ талаар огт дурдагдаагүй, харин шинжээчийг асуух, шаардлагатай бол нэмэлт шинжилгээ томилох шаардлагатай талаар /шинжпэн судлагдаагүй нотлох баримтад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд урьдчилан дүгнэлт хийсэн/ дурдсан нь уншиж сонсгосон шүүхийн шийдвэрээс эрс зөрүүтэй байгаагийн зэрэгцээ, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн “хэмжээ хязгаар”-ыг дээр дурдсан агуулгаар ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39,5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч У.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд заасан шаардлагыг хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөгч, прокурор бүрэн дүүрэн тогтоох ёстой. Миний үйлчлүүлэгчийн жигнэсэн бараа үндэслэлтэй эсэх, энэ доторх бараа бүтээгдэхүүн хэрхэн яаж авагдсан талаар бид хуульд заасан үндэслэл журмын дагуу авахуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх ёстой гэж үзэж байна. ...” гэв.

 

Яллагдагч Б.Т-ын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, хэргийн талаар нотолбол зохих байдал, хэргийн бодит байдлыг тогтоох зэрэг нэмэлт ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай. ...” гэв.

 

Яллагдагч Б.Х-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан. Прокурорын зүгээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд шийдвэрлэх буюу хуулиар тогтоосон хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж хуульд байхгүй үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Гэтэл тухайн заалт нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэхээс биш прокурорын ярьж байгаа шиг урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд гэх нөхцөл байдал байхгүй. Түүнчлэн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн гэсэн агуулгыг эсэргүүцэлдээ дурдсан байна. Зүйлчлэлд хамаарах нөхцөл байдлын талаар шүүх дурдаж өгөх нь хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Б.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад мэдүүлээгүй зүйлийн талаар мэдүүлэгт тусгасан байсныг залруулахыг хүссэн боловч прокурор “шүүхэд тайлбарлаарай” гээд хүлээж аваагүй. Мөн хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоолгох үүднээс хэргийг прокурорт буцааж шалгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Д.С-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны ажиллагаа байсан учраас шүүх хэргийг прокурорт буцаасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч О.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд комиссор И.Мөнхсонортой уулзаж ажиллах чиг үүргийг авсан гэж бичсэн нь шинжээч хэт нэг талыг барьсан шинжтэй гэж үзэхээр байна. Мөн шинжээч дүгнэлтдээ “тооллого хийхэд аль чингэлгийн бараа нь мэдэгдэхгүй холилдсон байсан тул аль байцаагчийн шалгасан чингэлэгт зөрүү гарсныг тогтоох боломжгүй” гэсэн. Энэ нь хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүс яллах дүгнэлтэд дурдсан давуу байдал олгосон эсэх, гүйцэтгэх ёсгүй ямар үйлдлийг хийсэн болох нь тодорхойгүй байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Ц-, У.А-, Б.Х-, Д.С-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Прокуророос яллагдагч О.Ц-, У.А-, Б.Х-, Д.С- нарыг Б.Т-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэгт, яллагдагч Б.Т-ыг О.Ц-, У.А-, Б.Х-, Д.С- нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагч У.А-, О.Ц- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Д.С-, Б.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгчийн захирамжид заасан “...8 нэр төрлийн барааны үлдэгдэл холилдсон, уг барааны сав, баглаа боодол, огноо, дугаар тэмдэг тэмдэглэгээ, нэр төрлөөр нь ялгах боломжтой байсан эсэх талаар шинжээч нараас тодруулах, шаардлагатай бол нэмэлт шинжээч томилох. ...” гэх асуудлын тухайд, Гаалийн ерөнхий газрын гаалын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 04/20 дугаартай дүгнэлтэд “...Б.Т-ын гаалийн байгууллагад мэдүүлсэн 3 чингэлэг бүхий барааны мэдээлэлд судалгаа хийж, нийт 10726 ширхэг барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн  11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөнийг илрүүлж, тооллогоор илэрсэн зөрүүг үндэслэн 9,229,065.21 төгрөгийн гаалийн болон бусад татвар, торгуулийг ногдуулах үндэслэлтэй. ...Уг дүгнэлтээр аль чингэлгийн бараа нь мэдэгдэхгүй холилдсон байсан тул аль улсын байцаагчийн шалгасан чингэлэгт зөрүү гарсныг тогтоох боломжгүй. ...” хэмээн дурджээ. /1хх 88-91/

 

Шаардлагатай гэж үзвэл яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хуралдаанд гэрч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргуулан шийдвэрлүүлж, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд О.Ц-, У.А-, Б.Х-, Д.С-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЗ/268 дугаартай захирамжийг хүчингүй болгож, У.А-, Б.Т-, Б.Х-, Д.С-, О.Ц- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай

 

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл О.Ц-, У.А-, Б.Х-, Д.С-, Б.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН