Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2022/00069

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2022/00069

Сэлэнгэ аймаг

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 11-25 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /Рд: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-ий Сэлэнгэ салбарт /РД:*******/-д холбогдох

 

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3.179.287.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Төрбат овогтой ******* миний бие 2010 оноос хойш тасралтгүй Төрийн банк Сэлэнгэ салбарт ажиллаж байгаа.

Миний бие нь 2020 оны 11 дүгээр сарын 10-аас хойш Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт орших " эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үр шилжүүлэн суулгах ажилбар амжилттай хийгдэж жирэмсэлсэн бөгөөд 2 сарын турш хэвтэрийн дэглэм сахиж " эмнэлэгийн эмчийн хяналтад байх шаардлагатай олсон.Цаашид харъяалалын дагуу ийн эмэгтэйчүүдийн их эмч ын хяналтанд ороход эрт үед зулбахыг завдсан оношоор үргэлжүүлэн хэвтэрийн дэглэм барих шаардлагагай болсон учраас Төрийн банкны Сэлэнгэ Салбарт 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр урт хугацааны чөлөө авах хүсэлт гаргасан. Чөлөөний хүсэлт нь батлагдаж 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр төрөхийн өмнөх тэтгэмжээ авах листийг Төрийн банкны Сэлэнгэ салбарын ерөнхий нягтлан бодогч Л.т өгсөн.Гэтэл нийгмийн даатгалын хэлтэс төрөхийн өмнөх эмнэлэгийн хуудасыг хянаж үзээд Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.1 заалтаар тэтгэмж олгох эрх үүсэхгүй гэсэн хариу өгч буцаасан. Учир нь 2021 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тал төлөөгүй тасалдуулсан тул хуулийн заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаанд төлсөн, сүүлийн 6 сар шимтгэл тасралтгүй төлсөн байх заалтыг зөрчиж Жирэмсэний болон Амаржсаны тэтгэмжээ авч чадалгүй нялх биетэй надад санхүүүгийн болон сэтгэл санаа гүн хохирол, удаа дараа нийгмийн даатгалын хэлтэс, банкны хооронд явуулж хүндрэл чирэгдэл зөндөө учруулсан.Иймд жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 3.179.287.19 /Гурван сая нэг зуун далан есөн мянга хоер зуун наян долоон төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, тэмдэгтийн хураамж 65.819 төгрөг/ жаран таван мянга найман зуун арван есөн/ төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэгч Т.******* би жирэмсэн амжаржсаны тэтгэмж болох төрөхийн өмнөх 60 хоног, төрсний дараах 60 хонгийн тэтгэмжийн мөнгийн Төрийн банкнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон гол шалтгаан нь Миний бие 2016 оноос хойш хүүхдэтэй болох гээд эмнэдгээр маш их явсан. Үүнээс хойш 2020 онд эх нялхасын эрүүл мэндийн төьд хагалгаанд орсон. 2020 оны 08 дугаар сард Улаанбаатар хотын СЛ эмнэлэгт хяналтад ороод 11 дүгээр сард үр шилжүүлэн суулгах аргаар бие давхар болсон. Үүнээс хойш миний нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулсанаас болоод жирэмсэн амаржсны тэтгэмж олгоогүй. Тухайн үед би нийгмийн даатгалын шийтгэл тасалдсантай холбоотой би Төрийн банк дээр ирж чөлөө хүсэх өргөдлөө өгсөн. Учир нь миний бие хэвтрийн дэглэмд байх ёстой байсан. Ингээд би чөлөө хүссэн өргөдлөө өгөхөд тухайн үед салбарын захирал байсан нь тухайн үед нягтлан байсан О.Түвшинтөрийг дуудаж нийгмийн даатгалын шийтгэлийг тасалдуулахгүй байх үүрэг чиглэл өгч анхааруулж байсан. 3 дугаар сарын нийгэм даатгалын шимтгэл тасалдуулсан талаар би О.Түвшинтөрөөс олон удаа лавлаж асуусан. Гэтэл надад даргаас асуугаад буцаагаад хариу хэлнэ гээд дахин яриагүй. Зөвхөн нэг сарын нийгмийн даатгалын шимтгэл тасалдлуулсанаас болоод авч чадаагүй тэтгэмж буюу нийт 3.179.000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчО.Түвшинтөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... гэх.

 

Нэхэмжлэгч, зохигч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Т.*******ын шүүхэд гаргасан ... Төрийн банкны Сэлэнгэ салбараас жирэмсний болон амаржсаны тэтгэмж нийт 3.179.287.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь:Т.******* нь 2020 оны 11 сарын 10-аас эхлэн үр шилжүүлэн суулгах эмчилгээг Улаанбаатарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж улмаар хэвтэрийн дэглэм барих шаардлагын улмаас т хэвтэн эмчлүүлсэн боловч 2021 оны 03 дугаар сарын 10-наас урт хугацааныы чөлөө авах хүсэлтийг Төрийн банкны Сэлэнгэ салбар дахь нябо Л.т өгсөн боловч нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан тэтгэмж олгох эрх үүсээгүй 2021 оны 03 сараас нийгмийн даатгалын шимтгэийг ажил олгогчоос төлөөгүй, төлөгдөөгүйн улмаас 2021.03.01-ээс 2021.02.01-нийг хүртэл, 2021.07.19-нөөс 2021.09.17-нийг хүртэл хугацааны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгоогүйн улмаас тус банкны ажилтан Т.******* нь дээрх хугацааны тэтгэмж /авбал зохих/-ээс нэхэмжилсэн 3.179.287.19 төгрөгийг тус банкнаас гаргуулж олгох үндэслэлтэй болох нь нэхэмжлэгч түүний төлөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн ... ажилтан даатгуулагч Т.*******ын 2021 оны 03 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч буюу тус банкны зүгээс төлөөгүй тухай тайлбар, хх-н 1-22, 40, 45-46, 59-75, 81-83 дугаар талд авагдсан нэхэмжлэл, Төрийн банкны Сэлэнгэ салбарын ерөнхий нябо Л.ийн тайлбар,Т.*******ын жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсууд дээрх хугацааны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн тооцооны хуудсууд, тэтгэмж бодсон хүснэгт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмнэлгийн тодорхойлолт, Т.*******ын тус банкинд гаргасан өргөдөл, эмнэлгийн магадлагааны хуудсууд, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, гэрчүүдийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн дээрх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хариуцагчаас ... дээрх ажилтны хүсэлт болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын хэлтэс түүний буруутай үйл ажиллагаа байх тул нэхэмжлэгчид шимтгэл төлөх ёсгүй өгөхгүй гэсэн боловч миний зүгээс ажилтаны тэтгэмжийг нөхөн өгье гэсэн хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүйн улмаас өнөөдрийн байдалд хүрсэн хэмээн тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхгүй байх түүний жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохгүй байх үндэслэл, нотолгоо болохгүйгээс гадна хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нэхэмжлэлин шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлосон гэж үзэхгүй юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.9-д ... тэтгэмж гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т ...нийгмийн даатгалын шимтгэлийг төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэ, ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.Мөн хуулийн 17.1.1-д ... ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг хүлээхээр тус тус зохицуулснаас гадна, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууийн 19.11-д ... Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй бөгөөд мөн хуулийн 1921-д ... энэ хуулийн 191-д заасан ...тэтгэмж авах эрх үүссэн эхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөх сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс,түүнтэй адилтагх орлогоос даатгуулагч 100 хувь тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохоор тус тус зохицуулагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.819 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1911, 1921-д зааснаар Төрийн банкны Сэлэнгэ салбараас 3.179.287.19 төгрөгийг гаргуулж Т.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65. 819т өгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН