| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/558 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/558
2025 02 20 2025/ШЦТ/558
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Б.Энхбаяр /томилолтоор/,
шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ********* төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **************, *****************, ам бүл 2, эхийн хамт ************** тоотод оршин суух, урьд
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 512 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1610 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 11 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, /********************/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наран”-гийн дунд буудлын саадад байхдаа хохирогч ************ эзэмшлийн “Самсунг эс-9” загварын гар утас, банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 610.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Мал тууврын 9-8 тоотоос хохирогч ************ эзэмшлийн мотоциклыг “дэлгүүр орчоод ирье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
- Хулгайлах гэмт хэргийн талаар:
Хохирогч ************:
“...Би 2021 оны 07 дугаар сарын сүүлээр өөрийн Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Цэргийн ангийн 14-5 тоот гэртээ унтаж байхад миний зүс таних Ням-Очир гэх залуу манай гэрийн гадаа ирчихсэн намайг дуудсан. Ням-Очир надад хэлэхдээ хөдөө гагнуурын ажил байна хамт явах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би бодож байгаад зөвшөөрөөд бид хоёр манай гэрээс гараад явсан. Тэгээд орой явахаар болчихлоо хоёулаа нэг шил архи ууя өчигдөр архи уучихсан шартаад байна гэж хэлсэн. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Их Нарангийн дунд буудлын саадад 0,75 граммын Хараа нэртэй архи уухаар болсон. Би тус архинаас уусан бөгөөд үлдсэн архийг нь Ням-Очир гэх залуу уусан. Ням-Очир бид саадад сууж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд архинаасаа жаахан өгчих гэж хэлтэл Ням-Очир уурлаад хөөгөөд явуулсан. Тэр үед Ням-Очир rap утсаараа яриулчих гэж хэлэхээр нь би өөрийн “самсунг эс-9” загварын гар утасныхаа кодыг хэлж өгсөн. Ням-Очир гар утсаар маань ярьж байгаад надад буцааж өгөхөөр нь би өөрийн үүрч явсан үүргэвчиндээ гар утсаа буцаан хийсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Ням-Очир хүнээс мөнгө авчхаад машинаа аваад ирье гэж хэлээд явсан. Би Ням-Очрыг явсны дараагаар хэсэг хүлээж байгаад гар утсаараа ярих гэхэд байхгүй болчихсон байсан. Мөн миний Хаан банкны виза карт байхгүй байсан. Тэгэхээр нь би гудамжинд явж байсан үл таних хүнээс гар утсыг нь гуйж аваад өөрийн 88627027 дугаар руу залгахад дуудаад авахгүй байгаад дахиад залгахад Ням-Очир миний гар утсыг авч ярьсан. Би Ням-Очроос утсаа авъя гэж хэлэхэд одоо очлоо машинаа аваад очих гэж байна. Чи манай нийтийн байранд очоод хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд би Ням-Очрын түрээслэн суудаг нийтийн байрны гадна очоод хүлээгээд ирэхгүй байсан болохоор нь гэртээ харихаар явсан. Маргааш өглөө нь дахин нийтийн байрных нь гадна очиход нийтийн байрны эзэн гэх Мэндбаяр гэдэг нэртэй залуу Ням-Очир бас миний мотоциклыг аваад явчихсан гэж хэлсэн. Тэгээд Мэндбаяр цагдаад хандах үед би очиж бас мэдүүлэг өгсөн юм. Ням-Очир гэх залуу миний гар утас, картыг хулгайлан авч явснаас 1 жилийн дараа бид хоёр Цамбагарав гэх нэртэй газрын орчим тааралдсан бөгөөд би гар утас болон картаа авъя гэхэд би ажил хийж байгаад чамд өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 136-140 дэх тал/,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 440 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дахь тал/,
- Залилах гэмт хэргийн талаар:
Хохирогч ************:
“...Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны Мал тууврын 9-8 тоотод байх манай нийтийн байрны 14-р тоотод 2 сар орчмын өмнө Ням-Очир гэх залуу орсон юм. Манай байран амьдарч байх үед нь би хашаандаа Dayang маркийн 150 мотортой, улаан өнгөтэй, 65-43 УВЗ улсын дугаартай мотоциклийг унадаг байсан бөгөөд Ням-Очир тухайн мотоциклийг унаж үзье, ойрхон гарчхаад ирье гээд надаас өмнө гуйж байхад нь зөвшөөрөхгүй. Харин 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим миний мотоциклийг унаад ойрхон дэлгүүр орчхоод ирье гэхээр нь би болгоомжтой яваарай гээд өөрийн мотоциклынхоо түлхүүрийг өгчихсөн юм. Ням-Очир нь миний мотоциклийг унаж явснаас хойш надтай холбогдоогүй. Мөн гар утасны дугаар нь холбогдохгүй байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт над руу нэг жолооч залгаад “Чи миний машины гэрлийг хагалчихсан мөн гупер халчихсан. Тийм учраас цагдаа сэргийлэх гэхгүйгээр 500.000 төгрөгөөр хоорондоо тохирчихъё гэсэн утгатай юм ярихаар нь би мотоциклоо алдсан байгаа талаар хэлээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Хохирогч ************ дахин өгсөн:
“...Би урд мэдүүлэхдээ Нямдорж гэх хүнийг Ням-Очир гэж хэлсэн байсан. Миний мотоциклыг авч явсан хүнийг Нямдорж гэдэг. Мотоциклыг маань авч явснаас хойш хаана байгаа талаар зүйл байхгүй байна. Би тухайн жолоочтой уулзсан. Нямдорж миний Мотоциклыг худлаа хэлж авч яваад хүний машин мөргөчхөөд зугтаасан байсан. Тэгээд би тухайн жолоочид 500,000 төгрөг өгч хохирлыг нь барагдуулсан. Харин Мотоциклоо бол авч чадаагүй. Одоо би 500,000 төгрөгөөр бас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүл /1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1/ дүгээр хавтаст хэргийн 49-53 дахь тал/,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 824 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдэж хохирогч Б.Дөлгөөнбаярт 610.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдэж хохирогч Д.Мэндбаярт 1.200.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ************ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************ нь:
2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наран”-гийн дунд буудлын саадад байхдаа хохирогч ************ эзэмшлийн “Самсунг эс-9” загварын гар утас, банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 610.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Мал тууврын 9-8 тоотоос хохирогч ************ эзэмшлийн мотоциклыг “дэлгүүр орчоод ирье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь
хохирогч ************ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 440 дугаартай, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 824 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 1.800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ************ийн зүгээс дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 610.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дөлгөөнбаярт, 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мэндбаярт тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч ************ид Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
- мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 9 жил 4 сар 27 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч ************ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
- мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1610 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 9 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
1. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр тус тус нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 9 /есөн/ жил 4 /дөрвөн/ сар 27 /хорин долоон/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 107 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ************ид оногдуулсан 9 /есөн/ жил, 4 /дөрөв/ сар 27 /хорин долоон/ хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************оос нийт 1.810.000 төгрөг гаргуулж, хохирогч ***** 610.000 төгрөг, хохирогч ****** 1.200.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ************ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ