| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/0532/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/678 |
| Огноо | 2025-03-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/678
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Н.Анхбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С******л овогт Б*******ы Н*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000758 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр З****** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл *, өөрийн ихрийн хамт, Улаанбаатар хот ************ дүүргийн *** дүгээр хороо, ** дүгээр хороолол "ҮЭ" гудамж ** дугаар байр ** тоотод бүртгэлтэй боловч ******** дүүрэг ** дүгээр хороо ****-** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй С*******л овогт Б*********ы Н*******н /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед ********** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Б******* Б***" нэртэй зоогийн газарт бусдын эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болох кассын машин, халуун сав зэргийг хууль бусаар устгаж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Тухайн үед тийм санаа бодол байгаагүй, биеэ хянах чадваргүй байсан учраас тийм зүйл хийсэн байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд хувийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Хийн өгсөн:
“...Би хувиараа 2018 оноос хойш С*******н дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт *********** нэртэй зоогийн газрын түрээслэн ажиллуулж байгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай зөөгч З над руу залгаж зүс таних нэг эмэгтэй ирээд агсам тавьж зоогийн газрын, кассын машиныг эвдэлж, над руу халуун савтай цай шидсэн...Тэгээд би тухайн үед зоогийн газраа очиж шалгахад зоогийн газрын хүлээн авах хэсэгт байх цагаан өнгийн кассын машин болон, цэнхэр өнгийн халуун сав эвдэрсэн байсан. Тэгээд би өнөөдөр энд ирж байна. Би Д********в гэх хүнээс сарын 2,000,000 төгрөгөөр түрээслүүлж ажиллуулдаг юм. Надад гэрчилгээ нь байхгүй, Д гэх эзэнд нь байгаа. Кассын машиныг 2020 онд электрон мон гэх кассын машин зардаг газраас 820,000 төгрөгөөр авч байсан. Одоо 500,000 төгрөгөөр үнэлж байна. Цайны халуун цавыг захаас 35,000 төгрөгөөр авч байсан 20,000 төгрөгөөр үнэлж байна. Би тухайн эмэгтэйгээр кассын машинаа төлүүлж авбал надад өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Зын өгсөн:
“...Би *************************** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********* зоогийн газарт касчины ажил хийдэг юм. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд би Баялаг бууз зоогийн газрын касс хэсэгт зогсож байсан. Танихгүй 160 см өндөртэй, цагаан өнгийн ногоон алаг куртиктэй, урт хар үстэй, хар өмд, хар үүргэвчтэй цүнхтэй, 25 орчим насны согтуу эмэгтэй орж ирээд надаас миний утас хаана байна гэж хэлэхээр би мэдэхгүй гэж хэлээд хоол хийдэг өрөө рүү орох гээд алхтал Кассын машин, халуун цайтай халуун сав зэргийг над руу шидсэн. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг сандал дээр суулгах гэж оролдоод нүүр хэсгээ маажуулсан юм. Сандал дээр суулгаад цагдаагийн байгууллагад болсон явдлын талаар дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч ирэх хооронд манай зааланд байсан сандал ширээ зэргийг шидлээд байхаар нь дэлгүүр орох гэж байсан эрэгтэй хүнээс гуйгаад сандал дээр суулгаж байгаад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн юм. Миний хамар хэсэгт жижигхэн хумсны сорви үлдсэн байсан өөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай байгууллагад кассын машин 1 ширхэг, цайны халуун сав 1 ширхэг, сандал 1 ширхэг зэрэг эвдэрсэн байсан. Хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр авсан талаар мэдэхгүй байна манай байгууллагын өмч юм. Үнэлгээ манай захирал С.Х мэдэж байгаа. Миний ажилладаг газар хяналтын камер байхгүй. Би тухайн эмэгтэйг дахиж харвал танина...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 310 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед ******************** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "**************" нэртэй зоогийн газарт бусдын эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болох кассын машин, халуун сав зэргийг хууль бусаар устгаж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд зүйлийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед ******************н дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "**********" нэртэй зоогийн газарт бусдын эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болох кассын машин, халуун сав зэргийг хууль бусаар устгаж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч С.Хийн өгсөн:
“...Би хувиараа 2018 оноос хойш ******************* дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт ***************** нэртэй зоогийн газрын түрээслэн ажиллуулж байгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай зөөгч З над руу залгаж зүс таних нэг эмэгтэй ирээд агсам тавьж зоогийн газрын, кассын машиныг эвдэлж, над руу халуун савтай цай шидсэн, би одоо нөгөө эмэгтэйг дагуулаад цайны газар руу явж байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед зоогийн газраа очиж шалгахад зоогийн газрын хүлээн авах хэсэгт байх цагаан өнгийн кассын машин болон, цэнхэр өнгийн халуун сав эвдэрсэн байсан. Тэгээд би өнөөдөр энд ирж байна. Би Д гэх хүнээс сарын 2,000,000 төгрөгөөр түрээслүүлж ажиллуулдаг юм. Надад гэрчилгээ нь байхгүй, Д гэх эзэнд нь байгаа. Кассын машиныг 2020 онд электрон мон гэх кассын машин зардаг газраас 820,000 төгрөгөөр авч байсан. Одоо 500,000 төгрөгөөр үнэлж байна. Цайны халуун цавыг захаас 35,000 төгрөгөөр авч байсан 20,000 төгрөгөөр үнэлж байна. Би тухайн эмэгтэйгээр кассын машинаа төлүүлж авбал надад өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Зын өгсөн:
“...Би ****************** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** зоогийн газарт касчины ажил хийдэг юм. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд би Баялаг бууз зоогийн газрын касс хэсэгт зогсож байсан. Танихгүй 160 см өндөртэй, цагаан өнгийн ногоон алаг куртиктэй, урт хар үстэй, хар өмд, хар үүргэвчтэй цүнхтэй, 25 орчим насны согтуу эмэгтэй орж ирээд надаас миний утас хаана байна гэж хэлэхээр би мэдэхгүй гэж хэлээд хоол хийдэг өрөө рүү орох гээд алхтал Кассын машин, халуун цайтай халуун сав зэргийг над руу шидсэн. Тэгэхээр би тухайн эмэгтэйг сандал дээр суулгах гэж оролдоод нүүр хэсгээ маажуулсан юм. Сандал дээр суулгаад цагдаагийн байгууллагад болсон явдлын талаар дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч ирэх хооронд манай зааланд байсан сандал ширээ зэргийг шидлээд байхаар нь дэлгүүр орох гэж байсан эрэгтэй хүнээс гуйгаад сандал дээр суулгаж байгаад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн юм. Миний хамар хэсэгт жижигхэн хумсны сорви үлдсэн байсан өөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай байгууллагад кассын машин 1 ширхэг, цайны халуун сав 1 ширхэг, сандал 1 ширхэг зэрэг эвдэрсэн байсан. Хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр авсан талаар мэдэхгүй байна манай байгууллагын өмч юм. Үнэлгээ манай захирал С.Х мэдэж байгаа. Миний ажилладаг газар хяналтын камер байхгүй. Би тухайн эмэгтэйг дахиж харвал танина...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 310 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл хийсэн байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө, устгах гэмтээх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хавтаст хэрэгт авагдсан Тэнцвэр Эстимэйт үнэлгээ ХХК-н 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 310 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч С.Хэд 1,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/.
Шүүхээс хохирогч С.Хэд “...шүүх хуралдааны товыг 96388848 дугаарын утсаар мэдэгдэхэд гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С********л овогт Б************ы Н*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө, устгах гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Нд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ