Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/01982

 

 

 

 

 

 

 

 

2022 04 28

101/ШШ2022/01982

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Д-т холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.Б,

Хариуцагч С.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Б миний бие 2009 онд гадаадад амьдарч байхдаа С.Дтэй хамтран амьдарч, бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 05 дугаар сарын 15-нд хүү Даниел Т төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлт батлуулаагүй, зан харьцааны тааламжгүй байдлаас 2002 онд Монголд ирээд тус тусын амьдралаа хөөсөн. Хүү тэр үеэс миний асрамжид байгаа. Миний хувьд Г.Этай албан ёсны гэрлэлтээ бүртгүүлсэн, хүү Тг Г.Эаар овоглож, 2012 онд төрсний гэрчилгээг дахин авсан. Одоо хүү Тгийн гадаад паспортыг шинээр авахад хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн баримт шаардлагатай болоод байна. С.Д бид хоёр одоо тус тусын амьдралтай бөгөөд хүү Тг миний асрамжид үлдээх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид тус тусын амьдралтай, хамт амьдрах боломжгүй тул хүү Даниел Тг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч С.Дт холбогдуулан хүү Тг өөрийн асрамжид тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай АНУ-д хамт амьдарч байхдаа хүү Тг төрүүлэн эцгээр С.Д бүртгэгдэж хүүхдийн төрсний гэрчилгээ авсан, Г.Этай албан ёсны гэрлэлтийн бүртгэлтэй, хүү Тг овоглож төрсний гэрчилгээг дахин авсан боловч хүүгийн гадаад паспортыг шинээр авахад хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн баримт шаардлагатай болсон гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд дээрх байдлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй байна.

 

2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү Даниел Т Э /Daniel Temuujin Erdenemandakh/ Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон, Оверлайк эмнэлгийн Эрүүл мэндийн төвд төрснийг бүртгэж 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Вашингтон мужийн Эрүүл мэндийн хэлтсээс дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Ө.Б, С.Д нар гэрлэлтээ батлуулаагүй боловч хүү Тгийн эхээр Өлзийбаярын Б, эцгээр Содномын Д бүртгэгдэж хүүхдийн төрсний гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ө.Б нь Олгонууд овогт Галсангийн Этай 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хүү Тг Г.Эаар овоглож, 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсний гэрчилгээг дахин авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хүү Т одоо Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 41 дүгээр байр, 42 тоот хаягт аав Г.Э, ээж Ө.Б, эгч Э.Хулан, дүү Э.Шандас, Э.Мяндас нарын хамт амьдарч байгаа болох нь Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн бичилт, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хариуцагч С.Д нь хүү Даниел Т Э /Daniel Temuujin Erdenemandakh/-ыг төрсөн эх Ө.Бийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд асрамжийн асуудлаар маргаагүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Даниел Т Э /Daniel Temuujin Erdenemandakh/-ыг төрсөн эх Ө.Бийн асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Даниел Т Э-ыг төрсөн эх Олгонууд овогт Өлзийбаярын Б-ийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Бт олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР