Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/24

 

 

 

 

 

 

 

     2020           12            24                                        2021/ДШМ/24

 

 

 

Э.Э, Э.Н, Б.Ц, Б.Ч нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням, Б.Мөнхбат,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Д.Гансүх, Ц.Одончимэг, Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Б.Энхболд, Х.Даваажав,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, Э.Э, Э.Н, шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Д.Гансүх, Ц.Одончимэг, Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Мөнхбат, Ц.Цэрэнням, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Э, Э.Н, Б.Ц, Б.Ч нарт холбогдох эрүүгийн 1902003510158 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. Йөншөөбү овогт Э.Э, 1957 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт суусан, ам бүл 4,

            Улаанбаатар хотын шүүхийн 1975 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сар засан хүмүүжүүлэх ялаар,

 

Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн б, 128 дугаар зүйлийн б-д тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 453 дугаартай магадлалаар 1 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1989 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ялаар,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1036 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

            2. Бэсүд овогт Э.Н, 1986 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, волейболын дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,

            Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

            3. Лувсанцэрэн овогт Б.Ц, 1982 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4,

 

            4. Зөөд овогт Б.Ч, 1985 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлзий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,

           

            Шүүгдэгч Э.Э нь Б.Ц, Э.Н Б.Ч нарыг гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, тэдэнтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодист худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах,

улмаар уг бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор тээвэрлэх, хадгалахыг зохион байгуулсан,

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Ц, Э.Н нараар БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг зохион байгуулсан,

 

Шүүгдэгч Э.Н нь шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар Б.Ц, Б.Ч нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газар хүртэл Б.Цтой бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газраас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор Б.Ц, Б.Ч нартай бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн,

 

шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Цтой бүлэглэн БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2019 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Б.Ц, Б.Ч нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

 

Шүүгдэгч Б.Ц нь шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар Э.Н, Б.Ч нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газар хүртэл Э.Нтай бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газраас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор Э.Н, Б.Ч нартай бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн,

шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Э.Нтай бүлэглэн БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2019 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Э.Н, Б.Ч нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Шүүгдэгч Б.Ч нь шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар Б.Ц, Э.Н нартай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 тусдаа гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын хөндийн даваанаас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан,

Мөн 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Б.Ц, Э.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Йөншөөбү овогт Э.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Бэсүд овогт Э.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Лувсанцэрэн овогт Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 Зөөд овогт Б.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Йөншөөбү овогт Э.Эыг бусадтай бүлэглэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд, Бэсүд овогт Э.Н, Лувсанцэрэн овогт Б.Ц нарыг бусадтай бүлэглэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Зөөд овогт Б.Чийг бусадтай бүлэглэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, шүүгдэгч Э.Ныг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1,3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1,3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Цг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3.2 дугаар зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Н, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тус бүр 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э, Э.Н, Б.Ц нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Чт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Э.Э, Э.Н, Б.Ц, Б.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 18 хоног, шүүгдэгч Э.Н, Б.Ц, Б.Ч нарын тус бүр цагдан хоригдсон 29 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай хар өнгийн нүдний шилний хайрцагтай 3x3x1 см харьцаатай тунгалаг өнгийн скочоор битүү ороож скотчдсон мөс мэт зүйл, 4.5x1.4x3.2 см харьцаатай тунгалаг өнгийн скочоор битүү ороож скотчдсон мөс мэт зүйл, “Мөс” гэх бичиглэлтэй цагаан өнгийн дөрвөлжин хэлбэрийн хуванцар сав 1 ширхэг, 6x4 см орчим хэмжээтэй шаргал тунгалаг өнгийн наалдамхай скочны тасархай, хар өнгийн 14 см урттай коноп бүхий нүдний шилний хайрцаг 1 ширхэг зэрэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэргийн хамт ирсэн бичлэг бүхий 5 ширхэг сиди, Нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 46 хуудас материал, 1 ширхэг сидиг тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Э, Э.Н, Б.Ц, Б.Ч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Э гэх хүнээс ямар нэгэн байдлаар үүрэг даалгавар авч, мөнгө санхүүгээр дэмжлэг авсан, зохион байгуулалттай гэх үндэслэлгүй, баримтгүй гүтгэж яллаж байна. Э.Н, Б.Ч 2 энэ хэрэгт холбогдолгүй. Э.Н бид хоёрын Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/5А/7798 дугаартай албан бичиг /2хх 217-219/ нь хилээр орсон, гарсан нэвтэрсэн тухай лавлагаа. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлохгүй тул дахин хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллахдаа Нийслэлийн прокурор Ц.Гансүлд нь хэмжээгээр нь яллаж байна гэсэн тайлбар шүүх дээр өгсөн нь протоколд үлдсэн. 2 ширхэг гялгар ууттай хар тамхины цэвэр жинг гаргуулах. Хөдөлбөргүйгээр нотлох баримтаар нотолж зүйлчлүүлэх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлээр намайг зүйлчилж байгаа нь шударга бус. Би машины хойд суудал дээр сууж байсныг Хүүхэнбаатар гэх гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл пиво уусан согтуу байсан. Миний эхнэрийн эгч Д.Саранцэцэгийг айлган сүрдүүлж эрхийг нь танилцуулаагүй, ах дүү хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь зөрчсөн. /1хх 156-157/ Мөн хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хохирогч Б.Эрдэнэдалай, гэрч Р.Гэрэлбат, Ц.Хишигбаяр, Н.Эрхэсбаатар нарын өгсөн байцаалт дээр 160-180 цагийн хурдтай явж байсан гэх, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гардан” хотхоны орчимд гэх мэдүүлгүүд нь хүчээр Э.Этай холбогдуулах гэсэн худал мэдүүлэг. Хэрэг болсон газар нь “Ривер Гардан” хотхоны ойр орчим биш “Тэнгэр Вилла” хотхоны яг хажууд болсон төдийгүй 24-92 дугаартай хар старекс машин нь дохиолол, тэмдэг байхгүй, гүйцэтгэх ажиллагаанд явж байсан цагдаагийн албан хаагчид бид нарын ардаас буудах үед “Тэнгэр Вилла” хотхоны хамгаалагч “Оргил супер” маркетын хамгаалагч нар цагдаад дуудлага өгснөөр нотлогдоно. Иймд таних тэмдэг дуу, дохио, Police-Narcotic гэсэн бичиг байхгүйг гэрчилнэ. Мөн зам шалгалт дутуу хийгдсэн. Иймд дээрх бүх зүйлүүдийг нягталж, хавтас хэрэгт авагдсан материал хөтөлбөргүйгээр байж зүйлчлэх, мөн миний хувийн байдал, хэргийн талаар, үнэн зөв мэдүүлсэн, бага насны хоёр хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шөнө би гэртээ байхдаа өөрийн машиныг хааяа хөлсөөр бариулдаг жолооч Насанжаргал руу шөнийн 23 цагийн үед залгахад Насанжаргал нь “Эрээнээс Монгол руу ороод Бага-хангайн ойрхон явж байна” гэсэн. 2019 оны 5 дугаар сарын 17-ны 5 дахь өдөр Дундговь явах ажилтай тул машинаа бариулах гэж ярихад согтуу хүн шиг хэл ам нь орооцолдож ярихаар нь “Архи уусан юм уу, пизда ална шүү, хүрээд ир хурдан” гэсэн ганц л яриаг гүйцэтгэх нууц ажиллагааны баримт байдаг. Ингээд манайд шөнийн 00:00 цаг өнгөрөөж эхнэр хүүхэд унтаж амрах гэж байхад орж ирсэн. Амнаас нь архи үнэртэж, 2 нүд нь улаанаараа эргэлдсэн байсан учир загнасан. Тэгээд надаас бензиний мөнгө нэхэхэд би 10.000 төгрөг, хамт яваа Цолмонд мөн 10.000 төгрөг тус тус өгч “эртхэн харьж амар” гэж хэлээд явуулсан. Ийм л процесс болсон байдаг. Насанжаргал, Цолмон 2 биедээ 29 грамм хар тамхитай явсныг хожим мөрдөн байцаалтын үед л мэдсэн. Хэрвээ тэр хар тамхийг минийх байсан гэж үзвэл “яагаад манайд үлдээлгүй авч явсан бэ” гэж үзэхээр байна. Мөн миний хамаарал бүхий газар биш манай гэрээс гарч яваад “Тэнгэр Травелл” хотхоны харалдаа хаясан нь надад огт хамаагүй гэдэг нь нотлогдож байна гэж би харж байна. Мөн энэ 2-т тус бүр 10.000 төгрөг өгснөө 2019 оны 5 дугаар сарын 17-нд өгсөн мэдүүлэгтээ хэлдэг бөгөөд миний бие тэр өдрөө цагдан хоригдсон. Энэ 2 нь зугтаж явж байгаад нэг нь 5 дугаар сарын 18-нд, Б.Ц нь 5 дугаар сарын 19-нд баригдахдаа хоёулаа надаас 10.000, 10.000 төгрөг авсан гэдээ мэдүүлсэн байдаг. Энэ нь би үнэн хэлснийг нотолж байна. Манай гэрт ямар ч урьдчилан сануулалгүйгээр шууд хүч хэрэглэн хаалга эвдэн орж ирсэн. Намайг газар хэвтүүлээд 3-4 цаг гавлан огт хөдөлгөөнгүй суулгаж, үүр цайтал өглөөний 6 цаг хүртэл нэгжлэг хийсэн. Нийт энгийн болон хар хувцастай 10-аад хүн байсан. Гадна үүдний болон доторх өрөөний хаалгуудыг цөм цохьсон. Жирэмсэн эхнэр маань айгаад, хүүхэд нь зулбах гээд түргэн дуудаж тариа хийж тайвшруулсан. Манай гэрээс гарсан гэх баримт нь гар утсаар бичлэг хийж, зураг авсан гэх боловч нотлох баримтыг авч явах журмаа зөрчсөн гэж үздэг. Вакумжуулж, тусгай саванд лацдаж, надаар баримтжуулж гарын үсэг зуруулаагүй. Бүр цагдаа дээр очсон хойно гарын үсэг зуруулсан. Миний өмгөөлөгч Мөнхбатын шинээр олж тогтоосон баримт энэ бүхнийг зориуд хуурамчаар хийгдсэн байж болохыг харуулж байгааг анхаарна уу. Гэрт хийсэн нэгжлэгийн ямар ч бичлэг хавтас хэрэгт байдаггүй болно. Мөн миний биед хар тамхины сорилт хийж тест хийхэд хар тамхи илрээгүй тул миний шээсийг тусгай лабарторт дахин шинжилсэн баримт гээд 2 баримт хавтас хэрэгт байгаа болно. Эцэст нь намайг удирдан үүрэг чиглэл, төлөвлөгөө зохиож хүн бүрт өгсөн гэж ямар ч нотлох баримтгүй гүтгэсэнд гомдолтой байна. Би ямар төлөвлөгөө боловсруулсан, хэн хэнд ямар үүрэг чиглэл өгсөн нь хавтас хэрэгт баримтаар баталж тогтоогоогүй байдаг. Мөн Цолмонтой нүүрэлдүүлэн байцаах үед Цолмон нь “ийм асуудалд таныг оруулсанд уучлаарай” гээд надаас уучлалт гуйсан зэргээр тодорхой байна. Мөн гүйцэтгэх нууц ажиллагааны баримтад Насанжаргалын Чинзоригтод бичсэн мессежээр би хэн нэгэнд зааварчилгаа өгөөгүйг давхар нотолж байна.

            Иймд миний энэ хэрэгт оролцсон оролцоог баталж баримтжуулсан нотолгоо харагдахгүй байна. 29 грамм хар тамхи миний гэрээс биш хаа хамаагүй өөр хорооллоос олдсон байхад намайг энэ хар тамхийг зарах гэж хилээр оруулж ирсэн, мөн тээвэрлэсэн, хадгалсан гэж яллаж байгаа нь үнэнд огт нийцэхгүй байна. Миний бие Сингапур улсаас 2017 онд ирсэн. Үүнээс хойш 1 жил гаруй улсын хилээр гараагүйг “Хил хамгаалах газар”-ын тодорхойлолт баталж байна. Миний бие 63 настай, 1-3, 8, 14 насны 8 охины аав. Охидын цэцэрлэг, сургууль хоол унаа болон сургалтын төлбөрийг би төлдөг бөгөөд охидын минь ирээдүйг, цаашдын амьдралын гэрэл гэгээтэй бүхэн аав болсон надаас хамааралтайг анхаарч үзнэ гэдэгт итгэж байна. Миний бие сахарын өвчнөөр 30 жил өвчилж, зүрхний импакт болж зүрхний судас тэлэгч 4 ширхэг тавиулж байсан. Одоо сахар бөөрөнд нөлөөлж бөөрний өрөвсөлтэй болсон. Мөн хоригдож байхдаа ЭХО-д харуулахад нойр булчирхай цайсан, түрүү булчирхай шохойжсон зэрэг өвчнүүдтэй болжээ. Энэ бүхнийг харгалзан үзэж хэрэгт яг ямар оролцоо байгааг нотолж, баримтаар тогтоогдоогүй тул цагаатгаж өгнө үү. ...” гэв.

           

            Шүүгдэгч Э.Н давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Э.Н миний бие Б.Цгийн хамтаар БНХАУ-ын Эрээн хот руу “Хово” маркийн автомашины мотор захиалахаар явсан. Улмаар  мотороо захиалаад 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэн орж ирсэн, тус өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явна гэх 22-31 ДГО дугаартай Хүүхэнбаатарын тээврийн хэрэгсэлд Цолмон бид 2 сууж Улаанбаатар хот руу хөдөлсөн. Улмаар орой харанхуй болж Төв аймаг Баянсум орчим уг тээврийн хэрэгслийн хойд дугуй эвдэрч урд их гэрэл тусгал нь маш муу байсан учир 20-30км цагын хурдтай явж эхэлсэн. Ингээд Э.Н миний бие эртхэн хот орох зорилгоор найз болох Чинзориг руу утсаар холбогдож “Чи хаана байна, унаа байна уу” гэж асуусан гэтэл унаатай гадуур явж байна, завтай бол тосож ирээд аваач гэж гуйсан. Гэтэл Чинзориг бензиний мөнгө алга гэхээр нь би байгаа бензин чинь салхит ороод, буцаж хот орох уу гэхэд хүрнэ гээд тосуулахаар тохирч салхит дээр уулзсан. Улмаар Улаанбаатар хотод орж ирээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд амьдрах Э.Э ахаас найз Чинзориг машинд бензин хийх зорилгоор Цолмон бид хоёр 10.000, 10.000 төгрөг гуйж аваад явж байтал “Тэнгэр Вилла”-ийн гадна гэрэлгүй хар өнгийн машин зүүн талаар шахаж зогсоосон улмаар хүмүүс бууж ирж тээврийн хэрэгслийн хаалга цонх руу цохисон. Энэ үед  цочирдон балмагдсаны улмаас Чинзоригийг зугтаарай гээд зугтахад бидний араас буудсан болно. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-н Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд шалган нэвтрүүлэх боомтоор хууль ёсны дагуу 2 улсын гаалийн болон хилийн цэргийн хяналт шалгалт хийлгэж орж ирсэн болно. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын хилээр хууль бусаар хар тамхи бусадтай бүлэглэн оруулсан гэх үндэслэлээр хөдөлшгүй нотлох баримт байхгүй байтал намайг сэжиг таамаг төдийгөөр хэт нэг талыг барин яллаж байна. Э.Н миний бие 2019 оны 5 дугаар сарын 17-нд Цолмонгийн хамт Замын-Үүдээс Улаанбаатар хот орох замд Дорноговь аймгийн Сайншанд сумын “Сод монгол ШТС” ойролцоох нийтийн бие засах газраас “мөс” гэх бодис авсан талаар мэдээгүй, мэдэх боломжгүй мөн энэ талаар Цолмон Өвөр Монгол хүнтэй ярьсан талаар надад хэлээгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр яллаж байна. Гэтэл Цолмонтой нийлж Э.Эаас үүрэг даалгавар авч худалдаалах зорилгоор хэнд хаана ямар үнээр зарах, ямар ашиг олсон хэнээс хууль бусаар олж авсан гэдэг нөхцөл байдлыг олж тогтоож нотлоогүй, нотлох баримт нотолгоо байхгүй байтал хүчээр холбогдуулан яллаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх 2019 оны 5 дугаар сарын 17-ны 23:00 цаг орчим “Тэнгэр Вилла” хотхоны ард Чинзориг, Цолмон нартай 19-83 УБА дугаартай тээврийн хэрэгслээр явж байтал, гэрэлгүй хар өнгийн машин шахаж зогсоож хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүмүүс бууж ирэн тээврийн хэрэгслийн хаалга цонх руу цохисон. Энэ үед хууль сахиулагч гэх таних тэмдэг байхгүй тусгай дуут дохиогүй хар өнгийн машин байсан учир хэн болохыг мэдэхгүй учраас цочирдон балмагдаж зугтаасан. Энэ үед араас “буун” дуу гарч “Тэнгэр Вилла”-ийн хамгаалалтын ажилтан 102 луу дуудлага өгсөн байдаг. Уг хүмүүс нь тусгай албан хувцас хэрэглэл дуут дохио бүхий тээврийн хэрэгсэлгүй байсан учир “Тэнгэр вилла” хамгаалалтын ажилчид уг хүмүүсийн бичиг баримт шалгасны дараа 102-т өгсөн дуудлагаа буцаасан байдаг. Гэтэл тэр гэрч хохирогч гэх Эрдэнэдалай, Эрхэсбаатар, Хишигбаяр, Гэрэлбат нар нь хантаазтай дуут дохио бүхий тээврийн хэрэгсэлтэй байгаагүй гэдгийг “Тэнгэр вилла” хамгаалалтын ажилтны өгсөн мэдүүлгээр нотлогдоно. Насанжаргал миний бие Э.Эаас үүрэг даалгавар, чиглэл хөрөнгө санхүүжилт авсан зүйлгүй байтал найз Чинзоригийн машинд бензиний мөнгө гэрээс нь орж авсны улмаас Э.Э гэдэг хүнийг удирдан зохион байгуулсан үүрэг чиглэл өгсөн гэх үндэслэл нотлох баримт байхгүй атал хүчээр энэ хэрэгт холбогдуулан яллаж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн шүүгдэгч Э.Э, Чинзориг, Б.Ц нартай гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөж тэдэнтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэг гэж үзэж байгаа нь хөдөлшгүй нотлогдсон баримт байхгүй хооронд хамааралгүй бие биенээ танихгүй хүнийг зохион байгуулалттай гэж гүтгэн ялласан. Иймд дээрх нөхцөл байдлыг нэг бүрчлэн нягтлан шалгаж, Э.Н миний холбогдсон гэмт хэргийн үнэн мөнийг үүрэг оролцоог тогтоолгохоор мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Ц.Одончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Э.Ныг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ...худалдаалах зорилгоор олж авсан, хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тухайн үйлдлүүд хэрэгт авагдсан аль ч баримтаар нотлогдоогүй. Мөн бодитой дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд “... хөтөлбөргүй үнэн гэж урьдаас тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй" зарчмыг ноцтой зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг эргэлзээгүй, хөтөлбөргүй нотлоогүй байхад таамагт үндэслэн гэм буруутайд тооцсон ноцтой зөрчил болно. Тодруулбал, Э.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхний үе шатнаас Б.Ц биедээ юу авч явааг мэдээгүй гэж мэдүүлсэн ба тэрээр Монгол Улсын хилээр ... нэвтрүүлээгүй нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хил хамгаалах газраас ирүүлсэн лавлагаа, камерийн бичлэгээр эргэлзээгүй нотлогдсоор атал түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх, ...мөн дээр дурдсанчлан тэрээр Б.Цгийн хэзээ, хаанаас, юуг авч, биедээ авч явсныг мэдээгүй гэх мэдүүлэг хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар үгүйсгэгдээгүй байхад ... худалдаалах зорилгоор олж авсан, хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэх, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хууль сахиулагчдыг таних боломжгүй байсан гэж мэдүүлж, улмаар тус мэдүүлэг нь тухайн дайчлан баривчлах ажиллагаанд ашигласан Старекс машин дуут дохиогүй байсан нь нотлох баримтаар нотлогдсоор атал тус байдлыг хөдөлбөргүй нотлох ажиллагааг хийлгэлгүйгээр, мөн тус ажиллагаанд оролцогчид нь хууль сахиулагч гэж сонирхлын зөрчил бүхий гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон дээрх зарчим, журмыг ноцтой зөрчсөн хэрэг гэж үзэж, гомдолтой байна. Мөн дээр дурдсанчлан, хэрэгт авагдсан аль ч баримтаар Э.Н .... бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл тогтоогдоогүй тул хамт явсан Б.Цгийн үйлдлийг “нялзаан” түүнийг гэм буруутайд тооцох боломжгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй тул Э.Нын үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Дээр дурдсанчлан, шүүх Э.Ныг ... худалдаалах зорилгоор олж авсан гэж дүгнэхдээ ... бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээ зэргийг харгалзсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон “нотлох баримтад үндэслэх” зарчмыг зөрчиж, таамгаар гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэлийг бий болгож байх бөгөөд нэгэнт ийнхүү нотолгооны хувьд туйлын эргэлзээтэй байгаа нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар “... ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг баримтлаагүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна. Э.Нын Б.Цг биедээ юу авч явааг нь мэдээгүй, улмаар түүний юуг, ямар зорилгоор олж авсныг, улмаар хадгалсан, тээвэрлэснийг мэдээгүй гэх мэдүүлэг хэрэгт авагдсан аль ч баримтаар үгүйсгэгдэн нотлогдоогүй. Харин ч хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдан нотлогдож байгаа. Гэтэл шүүх нотлогдсон байдлыг үл харгалзан “худалдаалах зорилго” гэж зорилгыг таамгаар бий болгож, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг баримталж, Эрүүгийн хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглэн хэргийг зүйлчилж шийдвэрлэх наад захын арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Э.Н ... бодисыг худалдах зорилгогүйгээр ч, тус зорилгоор ч олж аваагүй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн дээр дурдсанчлан, шүүгдэгч нарыг тухайн үед дайчлан баривчлах ажиллагаа шөнө явагдсанаас үзэгдэх байдал хязгаарлагдмал байсан, тус ажиллагааг явуулсан гэх хууль сахиулагчид тусгай хувцас хэрэгсэлгүй, тус ажиллагаанд ашигласан авто тээврийн хэрэгсэл дуут дохиогүй байснаас хууль сахиулагч гэж мэдээгүй, зугтсан гэх мэдүүлэг өгч, улмаар тус ажиллагаанд ашигласан гэх тээврийн хэрэгсэл одоо ч дуут дохиогүй байгааг фото зургаар нотолсон боловч шүүх ашиг сонирхлыг зөрчилтэй буюу хэргийг шалгасан мөрдөх байгууллагын ажилтан буюу дайчлан баривчлах ажиллагаанд оролцсон этгээдүүдийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журамд нийцэхгүй болно. Мөн түүнчлэн, шүүгдэгч нар хууль сахиулагч гэж танилгүйгээр зугтах үйлдэл хийснийг хүч хэрэглэсэн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлгүй тул Э.Нд холбогдох тус үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Мөнхбат өмгөөлөгч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Эыг гэм буруутайд тооцож,  шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Шийтгэх тогтоолд: “Шүүгдэгч Э.Э нь шүүгдэгч Э.Н, Б.Ц нарыг БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ... мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэхийг үгсэн тохиролцож, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулсан болох нь ... зэрэг баримтуудаар нотлогдож байна” гэж дүгнэсэн. Эдгээр үйлдлийг нотолж байгаа хэмээн шүүхийн дүгнэлтэд нэрлэн заасан 22 баримтаар Э.Эын гэм буруу нотлогдохгүй байна.

 

 

 

 

 

 

 

Д/д

Шүүхээс Э.Эын гэм бурууг нотолсон

хэмээн үнэлсэн баримтууд

Баримтын талаарх тайлбар

1

     Э.Эын гэрээс гэмт хэргийн ул мөр илэрсэн үндэслэлээр эд зүйл хураан авсан гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын ул мөр илэрсэн гэх Deli гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар сав, зип лок түгжээ бүхий, скотчоор ороосон гялгар уутны тасархайг хураан авахдаа, хураан авсан талаарх тэмдэглэл үйлдэхдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйл, 28.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Тиймээс хуулийн шаардлага хангаагүй уг нотлох баримтыг “эргэлзээгүй баримт” хэмээн үнэлж болохгүй.

   

Шүүгдэгч Э.Н, Б.Ц, Б.Ч нарын явсан замын дагуу үзлэг хийж нүдний шилний гэр, дотроо цайвар өнгийн зүйлтэй гялгар ууттай зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Эдгээр баримт нь Э.Эын үйлдсэн зэх “БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ... мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” үйлдлийг нотлохгүй байна.

3

29.5 грамм жинтэй эд зүйлсээс сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Өөр газар /Э.Эад хамааралгүй/-аас хураан авсан эд зүйл сэтгэцэд нөлөөт бодис байсан нь Э.Эын үйлдсэн гэх “БНХАУ-ын нутаг дэвсгэрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” үйлдлийг нотлохгүй байна.

4

19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Энэ баримт нь Э.Эын үйлдсэн гэх "... мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” үйлдлийг нотлохгүй байна.

5

Э.Нын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Э.Эын гэх үйлдэлд хамааралгүй баримт байна.

6

Э.Н сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Э.Эын гэх үйлдэлд хамааралгүй баримт байна.

 

7

Б.Цгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Э.Эын гэх үйлдэлд хамааралгүй баримт байна

8

Б.Ц сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Э.Эын гэх үйлдэлд хамааралгүй баримт байна

9

 

 

 

Э.Эын гэрээс хураан авсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын ул мөр илэрсэн гэх эд зүйлийг хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол

Мөрдөгч хойшлуулшгүй ажиллагаа явуулж Э.Эын гэрээс Deli гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар сав, зип лок түгжээ бүхий, скотчоор ороосон гялгар уутны тасархайг хураан авсан гэх тэмдэглэлд: “эдгээр эд зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын ул мөр илэрсэн учраас хураан авч байгаа” талаар огт тусгагдаагүй”. Гэтэл прокурор Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2019 оны 5 сарын 17-ны өдрийн 1519 дугаар тогтоолд: “хураан авсан эд зүйлс нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд мөрийн баримт” хэмээн “тааж” бичсэн. Эдгээр эд зүйлсээс метамфетамин илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гарсан.

10

29.5 грамм жинтэй эд зүйлсээс метамфетамин илэрсэн, Метамфетамин нь сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг гэсэн шинжээчийн дүгнэлт

Энэхүү шинжээчийн дүгнэлт нь уг бодисыг Э.Э “БНХАУ-ын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” гэх үйлдлийг нотлохгүй байна.

 

11

  Deli гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар сав, гялгар уутны тасархайтай скотчны хэсэгт метамфетамин илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт

Энэ дүгнэлт нь Э.Эын гэрээс эдгээр эд зүйлсийг хураан авах үед эдгээр эд зүйлсэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын “ул мөр байсан” гэдгийг нотлохгүй.

 

 

 

 

12

Э.Нын шээснээс метамфетамин илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт

Э.Эын гэх үйлдэлд хамааралгүй баримт байна.

 

13

Б.Цгийн шээснээс метамфетамин илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт

Э.Эын гэх үйлдэлд хамааралгүй баримт байна.

14

Э.Н, Б.Ц нар Монгол Улсын хилээр гарсан орсон талаарх лавлагаа

Эдгээр баримт нь Э.Эын үйлдсэн гэх “БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ... мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” үйлдлийг нотлохгүй байна.

15

Б.Цгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл

Э.Эын гэх үйлдэлд хамааралгүй баримт байна.

16

Гар утасны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл

Эдгээр баримтад Э.Эын гэх үйлдэлд хамааралтай, түүнийг буруутгасан нэг ч баримт байхгүй.

17

Б.Цгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Энэ баримт нь Э.Эын үйлдсэн гэх “БНХАУ-ын нутаг дэвсгэрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” үйлдлийг нотлохгүй байна.

18

Э.Э болон түүний эхнэр, Э.Н, Б.Ц нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл

Эдгээр баримтаас Э.Эын үйлдсэн гэх “БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ... мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” үйлдлийг нотолсон нэг ч баримт байхгүй.

19

Э.Н, Б.Ц нарын гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл

Э.Н, Б.Ц нар Монгол Улсын хилээр гарсан, орсон байх нь Э.Эын үйлдсэн гэх “БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ... мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” үйлдлийг нотлохгүй байна.

20

Гэрч Б.Хүүхэнбаатарын мэдүүлэг

Э.Н, Б.Ц нарыг Замын- Үүд сумаас налайх хүртэл тээвэрлэсэн гэх энэхүү гэрчийн мэдүүлэг нь Э.Эын үйлдсэн гэх “БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ... мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” үйлдлийг нотлохгүй байна.

21

Гэрч Д.Саранцэцэгийн мэдүүлэг

Энэхүү гэрчийн мэдүүлэг нь Э.Эын гэх үйлдэлд хамааралгүй.

22

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа

Нууц ажиллагааны  магадалгаанд дахь Э.Э болон Э.Н нарын харилцсан ярианы хэсэг нь Э.Эын үйлдсэн гэх “БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ...мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” үйлдлийг нотлохгүй байна.

           

Дээрхээс гадна шүүгдэгч Э.Н, Б.Ц нар Монгол Улсын хилээр гарсан, орсон, Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл автомашинаар зорчсон, ийнхүү зорчих явцдаа Э.Н Э.Этай утсаар холбогдсон, гэрийнх нь үүдэнд уулзаад салсан, Б.Ц мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тээврийн хэрэгслийн цонхоор хаясан, Э.Н, Б.Ц нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсан зэрэг үйл баримт Э.Эын үйлдсэн гэх “БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ... мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан” үйлдлийг шууд нотлохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг шалгаж үнэлэх” шаардлагын дагуу эдгээр үйл баримтыг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд Э.Эын үйлдэл нотлогдохгүй байгаа юм. Шүүхийн зүгээс Э.Эын гэм буруутай үйлдэл нотлогдсон гэж дүгнэхдээ: түүний гэрээс олдсон гэх “Deli” гэсэн бичиглэлтэй цайвар өнгийн хуванцар сав, гялгар уутны тасархайтай скотчны хэсэгт метамфетамин илэрсэн” гэх нотолгоог гол үндэслэлээ болгодог. Гэтэл эдгээр эд мөрийн баримтыг хураан авсан талаар тэмдэглэл үйлдэж, бэхжүүлэхдээ, энэ ажиллагааг хүчинтэйд тооцсон шийдвэр гаргахдаа дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдолтой бүхий байдлыг тодруулах зорилгоор ... үзлэг хийнэ” гэж, 3 дахь хэсгийн 3.7-д “хэргийн ул мөр, эдийн мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж бэхжүүлэх, аливаа зүйлийг бүхлээр нь, эсхүл хэсэгчлэн хураан авах, битүүмжлэх, хадгалах” арга хэмжээг авна гэж заасан. Мөн хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэж, түүнд тухайн ажиллагааны үйл явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүнг ... бичиж тусгана” гэж, 4 дэх хэсэгт “мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд баримт бичиг, эд зүйлсийн тоо ширхэг, төрөл, хэлбэр, өнгө, сорьц, харагдаж байгаа онцлох шинж тэмдгийг... жагсаан бичнэ” гэж заасан. Мөрдөгчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх 22-27/ “... мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авч хадгалсан байж болзошгүй... тул хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор үзлэг хийв” гэсэн байдаг. Эндээс харахад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан байж болзошгүй’’ үйлдлийн ул мөрийг илрүүлэх зорилгоор үзлэг хийсэн гэж ойлгогдохоор байгаа. Уг тэмдэглэлийн 2 дахь хуудасны доороос 8 дахь догол мөрт “Мөн утасны хажуу талд гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар сав байсныг хурааж авав” хэмээн нөхөн бичсэний зэрэгцээ, 6 дахь хуудсанд: "... уг хогийн савыг онгойлгож үзэхэд зип лок түгжээ бүхий гялгар уутны тасархайг скотчоор ороосон байдалтай байсныг хураан авлаа” гэж бичжээ. Эдгээр эд зүйлийг хураан авахдаа хамгийн гол нь “хэргийн ул мөр, илэрсэн нөхцөл байдал, онцлог шинж тэмдэг”-ийг тэмдэглэлд тусгах ёстой атал ямар учраас эдгээр эд зүйлийг хураан авч байгаа, ямар байдлаар хэргийн ул мөр илэрсэн талаар тэмдэглэлдээ огт тусгаагүй. Гэтэл тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн тайлбар/1хх 33/ цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар савыг ойртуулж харуулав" хэмээн бичсэн нь тэмдэглэлтэйгээ зөрчилддөг. Мөн Э.Эын гэрт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт Зураг № 4 дугаартай зураг /1хх 28/ байх хуванцар савны гадна талын наалтны дүрс нь Зураг № 30 дугаартай зурагт байх хуванцар савны гадна талын наалтны дүрсээс илэрхий ялгаатай харагдаж байгаа нь эдгээр гэрэл зурагт тусгагдсан эд зүйлс нэг эд зүйл гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн 6 дугаар тал /1хх 33/-д үзлэгийг: “/iphone 6 загварын гар утсаар ... дүрс бичлэг хийж” бэхжүүлсэн талаар тусгасан. Гэтэл үзлэг хийсэн ажиллагааг бэхжүүлсэн гэх энэхүү дүрс бичлэгийг хэрэгт огт хавсаргаагүй байдаг. Энэ бичлэг хэрэгт байхгүй нөхцөлд бичгээр үйлдсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг баримтаар тухайн ажиллагаа хууль ёсны явагдсан гэж дүгнэх ямар ч боломжгүй.

Үзлэгийн тэмдэглэлд Э.Эыг буруутгаж байгаа гол нотолгоо гэх хуванцар савыг хураан авсан талаар нөхөж бичсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаа зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд гэмт хэргийн ул мөр үлдсэн гэх эдгээр эд зүйл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг хуулийн хүчин төгөлдөр нотлох баримтаар тооцох боломжгүйд хүрч байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд маш тодорхой тайлбарлаж, хангалттай мэтгэлцсэн боловч шүүх: "... хэргийн газарт үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэлд Э.Эын гэрээс эд зүйл хураан авсан талаар тусгасан байх ба хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолд дээрх ажиллагааг хүчинтэйд тооцсон байх тул нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн.

Шүүхийн энэхүү дүгнэлтээс харахад тухайн нотлох баримтыг хүчинтэйд тооцсон “прокурорын тогтоол” байгаа л бол тухайн ажиллагаа туйлын үнэн, маргах боломжгүй гэсэн итгэл үнэмшлээр хандсан байна. Гэтэл “туйлын үнэн” хэмээн үнэлэгдсэн энэхүү прокурорын тогтоолд маш ноцтой зөрчил бий. Тухайлбал Э.Эын гэрээс олдсон гэх цагаан өнгийн хуванцар сав, зип лок түгжээ бүхий, скотчоор ороосон гялгар уутны тасархайг хураан авсан гэх мөрдөгчийн тэмдэглэл 2019 оны 5 дугаар сарын 17-нд үйлдэгдсэн бөгөөд уг тэмдэглэлд “эдгээр эд зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын ул мөр илэрсэн учраас хураан авч байгаа” талаар огт тусгагдаагүй”. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1519 дугаартай гарсан бөгөөд уг тогтоолыг гарах үед эдгээр эд зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын ул мөр илэрсэн талаар ямар ч баримт байгаагүй. Харин эдгээр эд зүйлсээс метамфетамин илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр буюу прокурорын тогтоол гарснаас хойш 4 хоногийн дараа гарсан байдаг. Гэтэл прокурор чухам юунд үндэслээд тогтоолдоо “хураан авсан эд зүйлс нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд мөрийн баримт” хэмээн бичсэн нь тодорхойгүй байдаг. Энэ байдлаас дүгнэхэд прокурор “Э.Эын гэрээс хураан авсан эдгээр эд зүйлсийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд мөрийн баримт гэсэн “таамаглалаар” мөрдөгчийн явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцсон” гэж үзэхээр байгаа юм. Харамсалтай нь энэ мэт илэрхий зөрчил байсаар атал шүүх Э.Эыг буруутгахын тулд буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Э.Эын үйлдэлд хамааралтай гэх бүхий л нотлох баримтыг шалгахад түүнийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ...мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, БНХАУ-с Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэхэд үнэхээр эргэлзэхээр байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу түүнийг гэм буруугүйд тооцох үндэслэлтэй байгаа болно.

Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолын Э.Эад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

           

            Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Ныг Э.Эын зохион байгуулснаар Б.Ц, Б.Ч нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газар хүртэл Б.Цтой бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газраас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор Б.Ц, Б.Ч нартай бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Цтой бүлэглэн БНХАУ-ын нутгаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,  2019 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Б.Ц, Б.Ч нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтаар Э.Ныг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэх хангалттай нотолгоо тогтоогдоогүй тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Э.Н нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б.Цгийн хамтаар БНХАУ-ын Эрээн хот руу Хово машины мотор захиалах ажлаар явсан бөгөөд уг ажлаа гүйцэтгээд 2 хоногийн дараа Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улс руу буцаж нэвтэрсэн байдаг. Ингэхдээ зохих хууль дүрмийн дагуу Хилийн болон Гаалийн хяналт шалгалтанд орж авч явсан гар тээш, эд зүйлээ шалгуулсан, эдгээр эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ямар нэг зөрчил илрээгүй, хориглосон эд зүйл, бараа материал авч явсан, хилээр нэвтрүүлсэн асуудал байхгүй юм. Э.Н нь Эрээн хотод байхдаа “Мөс” гэх бодисыг санамсаргүй байдлаар хэрэглэсэн гэдгээ шударгаар мэдүүлдэг, энэ нь түүний биед хийсэн шинжилгээгээр нотлогдсон төдий баримтаар хамт явсан Б.Цгийн Сайншандын “Сод Монгол ШТС”-ын зүүн талын модон жорлонгийн дэргэдээс бусдын хэлсний дагуу авч явсан гэх бодисыг худалдаалах зорилготой олж авч, Улсын хилийг хууль бусаар нэвтрүүлэн хадгалсан , тээвэрлэсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь уг бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн тухай БНХАУ болон Монгол Улсын Хилийн болон Гаалийн байгууллагын ямар нэг акт дүгнэлт, баримт байхгүй бөгөөд мөн Б.Цгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй байдаг. Уг бодисыг олж авсан газар буюу Б.Цгийн мэдүүлэгт яригдсан “Жорлон” байсан гэх газарт одоо ч уг “Жорлон” байсаар байхад “Жорлон байхгүй” гэж бодит байдлаас эрс зөрүүтэй тэмдэглэл үйлдсэн, энэ талаарх фото зураг баримтыг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, улсын яллагч тайлбар няцаалт хийгээгүй юм. Э.Н нарыг дайчлан баривчлах ажиллагаанд оролцсон цагдаагийн байгууллагын ажилтнууд бүгд ашиг сонирхол нэгтэй, уг ажиллагаанд ашигласан Старекс маркийн 24-92 УНЭ дугаарын автомашиныг дуут дохиотой, ялгах тэмдэгтэй байсан талаар мэдүүлдэг боловч уг машин ямар ч ялгах тэмдэггүй, дуут дохио байхгүй, аль нэг байгууллагын, эсвэл ажилтнуудын хувийн эзэмшилд байдаг эсэхийг тогтоогоогүй, шүүхээс энэ талаар шалгуулахаар захирамжилсан боловч биелүүлээгүй байдаг. Шөнийн цагаар машины ялгах тэмдэггүй, хэсэг хүн бусдын машин, тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр зогсох шаардлага тавьж байгааг тухайн үед ойлгоогүй, мэдээгүйгээр зугтаж явсныг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд цагдаагийн ажилтнууд 170-180 км цаг хурдтай зугтаасан гэж мэдүүлдэг. Гэтэл уг машиныг жолоодож явсан Б.Ч миний машины хурдны дээд хязгаар 160км гэж ярьдаг, мөн хэн нь мэдэгдэхгүй хүмүүс машиныг шахан зогсоож, хаалга цонх руу цохисон үед нь зугтсан гэдэг. Ялгах тэмдэггүй, дуут дохиогүй, гэрэлгүй, хар өнгийн машинаас хэн гэдэг нь танигдахгүй хүмүүс бууж ирж бусдын машины хаалга, цонх руу цохиж, дохисныг цагдаагийн алба хаагч нар хууль ёсны шаардлага тавьсан гэж, тэдний хэн болохыг мэдээгүй, ямар нэг шаардлага тавьж байна гэж ойлгоогүй хүмүүсийг цагдаагийн ажилтнуудын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хохирогч түүний гэрч нар “Тод бичиглэл бүхий хантаазтай байсан гэж мэдүүлж, уг мэдүүлгээ батлах зорилгоор Б.Эрдэнэдалайгийн гар утсанд үзлэг хийлгэсэн байдаг боловч утсан дээрх түүний зураг хэрэг болсон цаг үетэй таарахгүй байгаа учир нотлох баримтаар үнэлж дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Цагдаагийн ажилтнуудын дайчлан баривчлах ажиллагаа нь төрийн өндөр хамгаалалт бүхий Их тэнгэр цогцолборын ойролцоо зам дээр болсон. Гэтэл энэ орчимд байрлах камерийн бичлэгийг шалгах ажиллагааг огт явуулаагүй зөвхөн нэг ашиг сонирхолтой хохирогч гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн гэм буруутай гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Нөгөө талаар уг замын хажууд байдаг “Тэнгэр Вилла” хотхоны хамгаалалтын албаны хүмүүс тэр үед Цагдаагийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 тоот утсанд галт зэвсэг хэрэглэж, буудлага хийгдсэн тухай дуудлага өгсөн, үүний дараа цагдаагийн ажилтнууд албаны үнэмлэх бичиг баримтаа үзүүлж тайлбарласнаар дуудлага буцаагдсан тухай гэрчийн мэдүүлгийг анхаарч үзэх, ялгах тэмдэгтэй дүрэмт хувцастай тусгай тоноглол бүхий дуут дохиотой автомашинтай цагдаагийн ажилтнууд байсан эсэх, байсан бол яагаад дуудлага өгсөн зэргийг зайлшгүй тодруулах шаардлагатай юм. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаагүй, шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр удаа дараа буцаасан шүүгчийн захирамжийн заалтуудыг бүрэн хангаж биелүүлээгүй, хэт яллах талыг барьсан, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, сэжигтэн яллагдагч нарыг өмгөөлөгчгүйгээр байцааж, тэдний эрх чөлөөнд халдаж эрүүдэн шүүсэн зэрэг нөхцөл байдлуудыг прокурор болон анхан шатны шүүх анхаарч үзээгүй бөгөөд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн үндэстэй тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй, бүрэн нотлох хууль зүйн шаардлагаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Э нь Б.Ц, Э.Н Б.Ч нарыг гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, тэдэнтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодист худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, улмаар уг бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор тээвэрлэх, хадгалахыг зохион байгуулсан, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, Уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Ц, Э.Н нараар БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг зохион байгуулсан,” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэнд хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд заасан “...хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” зарчмыг ноцтой зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй байхад таамагт үндэслэн гэм буруутайд тооцсон ноцтой зөрчил болно. Э.Э нь БНХАУ-д зорчсон, Замын Үүд боомтоор нэвтэрсэн зүйл огт байхгүй бөгөөд энэ нь Хил хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаанаас тодорхой харагдана. Мөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай, 2 тусдаа гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм Мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь Монгол Улсын хилээр орж ирсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд хилээр хэн, хэзээ оруулж ирснийг тал бүрээс нь бүрэн гүйцэт тогтоогоогүйгээр хилээр хууль бусаар оруулж ирсэн гэж дүгнэж байгаа нь илт хууль бус байна. Э.Э нь Б.Ц, Э.Н, Б.Ч нарын гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, тэдэнтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн тухайд дурдсан байх бөгөөд хавтаст хэрэгт Э.Эын оролцоог шууд болон шууд бусаар нотолсон нотлох баримт огт авагдаагүй байхад үндэслэлгүйгээр түүнийг энэ хэрэгт зохион байгуулагчаар оролцсон оролцоо хамааралтай гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд таамаглалд үндэслэсэн байна. Эрүүгийн хэрэг үүсгэхдээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт дэвсгэрт олж илрүүлсэн 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй метамфетамин гэх бодисыг түүний бие, орон байрнаас гарсан гэж зориудаар худал, зохиомол нөхцөл байдал үүсгэн түүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан цагдан хорьсон байдаг. Гэвч мөрдөн байцаалтын шатанд уг 29.5 грамм метамфетамин нь Э.Эад огт хамааралгүй болохыг Б.Ц мэдүүлсэн байх бөгөөд уг 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь Э.Эын гэрээс 2.5-аас 3 км-ын зайд орших “Тэнгэр Вилла” хотхоны ойролцоогоос олдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Гэтэл хэрэг болсон гэх 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Ривер гарден” хотхоны 407 дугаар байрны 1401 тоотод гэртээ байсан байх тул уг “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь Э.Эад хамааралгүй болохыг нотолж байна. Б.Цг нүүрэлдүүлэн байцаахад Э.Эыг 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй метамфетамин гэх бодисыг мэдээгүй бөгөөд хамааралгүй тухай мэдүүлсэн байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Э.Чинзориг нь Э.Эыг огт танихгүй бөгөөд хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн дараагаар анх уг хүнийг харсан тухайгаа мэдүүлэг, Э.Н болон Б.Ц нарын БНХАУ-д зорчсон зорилго нь тодорхой байх бөгөөд түүнийг нотолсон баримтыг Э.Н өмгөөлөгчөөрөө дамжуулан хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл Б.Ц, Э.Н нарыг 29.5 грамм “Мөс”ийг гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг БНХАУ-аас хилээр нэвтрүүлсэн эсэхийг огт тогтоогоогүй буюу нотлоогүй байхад түүнийг хилээр хууль бусаар оруулж ирсэн гэж үндэслэлгүйгээр буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Э.Э нь ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй болох нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3045 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /1хх 42/ Мөн Э.Эын биед болон гэрт хийсэн үзлэг нэгжлэгээр ямар нэгэн төрлийн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт “Йөншөөбү овогт Э.Эыг бусадтай бүлэглэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд, шүүгдэгч Э.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэгт хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч ” гэж заасан. Шүүх Э.Эыг зохион байгуулсан гэж дүгнэсэн боловч ямар нэгэн нотлох баримтад огт үндэслээгүй орхигдуулсан байна. Учир нь Э.Э хэрхэн санаачилсан эсвэл удирдсан, төлөвлөсөн, үүрэг оролцоог хуваарилсан тухайд үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэргийг зүйлчлэгдэхээ больсон байхад Э.Э нарыг уг зүйлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр тайлбарлан зүйлчилсэн. Үүнээс гадна хэрэгт цугласан нотлох баримтад үндэслэлгүйгээр дүгнэлт хийн 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад хууль бусаар нэвтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд илт хууль бус байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүх Э.Эыг мансууруулах бодис буюу 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг ... худалдаалах зорилгоор олж авсан гэж дүгнэхдээ ... бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээ зэргийг харгалзсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон “нотлох баримтад үндэслэх” зарчмыг зөрчиж, таамгаар гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэлийг бий болгож байх бөгөөд нэгэнт ийнхүү нотолгооны хувьд туйлын эргэлзээтэй байгаа нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар “...ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг баримтлаагүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна. Үүнээс гадна шүүхийн дүгнэсэн 29.5 грамм Мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Э огт мэдэхгүй бөгөөд түүний оролцоо хамаарал нь нотлох баримтаар огт тогтоогдоогүй. Э.Э нь Б.Цг биедээ юу авч явааг нь мэдээгүй, улмаар түүний юуг, ямар зорилгоор олж авсныг, улмаар хадгалсан, тээвэрлэснийг мэдээгүй гэх мэдүүлэг хэрэгт авагдсан аль ч баримтаар үгүйсгэгдэн нотлогдоогүй. Харин ч хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдан нотлогдож байгаа. Гэтэл шүүх нотлогдсон байдлыг үл харгалзан “худалдаалах зорилго” гэх зорилгыг таамгаар бий болгож, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл заалтыг баримталж, Эрүүгийн хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглэн хэргийг зүйлчилж шийдвэрлэх наад захын арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Э.Э нь “Мөс” гэх бодисыг худалдах зорилгогүйгээр ч, тус зорилгоор ч олж аваагүй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдал гүйцэд тогтоогдоогүй, Э.Н нар сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн гэх нөхцөл байдал, өөрөөр хэлбэл хэрхэн, яаж хил нэвтрүүлсэн нь тогтоогдоогүй, тухайлбал сэтгэцэд нөлөөт бодисыг хэрхэн олж авсан тухай яллагдагч Б.Цгийн мэдүүлгийг огт шалгаагүй бөгөөд энэ тухай түүний мэдүүлгийг няцаах нотлох баримт авагдаагүй байна. Гэтэл шүүх тэднийг гэм буруутайд тооцохдоо мөрдөн байцаалтад хэргийн талаар нотолбол зохих байдлыг тийнхүү гүйцэд тогтоогоогүй байхад зөвхөн үйл явдлын өрнөл, таамаглалд үндэслэн Э.Н нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд заасан “... хөдөлбөргүй үнэн гэж урьдаас тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” зарчмуудыг хангаагүй гэж үзнэ. Тухайлбал, Э.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхний үе шатнаас Б.Ц биедээ юу авч явааг мэдээгүй гэж мэдүүлсэн ба тэрээр бодисыг Монгол Улсын хилээр... нэвтрүүлээгүй нь хэрэгт авагдсан Хил хамгаалах газраас ирүүлсэн лавлагаа, камерын бичлэгээр батлагдаж байхад шүүх зөвхөн үйл баримтын өрнөлд хийсэн дүгнэлт төдий таамаглалаар хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ....шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар Э.Н нарын сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Э.Н, Б.Ц нар сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэхдээ “шар Энхээ" буюу Б.Энхбат гэгчтэй бүлэглэж, түүний даалгавраар гүйцэтгэсэн гэх, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах, тээвэрлэхдээ түүнийг худалдаалах зорилго агуулсан, тийм зорилгоор үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ямар үндэслэлээр тэднийг худалдаалах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, тээвэрлэсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шийтгэх тогтоолд энэ тухай үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхисон нь хууль буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдалд хүргэж байна. Иймд Э.Н нарт холбогдох хэргийн тухайн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Насанжаргал нар нь “шар Энхээ” гэгдэх Э.Эынд түр орж тэндээс машинтай хөдлөх үедээ цагдаа нартай таарч машиндаа сэтгэцэд нөлөөт бодис зөөвөрлөж явсандаа бантаж, тэднээс айсандаа зугтахаар хөдлөхдөө жолооч, шүүгдэгч Б.Ч цагдаагийн ажилтан Б.Эрдэндалайгийн баруун ташаа орчимд болгоомжгүй үйлдлээр шүргэж, зүүлттэй байсан тусгай хэрэгслийн оосрыг тасалсан үйлдлийг цагдаагийн ажилтныг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж дүгнэж, тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлгүй байна. Учир нь тэд цагдаагийн ажилтанд хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүч хэрэглэсэн ямар ч үйлдэл гаргалгүйгээр цагдаагийн ажилтны “Зогс, хаалгаа нээ” гэсэн шаардлагыг биелүүлээгүй зугтсан, зугтаахдаа түүний бие дэх тусгай хэрэгслийн оосрыг болгоомжгүйгээр шүргэн тасалсан үйлдлийг шүүх цагдаагийн ажилтныг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцээгүй гэж үзнэ. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны онол, тайлбарт тухайн гэмт хэргийн объектив талын “албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх үйлдлийн шинжийг гүйцэтгэж байгаа албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг. Энэ үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэхийг шаарддаг. Гэтэл тухайн үйлдлийн улмаас хууль сахиулагчийн биед ямар нэг гэмтэл хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно, Нөгөөтэйгүүр хууль сахиулагчийн биед тэд санаа зорилгоо нэгтгэн халдсан гэх нотолгоо хэрэгт авагдаагүй байдаг. Иймд Э.Н нарын хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүний “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” гэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн" үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн нэгэн бүрэлдэхүүн болгон нэмэлт оруулснаар тэдний холбогдсон дээрх үйлдэл нь бие даасан хэд хэдэн гэмт хэрэг биш, зөвхөн нэг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болж байгаа учраас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн эл үзэл баримтлалыг шүүх зайлшгүй харгалзан үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нэгэн үндэслэл болгон авч үзэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан бидний давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, Э.Нд холбогдох хэргийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.  ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шуудангаар хүлээн авсан болно. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, нотолбол зохих асуудлыг нотлоогүй байхад гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг нэг мөр шалгаж тогтоогүй гэж үзэж байна. Учир нь Б.Ц мэдүүлэхдээ мансууруулах бодис гэх зүйлийг Монгол улсын хил дотор буюу Дорноговь аймгийн Замын үүд сумын хилийн ойролцоо байх Шатахуун түгээх станцын 00 /модон шорлон/-ийн гаднаас овоолсон шороон доороос авсан гэж мэдүүлдэг ба мөрдөн шалгах ажиллагааны явцад уг мэдүүлгийг шалгах ажиллагаа хийгдсэн боловч ор нэр төдийгөөр дагуулан явж холоос шатахуун түгээх станцыг харуулан модон шорлон байхгүй байна гэж тэмдэглэлд тусгасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт одоо ч гэсэн уг жорлон байгаа болохыг харуулсан гэрэл зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримттай холбогдуулан дээрх мэдүүлэг шалгах ажиллагааг өмгөөлөгч нарыг оролцуулан дахин хийлгэх хүсэлт гаргасан. Учир нь, үүнийг шалгаж тогтоосны эцэст мансууруулах бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үү, эсвэл Монгол улсын хил дотроос авсан уу гэдэг маш чухал үйл баримтыг тогтоох юм. Ингэж хэргийн хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох нь маш чухал ба ямар зүйл заалтаар зүйлчлэгдэх үндэслэл болох юм. Б.Ц нарыг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг БНХАУ-аас хууль бусаар олж авсан гэж гэм буруутайд тооцсон. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт огт авагдаагүй, шалгаж тогтоохыг хүсээгүй гэж харагдахаар байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаад баригдсан, эсвэл БНХАУ-ын хаанаас, ямар хүнээс уг мансууруулах бодисыг олж авсан талаар үйл баримт огт авагдаагүй. Энэ талаар шалгаж тогтоох ажиллагааг огт хийгээгүй байж “Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж үзэж гэмт буруутай тооцон ял шийтгэл оногдуулсан нь огт хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор авч явсан гэдгийг шалгаж тогтоолгүйгээр гэм буруутай тооцсон. Шийтгэх тогтоолд дурдахдаа “...мансууруулах бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, мөн хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээ зэргийг харгалзан худалдаалах зорилгыг тогтооно” гэж тайлбарласан нь ойлгомжгүй байна. Ямар тун хэмжээтэй байвал худалдаалах гэж байсан гэж үзэх вэ? Энэ талаар албан ёсны тогтоосон баримт гэх зүйл байхгүй байхад шүүх ингэж өнгөц дүгнэж байгаа нь эдгээр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах гэсэн хэт нэг талыг барьсан гэж байж үзэж байна. Уг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хэнд, хэрхэн худалдаалах гэж байсан талаар шалгасан, тогтоосон зүйл огт байхгүй байна. Б.Цг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж үзэн гэм буруутайд тооцсон нь мөн л хэргийн бодит байдал нийлээгүй, бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна.  Шүүгдэгч нарын хувьд хууль сахиулагч, цагдаагийн албан хаагч гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, шүүхийн хэлэлцүүлгийн үед ч тодорхой байсан. Тухайлбал харанхуй шөнө ямар ч тусгай дуут дохио болон таних тэмдэггүй, гэрэлгүй машинаас хүмүүс бууж ирээд шууд машины цонх хаалгыг цохиж балбасан байдаг. Энэ тохиолдолд машин дотор байсан хүмүүс цагдаагийн албан хаагч, хууль сахиулагч байна гэж мэдээгүй, мэдэх боломж ч байхгүй байсан байна. Шүүх хуралдааны ирц дээр өмгөөлөгч нараас энэ асуудал маргаантай байгаа тул шаардлагатай гэрчийг оролцуулж хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн манай үйлчлүүлэгч Б.Ц нь тухайн үед тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явсан ба хэрвээ цагдаагийн албан хаагчид гэдгийг мэдсэн байлаа ч тээврийн хэрэгслийг жолоодож, жолооны хүрдний ард суугаагүй байсан тул тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах ямар ч боломжгүй байсан нь хуульч хэн бүхэнд маш тодорхой байна. Б.Ц болон бусад хүмүүс тээврийн хэрэгслээсээ бууж цагдаагийн албан хаагчийн биед халдаж хүч хэрэглэсэн, заналхийлсэн үйлдэл огт хийгээгүй байдаг. Мөн цагдаагийн албан хаагч гэх хүмүүс нь ямар хууль ёсны шаардлага тавьсан нь тодорхойгүй энэ талаар хөдөлбөргүй шалгаж тогтоосон зүйл байхгүй байна. Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэм хэргийн шинжтэй үйлдэл огт хийгдээгүй байгаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байна. Б.Энхбат, Э.Н, Б.Ц, Б.Ч нарт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон ба прокурорын яллах дүгнэлт 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байдаг. Дээрх хуулийн зүйл заалтыг харвал “Энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, лалеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол 10.000-40.000 /арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 /хоёр жилээс найман/ жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Прокурорын яллах дүгнэлтийг харвал “...мансууруулах бодисыг БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр буюу Дорноговь аймгийн “Замын үүд” боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн” гэж бичигдсэн байгаа нь хэргийн зүйлчлэлтэй тохирохгүй, ямар үйлдэлд, ямар зүйл ангиар яллах гэж байгаа нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл мансууруулах бодисыг хилээр хууль бусаар нэвтрүүлсэн юм уу,   түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн дээрх заалтад 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орсон байхад прокурорын яллах дүгнэлт үедээ сонсгосон ялыг өөрчилж тухайн цаг үед хэрэгжиж байгаа хуулийн зүйл заалтаар ял сонсгож тогтоолд өөрчлөлт оруулах байсан гэтэл тэгэлгүй яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т прокурорын яллах дүгнэлтэд “Яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг тусгасан байх талаар зохицуулсан байхад дээрх яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. /яллах дүгнэлтэд дурдагдсан зүйл анги нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй тохирохгүй байна/. Шүүх хуралдааны үеэр буюу шүүмжлэлийн шатанд улсын яллагч үүнийгээ хуульд заасан ашигтай нөхцөл байдлыг хэрэглэж хуулийг буцаан хэрэглэсэн гэж тайлбарласан. Хэрвээ тийм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр заалтыг журамлаж яллах дүгнэлтээ үйлдэх ёстой байсан гэтэл хуулийг зөв хэрэглээгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотолж тогтоогоогүй, энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, прокурор хуулийг буруу хэрэглэн яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болно. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Б.Чийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Чийг эрүүл мэндийн хувьд ял эдлэх боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гарч анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс “шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоогүй байна. Иймээс ялаас хугацааны өмнө тэнсэн суллах асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэж хариу мэдэгдсэн. Б.Ч нь одоо 3 дугаар эмнэлгийн сэхээний тасагт маш хүнд байдалтай байгаа. Цагдах хорих байгууллагын эмнэлгээс “Б.Чт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй, Нийслэлийн төв эмнэлгүүдээр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай” гэх дүгнэлт бий. Иймд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах тайлбар, санал байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Б.Ч нь ял эдлэх боломжгүй гэх дүгнэлт гарсан. Учир нь, Б.Чийн биеийн байдал маш хүнд байгаа тул өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн хэлсэнчлэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж эмнэлгийн хяналтад орох боломжоор хангаж өгнө үү. Б.Ч нь дотуур цус алдалттай, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа. Энэ хэрэгт 5 дугаар сарын 8-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэтэл хэрэгт холбогдогч нар 5 дугаар сарын 14-15-ны өдөр хилээр гарсан байсан. Б.Чийг машиныг жолоодож явсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон. Тэгэхээр Насанжаргал, Цолмон нарын хувьд цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн гэх үйлдэл яригдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, Б.Ч нь өөрөө үйлдэл хийж гүйцэтгэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлаж Цолмон, Насанжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулсан. Мөн буу алга болсон асуудлыг шалгаж тогтоогоогүй. Түүнчлэн хэргийн газрын үзлэгээр зугтаж байхдаа хар тамхийг гээгдүүлсэн гэж байна. Гэтэл хар тамхи дээрээс ямар ул мөр гарч ирсэн болоод эдгээр хүмүүсийг буруутгаж байгаа нь тогтоогдохгүй байна. Хэрэв хилээр нэвтэрч орж ирсэн гэж үзэж байгаа бол тухайн үед нь арга хэмжээ авахгүй яасан юм бэ. Шүүгдэгч Э.Эыг Б.Ч танихгүй. Б.Чийн тухайд 30 минут хүрэхгүй хугацаанд үйлдэл хийсэн. Гэтэл энэ үйлдэл нь худалдаалах зорилгыг яаж агуулсан юм бэ. Хэрэв Б.Чийг гэм буруутай гэж үзэж байгаа юм бол Төв аймгийн Салхитын хөндий хүртэл тээвэрлэсэн хүнийг яагаад гэм буруутайд тооцохгүй байгаа юм бэ. Иймд шүүгдэгч Б.Чийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ц, Э.Н нар нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын Эрээн хот руу гарсан болох нь Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон. Э.Н, Б.Ц нарын мэдүүлэхдээ “Бүгд Найрамдах Хятад ард улсын Эрээн хот метамфетамины агууламжтай мансууруулах төрлийн эм, бодисыг хэрэглэсэн” гэсэн. Улмаар 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын Дорноговь аймгийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирэн Улаанбаатар хот руу явахдаа такси хөлсөлсөн байсан. Уг такситай явж байхдаа Э.Н нь Б.Чтой “цагдаа байна уу, сэжиг бүхий машин байна уу. Тусгайгийнхан байж магадгүй болгоомжтой явж ирээрэй” гэх зэргээр харилцсан байсан. Мөн удаа дараа Э.Эын утас руу залгаж “очиж байгаа. Ирж байна уу” гэх зэргээр ярилцсан талаар нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байна. Ингээд Б.Ц, Э.Н нар нь Б.Чтой Төв аймгийн нутаг дэвсгэрт уулзан шууд Э.Эын гэрт ирсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Б.Ц мэдүүлэхдээ “29.5 грамм метамфетамины агууламжтай мөс гэх бодисыг Монгол улсын нутаг дэвсгэр, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын жорлонгийн хажууд байсан овоолсон чулуунаас авсан” гэдэг. Үүнийг дагуу Б.Цгийн мэдүүлгийг газар дээр нь шалгахад, Дорноговь аймгийн Сайншанд суманд байх “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүүн талд, мөсийг олж авсан гэх газар нь жорлон байгаагүй. Мөн чулуу овоолчихсон байсан гэх боловч чулуу овоолсон гэх нөхцөл байдал байхгүй, чулуун гадаргуйтай, тээврийн хэрэгсэл явсан мөр тогтсон байсан. Энэ тэмдэглэлийг Б.Цд танилцуулж, өөрөө зөвшөөрсөн учир гарын үсэг зуруулсан. Түүнээс мөрдөгч тухайн газрыг нь заагаад байсан зүйлийг байхгүй болгож тэмдэглэсэн зүйл биш. Энэ хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны 6 дугаар сард шүүхэд шилжүүлсэн. Энэ хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс тухайн мэдүүлгийг дахин шалгуулах хүсэлт гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд тухайн газар нь жорлон байна гээд зураг авч ирсэн. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэдэг. Гэтэл нэг зураг гаргаж ирээд мөрдөгч, прокурор дутуу шалгасан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Эдгээр нотлох баримтуудаар Б.Ц нь Монгол улсын нутаг дэвсгэрээс 29.5 грамм мөс гэх метамфетамины агууламжтай бодисыг олсон гэх үйлдэл нь няцаагдаж байна. Өмгөөлөгч Б.Мөнхбатаас “хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй” гэж байна. Б.Ч, Э.Н нарыг гарсны дараа шууд Б.Энхбатын амьдардаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, River garden хотхонд орсон байсан. Ороод хэргийн газрын үзлэгийг камерын бичлэгээр бэхжүүлсэн. Түүнээс ороод Deli гэсэн хуванцар сав, гялгар ууттай тасархай скочийг шууд авсан зүйл байхгүй. Тухайн хэргийн газраас хэд хэдэн зүйлийг авахдаа энэ нь хэрэгт ач холбогдолтой эд зүйл байж магадгүй гэдэг үндэслэлээр авсан. Үүнийг нь прокурор 24 цагийн дотор хэрэгт ач холбогдолтой эд зүйл байна гэж үзээд хойшлуулшгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон. Өмгөөлөгч нарын зүгээс 4 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гаргасан. Тэгэхээр прокурор таамагласан байдлаар хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсон гэж байна. Мөрдөгчийн хийсэн ажиллагаа нь хэрэгт ач холбогдолтой зүйл илрүүлсэн байх тул прокуророос тухайн ажиллагааг хүчинтэйд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдлийн тухайд дуудлага мэдээлэл авагдсаны дагуу Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт очиж тухайн этгээдүүдийг саатуулах гэсэн. Ингэхдээ тусгай нэг бүрийн хэрэгсэл болон “полиция наркотик” гэсэн бичигтэй тусгай албаны хувцсыг өмсөн тээврийн хэрэгслийг саатуулах гэсэн боловч зугтаасан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Зугтаахдаа тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч Эрдэнэдалайг мөргөж зугтсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

            Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

           

            Шүүгдэгч Э.Э нь Б.Ц, Э.Н Б.Ч нарыг гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, тэдэнтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодист худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах,

улмаар уг бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор тээвэрлэх, хадгалахыг зохион байгуулсан,

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Ц, Э.Н нараар БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг зохион байгуулсан,

 

Шүүгдэгч Э.Н нь Б.Ц нар нь шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар Б.Чтой  гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газар хүртэл бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газраас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор Б.Чтой бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн,

 Мөн Б.Ц, Э.Н нар нь бүлэглэн шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор  БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2019 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим  Э.Н, Б.Ц, Б.Ч нар үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

 

Шүүгдэгч Б.Ч нь шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар Б.Ц, Э.Н нартай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 тусдаа гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын хөндийн даваанаас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан,

Мөн 2019 оны 5 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Б.Ц, Э.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

            Хохирогч Б.Эрдэнэдалайгийн “...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн орчмоос 19-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хяналтад авсан, тухайн үед саатуулах гэсэн боловч 160-180 орчим километр цагийн хурдтай, ойр орчинд нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй байсан учир дагахаар шийдэж дагахад тээврийн хэрэгсэл хотын гудамжаар маш хурдтай ногоон гэрлээр зогсохгүй явж байсан учраас хэсэг хугацаанд алдаад дахин олж авч явсаар Ривер гарден хотхоны ертөнцийн зүгээр хойд талын зам дээр баруунаас зүүн чиглэлд хөдөлгөөн үйлдэж байх үед нь дахин таарсан, ойр орчинд нь тээврийн хэрэгсэл, хүний хөдөлгөөн байхгүй байсан тул тохиромжтой гэж үзэж дайчлан баривчлахаар шийдэж сэжигтэй этгээдийн сууж явсан 1983УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ар талаас нь очиж хажуу тал руу нь шахах дүр эсгэх тактик хэрэглэхэд 1983УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогссон, тэр үед миний бие тактик ажиллагааны багийг ахалж байсан, машины хаалга нээх ёстой байсан тул албаны машинаас бууж” цагдаа байна, хаалгаа нээ, машинаас гар” гэх компанийг өгөх үед сэжигтэй этгээдийн машин урагш чиглэсэн хөдөлгөөн үйлдэж, хаазлах үед машинаас холдох гэж оролдсон боловч хугацаа амжилгүй баруун ташаагаараа тээврийн хэрэгсэлд шүргүүлэн савж унасан, унах үед миний баруун ташаанд өлгөөтэй байсан тусгай хэрэгслийн оосор машины бөгс орчимд өлгөгдсөн, хамгаалалтын малгай унасан газар хэвтэж байхад эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаа хошууч Б.Эрхэсбаатар татаж болгосон. Ингээд зугтаасан этгээдүүдийн араас хөөсөн боловч 180 орчим км цагийн хурдтай бусдад аюултай байдлаар зугтааж байсан учир гүйцэлгүй алдсан. ...” /1хх 142-144/,

 

            Гэрч Р.Гэрэлбатын “...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 22-23 цагийн үед алба хаагч нарын хамт сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчлах ажиллагааны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн. Энэ үед албаны хар өнгийн Старекс маркийн 24-92 дугаартай тээврийн хэрэгсэлд цагдаагийн ахмад Эрдэнэдалай, Эрхэсбааггар нарын хамт сууж явсан. Бид нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Ревир Гарден* хотхоны зам дээр цагаан өнгийн Алион маркийн тээврийн хэрэгсэлтэй сэжигтэй этгээдүүдийг баривчлах зорилготой байсан тул уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорих арга хэмжээ авч, зогсоож ахмад Эрдэнэдалай түрүүлж албаны тээврийн хэрэгслийн баруун хаалгаар түрүүлж бууж цагдаа байна гээд очих үед Эрдэнэдалайг машинаараа шүргэж унагаагаад цааш маш хурдтайгаар зугтсан. Энэ үед Эрдэнэдалайг Эрхэсбаатар босгож байсан. Уг этгээдүүд маш хурдтай аюултай байдлаар зугтсан болохоор араас нь хөөх арга хамжээ аваагүй... Тэр үед тусгай ажиллагааны хувцас, хэрэглэл болон “Police Narcotic гэх цагаан өнгийн бичигтэй хутганаас хамгаалах хантаазтай үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед Эрдэнэдалай нь машинаас буух үедээ цагдаа байна гэдгээ анхааруулахад шууд зугтсан. Ямар нэгэн баривчлах ажиллагаанд явах үед заавал албаны тээврийн хэрэгсэлтэй явдаг ба тухайн үед албаны Старекс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд дуут дохиотой байсан. ...” /5хх 80-81/,

 

            Гэрч Ц.Хишигбаярын “...Тухайн үед баривчилгааны үед хэрэглэдэг тусгай ажиллагааны хувцас болон ““Police Narcotic” гэх цагаан өнгийн бичиглэлтэй хутганаас хамгаалах хантаазтай үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед Эрдэнэдалай нь машинаас буух үед цагдаа байна гэдгээ анхааруулж хэлсэн тэгтэл шууд зугтсан. Тэр үед тусгай ажиллагааны хувцастай явж байсан учир цагдаа гэдгийг хаанаас ч харсан мэдэх боломжтой байсан. Хантаазан дээр таних тэмдэг нь харагдахуйц байсан. Албаны тээврийн хэрэгсэлд дуут дохио байсан. ...” /5хх 82-83/,

 

            Гэрч Б.Эрхэсбаатарын “...Эрдэнэдалай түрүүлж буугаад цагдаагийн алба хаагч байна гэж чанга дуугаар анхааруулж хэлсэн. Тэгтэл уг тээврийн хэрэгсэл шууд Эрдэнэдалайг шүргэж унагааж зугтсан. Тухайн үед бид нар ажиллагаанд явахдаа саарал өнгийн баривчилгааны үед тусгай хэрэгслийн хамт өмсөж хэрэглэдэг ““Police Narcotic” гэх цагаан өнгийн бичигтэй хутганаас хамгаалах хантаазтай үүрэг гүйцэтгэж байсан. Уг хувцас нь цагдаагийн байгууллагын ажилтнууд байна гэж танигдахаар таних тэмдэгтэй байсан. “Старекс” маркийн албаны тээврийн хэрэгсэл нь тухайн үед дуут дохиотой байсан. ...” /5хх 84-85/,

            Гэрч Б.Хүүхэнбаатарын “...Замын Үүдийн хил дээрээс 16 цагийн үед Улаанбаатар явах үл таних 2 хүнийг суулгаад явсан...тэр хоёр хүнийг Налайхад хүргэхэд цагаан өнгийн суудлын жижиг машинтай хүн тоссон. ...” /1хх 176-177/,

 

Гэрч Д.Саранцэцэгийн “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байхад миний гар утас руу 91030130 дугаараас залгаад “би Цолмон байна би такси аваад хот руу орж байна таксигаар 25 руу ойртож очоод ярья. Буудал авах хэрэгтэй байна, надад бичиг баримтаараа буудал аваад өг гэхээр нь би зөвшөөрсөн. Би хувцсаа өмсөөд иргэний үнэмлэхээ аваад гарахын өмнө Дэлгэрцэцэг над руу залгаад цагдаагийн хүмүүс ирсэн байна гээд цагдаагийн хүнтэй утсаар ярьсан...” гэх мэдүүлэг/1хх 156-157/,

 

шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 16-ны шөнө гэртээ байж байхад цагдаа нар гаднаас орж ирээд намайг баривчилсан. Насанжаргал, Цолмон 2 урд Замын-Үүд дээр явж байна гэж ярьсан. Орой Насанжаргал дахин яриад Цолмон бид 2 айлд очих гээд явж байна гэхээр нь би 5 дахь өдөр хөдөө явах гэж байна ороод гараа гэсэн. Тэгээд 23 цагийн үед Насанжаргал, Цолмон 2 ирээд үүдэнд надтай уулзсан. Тэр 2 согтуу байхаар нь уурлаад таксины мөнгө 20.000 төгрөг өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /2хх 124-126, 127-131, 4хх 201-202/,

 

шүүгдэгч Б.Цгийн яллагдагчаар өгсөн: “...цагаан өнгийн том жижиг хоёр ширхэг байхаар нь аваад халаасанд хийсэн... Чинзоригийн машинд суусныхаа дараа... гялгар ууттай зүйлсийг халааснаасаа гаргаж ирээд скочоор ороосон. /том жижиг 2 тусдаа байсан болохоор тус тусад нь скочоор сайтар ороож багласан. Тухайн үед хаячих гээд байсан болохоор өөрийнхөө нүдний шилний хайрцагт хийсэн... Энхбатын ахын гэрээс гарч ирээд машинд суугаад хөдлөх гэхэд машин гэнэт хажуугаас орж ирээд бид нарын машиныг шахсан. Тухайн үед Насанжаргал Чинзоригийг зугтаарай гэж хэлэхэд Чинзориг хөдлөөд явсан... Би дотроо цагдаа байна гэж бодоод Сайншандаас авсан мөс гэх зүйлээ Чинзоригийн машины цонхоор өөрийнхөө нүдний шилний хайрцгийн хамт шидсэн...” гэсэн мэдүүлэг /2хх 144-151, 152-154, 4хх 208-209/,

 

шүүгдэгч Б.Чийн яллагдагчаар өгсөн: “...Э.Н River garden” хотхон руу шууд явчих тэнд очоод хүнтэй уулзах ажил байна гэж хэлэхээр нь River garden хотхонд очсон... Э.Н намайг машиндаа сууж бай Цолмон бид 2 хүнтэй уулзаад ирье, удахгүй гэж хэлээд машинаас буугаад явсан. Удалгүй 10 орчим минутын дараа тэр 2 буцаж ирээд машинд суугаад хороолол оръё гэж хэж хэлэхээр нь тэндээс дөнгөж хөдлөөд явж байхад гэнэт хажуу талаас хар өнгөтэй Старикс маркийн автомашин шахаж зогсоод дотроос нь хар хувцастай хүмүүс бууж ирээд машины хаалгаа онгойлго гээд машины цонх руу цохисон. Яг тэр үед Насанжаргал зугтаарай гэж хэлэхээр нь би шууд хөдөлсөн... Насанжаргал Цолмон 2 овор ихтэй ачаа тээштэй яваагүй. Тэр 2 гартаа нэг нэг хайрцагтай зүйл барьсан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх 166-170, 171-175, 230-231/,

 

шүүгдэгч Э.Нын яллагдагчаар “...Энхбат ахынхаас гараад машиндаа суугаад явж байтал гэнэт хажуу талаас хар өнгийн машин шахаад зогссон...би Чинзоригт зугтаарай гэж хэлэхэд Б.Ч хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /2хх 187-191, 192-194, 4хх 224-225/, 

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3049 дугаартай “...шинжилгээнд 1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь 10.0077 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь 19.5157 грамм тус тус байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамины илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 190-191/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3044 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн deli гэсэн бичиглэлтэй цайвар өнгийн хуванцар сав, гялгар ууттай тасархайтай скочны хэсгийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн deli гэсэн бичиглэлтэй цайвар өнгийн хуванцар сав, гялгар ууттай тасархайтай скочны хэсэгт метамфетамины илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 194-195/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3109 дугаартай “....Шинжилгээнд ирүүлсэн “Э.Н 2019-05-18” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Н 2019.05.18” гэж хаягласан шээсэнд метамфетамины илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 214-215/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3108 дугаартай шинжээчийн дүгнэлтээр”...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ц шээсний дээж” гэж хаягласан шээс шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ц шээсний дээж” гэж хаягласан шээсэнд метамфетамины илэрч байна...” гэх дүгнэлт /1хх 218-219/,

           

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 826 дугаартай “...Э.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” хх 225-226/,

 

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 803 дугаартай “...Б.Ц нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Ц нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Ц нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...”/хх 230-2/,

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 823 дугаартай “...Э.Н нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Насанжарагал нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Насанжарагал нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн эөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Насанжарагал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /хх 234-236/,

           

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 834 дугаартай “...Б.Ч нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Ч нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Ч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...’ гэх дүгнэлт /хх 239-241/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Э.Эыг бусадтай бүлэглэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд, Бэсүд овогт Э.Н, Лувсанцэрэн овогт Б.Ц нарыг бусадтай бүлэглэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Зөөд овогт Б.Чийг бусадтай бүлэглэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

 

            Шүүгдэгч Э.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            шүүгдэгч Э.Ныг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1,3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1,3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            шүүгдэгч Б.Цг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3.2 дугаар зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүхийн  шүүгдэгч Э.Э, Э.Н, Б.Ц нар нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн ба тухайн үед дагаж мөрдөж байсан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан зүйлчлэгдэж байсан. Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг гэмт хэргийн шинжийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулах ялыг хүндрүүлэн өөрчилсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн дүгнэлтийг  шүүх хууль зөрчсөн гэж үзсэнгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Н, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тус бүр 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Ц “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

            Шүүгдэгч Э.Э “...давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний энэ хэрэгт оролцсон оролцоог баталж баримтжуулсан нотолгоо харагдахгүй байна. 29 грамм хар тамхи миний гэрээс биш хаа хамаагүй өөр хорооллоос олдсон байхад намайг энэ хар тамхийг зарах гэж хилээр оруулж ирсэн, мөн тээвэрлэсэн, хадгалсан гэж яллаж байгаа нь үнэнд огт нийцэхгүй байна. Энэ бүхнийг харгалзан үзэж хэрэгт яг ямар оролцоо байгааг нотолж, баримтаар тогтоогдоогүй тул цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,

            Шүүгдэгч Э.Н “...Э.Н миний холбогдсон гэмт хэргийн үнэн мөнийг үүрэг оролцоог тогтоолгохоор мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн,

 

Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Ц.Одончимэг “...Э.Н ... бодисыг худалдах зорилгогүйгээр ч, тус зорилгоор ч олж аваагүй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлгүй тул Э.Нд холбогдох тус үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Мөнхбат “...Э.Эад  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

            Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй, бүрэн нотлох хууль зүйн шаардлагаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ц.Цэрэнням “... Э.Э нь “Мөс” гэх бодисыг худалдах зорилгогүйгээр ч, тус зорилгоор ч олж аваагүй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Д.Гансүх “... Шүүгдэгч Э.Н, Б.Ц нар сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэхдээ “шар Энхээ" буюу Б.Энхбат гэгчтэй бүлэглэж, түүний даалгавраар гүйцэтгэсэн гэх, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах, тээвэрлэхдээ түүнийг худалдаалах зорилго агуулсан, тийм зорилгоор үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ямар үндэслэлээр тэднийг худалдаалах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, тээвэрлэсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Иймд Э.Нд  хэргийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.  ...” гэсэн,  

Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Э, Э.Н, Б.Ц, Б. Чинзориг нараас мэдүүлэг авахын өмнө эрхийг нь танилцуулахад тэд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөө илэрхийлж, мэдүүлгийг өмгөөлөгчийг байлцуулан авсан ба эрхийг нь хязгаарлаж, зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байна.

 

Мөн хэргийн газарт үзлэгт хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэлд Э.Эын гэрээс эд зүйл хураан авсан талаар тусгасан байх ба хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолд /1хх 15/ дээрх ажиллагааг хүчинтэйд тооцсон байх бөгөөд түүний гэрт нэгжлэг хийхдээ хүч хэрэглэж, эд зүйлийг эвдсэн гэх баримт хэрэгт байхгүй бөгөөд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хэрэг үйлдсэн талаараа  шүүгдэгч Э.Э, Э.Н, Б.Ц, Б.Ч нар нь хүлээн зөвшөөрдөггүй боловч шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдпыг нотлох үүрэг хүлээхгүй ба гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрөхгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийн асуудал юм.

 

Харин шүүх үйл баримтыг нэгтгэн дүгнэж, өөрийн дотоод итгэлээр хэргийг шийдвэрлэх эрхтэй бөгөөд хэрэгт буй баримтаас үзэхэд:

Шүүгдэгч Э.Н нь Б.Ц нар нь шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар Б.Чтой  гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газар хүртэл бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газраас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор Б.Чтой бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн,

 Мөн Б.Ц, Э.Н нар нь бүлэглэн шүүгдэгч Э.Эын зохион байгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор  БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь гүйцэтгэх ажиллагааны журмаар явуулсан Э.Н, Б.Ч нарын харилцан яриа, мөрдөн шалгах нууц, ажиллагааны магадлагаа,шүүгдэгч Э.Н, Б.Ц нарын 2019 оны 5 сарын 13-ны өдөр Монгол улсын хилээр гарч 2019 оны 5 сарын 16-ны өдөр Замын үүдийн боомтоор Монгол улсын илээр орж ирсэн тухай Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 5 сарын 24-ны өдрийн  7798 дугаартай албан бичиг, мөн шүүгдэгч нарын  хар тамхийг олсон талаар хэлсэн мэдүүлэг зэрэг бусад баримт нотолж байна.

 

Шүүгдэгч Э.Н, Б.Ц,Э.Чинзориг нар нь  2019 оны 5 сарын 16-ны шөнө хэргийн газраас зугтаах явцдаа  албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан хохирогч Б.Эрдэнэдалайг газар унагааж, түүний албаны бууг машиндаа өлгөж, улмаар алдагдуулсан байх бөгөөд шүүгдэгч нар нь Б.Эрдэнэдалайг цагдаагийн албан хаагч гэж мэдээгүй гэдэг боловч тухайн үед алба хаагч нь үүрэг даалгавар авч, тусгай ажиллагааны хамгаалалтын хувцас, малгай, өмссөн, албаны зүгээс хэрэглэх буу зэвсэгтэй явсан болох нь нотлогддог бөгөөд тус үйлдлийг хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзсэнийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбатын хувьд хар тамхи хилээр гаргах, худалдаалах зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн  үйлдлийг зохион байгуулаагүй гэдэг боловч тэрээр сэтгэцэт нөлөөт бодисыг хэрэглэдэг болох нь түүний гэрээс олдсон гэх “Deli” гэсэн бичиглэлтэй цайвар өнгийн хуванцар сав, гялгар уутны тасархайтай скотчны хэсэгт метамфетамин илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэж болохоор бөгөөд мөн хилээр гарсны дараа Э.Нтай ярилцаж түүнийг хүлээж байгаа, мөн Бүгд Найрамдах Хятад Ард  Улсаас ирсэн даруй Б.Ц, Э.Н нар нь Улаанбаатар хотод орж ирээд шүүгдэгч Э.Эын гэрт шууд очиж уулзаж байгаа, түүний гэрээс гарсан даруй  мөс гэх нэршил бүхий бодисыг машины цонхоор шидэж хэргийн газраас зугтааж байгаа үйлдэлээс үзэхэд шүүгдэгч Э.Э нь тус хэргийг зохион байгуулсан гэж үзэх үндэслэл байна.

 

НҮБ-аас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцьг Монгол Улс 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталж, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон бөгөөд хар тамхитай холбоотой гэмт үйлдэл нь ямагт нууц далд аргаар үйлдэгддэг тул түүнийг шууд нотлох баримтаас гадна, дэс дараалалтай үйлдэгдсэн үйл баримтанд тулгуурлан  дүгнэж  хэргийг шийдвэрлэх эрх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

           

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлжээ.

           

Иймээс шүүгдэгч нарын үйлдсэн хэрэгт тохируулан шүүгдэгч Э.Эад 8 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Н, Б.Ц нарт  тус бүр 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Чт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Чийн хувьд хүнд өвчний улмаас ялаас чөлөөлөх хүсэлтийг прокуророос тавьсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлөх” бөгөөд шүүхийн шийдвэр эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсны дараа ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх тул энэ талаар гаргасан хүсэлтийг хангах боломжгүй болно.

 

            Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай гомдол гаргасан ,шүүгдэгч Б.Ц, Э.Э, Э.Н, шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Д.Гансүх, Ц.Одончимэг, Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Мөнхбат, Ц.Цэрэнням, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шийтгэх тогтоолын  “2.3” дахь заалтад “...шүүгдэгч Б.Цг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял...”,  мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял. ...” оногдуулахдаа прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасныг журамласныг орхигдуулсан тул тус заалтыг нэмж оруулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

           

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Лувсанцэрэн овогт Б.Цг “Дувсанцэрэн овогт” гэж буруу бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс түүнийг зөвтгөсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолын:

2.3 дахь заалтад “...шүүгдэгч Б.Цг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, ...” гэснийг, “...шүүгдэгч Б.Цг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар. ...” гэж өөрчилж, бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

           ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ