Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2021/03052/И |
Дугаар | 101/ШШ2021/03760 |
Огноо | 2021-11-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2021/03760
2021 11 17 101/ШШ2021/03760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххххх, хххххххххххххххххххх орон нутгийн өмчит ААТҮГ-ын /РД: ххххххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б /РД:0000000000000/ холбогдох
4.108.860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат,
Гэрч П.Намхайноров,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З орон нутгийн өмчит ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б З ОНӨААТҮГ-ын даргын 2015 оны 9 сарын 15-ны өдрийн Б/1336 тоот тушаалаар автобусны жолоочоор ажилласан. Г.Б нь 2018 оны 9 сарын 26-ны өдөр өөрийн хариуцсан автобус Daewoo BS 106 маркийн 17-22 УБЧ улсын дугаартай /3-094/ автобусыг жолоодон ажил үүргээ гүйцэтгэсэн ба 2018 оны 9 сарын 27-ны өдөр засвар үйлчилгээний станцад автобусаа оруулсан.
2018 оны 9 сарын 28-ны өдөр техник өмч хамгаалах комиссын 7 гишүүний бүрэлдэхүүнтэй автобусанд нь үзлэг хийсэн ба техникийн комиссын дүгнэлтээр уг автобусны антифрийз масло холилдож, антифрийзгүй удаан явж хөдөлгүүр халаасны улмаас тахир гол зуурсан тул хөдөлгүүрт их засвар хийх шаардлагатай гэж үзсэн.
Энэ гэмтэл тээврийн хэрэгслийн эзэмшигч жолоочоос хамааралтай гэж дүгнэсэн.
Тээврийн хэрэгслийг засахад шаардлагатай сэлбэг, хэрэгсэл үнийг технкийн комиссын актад дурдсан бөгөөд нийт 5.181.762 төгрөгийн засвар үйлчилгээг хийх шаардлагатай болсон.
Г.Б дахин давтан тэрэг эвдэхгүй, ажилдаа хариуцлагатай, сайн ажиллана, 3 жилийн дотор сард 150.000 төгрөгөөр төлж дуусгана гэсэн өргөдөл гаргасан тул 2019 оны 2 сараас 2021 оны 12 сар дуустал төлбөр барагдуулах эргэн төлөлтийн хуваарь гарган ажиллуулсан.
Г.Б-г ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ТВОХ-ын зөрчлийг удаа дараа гаргаж, хяналтын камер халхалсан, технологийн болон аюулгүй ажиллагааны горимыг удаа дараа зөрчсөн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2019 оны 3 сарын 22-ны өдрийн Б/95 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.
Хариуцагч Г.Б ажлаас чөлөөлөгдөхдөө байгууллагатай тооцоо нийлээгүй, тойрох хуудсаа зуруулаагүй, эзэмшиж байсан тээврийн хэрэгслээ хүлээлгэн өгөөгүй.
Эзэмшиж байсан автобусыг нь өөр жолоочид хүлээлгэн өгөхөд автобусны зүүн урд булан, зүүн хойд дохионы гэрэл хагарсан байсан ба үүнийг бид автобусыг хүлээлгэн өгсөн 2019 оны 3 сарын 28-ны өдөр мэдсэн.
Г.Бэс урд булангийн 143.0000 төгрөг, хойд дохионы гэрэлийн 28.299,81 төгрөг, нийт 171.299.81 төгрөгийг дээрх сэлбэгүүдийн төлбөрт авах болсон.
Жолооч Г.Бэс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын дагуу нэхэмжлэлээ гаргасан болно.
Автобусыг засахад шаардлагатай зардал 5.181.762 төгрөгөөс гадна 171.299,81 төгрөгийн сэлбэгийн өр үүссэн. Нийт 5.353.061,8 төгрөгөөс 2019 оны 2 сарын цалин 150.000 төгрөг, 2019 оны 3 сарын үлдэгдэл цалин 377.423 төгрөг, 2020 оны 3 сарын 31-ний өдөр Г.Б-н2018-2019 онуудад ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг бодуулж 716.768 төгрөгийг тус тус хассан. Иймд үлдэх 4.108.860 төгрөгийг Г.Бэс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б нь тус байгууллагад өмнө нь кондуктор хийж байгаад 2015 оны 9 сараас 17-22 УНБ улсын дугаартай автобусны жолоочоор ажилласан.
Г.Б 2018 оны 9 сарын 27-ны өдөр автобусаа шалгаж үзээд болохгүй болохоор нь засвар үйлчилгээний станцад өөрөө оруулсан. 2018 оны 9 сарын 28-ны өдөр 7 гишүүний бүрэлдэхүүнтэй техникийн комиссын дүгнэлт гэх баримт гарсан байх ба дүгнэлтийг гаргасан 7 гишүүний нэр тодорхой бус. Антифризгүй удаан явснаас авирбусанд гэмтэл гарсан гэж үзсэн байсан ба антифриз гэдэг бол хөргөгч шингэн бөгөөд уг шингэн асгарсан тохиолдолд мотор хална.
Автобусны антифриз, тос масло байсаар байтал мотор эвдэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Г.Б-г шугаманд явуулахгүй байсан учир мөнгийг төлнө гэж бичиж өгсөн.
Автобусыг өөр жолоочид хүлээлгэн өгсөн гэх баримтанд Г.Б-нгарын үсэг байхгүй. 1 ширхэг гэрэл 1.000 төгрөг байхад яагаад 28.000 төгрөг гэж байгааг, мөн урд гэрэл 70.000 төгрөгийн үнэтэй байхад 140.000 төгрөг гэж нугалж нэхэж байгаа нь үндэслэлгүй. Г.Б-н буруу байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З орон нутгийн өмчит ААТҮГ нь хариуцагч Г.Бд холбогдуулан 4.108.860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч З орон нутгийн өмчит ААТҮГ Жолооч Г.Бэс хамааралтай эвдрэл тул автобус засахад шаардлагатай 5.181.762 төгрөг, эвдэрсэн сэлбэгийн үнэ 171.299,81 төгрөг, нийт 5.353.061,8 төгрөгийн өр үүссэн. Үүнээс цалин, амралтын олговрыг хасч үлдэх 4.108.860 төгрөгийг түүнээс нэхэмжилнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргасан,
Хариуцагч тал ... Г.Б буруугүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлалаа.
Г.Б нь З орон нутгийн өмчит ААТҮГ-ын даргын 2015 оны 9 сарын 10-ны өдрийн Б/1336 дугаар бүхий тушаалаар уг байгууллагад автобусны жолоочоор ажиллаж эхэлсэн талаар талууд хэн аль нь маргахгүй байна.
Ажил олгогч З орон нутгийн өмчит ААТҮГ-ын ажилтан Г.Бтэй 2018 оны 10 сарын 8-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.1-т ажиллах газар, нэгж: Тээвэрлэлт, үйлчилгээний тасгийн 3-р хэсэг,
1.2-т ажлын байрны нэр: Нийтийн тээврийн автобусны жолооч,
1.9-д Долоо хоногийн болон ажлын нэг өдрийн үргэлжлэх хугацаа: Ажилтныг хуанлийн нэг 7 хоногт 40 цаг буюу байгууллагын ажлын графикийн дагуу өглөөний ээлж 06 цаг 45 минутаас 14 цаг 45 минут, өдрийн ээлж 14 цаг 45 минутаас 22 цаг 45 минут хүртэл ажиллуулна,
2.6-д Байгууллагын эд хөрөнгийг ариг гамтай хэрэглэнэ. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөгдөх үедээ байгууллагаас албан хэрэгцээнд олгосон эд хөрөнгө, баримт бичгийг буцаан өгөх үүрэгтэй. Тэдгээрийг үрэгдүүлсэн, дутаасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлөх үүрэгтэй,
2.16-д Байгууллагаас эзэмшүүлсэн тээврийн хэрэгсэл, түүнд суурилуулсан хяналтын камер, смарт картны төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэл, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж эрүүл ахуй аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн биелүүлж, эд хөрөнгөнд учруулсан хохирол, төлбөр, авсан цалингийн урьдчилгааг хугацаанд нь эргүүлж төлөх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заажээ.
/ХХ-ийн 9-11 дүгээр тал/
З орон нутгийн өмчит ААТҮГ-ын даргын 2019 оны 3 сарын 22-ны өдрийн Б/95 дугаар бүхий Г.Б-г ажлаас халах тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12.3, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн:
-...Тээвэрлэлт, үйлчилгээний хэлтсийн 3 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолооч ажилтай Ганбаатарын Бат-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ТВОХ-ын зөрчлийг удаа дараа гаргаж, хяналтын камер халхалсан, технологийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг удаа дараа зөрчсөн ноцтой зөрчил гаргасан тул 2019 оны 3 сарын 22-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас нь халсан гэжээ.
/ХХ-ийн 7-8 дугаар тал/
Г.Б-нэзэмшиж байсан daewoo BS-106 маркийн, гражийн дугаар 3-094, УБЧ 17-22 улсын дугаартай автобусанд 2018 оны 11 сарын 20-ны өдөр хийсэн Техникийн комиссын акт-д:
-З ОНӨААТҮГ-ын жолооч Бат-Эрдэнийн /3048/ эзэмшиж буй daewoo BS-106 маркийн Гр-3-094 буюу УБЧ 17-22 улсын дугаартай автобусыг 2018 оны 10 сарын 22-нд шугамын үйлчилгээнээс хасч хөдөлгүүрийн засварт оруулахаар тогтсон болно.
-Уг автобуст хөдөлгүүрийн их засвар 2018 оны 09 сарын 28-нд хийсэн бөгөөд тухайн үед /хөдөлгүүрийн гильц 1 ком, поршен 1 ком, гар биеийн вкладеш 1 ком, маслын насос 1 ш, маслын шүүр 1 ш, крешка жийрэг 2 ш, кастерийн жийрэг 1/-ийг тавьж хэвийн ажиллагаатай болсон.
-Хөдөлгүүрийн элэгдэлийн жишиг норм 100.000 км байдаг. Тухайн автобусны хөдөлгүүрт үзлэг хийхэд уг автобусны антифрийз масло холилдож, антифрийзгүй удаан явж хөдөлгүүр халаасны улмаас блок тахир гол зуурсан байна. Техникийн албаны зүгээс хөдөлгүүрт их засвар хийхээр тогтсон болно.
-Уг автобусны хөдөлгүүрийг задалж үзэхэд тахир голын гар биений вкладеш зуурч тахир голоо хугалж блокны хүзүү сунж цохисон. Тахир гол болон хөдөлгүүрийн блок солих шаардлагатай болсон байна. Тахир гол 1.800.000 төгрөг, блок 2.500.000 төгрөг, их бие вкладеш 115.752 төгрөг, гар биений вкладеш 108.909 төгрөг, нударган голны втулка 50.000 төгрөг, тулах шайв 45.000 төгрөг, антифриз 45 л-112.500 төгрөг, дизель масло 23л 101.200 төгрөг, засварчны ажлын хөлс 2 хүн 16 цаг, 172.121 төгрөг.
Комиссоос тогтоох нь:
Техник өмч хамгаалах комиссоос энэхүү эвдрэлийг хянаж үзээд дээрх төлбөр буюу 5.181.72 төгрөг эзэмшигч жолооч нарт хамааралтай сэлбэг материалыг олгох нь зүйтэй гэж үзлээ.
Комиссын дарга ТТҮХ-ын дарга Р.Баясгалан, гишүүд ТТТ-ын дарга Ц.Мөнхбаатар, засварын инженер А.Төгөлдөр, тоо бүртгэгч Б.Тавинтууль, шалгах механик Г.Алтансүх, тооцооны ня бо Р.Ганхуяг, сэлбэгийн нярав Отгонбаатар хэмээн тус тус гарын үсгээ зурсан байх ба автобусны жолооч гэх Г.Бд танилцуулсан эсэх нь тодорхойгүй, уг актад жолоочийн гарын үсэг зурагдаагүй байна.
/ХХ-ийн 15 дугаар тал/
З ОНӨААТҮГ-ын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9-д зааснаар автобусны жолооч өглөө 06 цаг 45 минутаас 14 цаг 45 минут, өдөр 14 цаг 45 минутаас 22 цаг 45 минут хүртэл тус тус ээлжээр ажилладаг ба daewoo BS-106 маркийн УНБ 17-22 улсын дугаартай автобусны ээлжийн жолооч нь 2018 оны 9 сарын 23-ны өдрөөс ээлжийн амралтаа эдлэн уг хугацаанаас Г.Б ээлжийн жолоочгүй ажилласан талаар зохигч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлалаа.
Г.Б-нэзэмшиж байсан автобусанд 2018 оны 11 сарын 20-ны өдөр хийсэн Техникийн комиссын акт-д тусгаснаар уг автобусанд 2018 оны 9 сарын 28-ны өдөр хөдөлгүүрийн их засвар хийн уг автобусыг 2018 оны 10 сарын 22-ны өдөр шугамын үйлчилгээнээс хасч хөдөлгүүрийн засварт оруулахаар тогтсон. 2018 оны 11 сарын 20-ны өдөр хөдөлгүүрт нь үзлэг хийн үзлэгээр илэрсэн эвдрэлийг засах шаардлагатай төлбөр 5.181.762 төгрөг, эзэмшигч жолооч нарт хамааралтай сэлбэг материалыг олгохоор шийдвэрлэсэн байх ба дээрх эвдрэл уг автобусны ээлжийн жолоочдын нэг болох Г.Б-нбуруугаас үүдсэн гарсан эсэх талаар актаар дүгнээгүй байна.
/ХХ-ийн 15 дугаар тал/
Миний бие Г.Б 03-94 жолооч ажилтай. Дахин давтан тэрэг эвдэхгүй. Ажилдаа хариуцлагатай сайн ажиллах болно. 3 жилийн дотор сард 150.000 төгрөгөөр төлж дуусгана. 3 жилийн хугацаанд 5 сая 100 мянган төгрөг төлнө. Иймд 1 сарын 31-нээс ажилдаа орохыг хүсч байна. ... гэх хүсэлтийг тэрээр байгууллагадаа гаргасан нь 2018 оны 11 сарын 20-ны өдрийн техникийн комиссын актад тусгасан хөдөлгүүрийн эвдрэл жолооч Г.Б-нүйл ажиллагаанаас үүдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
/ХХ-ийн 15-18 дугаар тал/
Нэхэмжлэгч нь мөн жолооч Г.Б-нэзэмшиж байсан daewoo BS-106 маркийн, гражийн дугаар 3-094, УНБ 17-22 улсын дугаартай автобусыг 2019 оны 3 сарын 28-ны өдөр жолооч О.Лхажав, Т.Бат-Мэргэн нарт хүлээлгэн өгөхөд автобусны урд булангийн болон хойд дохионы гэрэл хагарсаныг мэдсэн тул урд булангийн гэрэл 143.000 төгрөг, хойд дохионы гэрэл 28.299,81 төгрөг, нийт 171.299,81 төгрөгийг Г.Бэс мөн гаргуулна гэжээ.
/ХХ-ийн 18 дугаар тал/
Жолооч О.Лхажав 2019 оны 4 сарын 12-ны өдөр шаардах хуудсаар нэмэгдлийн гэрэл 2, урд булан болон хойд тоормозны гэрэл тус бүр 1 ширхэгийг хүссэн ба шалгах механик О.Ганбат 2019 оны 4 сарын 13-ны өдөр жолооч Бат-Эрдэнэ зүүн урд булан болон зүүн хойд подворын гэрэл хагалсан тул солих шаардлагатай гэх тодорхойлолт үйлдсэн нь уг үйлдэлд Г.Б буруутай гэсэн ойлголт биш.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд тухайн автобусын зүүн урд булан болон хойд дохионы гэрэл хагарсан нь уг автобусны ээлжийн жолоочдын нэг болох Г.Б-нбуруугаас үүдсэн нь тогтоогдохгүй байна.
Жолооч Г.Б-нэзэмшиж байсан гражийн дугаар 3-094, daewoo BS-106 маркийн автобусны дугаарыг 2019 оны 4 сарын 12-ны өдрийн шаардах хуудас, 2018 оны 11 сарын 20-ны өдрийн техникийн комиссын актад УБЧ 17-22 гэж, 2019 оны 3 сарын 28-ны өдрийн тээврийн хэрэгсэл хүлээлцэх актад УНБ 17-22 гэж тус тус зөрүүтэй тусгасан байгааг дурдлаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар заасан ба 135.1-д Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ,
135.1.2-т Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан,
135.1.4-т Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэж тус тус заасан ба ажилтан буюу хариуцагч Г.Б нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Бд холбогдох 4.108.860 төгрөг гаргуулах тухай З орон нутгийн өмчит ААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Гэрч П.Намхайноров нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйг дурдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Бд холбогдох 4.108.860 төгрөг гаргуулах тухай З орон нутгийн өмчит ААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З орон нутгийн өмчит ААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН