| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2021/00470/И |
| Дугаар | 148/ШШ2022/00022 |
| Огноо | 2022-01-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 148/ШШ2022/00022
| 2022 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 148/ШШ2022/00022 | Сэлэнгэ аймаг |
******* Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, 00 тоотод байрлах, ******* ******* ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн баатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр баг, 7 дугаар байр 41 тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, *******ны харилцааны менежер ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: 95050814/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, баатар сумын 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 068 тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: МЬ-64112108/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, баатар сумын 5 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 159 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн , /регистрийн дугаар:МЬ-88041015/ нарт холбогдох
Гэрээ цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон нотариатын зардал нийт 11.789.051.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Хариуцагч А.******* /МЬ64112108/, хариуцагч Ц. /МБ8804Ю15/ нар 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 150000520434 тоот зээлийн гэрээг байгуулан *******ны Сэлэнгэ салбараас 16.300.000.00 /Арван зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийн Цалингийн зээлийг 60 сарын хугацаатай сарын 1.4 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсрапт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нохцөлтэйгөөр, авсан бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 3.3 дах зааптыг зорчиж зээлийн гэрээний хавсралт-1 болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлдэгчтэй холбоо барьж зээл төлүүлэх талаар тохиролцож хугацаа өгсөн ч тохирсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 11.033.891.93 төгрөг, зээлийн хүү 617.256.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.937.61 төгрөг, хуримтлагдсан хүү 126,965.32 төгрөг байна.
Иймд тус зээлийн гэрээг цуцлаж ннйт зээлийн үлдэгдэл 11.784.051.52 төгрөг, нотариатын төлбөр 5.000 төгрөг нийт 11.789.051.52 /Арван нэгэн сая долоон зуун наян есөн мянга тавин нэгэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж *******ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Хариуцагч А.*******, Ц. нар нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, мөн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 150000520434 дугаартай гэрээгээр нийт 3 удаа 16.300.000 төгрөгийн цалингийн зээлийг 60 сарын хугацаатайгаар нэг сарын 1.4 хувийн хүүтэйгээр гэрээнд заасны дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан. Зээлийн гэрээний 2.2 дугаар зүйлийн 1 болон 3.3 дахь заалтуудыг удаа дараа зөрчин хавсралт 1 болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлдэгчтэй холбоо барьж зээл төлөх талаар тохиролцож хугацаа өгсөн. Одоог хүртэл зээл төлөхөд хүндрэл учруулсаар байгаа. Иймд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнгээр зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлтэй байна. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй 1 жилийн хугацаа өнгөрч байна гэх,
Хариуцагч А.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...
...Би ******* ХХК-аас 3 удаа зээл авсан. Би анх 2018 оны 12 дугаар сард 4 жилийн хугацаатай 1.4 хувийн хүүтэй 16.300.000 төгрөгийн зээл авсан. Би ажил хийж байх хугацаандаа зээлээ төлж байсан. Би зээлээ авснаасаа хойш зээлээ төлж яваад 2020 оны 01 дүгээр сард би тэтгэвэртээ гарсан. 2020 онд зээлээ 6 сарын хугацаагаар хойшлуулж болно гэх хууль гаргасан. Миний бие өвдөөд байсан учраас зээлээ төлж барагдуулж чадаагүй. Гэхдээ би зээлээ төлж барагдуулна.Авсан зээлээ цаг тухай бүрд нь төлж байсан. 2021 онд миний хөл өвдөөд зээлээ төлөх чадваргүй болсон. Би бараг суумгай болж магадгүй байсан учраас өөрийгөө эмчлүүлж байсан юм. Тэгээд эдийн засагч залуу зээлийг минь 6 сарын хугацаагаар сунгалаа гэхээр нь би ямар нэгэн аргаар би зээлээ төлнө гэж хэлсэн. Гэхдээ зээлийг маань сунгачихсан байсан. Тэгэхээр нь би хүүг нь төлсөн. Би 2020 оны 06 дугаар сар хүртэл төлсөн гэж бодож байна. Би зээлээ төлөөгүй 1 жил болоогүй. . Би төлөх ёстой. Миний бие өвдөөд Улаанбаатар хот руу 2-3 удаа явж эмнэлэгт үзүүлсэн учраас зээлээ төлж чадаагүй. 11.789.051.52 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ би бөөнөөр нь төлж чадахгүй гэх.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-ий Сэлэнгэ дэх салбараас .... хариуцагч А.*******, Ц. нараас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү, нотариатын төлбөр, нийт 11.789.051.52 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Талуудын хооронд 2018.03.15, 2018.10.10, 2018.12.07-ны өдөр 150000541220 тоот ЗГ тус тус байгуулж дээрх гэрээгээр 60 сарын хугацаатай жилийн 16.80 хувийн хүүтэй 16.300.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж дээрх зээлдэгч нар нь хамтран зээлдэгч авч захиран зарцуулалт хийгээд, уг зээлийн гэрээ байгуулагдаж эсэх түүний хүчин төгөлдөр эсэх, авсан зээлийн хэмжээ үлдэгдэл төлбөрийн хэмжээ/ үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү/ зэрэг дээр хариуцагч талаас маргаагүй, уг зээлийн үлдэгдэл болох нийт нэхэмжилсэн 11.784.051.52 төгрөг, нотариатын төлбөр 5.000 төгрөг, нийт 11.789.051.52 төгрөгийг хариуцагч нараас төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Харин хариуцагч талаас ...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй өвчний улмаас зээлийн гэрээний хуваарьт заасан хугацаандаа зээлээ төлөхгүй, хугацаа хэтрүүлсэн боловч цаашид хугацаагаа сунгаад зээлээ төлөөд явах боломжтой хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчээс ... хариуцагч нь зээлийн гэрээний 2.2.1-ийг зөрчиж гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөхгүй, гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 21-ээс ... эхлэн хугацаа хэтрүүлсэн тул гэрээнд гэрээ цуцлахыг шаардсан нь үндэслэлтэй болох нь зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, /хх-н 1-15, 29, 45 дугаар талд/ авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн төлбөр тооцооны баримт ззэргээр нотлогдож байна.
Мөн хамтран хариуцагч нь уг зээлийг хамтарч зээлсэн хийгээд түүний үлдэгдэл төлбөрийг хамтран төлөх дээр маргаангүй байна.
Мөн хариуцагч нь өвчний улмаас зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь эдгээр хариуцагч нарыг зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргээс чөлөөлөх байдлаар зээлийн гэрээний хугацааг цуцлуулахгүй байх үндэслэл, нөхцөл боломжгүй гэж үзнэ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1-д заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлж төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 221.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар, мөн хуулийн 222.1.1-д .... хүндэтгэн үзэх үндэслэл байвал эсхүл талуудын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацаа сунгах, үргэлжлүүлэхийгшаардах боломжгүй мөн гэрээний хугацааг зөрчсөн нь гэрээ цуцлах үндэслэл болж байвал урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ... зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 11.789.051.52 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.574.83 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Хариуцагч Ц.эд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдэхэд ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хариуцагч А.*******гийн санал зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар *******ны Сэлэнгэ салбар, А.*******, Ц. нарын хооронд 2018.03.15, 2018.10.10, өдөр байгуулсан 150000541220 тоот барьцааны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр 11.033.891.93 төгрөг, зээлийн хүү 617.256.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.937.61 төгрөг, хуримтлагдсан хүү 126.965.32 төгрөг, нотариатын төлбөр 5.000 төгрөг, нийт 11.789.051.52 төгрөгийг хариуцагч А.*******, Ц. нараас тэнцүү хуваан гаргуулж ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.574.83 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж мөн хуулийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд зааснаар бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар з мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН