| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/31 |
| Огноо | 2025-03-21 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа,
Улсын яллагч О.Билгүүндаш,
Шүүгдэгч Г....,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ... боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ... сум ... багийн .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт ... /регистрийн дугаар ...../.
Шүүгдэгч Г.... нь Завхан аймгийн ... сумын ... ... дүгээр багт 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цаг 30 минутад Завхан аймгийн ... газрын замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн .... нь батлагдсан томилгооны дагуу үүргээ гүйцэтгэж байхад нь .... ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа цагдаагийн албан хаагчид овог нэрээ хэлэхээс татгалзаж, маргалдаж улмаар цагдаагийн албан хаагчийг машинд суу гэж биед нь халдаж хувцсыг нь урж хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэгт хамаарч байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга:
Шүүгдэгч Г.... нь 2025 оны 01 дүгээр сарын 14 ний өдөр Завхан аймгийн ... сумын ... багийн нутаг .... гүйцэтгэлийн арын замаар .... ЗАВ улсын дугаартай тоёота приус – 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахад цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч .... түүнийг зогсоож Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу хувийн мэдээллийг нь шалгасан байна.
Ийнхүү шалгахад Г.... түүнийг пязда, лалар, нохойн гөлөг гэх зэргээр бүдүүлэг үг хэллэгээр доромжилоход цагдаагийн албан хаагч түүний жолооны үнэмлэхийг хураан авч маргааш өглөө хошууч ... гэх хүнтэй очиж уулзаарай гэж хэлээд шүүгдэгч жолооны үнэмлэхийг авч явлаа гэсэн шалтгаанаар М.... хувцасны гадна талаас татаж урсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал:
хохирогч М.... “...2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагаас шөнийн 01 цагийн хооронд Завхан аймгийн ... сумын нутаг дэвсгэрт ... хамт байнгын постын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 20 цаг 30 минутын үед Завхан аймгийн ... сум ... багийн нутаг дэвсгэр жижиг тойргийн баруун талд тээврийн хэрэгслийг шалгаж байхад ... хойд талын асфальтан замаас мөнгөлөг өнгийн тоёота приус 30 маркийн ... ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрэлгүй явж байснаа замдаа зогсоод 2-3 минут болоод машиныхаа гэрлээ асаагаад миний зогсож байсан газарт ирэхээр нь түүнийг дохиж зогсоосон. Уг тээврийн хэрэгсэлд жолоочоос өөр хүн байхгүй жолооч нь ганцаараа явж байсан. Би тээврийн хэрэгслийг зогсооход жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгөхөөр нь хcover багажаар жолоочийн регистрийн дугаарыг өөрөөс нь асууж шалгах гэхэд наанаасаа харчих, хараад таньдаггүй юм уу гээд регистрийн дугаараа хэлсэн боловч тухайн үед регистрийн дугаар нь алдаа заагаад байсан. Тэгэхээр нь жолооны үнэмлэхийг нь аваад шалгасан. Тэгтэл жолооч гэх залуу нь намайг пизда минь гээд хараагаад эхэлсэн. Тэгэхээр нь жолоочийг машинаасаа буугаад ир гэсэн. Тэгтэл жолооч машинаасаа бууж ирээд намайг хэл амаар доромжлоод хувцсаа тайлчих эсвэл машинд суучих хоёулаа ийшээ холхон гараад үзье гээд байхаар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг нь хурааж аваад маргааш өглөө хошууч ... гэж хүнтэй ирж уулзаарай гэж хэлсэн. Тэгтэл намайг дахин дахин хараагаад машинд суучих пизда минь эр хүн юм бол холхон очоод үзье гээд миний гадуур хувцасны баруун талаас татаад албаны гадуур хувцасны таних тэмдгийг оёдлоор нь ханзалсан. Би түүнийг тавьчих тэрний дараа учраа олъё гэхэд жолооч гэх залуу хувцсаа тайлахаар нь би жижүүр рүү станцаар холбогдоод болсон явдлын талаар танилцуулсан. Тэгтэл эргүүлийн цагдаа нар ирсэн. ...Жолооч ... гэх хүн намайг цохиж зодсон зүйл байхгүй.
Би тухайн жолоочид чамайг гэрлээ унтраагаад зогсоод байхаар чинь шалгалаа гэж хэлсэн. Үүнээс болж надтай маргалдаж эхэлсэн..." гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.... “... 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагаас шөнийн 02 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг ахлах ахлагч ... хамт албаны ... ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл орой 21 цагийн үед ... багийн нутаг дэвсгэрт төв гудамжинд үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс станцаар ... багийн нутаг дэвсгэр болох жижиг тойрог дээр яаралтай яваад очоорой гэхээр нь бид хоёр тэр дор нь жижиг тойрог дээр очсон. Очихоос өмнө жижиг тойрог дээр ямар асуудал болж байгааг мэдэж байсан. Цагдаа зохицуулагч, ахлагч М.... станцаар зогсоосон жолооч шаардлага биелүүлэхгүй хэл амаар доромжлоод хувцас урсан гэж танилцуулж байсан. Бид хоёр очиход ахлагч М.... мөнгөлөг өнгийн приус 20 маркийн машины урд зогссон байдалтай харин түүнтэй маргалдсан гэж жолооч нь машин дотроо сууж байсан. ... юу болсон талаар асуухад энэ жолооч намайг хэл амаар доромжлоод янз бүрээр хэлээд байна гэж хэлсэн. Тэгээд ... бид хоёр жолооч дээр нь очоод түүнээс юу болсон талаар асуухад жолооч нь би эмнэлгийн асуудалтай, эмнэлэг орох ажилтай явж байсан юмаа, тэгээд цагдаатай маргалдсан, цагдаад регистрийн дугаараа хэлсэн боловч цагдаа намайг хуний регистрийн дугаар ашиглаад байна уу гэсэн зүйл яриад түүнээс болоод бид хоёр маргалдаад би цагдааг пизда гээд янз бүрээр хэлсэн. Би пизда гэж хэлсэн нь үнэн гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь та хоёр энд маргалдаад яах вэ одоо цагдаагийн газар очно өнөөдрийн ёс журмын эргүүлтэй уулзаж асуудлыг шийдье гэхэд тэгье тэгье гээд цагдаад дээр ирцгээсэн. Би цагдаагийн газар дээр ирээд тухайн өдрийн ёс журмын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн ... хүлээлгэж өгөөд гудамж талбайдаа үүрэг гүйцэтгэхээр явсан. ...Намайг очиход цагдаагийн дэд ахлагч М.... гадуур өвлийн хүрмийн баруун суга хэсгээрээ урагдаж ханзарсан байсан..." гэсэн мэдүүлгээр,
Тухайн үед болсон үйл баримтыг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “Цагдаа амрыг эрье. Цагдаагийн зохицуулагч ахлагч М.....
Жолооч: Яасан тэнд зогсохоор хардаад байна уу хэ хэхэх.
Цагдаа: Яасан.
Жолооч: Зогссон болохоор хардаад байгаа юм уу? Уусан гэж.
Цагдаа: Заавал зогсоохоор яадаг юм. Хардсаныг зогсоодог юм уу?
Жолооч: Чи хардаад л зогсоож байна ш дээ гялалзаарай би яараад байна би хүнтэй утсаар ярьсан.
Цагдаа: Чи зөв боловсон харьцаарай.
Жолооч: Чи өөрөө хар би архи уугаагүй....
Жолооч: Пизда минь битгий онгироотоорой, онигоотой пизда байна ш дээ.
Цагдаа: Пизда миздаа ч гэх шиг зөв харьцаарай айн би чамтай муухай харьцсан бол шал өөр шүү.
Жолооч: Чи шалгаж болж байна уу би яараад байна.
Цагдаа: Чи наашаа буугаад ирээ, буугаад ирээ хөөш бууж ирээд уулздаа наашаа буугаад ир бууж ирээд уулзчих,
Жолооч: би яараад байна пизда минь би эмнэлгийн ажилтай явж байна яах гээд байгаа юм бэ гээд жолооч машинаасаа бууж ирэв.
Цагдаа: маргааш бичиг баримтаа аваарай.
Жолооч: Чи өгөөдөх пизда минь би яахаараа бичиг баримтаа хураалгадаг юм бэ чи яахаараа авдаг юм бэ пизда минь чи зөрчлөө шалгаач...
Цагдаа: Бичиг баримтаа маргааш хошууч ... гэж хүнээс аваарай.
Жолооч: пизда минь алцайсан муу хар арчаагүй муу хар чи яах гээд байгаа юм бэ? Айн
Цагдаа: Яадаг юм.
Жолооч: Чи хувцсаа тайлчих хоёулаа ийшлэх үү? айн
Цагдаа: Чи харин өглөө ирээд уулз
Жолооч: Чи ийшээ суугаадах би ямар зөрчил гаргасан юм бэ? Наашаа суугаад гээд цагдаатай зууралдав
Цагдаа: Тавь
Жолооч: Ямар зөрчил гаргасан юм бэ? Ийшээ суугаадах гэж байна.
Цагдаа: тавь гэж байгаагаар эхний 5 минутын бичлэг дуусав
Хоёрдахь ... гэсэн бичлэгийг тодруулахад
Жолооч: Хөөе би чамд ямар зөрчил гаргасан юм бэ?
Цагдаа: Чи байж бай энийгээ тавьж бай
Жолооч: Би ямар зөрчил гаргасан юм бэ? Айн бүсээ зүүлээ, ийшээ орж ирлээ чи зогсоолоо болоо юм биш үү
Цагдаа: Цагдаагийн албан станцаар жижүүртэй холбогдож оройн эргүүлийг нааш нь явуулаадхаач ёс журамтай энд нэг хүн хэл амаар доромжлоод хамаг хувцас ураад хаячихлаа...” гэсэн хэсгээр,
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, Н.... 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай “Шинжлэгдэж буй цагдаа хүрэмд урагдал гэмтэл үүссэн байна. Шинжлэгдэж буй цагдаа өвлийн хүрэмд шинэ урагдал үүссэн байх ба уг гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдал гэмтэл байна.” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.
Шүүгдэгч Г.... цагдаагийн албан хаагч М.... бүдүүлэг үг хэллэгээр доромжилж түүний гадуур хувцаснаас татаж урсан үйлдлийг Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогдуулах яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх “ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” гэж тодорхойлсон бөгөөд Г.... дээрх үйлдэлд хүч хэрэглэхээр заналхийлсэн болон хүч хэрэглэсэн шинж байхгүй байна гэж үзлээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт нэрлэн заасан тохиолдлуудад Цагдаагийн алба хаагч хүний нэр, хаяг, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгах эрхтэй.
Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д заасан нэрлэн тохиолдлуудад буюу
тохиолдлуудад цагдаагийн албан хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар баримт бичгийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр түр хураан авч болно гэж заасан.
Гэтэл М… нь Цагдаагийн албаны тухай 25 дугаар зүйлийн 25.7-д заасан заалтыг зөрчиж Г... баримт бичгийг хураан авсан шалтгаанаа хэлэлгүйгээр Г…. жолоочийн үнэмлэхийг үндэслэлгүйгээр хураан авсныг цагдаагийн албан хаагч хуульд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Цагдаагийн албан хаагч Г… бичиг баримтыг үндэслэлгүйгээр хурааж авснаас шалтгаалж Г…. бичиг баримтаа авахаар цагдаагийн албан хаагчийн гадуур хувцаснаас татаж урсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт Энэ хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад Монгол улсын хууль, Соёрхон баталсан нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт хэмж хэмжээг баримтална“ гэж “Энэ хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж тус тус заасан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс зөв ялган зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан тайлбарт хүч хэрэглэх гэж бие мах бодийн хүчирхийлэл үйлдэхэд чиглэсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлнэ” гэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд бие махбодын хүчирхийлэл гэсэн ойлголтыг хүний амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсан эсхүл гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдлийг хийж эсэргүүцэхийг ойлгохоор байна.
Дээрх тайлбаруудаас дүгнэхэд хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь хүний амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсан эсхүл гэм хор учруулахаар чиглэсэн аливаа үйлдлийг хэлэхээр байна.
Шүүгдэгч Г.... нь цагдаагийн албан хаагч М... жолоочийн үнэмлэх авч явлаа гэсэн шалтгаанаар түүний гадна хүрэмнээс татсан нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, тухайн үеийн дуу дүрсний бичлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч түүний энэ үйлдэлд цагдаагийн албан хаагчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулахаар биеийн хүчний идэвхтэй үйлдэл байхгүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г... цагдаагийн албан хаагчийн гадуур хувцаснаас татаж урсан үйлдлийг М... эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүний эрүүл мэнд амь насанд хохирол учруулж болохуйц үйлдэл хийсэн гэж үзэхгүй.
Шүүгдэгч Г... үйлдэлд цагдаагийн албан хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх шинж байхгүй байна. Мөн С... цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилж байгаа нь тогтоогдож байгаа боловч хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх байдал нотлогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Г… холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн энэхүү тогтоол нь түүний үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Г... холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан учир шүүгдэгч С.... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.... нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, прокурорын хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн дуу дүрсний бичлэгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ... овогт ... холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.... цагаатгасугай.
2. Г.... 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Г... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ