Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0751

 

 

     2022 оны 03 сарын 11 өдө

 

 

 

 

зр

Дугаар /0172

 

           Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчЦ.Одмаа би, “Ч Т.....” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******** нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

Г.Б***** нь тус захиргааны хэрэгт “...Манай компанийн “Д***********” жуулчны баазын байрладаг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Мэргэний үзүүр хэмээх Хөвсгөл нуурын эрэг дагуух газрыг Хөдөлмөр нийгэм, хамгааллын яаманд хууль бусаар шилжүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/122 дугаар тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд багасгасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ч Т******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “...Манай компанийн “Д******” жуулчны баазын байрладаг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Мэргэний үзүүр хэмээх Хөвсгөл нуурын эрэг дагуух газрыг Хөдөлмөр нийгэм, хамгааллын яаманд хууль бусаар шилжүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/122 дугаар тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Ч т******” ХХК-иас Г.Б********-т “...нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах” эрх олгож итгэмжлэл олгосон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

              Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Ч Т******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...Манай компанийн “Д*******” жуулчны баазын байрладаг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Мэргэний үзүүр хэмээх Хөвсгөл нуурын эрэг дагуух газрыг Хөдөлмөр нийгэм, хамгааллын яаманд хууль бусаар шилжүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/122 дугаар тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Ч т********” ХХК бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Ч т*********” ХХК нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Ц.ОДМАА