Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 43

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

хохирогч Ц*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0096 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “*******” жуулчны баазад галч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт *******, ******* оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын ******* нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт байрлах “” жуулчны баазад хамт ажиллаж байсан О*******тэй хувийн таарамжгүй харьцааны буюу хог асгасангүй гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж амралтын газрын гадаа хутгыг зэвсгийн чанартай ашиглаж түүний зүүн мөрний тус газар нэг удаа хутгалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ресорт Ворлд Тэрэлж” амралтын газарт хамт галчаар ажиллаж байсан дараа өдрийн ээлж Ц*******д 2017 оны 03 дугаар сарын 19-ний өглөө ажлаа хүлээлгэн өгөхдөө түүнтэй хог цуг асгана гэж тохирсон боловч бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар үдийн цайны дараа 11 цагийн орчим Ц******* “хогоо цуг асгая” гэхэд нь “би ажлаасаа буучихсан чадахгүй” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн мөрөнд хутгалж бие махбодид нь булчин гэмтээсэн шарх, цус алдалт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “Би 2017 оны 03 дугаар саын 18-нд шөнийн ээлжид гарчихаад Болор-эрдэнэд ажлаа хүлээлгэж өгсөн юм. Тэгээд өдөр хоолонд орж байгаад хог асгасангүй гэж хэлсэн юм. Хойшоо санаандгүй хатгасан чинь Болор-Эрдэнийг хатгасан байсан. Би хутгыг санаатай авч яваагүй, хорхогны мах идэх гээд аваад явж байсан юм. Болор-Эрдэнэ бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийдэггүй, урьд нь муудалцаж байгаагүй, тэр өдөр санаандгүй хэрэг болсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Болор-Эрдэний  өгсөн: “Өглөө 8.30-09 цагийн хооронд ээлж хүлээлцдэг. Хэдэн савтай ахуйн хог байдаг юм. Маш том савтай хог болохоор бид хоёр хоолонд орчихоод хаяхаар болж тохиролцсон юм. Хоолоо идэж дуусаад, хог асгая гэснээс болж маргалдсан юм. *******гийн карманд хутга байсныг би мэдээгүй. Өдрийн хоолонд орохдоо хоол идээд архи уусан нь мэдэгдэхгүй зүгээр байсан. Хог асгая гэж хэлээд маргалдаад миний гар руу хутгалсан. Би хагалгаанд орсон. Эмч нь надад хүнд гэмтэл учирсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Болор-Эрдэний өгсөн: “2017 оны 03 дугаар 19-ний өглөө би 08 цаг 30 минутын үед би өмнө ээлжийн галч, харуул *******гээс ээлж хүлээлцэж авсан ба хоёулаа нийлж өмнөх өдрийн хогоо асгадаг юм. Тэгээд тэр өглөө бид хоёр өдрийн цайны дараа хогоо асгачихъя гэж ярилцаад өдөр цайндаа 11 цагийн үед хоол ундаа идчихээд би *******д хоёулаа одоо хогоо асгая гэхэд ******* би буучихсан чадахгүй гэхээр нь би хоёулаа нийлж асгая гэж яриа биздээ гээд хоорондоо маргалдаад амралтын газрын хойд хаалгаар гараад ******* урд яваад байхаар нь араас нь дуудаад хогоо хая, хүлээж бай гээд ******* би буучихсан хүн чадахгүй гээд хэрэлдэж явж байтал гэнэт ******* урд явж байснаа баруун гараа хойш савсан тэгтэл гэнэт миний зүүн гар халуу дүүгээд явахаар нь хартал миний зүүн гаранд хутгалчихсан байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/170 дугаар:

“1. Болор-Эрдэнэ-н биед зүүн мөрөнд булчин гэмтээсэн хатгагдсан шарх, цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3045 дугаар:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.******* 38н/эр” гэж хаягласан цусанд 1,2 промилли спиртийн агууламж илрэв.

2. Цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 42-53 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.*******д Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч Ц******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Б.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөр болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ