Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/01479

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 132 дугаар зүйлийн 132.6, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан  Б, Т  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охинТ-гийн Н, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охинТ-гийн Н нарыг төрсөн эх Б-ийн асрамжид үлдээж, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Т-гийн Н-ийг өөрийн асрамжид тогтоолгох хариуцагч П.Тгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Т-өөс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Т-гийн Н, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Т-гийн Н  нарыг 11 нас хүртэл төвийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй  тоот хаяг байршилтай 33,47 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.Б, охин Т.Н, Т.Н нарын өмчлөлд үлдээж, орон сууцны П.Тд ногдох хувь 7,080,348.19 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч П.Тд олгож,  улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины нэхэмжлэгч Л.Б, охин Т.Н, Т.Н нарт ногдох хувь 6,459,375 төгрөгийг хариуцагч П.Тгөөс гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хадгаламжид байсан 30,000,000 төгрөгийн 75 хувь буюу 22,500,000 төгрөгийг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй  тоот хаяг байршилтай 33,47 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч П.Тгийн нэрийг хасуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бгийн хариуцагч Г.Гээс эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай, 39,79 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 35,451,000 төгрөгийн 75 хувь буюу 26,588,250 төгрөгийг гаргуулах шаардлагыг, хариуцагч Г.Гийн тоот орон сууцанд амьдарч байсан хугацааны төлбөрт 23,904,000 төгрөг, өвөө Ч.П-оос ач охиндоо хадгаламж нээж өгсөн 500,000 төгрөгийг өнөөгийн ханшаар тооцон 3,000,000 төгрөг, нийт 26,904,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Бгаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч П.Тнгийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Г.Гийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,470 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 71,736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд буцаан олгож, хариуцагч П.Тгөөс нэхэмжлэлийн хангасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР