| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0116/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/171 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/171
2025 04 03 2025/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч С.А, Т.Г, Б.Ү нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Т.Г, С.А, Б.Үнарт холбогдох эрүүгийн 2425003********* дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Т овогт Т-ийн Г /РД; *************/,
Монгол Улсын иргэн,
Д овогт С-ийн А /РД; ***************/,
Монгол Улсын иргэн,
Б овогт Б-ийн Ү/РД; *************/,
шүүгдэгч Т.Г нь;
“************* Финанс” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна.” гэснийг зөрчиж, ажлын байрны онцлогт тохирсон дүрэм, зааврыг дагаж мөрдүүлээгүйн улмаас 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “****** Villa” /******** Вилла/ хотхоны барилгын тагтны хэсэгт шоо хадах ажил гүйцэтгэж байсан Т.Г3 давхраас унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт,
шүүгдэгч С.А нь;
2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн АГГ-24/01 дугаартай “************* Финанс” ХХК-ийн захирал Б.Ү, иргэн С.А нарын байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1 “…хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлыг хангаж, хугацаанд нь захиалагчийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ”. 3.1.14 “…барилгын ажил гүйцэтгэх үед гүйцэтгэгч талбайн аюулгүй байдлыг хангах ба өөрсдийн техник тоног төхөөрөмж болон илүүдэл бараа материалыг цэгцтэй байршуулах буюу талбайгаас зайлуулах арга хэмжээ авна.”, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8 “аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, зааварчилгаа аваагүй, ...ажилтнаар ажил гүйцэтгүүлэхгүй байх”, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05-ын 8.4 “өндөрт ажиллах ажилчид нь хамгаалалтын бүсээр хангагдсан байна. Урьдчилан бэхлэгдсэн найдвартай бүтээцээс хамгаалалтын бүсээ бэхэлсэн байх газар буюу байршлыг зааж өгөөгүй” гэх заалтуудыг зөрчиж аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилтныг ажилд гаргаж, тухайн ажлын байрны онцлогт тохирсон дүрэм, зааврыг дагаж мөрдүүлээгүйн улмаас 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “****** Villa” /******** Вилла/ хотхоны барилгын тагтны хэсэгт шоо хадах ажил гүйцэтгэж байсан Т.Г3 давхраас унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Ү нь;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3 “…захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэг зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.”, 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн АГГ-24/01 дугаартай “************* Финанс” ХХК-ийн захирал Б.Ү, иргэн С.А нарын байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5 “…захиалагч нь барилгын талбай дахь ажилчдын ХАБЭА-г хариуцах, ажилчдын ХАБЭА-н алдаа дутагдал, гарснаас үүдэн гарах хохирол, зардлыг бүрэн хариуцна.”, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД12-04-06-ын 6.3 “...Барилгын ханын өргийн өндөр, өрөгчдийн зогсож ажиллах түвшингээс дээш 0.7м болтол эсвэл уг түвшингээс доош газрын /хучилт/ түвшин хүртэл 1.3м-ээс өндөр болмогц ажлын байранд хашлага ба гадна байрлалын торон хүрээ хийж ажилчдыг унахаас хамгаална, Эсвэл ажилчдыг хамгаалах бүс, уяагаар хангах хэрэгтэй.” заалтуудыг зөрчиж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, тухайн ажлын байрны онцлогт тохирсон дүрэм, зааврыг дагаж мөрдүүлээгүйн улмаас 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “****** Villa” /******** Вилла/ хотхоны барилгын тагтны хэсэгт шоо хадах ажил гүйцэтгэж байсан Т.Г3 давхраас унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч нар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т-ийн “...Т.Г нь миний төрсөн хүү байгаа юм, манай хүү 1977 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, айлын том хүү юм. ...оршуулгын зардалд 18.900.000 төгрөгийн хохирол учирсан. Хүүгийн ажиллаж байсан компани талийгаачийг нутаглуулах үед 10.000.000 төгрөгийг нөхрийн дансанд шилжүүлсэн, 8.900.000 төгрөгийг нь төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
гэрч Ж.А-ийн “...Би өнөөдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 12-ны өглөө 09.30 минутын үед *********** багийн 1а хороололд баригдаж байгаа “******** Villa” хотхоны барилга дээр ажил дээрээ ирчихсэн байсан. Ингээд ажлаа хийгээд сууж байхад кранчин Зөвдаваа гаднаас орж ирээд “барилга дээрээс хүн уначихлаа, түргэн дуудаарай” гэсэн. Би захирал Үнэнбат, хөдөлмөр хамгааллын инженер Г руу тус тус залгаж мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/,
Хэрэг учрал болсон гэх Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “****** Villa” /******** Вилла/ хотхоны барилгын орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 11-16 дахь тал/,
“******** Villa” хотхоны барилгын талбайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 24-27 дахь тал/,
Амь хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 17-20 дахь тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал/,
Цогцост шинжилгээ хийсэн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 42 дугаартай; “...амь хохирогч Т-ийн Г /РД; ***********/-ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжний хөндийн битүү гэмтэл, баруун талын 2, 3, 4-р хавирга, зүүн талын 10-р хавирганы шууд, дан хугарал, зүүн талын 2-7, 9-р хавирганы хоёрлосон хугарал, үнхэлцэг хальс, зүрхний урагдал, цээжний хөндий дэх 900мл сул цус хуралт, дотор эрхтний доргилт, гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны дотор тал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн тохой, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч нь өндрөөс уналт: Цээжний хөндий битүү гэмтэл, баруун талын талын 2, 3, 4-р хавирга, зүүн талын 10-р хавирганы шууд, дан хугарал, зүүн талын 2-7, 9-р хавирганы хоёрлосон хугарал, үнхэлцэг хальс, зүрхний урагдал, цээжний хөндий дэх 900мл сул цус хуралт, дотор эрхтний доргилт, гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны дотор тал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн тохой, цээжинд зулгаралт гэмтлүүдийн улмаас шоконд орж нас баржээ.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 57-62 дахь тал/,
Нэмэлт шинжилгээ хийсэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай; “…Т.Гнь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг 1а хороолол “************* Финанс” ХХК-ийн барьж буй “******** Villa” хотхоны барилга дээрээс унаж нас барсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. “*********** финанс” ХХК-ийн баригдаж байгаа барилгын 3 давхраас тагтны хэсгийн шоо хадах ажил үүрэг гүйцэтгэж байсан Т.Г-ын ажил олгогч нь С.А байна. Т.Г барилга дээр ажиллаж байхдаа нас барсан нь хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн байна.
...“************* Финанс” ХХК-ийн захирал Б.Ү нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3 “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.”, 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн АГГ-24/01 дугаартай “************* Финанс” ХХК-ийн захирал Б.Ү, иргэн С.А нарын байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5 “захиалагч нь барилгын талбай дахь ажилчдын ХАБЭА-г хариуцах, ажилчдын ХАБЭА-н алдаа дутагдал, гарснаас үүдэн гарах хохирол зардлыг бүрэн хариуцна.” Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД12-04-06-ын 6.3 “Барилгын ханын өргийн өндөр, өрөгчдийн зогсож ажиллах түвшингээс дээш 0.7м болтол эсвэл уг түвшингээс доош газрын /хучилт/ түвшин хүртэл 1.3м-ээс өндөр болмогц ажлын байранд хашлага ба гадна байрлалын торон хүрээ хийж ажилчдыг унахаас хамгаална. Эсвэл ажилчдыг хамгаалах бүс уяагаар хангах хэрэгтэй” гэх заалтуудыг зөрчсөн.
2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн АГГ-24/01 дугаартай “************* Финанс” ХХК-ний захирал Б.Ү, иргэн С.А нарын байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1 “хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлыг хангаж, хугацаанд нь захиалагчийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.”, 3.1.14 “барилгын ажил гүйцэтгэх үед гүйцэтгэгч талбайн аюулгүй байдлыг хангах ба өөрсдийн техник тоног төхөөрөмж болон илүүдэл бараа материалыг цэгцтэй байршуулах буюу талбайгаас зайлуулах арга хэмжээ авна.”, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал, /эзэн/ ажил олгогч шууд хариуцна.”, 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8 “...аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, зааварчилгаа аваагүй, ...ажилтнаар ажил гүйцэтгүүлэхгүй байх”, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05-ын 8.4 “өндөрт ажиллах ажилчид нь хамгаалалтын бүсээр хангагдсан байна. Урьдчилан бэхлэгдсэн найдвартай бүтээцээс хамгаалалтын бүсээ бэхэлсэн байх газар буюу байршлыг зааж өгөөгүй” заалтуудыг тус тус зөрчсөн,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Т.Г нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 83-86 дахь тал/,
“************* Финанс” ХХК болон С.А нарын хооронд 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан АГГ-24/01 дугаартай, “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 200-212 дахь тал/,
шүүгдэгч Б.Ү-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 130 дахь тал/,
шүүгдэгч Т.Г-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал/,
шүүгдэгч С.А-н;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 150 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нараас, яллагдагч Т.Г, С.А Б.Ү нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Т.Г, С.А, Б.Үнар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “****** Villa” /******** Вилла/ хотхоны барилгын тагтны хэсэгт шоо хадах ажил гүйцэтгэж байсан Т.Г3 давхраас унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Тийн “...Т.Г нь миний төрсөн хүү байгаа юм, ...оршуулгын зардалд 18.900.000 төгрөгийн хохирол учирсан. Хүүгийн ажиллаж байсан компани талийгаачийг нутаглуулах үед 10.000.000 төгрөгийг нөхрийн дансанд шилжүүлсэн, 8.900.000 төгрөгийг нь төлж барагдуулсан.” гэх,
гэрч Ж.А-ийн “...ажлаа хийгээд сууж байхад кранчин Зөвдаваа гаднаас орж ирээд “барилга дээрээс хүн уначихлаа, түргэн дуудаарай” гэсэн. Би захирал Үнэнбат, хөдөлмөр хамгааллын инженер Г руу тус тус залгаж мэдэгдсэн гэх мэдүүлгүүд,
Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “******** Villa” хотхоны барилгын орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, уг хотхоны барилгын талбайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, дээрх тэмдэглэлүүдэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост шинжилгээ хийсэн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 42 дугаартай, “...амь хохирогч нь өндрөөс уналт: Цээжний хөндий битүү гэмтэл, баруун талын талын 2, 3, 4-р хавирга, зүүн талын 10-р хавирганы шууд, дан хугарал, зүүн талын 2-7, 9-р хавирганы хоёрлосон хугарал, үнхэлцэг хальс, зүрхний урагдал, цээжний хөндий дэх 900мл сул цус хуралт, дотор эрхтний доргилт, гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны дотор тал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн тохой, цээжинд зулгаралт гэмтлүүдийн улмаас шоконд орж нас баржээ.” гэсэн дүгнэлт,
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай, “...Т.Гнь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг 1а хороолол “************* Финанс” ХХК-ийн барьж буй “******** Villa” хотхоны барилга дээрээс унаж нас барсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. ...Т.Гбарилга дээр ажиллаж байхдаа нас барсан нь хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн байна.” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдох бөгөөд шүүгдэгч Т.Г, С.А, Б.Ү нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг заасан.
Шүүгдэгч Т.Г, Б.Ү, С.А нарын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарах бөгөөд тэдний үйлдлийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүй тул бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба аж ахуйн нэгж байгууллага /эзэн/, хуулийн этгээдийн захирал, ажил олгогчийн хувьд гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байх боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй нь холбон үзвэл тийм хор уршиг учрах боломжой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байдаг бөгөөд шүүгдэгч Т.Г, С.А, Б.Ү нарын гэм буруутай үйлдэл нь хүний амь нас хохирсон үр дагавартай шууд шалтгаант холбоотой.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэргийн үйл баримтын талаарх, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон гэрч нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Т.Г, С.А, Б.Ү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Т.Г, С.А, Б.Ү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг аригласан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хүний амь нас хохирсон хохирол учруулсан хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байдлууд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
мөн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар,
шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар,
шүүгдэгч Б.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх.” гэсэн саналыг тус тус харгалзан,
шүүгдэгч Т.Г, Б.Ү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,
шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
шүүгдэгч С.А, Б.Ү енарын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
нийт шүүгдэгч нарын хувьд, дээрх хуулийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т-ийн 1 дэх хавтаст хэргийн 37 дахь талд авагдсан “...оршуулгын зардалд 18.900.000 төгрөгийн хохирол учирсан. …талийгаачийг нутаглуулах үед 10.000.000 төгрөгийг нөхрийн дансанд шижлүүсэн. 8.900.000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Миний зүгээс гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлгийг болон түүний хавтаст хэргийн материалтай танилцаад “...хэргийн материалтай танилцлаа. Компанийн зүгээс хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэснийг нь тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “************* Финанс” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны хоёр ширхэр дэвтрийг,
мөн Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “******** Villa” хотхоны барилгын талбайн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Г, С.А, Б.Ү нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Т-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Д овогт С-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Б овогт Б-ийн Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар шүүгдэгч Т.Г-ыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар шүүгдэгч С.А-г,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар шүүгдэгч Б.Ү ыг тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Г, С.А, Б.Ү нарт авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г, С.А, Б.Ү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “************* Финанс” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны 2 ширхэр дэвтрийг,
мөн Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “******** Villa” хотхоны барилгын талбайн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э