| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/148 |
| Огноо | 2025-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/148
2025 03 21 2025/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Б, тэдний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2425000000543 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
М овогт М-ын Ү /РД; **********/,
Монгол Улсын иргэн,
А овогт О-ийн С /РД; ***********/,
Монгол Улсын иргэн,
И овогт Д-ын С /РД; **************/,
Монгол Улсын иргэн,
Д овогт Г-ийн Б /РД; ****************/,
Шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Бнар нь;
2024 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 02.00-03.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хаан бууз” хоолны газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Э.А, Г.Бнартай маргалдан, хохирогч Э.Аыг зодож, эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстад шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч М.Ү “...мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
шүүгдэгч О.С “...мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
шүүгдэгч Д.С “...мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
шүүгдэгч Г.Б “...мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Э.А-ын “...2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Наран багийн караокены тэмцээн болоод би намын шугамаар тухайн тэмцээнийг зохион байгуулсан, тэмцээн 23.00 цаг өнгөрч байхад дууссан. Тэгээд бэр эгч Б-тай “Vegas” /Вегас/ бааранд ороод 200, 200гр виски уусан, баарнаас 01.40 минутын үед гараад “Хаан бууз” ороод хоол идээд сууж байсан чинь хэдэн хүүхэн, залуучууд хоолоо захиалах гэж байхдаа тэнд байсан залуучуудтай маргалдаад, хоорондоо зодолдоод бид хоёрын сууж байсан ширээ рүү ханарч орж ирээд байсан. Тэгэхээр би “болиоч ээ” гэсэн чинь нэг хүүхэн янз бүрээр хэлээд үсдээд авсан, би өөдөөс нь адилхан үсдэлцсэн, цаанаас найзууд нь нэмэгдэж ирээд намайг үсдээд газарт унагаасан, миний толгой руу өшиглөөд, эрүү рүү цохисон. ...Тэр хүүхнүүд Бэгч бид хоёрыг “үеэ өнгөрөөсөн хөгшин авгай”, “гэдэс гүзээгээ унжуулчихаад” гэж байсан, бид хоёр ч гэсэн өөдөөс нь “гичий”, “янхан”, “пизда” гэх мэтээр хэлж хэрүүл маргаан хийсэн. Б эгчийн нэг талынх нь нүдэн дээр маажсан байсан, тэгээд “ломбодсон шүдний ломбо унагаачихлаа” гэж байсан. ” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85, 88 дахь тал/,
гэрч Ц.Ц-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнө “Хаан бууз” хоолны газарт “зодоон болоод байна” гэх дуудлага манай хамгаалагч М-т ирүүлсэн, дуудлагын дагуу очиход хүмүүс зодолдож байсан, би ороод салгаад гаргах хүмүүсийг нь гаргаад байж байсан чинь текний баруун талын ширээн дээр сууж байсан хар цамцтай, жинсэн яактай хоёр эмэгтэй зодолдож байсан хүмүүсийг “болиоч ээ” гэж байсан, хар цамцтай эмэгтэй нь ягаан пиджактай эмэгтэйтэй зодолдоод газар унагаагаад босож ирээд дахиж үсдэлцээд салаад байсан. Тэгээд цагдаагийн машинд суухдаа ягаан пиджактай эмэгтэй хар цамцтай эмэгтэйг дарж байгаад нүүр хэсэг рүү нь өшиглөсөн. ...ягаан пиджактай эмэгтэй А гэх эмэгтэйтэй зууралдаад зогсож байхад нэг хүн гараараа нүүр хэсэг рүү нь цохисон, яг хэн цохисныг би мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/,
гэрч Б.Т-ийн “...02.00 цагийн үед баарнаас гараад бид дөрөв “Хаан бууз” ороод хоол захиалж идэж байхдаа би хоёр залуутай маргалдаад байж байсан чинь текний баруун талд сууж байсан хоёр эгч “пизда нараа хоолоо тайван идмээр байна” гэсэн чинь манай хэд өөдөөс нь “чамд ямар хамаатай юм” гээд хоорондоо “гичий”, “янхан”-аараа дуудалцаад, Б, С, Ү, С нар тэр эгч нартай үсдэлцээд маргалдаад байсан, тэгээд нэг харсан чинь манай найз охин Б-ийг хар пальтотой эгч үсдээд дарчихсан байсан, би салгах гээд очсон чинь яактай эгч нь намайг үсдээд толгой руу цохисон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 97 дахь тал/,
гэрч Б.Ш-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 24 цагаар кассан дээр гарч байсан юм, шөнийн 02.00 цаг өнгөрч байхад олон хүмүүс орж ирж үйлчлүүлсэн бөгөөд гэнэт “чи над руу муухай харлаа” гээд гурван хэсэг газар сууж байсан хүмүүс хоорондоо хэрэлдээд, зарим нь зодолдоод байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 94-95 дахь тал/,
“Хаан бууз” хоолны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “..02 цаг 27 минут 17 секундэд хар өнгийн хувцастай эмэгтэй ширээн дээрээс босож ирээд улаан өнгийн хувцастай эмэгтэй рүү шингэн зүйл цацаж байна. ...улаан өнгийн хувцастай эмэгтэй, хар өнгийн хувцастай эмэгтэй хоёр барьцалдаж аваад үс гэзэгнээсээ зулгаахад цагаан өнгийн подвольктой эрэгтэй салгав. ...Хар өнгийн хувцастай эрэгтэй ирээд улаан өнгийн хувцастай эмэгтэйтэй зодолдож байсан хар өнгийн хувцастай эмэгтэйг хоёр удаа өшиглөж, үснээс нь зулгааж зодоонд оролцов. Хар өнгийн хувцастай, улаан өнгийн хувцастай хоёр эмэгтэй зодолдож байхад ширээн дээр сууж байсан жинсэн яактай эмэгтэй босож ирээд улаан өнгийн хувцастай эмэгтэйн нуруу руу гараараа цохиж, тухайн хоёр эмэгтэйг салгах гэж оролдов. ...Хар өнгийн хувцастай, улаан өнгийн хувцастай, жинсэн хувцастай эмэгтэй гурав шалан дээр унаж байгаа харагдав. Улаан өнгийн хувцастай эмэгтэй тухайн хоёр эмэгтэй дээр дарж унав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 50-58 дахь тал/,
“Хаан бууз” хоолны газрын орчмын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийнн 74-75 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ч.Б-ийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 796 дугаартай; “...Э.А-ын биед доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Уг шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Б.А, С.Э, Э.Б нарын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1233 дугаартай; “...Э.А-ын биед доод уруулын дотор салстад шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг болно.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал/,
иргэн Г.Б-ийн “…2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 03.00 цагийн үед үл таних эмэгтэйчүүдэд дүү Э.А-ын хамт зодуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/,
иргэн Г.Б, Э.А нарын гаргасан гомдол /1 дэх хавтаст хэргийн 31, 32 дахь тал/,
Шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Б нар нь хохирогч Э.А-д 3.000.000 төгрөг, Г.Б2.000.000 төгрөг нөхөн төлсөн тухай банкны баримтууд /2 дахь хавтаст хэргийн 27, 29 дэх тал/,
хохирогч Э.А, Г.Б нарын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “....Ү, О.С, Д.С, Г.Б нар бид хоёрын хохирлыг 100 хувь барагдуулсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 83 дахь тал/,
шүүгдэгч Г.Б+ийн;
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 198 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал/,
шүүгдэгч М.Ү-гийн;
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 211 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/,
шүүгдэгч Д.С-ийн;
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 223 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 225 дахь тал/,
шүүгдэгч О.С-гийн;
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,
шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Б нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч нарын шүүх хуралдааны үед өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,
мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч Э.А-ын “...нэг хүүхэн янз бүрээр хэлээд үсдээд авсан, би өөдөөс нь адилхан үсдэлцсэн, цаанаас найзууд нь нэмэгдэж ирээд намайг үсдээд газарт унагаасан, миний толгой руу өшиглөөд, эрүү рүү цохисон.” гэх,
гэрч Ц.Ц-ийн “...хар цамцтай эмэгтэй нь ягаан пиджактай эмэгтэйтэй зодолдоод газар унагаагаад босож ирээд дахиж үсдэлцээд салаад байсан. Тэгээд цагдаагийн машинд суухдаа ягаан пиджактай эмэгтэй хар цамцтай эмэгтэйг дарж байгаад нүүр хэсэг рүү нь өшиглөсөн. ...ягаан пиджактай эмэгтэй А гэх эмэгтэйтэй зууралдаад зогсож байхад нэг хүн гараараа нүүр хэсэг рүү нь цохисон.” гэх,
гэрч Б.Т-ийн “...Б, С, Ү, С нар тэр эгч нартай үсдэлцээд маргалдаад байсан.” гэх,
гэрч Б.Ш-ийн “...шөнийн 02.00 цаг өнгөрч байхад олон хүмүүс орж ирж үйлчлүүлсэн бөгөөд гэнэт “чи над руу муухай харлаа” гээд гурван хэсэг газар сууж байсан хүмүүс хоорондоо хэрэлдээд, зарим нь зодолдоод байсан.” гэх мэдүүлгүүд,
“Хаан бууз” хоолны газрын хяналтын камерын бичлэгүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2024 оны 796 дугаартай, “...Э.А-ын биед доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.” гэсэн, Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын 2024 оны 1233 дугаартай, “...Э.А-ын биед доод уруулын дотор салстад шарх тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтүүд,
иргэн Г.Б-ийн “…2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 03.00 цагийн үед үл таних эмэгтэйчүүдэд дүү Э.А-ын хамт зодуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Г.Б, Э.А нарын гаргасан гомдол болон тэдний Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “....Ү, О.С, Д.С, Г.Б нар бид хоёрын хохирлыг 100 хувь барагдуулсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдох бөгөөд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “бүлэглэж” гэдгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх явцад хоёр, түүнээс олон хүн санаатай хамтран оролцсоныг ойлгох бөгөөд нэг удаагийн тохиолдлоор нэгдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой, харин шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,
Шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Б нар хохирогч Э.А-ын биед олон тооны гэмтэл учруулсан ба эдгээр гэмтлүүдээс “доод уруулын дотор салстад шарх” бүхий гэмтэл нь хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг болох нь шинжээч нарын дүгнэлтүүдээр тогтоогдсон.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан.
Шүүгдэгч нарын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Б нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Б нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Б нарт хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.М “...шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байдал, ар гэрийн ахуй амьдралыг, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөрийн төлсөн зэргийг харгалзан тэдэнд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулна уу.” гэсэн саналууд гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлсөн байдлууд болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус тус нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүх 2 дахь хавтаст хэргийн 83 дахь талд авагдсан хохирогч Э.А, Г.Б нарын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “....Ү, О.С, Д.С, Г.Б нар нь бид хоёрын хохирлыг 100 хувь барагдуулсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэргийн хамт ирүүлсэн “Хаан бууз” хоолны газрын хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг хуурцагийг хэрэгт нь хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт М-ын Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч А овогт О-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч И овогт Д-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д овогт Г-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч О.С-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.С-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Г.Б-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэргийн хамт ирүүлсэн “Хаан бууз” хоолны газрын хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ү, О.С, Д.С, Г.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э