Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 44

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгч З.*******ын өмгөөлөгч С.Соёлмандах,

шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч, шүүгдэгч З.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* сарик овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0053 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******анд төрсөн, 49 настай, эрэгтэй, *******, бага боловсролтой, мэргэжил эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт , тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* сарик овогт ******* *******.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт , Зүүн ард аюуш 1 дүгээр  гудамжны 34 тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т.

Холбогдсон хэрэг яллах дүгнэлтэд дурдсанаар:

З.*******, Б.******* нар нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах Калибекийн уурхайн гэрт хамт архи ууж байхдаа тамхинаас болж хоорондоо маргалдан Б.******* нь З.*******ын нүүрэн тус газар гараараа цохих, түлхэж унагаах зэргээр бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, З.******* нь намайг зодлоо гэж түүний нүүр болон цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ..

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч З.******* нь ны нутаг дэвсгэрт байрлах Калибекийн уурхайд манаачаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.*******, Б. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Б.*******ыг тамхи гуйхад “одоо тамхи өгөхгүй, шөнө би яах  юм” гээд түүнийг “харамч Баян-Өлгийн Баябаах, муу Өлгийжав” гэж хэллээ гэж маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүр рүү нь 3 удаа, цээжний зүүн хэсэг орчимд 2 удаа өшиглөх зэргээр зодолдох явцдаа бие махбодид нь  зүүн 8, 9-р хавирганы хугарал, нүүрэнд зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*******ын өгсөн: “Би 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цалингаа авч, манаачийн ажлаа хийх үедээ гурав шил 0.75 граммын архийг *******, хувааж уусан. Тэр үед *******тай тамхинаас болж маргасан. ******* миний нүүр лүү 4-5 удаа цохьсон. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *******той зодолдсоноос болж миний хацар шалбарч, хоёр хавирга хугарсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...архиа бид гурав дахиж хувааж уусан ба би *******ын тамхинаас 4 ширхэг тамхи аваад *******д тамхиа өгсөн ба би архиа ууж байхдаа 4 ширхэг тамхи татаж дуусаад *******оос дахиж тамхи гуйтал ******* одоо тамхи өгөхгүй, би шөнө яахын гэхээр нь би сүртэй юм, би чамд тамхи өгдөг л байсан чи ганц, 2 ширхэг тамхи харамлаад байхдаа яадаг юм, гэтэл надаас тамхиа харамлаад өгөхгүй гээд уурлаад байсан юм. Тэгэхээр нь би харамч Баян-Өлгийн Баябаах /тэр нь оймс гэсэн үг/ муу Өлгийжав /Жав гэдэг нь дайсан гэсэн үг/ гээд хэлчихсэн юм. Тэгтэл ******* уурлаад миний нүүрлүү гараараа нэг цохихоор нь би *******ыг түлхээд орон дээр унахаар нь нүүрлүү 3, 4 удаа цохьсон тэгтэл бие засчихаад гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан яг салгаад байж байтал гаднаас Жанат, Хуатбек хоёр орж ирээд та нар архи уулаа гээд уурласан больцгоо гээд бид хоёрыг салгаад түлхсэн тэгэхэд нь би газар бөгсөөрөө унаад босох гэтэл ******* миний нүүрлүү 3 удаа өшиглөөд цээжний зүүн талд зүрх орчмоор 2 удаа өшиглөсөн тэгтэл Хуатбек, Жанат хоёр салгаад явцгаа гээд бид хоёр гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...бие засаад ороод иртэл *******, ******* 2 орон дээр ноцолдож байсан ба би орж ирээд тэр хоёрыг салгасан. Намайг салгаж байтал гаднаас Жанат, Хуатбек хоёр орж ирээд *******, ******* бид хоёр руу уурлаад ажлын байран дээр архи уулаа гээд уурласан тэгээд би зогсож байтал ******* гэнэт ******* руу гүйж нэлээд олон удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч А.ийн өгсөн: “******* нь *******ыг газар бөгсөөрөө унасны дараа босч  ирээд очоод *******ыг ойролцоогоор 2, 3 удаа өшиглөсөн би тэгээд шууд *******ыг татаад салгасан яг хаашаа өшиглөснийг нь сайн хараагүй яг өөдөөс нь хараад бөгсөөрөө сууж байхад нь өшиглөсөн ******* нүүрээ дараад газар нумраад хэвтсэн үед нь ******* *******ыг өшиглөсөн тухайн үед ******* нүүрээ дарсан байсан болохоор цээж рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/71 дугаар:

“1. *******ын  биед зүүн 8, 9-р хавирганы хугарал, нүүрэнд зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

Хоёр. Шүүгдэгч Б.******* нь ны нутаг дэвсгэрт байрлах Калибекийн уурхайн манаач З.*******ын гэрт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б., З.******* нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн З.*******ыг “одоо чамд тамхи өгөхгүй, би шөнө яах юм” гэхэд “чи надаас өмнө нь тамхи авдаг биздээ, юун сүртэй юм, Өлгийн баябаах, Өлгийжав” гэж түүнтэй маргалдан З.******* уурлаж цохиход нь зөрүүлээд нүүр лүү нь цохиж зодолдон зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, нуруунд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын  өгсөн: “Би 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд З.******* надаас 5000 төгрөг авсан. З.******* удалгүй намайг дуудахаар очиход нэг шил 0.75 граммын архи авсан ын хамт байсан. , ******* бид гурав хувааж уусан. Би ажлаа хийж байхад дахин дуудахаар нь очиход 0.75 граммын нэг шил архи авсан байсан. Үүнийг уусан. Дахин 1 шил 0.75 граммын архи, нэг хайрцаг тамхи авсан. Хайрцаг тамхинаас би 4 ширхэгийг авсан. Би *******ын тамхинаас авах гэхэд харамлахаар нь “чи надаас өмнө нь тамхи авдаг биздээ, юун сүртэй юм, Өлгийн баябаах, өлгийжав” гэж хэлэхэд ******* уурлаж босч ирээд намайг цохиход би зөрүүлээд нүүр лүү нь цохьсон. Бид хоёр барилцаж унасан. Гэрт орж ирж бид хоёрыг салгасан. Энэ үед гаднаас Хуатбек орж ирээд намайг түлхсэн. Би хойшоо унаад босч ирэхэд ******* ирж миний нүүр лүү өшиглөсөн. Би нүүрээ дарахад 2 удаа цээж рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.*******ын өгсөн: “Надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч З.*******ын өгсөн: “нүүрлүү гараараа 5, 6 удаа цохьсон яг намайг цохиж байх үед Хуатбек, Жанатхан 2 гаднаас ороод ирсэн ба бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг,

/хх-ийн  10 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “намайг орж ирэхэд тэр 2 ноцолдож байсан ба намайг салгахад *******ын хамарнаас цус гоожчихсон байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/72 дугаар:

“1. Абдолын биед зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нуруунд шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* сарик овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэхдээ Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулж, эдгээрээс өөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тул Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй дээрх заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь  шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна.

Харин З.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн  248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* сарик овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар З.*******д 252 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан З.*******д мэдэгдсүгэй.

5. Б.*******, З.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.*******, З.******* нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАВУУ