Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0822

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.А********с, тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О*******холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0**** дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,*******

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.Отгондулам тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж байгаа Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.А******** 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар дүгнэлттэй танилцав. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч зохих өөрчлөлтийг оруулна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.А******** тус шүүхэд хандан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0009225 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргасан.

Улмаар хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О******* 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.А******** дүгнэлттэй, тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О********* холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.А********* гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0009225 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О***** зөвшөөрснийг баталж, Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.А********* дүгнэлттэй, тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О******** холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА