Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03633

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Д, Т.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин С.М, 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.С нарыг эх О.Д-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 заасныг баримтлан 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин С.М, 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.С нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.С-р тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Т.С-н эцэг байх эрх хасуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Дс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,400 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 100,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч О.Д-д, хариуцагч Т.С-с 136,496 төгрөгийг гаргуулж, үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч О.Д-д, үлдэх 66,296 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Номинцэцэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ