Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/191

 

 

 

 

 

     2021            2             24                                       2021/ДШМ/191

 

 

 

М.Ө, Б.Ж, Б.У, М.Г нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Б.Бүжинлхам,

хохирогч С.Эрдэнэзаяагийн өмгөөлөгч А.Бүдханд,

шүүгдэгч М.Ө, М.Г нарын өмгөөлөгч П.Одонтунгалаг,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч О.Сайнгэрэл,

шүүгдэгч М.Ггийн өмгөөлөгч Э.Ганхөлөг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Б.Халиун, шүүгч Д.Ренчинхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 789 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Эрдэнэзаяагийн өмгөөлөгч А.Бүдханд, шүүгдэгч М.Өын өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Ө, Б.Ж, Б.У, М.Г нарт холбогдох эрүүгийн 1802002050281 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт М.Ө, 1983 оны 11 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 5,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан,

 

            2. Халзан овогт Б.Ж, 1993 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан

 

            3. Боржигон овогт Б.У, 1992 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,

 

            4. Хөвдүүд овогт М.Г, Монгол улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 106-108 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧР83042862/;

           

Шүүгдэгч М.Ө нь Б.Ж, Б.У, М.Г нартай бүлэглэн хохирогч С.ЭБНХАУ-ын Бээжин хотод өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч, хохирогч С.Эрдэнэзаяа болон өөрийнхөө нэрээр тийз урьдчилан захиалуулж гаргуулан Б.Эрдэнэзаяаг хамт явъя гэж ятган, хэрэв хамт явахгүй бол тийзийн мөнгө нэг сая төгрөг өг, ингээд өрөнд ороод үлд, эсхүл энэ хүмүүс гэрт чинь очно, гэрийн чинь хаяг харагдаж байна гэх мэтээр дарамталж, хохирогчийн өөрийн гэсэн цалин орлогогүй, мөнгөгүй, эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлж, мөлжих зорилгоор хуурч, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлж, тээвэрлэж, дамжуулж, Монгол улсын хилээр нэвтрүүлэн 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 3 сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Малайз улсад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулсан буюу тийзийн мөнгийг урьдчилан гаргаж, М.Ггаар дамжуулан түүний нас барсан нөхөр Ариунбатын дансаар төлбөрийг төлж, захиалга хийлгэн авхуулж, хохирогчийн гадаад улсад биеийг нь үнэлүүлж олсон орлогыг Б.Жаар дамжуулан М.Г, М.Урангоо нарын дансаар шилжүүлэн авч, хүн худалдаалах гэмт хэргийг урьдчилан төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.Ж нь М.Ө, Б.У, М.Г нартай бүлэглэн хохирогч С.Э БНХАУ-ын Бээжин хотод өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч, Б.Уаар дамжуулан М.Өтай холбогдон С.Эрдэнэзаяа болон өөрийнхөө нэрээр тийз урьдчилан захиалуулж гаргуулан хохирогч Б.Эрдэнэзаяаг хамт явъя гэж ятган, хэрэв хамт явахгүй бол тийзийн мөнгө нэг сая төгрөг өг, ингээд өрөнд ороод үлд, эсвэл энэ хүмүүс гэрт чинь очно, гэрийн чинь хаяг харагдаж байна гэх мэтээр дарамталж, хохирогчийн өөрийн гэсэн цалин орлогогүй, мөнгөгүй эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлж мөлжих зорилгоор хуурч, эмзэг байдлыг нь далимдуулан, элсүүлж, тээвэрлэж, дамжуулж Монгол улсын хилээр нэвтрүүлэн, 2018 оны 2 дугаар сарын03-ны өдрөөс 2018 оны 3 сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Малайз улсад биеийг нь үнэлүүлж, олсон цалин, орлогыг нь авч М.Г, Б.Урангоо нарын дансаар дамжуулан М.Өд шилжүүлсэн буюу хүн худалдаалах гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

Шүүгдэгч Б.У нь Б.Ж, М.Ө, М.Г нартай бүлэглэн хохирогч С.ЭБНХАУ-ын Бээжин хотод өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч, хохирогч С.Эрдэнэзаяа болон өөрийнхөө нэрээр тийз урьдчилан захиалуулж гаргуулан Б.Эрдэнэзаяаг хамт явъя гэж ятган, хэрэв хамт явахгүй бол тийзийн мөнгө нэг сая төгрөг өг, ингээд өрөнд ороод үлд, эсвэл энэ хүмүүс гэрт чинь очно, гэрийн чинь хаяг харагдаж байна гэх мэтээр дарамталж, хохирогчийн өөрийн гэсэн цалин орлогогүй, мөнгөгүй, эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлж мөлжих зорилгоор хуурч, эмзэг байдлыг нь далимдуулан, элсүүлж, тээвэрлэж, дамжуулж, Монгол улсын хилээр нэвтрүүлэн 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 03 сарын 14-ний өдөр хүртэлх хүртэлх хугацаанд Малайз улсад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан санаатай гэмт хэргийг үйлдэхэд татан оруулж, Малайз улсад бие үнэлэх ажил хийвэл богино хугацаанд их хэмжээний мөнгө олно гэж бусдыг хатган, Б.Жт М.Ө /Цэлмэг/-ийн “wechat” чат хаяг өгч зуучлан гэмт хэрэг үйлдэхэд бусдыг татан оруулж, хатгагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч М.Г нь Б.Ж, М.Ө, Б.У нартай бүлэглэн хохирогч С.ЭБНХАУ-ын Бээжин хотод өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч, хохирогч С.Эрдэнэзаяа болон өөрийнхөө нэрээр тийз урьдчилан захиалуулж гаргуулан Б.Эрдэнэзаяаг хамт явъя гэж ятган, хэрэв хамт явахгүй бол тийзийн мөнгө нэг сая төгрөг өг, ингээд өрөнд ороод үлд, эсвэл энэ хүмүүс гэрт чинь очно, гэрийн чинь хаяг харагдаж байна гэх мэтээр дарамталж, хохирогчийн өөрийн гэсэн цалин орлогогүй, мөнгөгүй, эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлж мөлжих зорилгоор хуурч, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлж, тээвэрлэж, дамжуулж, Монгол улсын хилээр нэвтрүүлэн 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хүртэлх хугацаанд Малайз улсад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан санаатай гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, буюу Малайз улс руу явах тийзийн мөнгийг нас барсан нөхөр Ариунбатын дансаар захиалж, төлбөрийн төлж, хохирогчийн гадаад улсад биеийг нь үнэлүүлж олсон орлогыг Б.Жаар дамжуулан, өөрийн дүү болох М.Урангоогийн дансаар М.Ө/Цэлмэг/-т шилжүүлэн авч, өгч хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйл ийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Б.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Б.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, М.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт М.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Халзан овогт Б.Жт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Боржигон овогт Б.Уд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Хөвдүүд овогт М.Гд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Б.Жт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Б.Уд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, М.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Б.Жийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Б.Уыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, З.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, М.Гг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Биеэ үнэлэхийг зохион байгуулсан, санхүүжүүлж, бусад зүйлээр хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, М.Ө нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.У, М.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан уг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогчтой уулзахыг хязгаарлах албадлагын арга хэмжээг авч, шүүгдэгч Б.У, М.Г нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Б.Ж, М.Г, Б.У, М.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Эрдэнэзаяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Ж, М.Ө нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж эдлэх ялыг энэ 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч С.Эрдэнэзаяагийн өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблейгаас 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталсан “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц”, түүний нэмэлт болох “Хүн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протокол”-д “хүн худалдаалах” нэр томьёог хүнийг элсүүлэх, тээвэрлэх, орогнуулах, дамжуулах, хүлээн авах үйлдлээр заналхийлэх, хүч хэрэглэх, албадах, хулгайлах, хууран мэхлэх, залилах, эрх мэдлээ урвуулах ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах үйлдлийн аргаар биеийг нь үнэлүүлэх бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөгт оруулах, албадан хөдөлмөрлүүлэх, боолчлох түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд эрхтнийг авах зорилгоор үйлддэг гэж тодорхойлсон. Дээрх аргуудын аль нэгийг ашигласан тохиолдолд хохирогч өөрийг нь мөлжих гэж байгааг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ гэж заасан байдаг ба энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэсэн байдаг. Монгол улс 2008 оны 7 дугаар сард “Нэгдсэн үндэсний байгууллага”-ын хүн худалдаалахын эсрэг протокол”-д нэгдэн орж Монгол улсын эрх зүйг шинэтгэлийн хүрээнд Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр шинэчлэн найруулж, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж, энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг хуульчилсан. М.Ө, Б.Ж, Б.У, М.Г нар нь бүлэглэн хохирогч С.ЭБНХАУ-ын Бээжин хотод өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч хамт явъя гэж ятган, хэрэв явахгүй бол тийзний мөнгө болох 1.000.000 төгрөгийг өг гэж зохиомол байдлаар өрөнд оруулж, гэрийн чинь хаягийг мэднэ, гэрт чинь хүмүүс очуулна. Би урьд нь ял эдэлж байсан гэх мэтээр дарамталж хохирогчийн ажилгүй, цалин орлого, мөнгөгүй, төрсөн гэрээсээ хол ахындаа байдаг эмзэг байдлыг нь далимдуулан Малайз улсад биеийг нь үнэлүүлж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын  мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогддог ба яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч нар нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял авч байсан байдаг. Шүүгдэгч нар нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн байхад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч нарын ялыг хөнгөрүүлж “бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн” гэж ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Өын өмгөөлөгч П.Одонтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт М.Өын сэжигтнээр мэдүүлэхдээ “Цэлмэг гэж өөрийгөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн боловч уг М.Ө нь Цэлмэг биш гэсэн тохиолдолд хорино гэсэн мөрдөгчийн харьцаа хандлаг, мөн найз Б.Мөнхзаяаг Цэлмэг мөн гэж мэдүүлэг өгөхгүй гэсэн санаа бодлоор өгсөн болохоо үнэн зөвөөр нь мэдүүлж байгаа талаараа яллагдагчаар мэдүүлэхдээ тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл Б..Мөнхзаяа нь холбогдохгүй, олдохгүй байсан ба 2018 оны 8 дугаар сард нас барсан байдаг. Талийгаач Б.Мөнхзаяаг Цэлмэг эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж, талийгаачийн ээж Ц. Оюунцэцэгээс өөрийн охин Б. Мөнхзаяаг “ Заяа” гэж дуудаг байсан. Цэлмэг гэж дууддаггүй байсан гэсэн мэдүүлэг авч, уг мэдүүлгээр Цэлмэг гэх нэршилтэй хаягаар талийгаач Б.Мөнхзаяа биш М.Ө харьцаж байсан гэж үзэж нотлох баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй буюу бодит байдалтай нийцээгүй. Талийгаач Б..Мөнхзаяагийн төрсөн ээж 65 настай Ц.Оюунцэцэгт өөрийн охиныхоо нууц нэр болох Цэлмэг гэх нэршлийн талаар, мөн цахим орчинд Цэлмэг гэх нэршилтэй хаягтай талаар заавал мэдсэн байх боломж үндэслэл байхгүй. М.Ө өөрийн нөхрийн банкны харилцах дансыг хувийн хэрэглээндээ ашиглаж байхдаа Х.Сувд-эрдэнэд Цэлмэг гэх гүйлгээний утгаар мөнгө шилжүүлсэн байдал нь М. Өлзийцацрал өөрөө Цэлмэг биш учраас харин ч Цэлмэг буюу Б. Мөнхзаяагийн шилжүүлчих гэсэн мөнгийг шилжүүлж байгаа тул гүйлгээний утга дээр Цэлмэгээс гэж гүйлгээний утгыг тодорхойлж шилжүүлсэн байдаг. Хэрэв өөрөө М. Өлзийцацарал Цэлмэг байсан бол уг данснаас нэр бичих шаардлагагүй орлого эсхүл төлбөр эсхүл гүйлгээ гэх гүйлгээний утгаар мөнгийг шилжүүлэх байсан бөгөөд, харин ч бусдын мөнгийг шилжүүлж байгаа тул гүйлгээний утгыг тодорхой бичиж Цэлмэг гэж шилжүүлсэн байдаг. Харин Цэлмэг буюу Б.Мөнхзаяа нь М.Өд хэлж, улмаар М. Өлзийцацрал нь М.Гд хэлж ашгаа 3 хуваан авахаар тохиролцон, хохирогчийг биеэ үнэлэхээр явах замын зардлыг бичүүлж буцаан хуваан авсан болох нь хэрэгт тогтоогдсон байдаг. Харин Цэлмэг гэх нэршилтэй хүнийг харсан гэх гэрч Д.Урангоо, болон Х.Сувд-эрдэнэ нарын хэрэгт авагдсан мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаа, шүүх хуралд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр Цэлмэг гэх нэршилтэй эмэгтэй нь М.Ө биш болох нь нотлогддог. Мөн М.Г болон Б.У нар Цэлмэг гэх хүнтэй уулзаж байсан бөгөөд уг нэршил бүхий хүн М.Ө мөн эсэхийг шүүх хурал дээр тодруулахад биш гэдгийг тодорхой мэдүүлсэн. М.Ө гэмт хэрэгт хамтран оролцож, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба, нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байж, Цэлмэг гэх нэршлээр харьцаж байсан бол Цэлмэг мөн биш гэх шаардлага М. Өлзийцацралд байхгүй юм. Өөрөөр хэлбэл. Цэлмэг мөн байсан ч, биш байсан ч өөрөө уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэдгээ нэгэнт хүлээн зөвшөөрч байж, Цэлмэг өөрөө мөн байсан байж, би биш Б.Мөнхзаяа бол Цэлмэг юм гэх шаардлага , ач холбогдол байхгүй тул бодит үнэн байдлыг Б.Мөнхзаяа бол Цэлмэг гэдгийг мэдүүлдэг ба үүнийг ч гэрч Д.Урангоо, Х.Сувд-эрдэнэ болон бусад яллагдагч болох Б.У, М.Г нар нотолдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. гэсэн заалтын дагуу Цэлмэг гэх нэршилтэй хүн нь М. Өлзийцацрал, Б.Мөнхзаяа 2-ын хэн нь болох, М. Өлзийцацрал мөн эсэх талаар гэрч Д.Урангоо, Х.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч М.Г, Б.У нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байхад хөтөлбөргүй тогтоогдсон баримтгүйгээр М. Өлзийцацрал нь Цэлмэг бөгөөд уг гэмт хэргийг зохион байгуулан оролцсон гэж хамтран гэмт хэрэгт оролцсон оролцоог нь тодорхойлж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг М. Өлзийцацралд журамлан шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин М Өлзийцацарал нь уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасан хамжигчаар хамтран оролцсон оролцоотой бөгөөд уг гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрдөг болно. Иймд М.Өын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог зөв тогтоон эрүүгийн хуулийг зөв хэрэглэж өгнө үү.  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 -т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хурлаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцүүлэн гэмт хэргийн ойлголт шинжийг хангаж буй эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн М. Өлзийцацралыг гэм буруутайд тооцон 3 жилийн хорих ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...1 жилээс 5 жил хүртэлх хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ялын хэмжээ хязгаарт багтаж байгаа гэдэгт өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй болно. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийн, ял шийтгэсэн хуулийн зүйл заалтын хэмжээ хязгаар дотор багтаан ял шийтгэлийг оногдуулсан боловч дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж М. Өлзийцацралд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэж өгөхийг хүсч, хуульд заасан боломж, эрхийнхээ хүрээнд давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн шаардлага бөгөөд харин ийнхүү хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульчилсан. Шүүгдэгч М.Ө нь өөрийн гэм бурууг шударгаар хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж гэмт үйлдэлдээ уучлалт хүсэж байснаас гадна, энэ хэргийн шүүгдэгч нарын хамт хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг хамтран төлж барагдуулсан гэдгийг цохон тэмдэглэж байна. Мөн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүхээс дуудсан цаг хугацаанд хүрэлцэн ирж ямар нэг хүндрэл учруулж байгаагүй болохыг ч анхаарч үзнэ үү. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульд заасан. Шүүгдэгч М. Өлзийцацралын гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлөгдсөн, гэм буруугаа ухаарч, уучлалт эрсэн байдал, шүүгдэгчийн эрүүл мэнд, ар гэр, насанд хүрээгүй хүүхдүүдийнх нь эрх ашиг хөндөгдөх байдлыг харгалзан нийгэмшүүлэх нөхцөл боломжийг олгон шийдвэрлэх нь Монгол улсын Үндсэн хуулиар тунхаглан хуульчилсан Монгол төрийн бодлогын хүрээнд эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно”. Гэсэн төрийн бодлогод нийцэх болно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх нь төрийн эрүүгийн хуулиар хамгаалах эрүүгийн эрх зүйн харилцааны нэг чиг үүрэг боловч, харин нөгөө талаараа цээрлэл эдлэх цаг хугацаанаас хамаагүй илүү цаг хугацааг хүн нийгмийн харилцаанд өнгөрүүлдэг тул цээрлүүлэхээс нийгэмшүүлэх чиг үүрэг нь онцгой ач холбогдол үр дагавартай байдаг. Иймд гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийг цээрлүүлж нийгмээс тусгаарлан заавал хорих шаардлага тавигддаггүй. Иймд эрүүгийн хариуцлага, төрийн цээрлэл нь гарцаагүй байх нь хууль ёсных боловч гэмт хэрэг үйлдсэн хүнийг зайлшгүй нийгмээс тусгаарлах, нийгмээс тусгаарлаж ял шийтгэл оногдуулахаас өөрөөр нийгэмшүүлэх боломжгүйгээс бусад нөхцөл нөхцөлд , ял шийтгэж байгаа иргэнээ дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх, нийгмийг гэмт хэргээс хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэний эрх үүргээ хэрэгжүүлэх өв тэгш нийгмийн гишүүн иргэн хувь хүнийг нийгэмшүүлж төлөвшүүлэхийг эрхэмлэдэг нь эрх зүйн төрийн эрхэм зорилго юм. Эрүүгийн хариуцлага нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гадна түүний гэр бүлд тодорхой хэмжээгээр нөлөөлөл бий болгодог. М.Ө нь 5-13 насны 3 хүүхэдтэй ба насны хувьд сургуулийн өмнөх насны 5 настай охинтой , бага ангийн 11 настай хүү, дунд ангийн 13 насны охинтой юм. Гэтэл дээрх 3 хүүхдэд эхийн асаргаа хайр халамж зайлшгүй шаардлагатай. М.Өд шүүх хуульд зааснаар 3 жилийн хорих ялыг оногдуулсан боловч, түүнд эдлүүлэх хорих ял нь ар гэр, 5-13 насны 3 хүүхдэд нь хэрхэн нөлөөлөх, цээрлэл зэм хүртэж, нийгэмшүүлэх гэх төрийн ял нь төрийн хайр бодлогын хамгаалалтад нь байдаг хүүхэд гэр бүлд нь хэрхэн нөлөөлөх, нэг талаас хүүхдэд тавих эхийн хайр халамж, нөгөө талаас хүүхэд эхийн хайр халамжийг хүртэх, насны байдлаас шалтгаалж, зайлшгүй хүүхдийн хүртэх хайр энхрийлэл асран хүмүүжүүлэх зэрэг ээж хүний оролцоо үүргийг төр өөрөө хязгаарлан нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах зайлшгүй шаардлага бий эсэхийг харгалзан үзэж М.Өд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. Төр хуулийн шаардлага зарчимд тулгуурлан хорих ял оногдуулахдаа мөн л өөрийн бодлого хамгаалалтад байдаг хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хуулийн шаардлага хангаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж М.Өд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...Шүүгдэгч М.Ггийн хувьд хэлэх тайлбар байхгүй ” гэв.

 

Шүүгдэгч Б.Жийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Жийн хэрэгтээ  холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүй. Б.Ж хийсэн үйлдлийнхээ нийгмийн хор аюул, учрах хор уршгийг ойлгож ухамсарласан. 5 сарын хугацаанд цагдан хоригдсон. Биеийн байдлын хувьд 3-аас 4 удаа эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн. Хэдийгээр өмнө нь ял шийтгэл эдэлж байсан боловч залуу хүүхэд юм. Мөн хийсэн үйлдлийнхээ учир холбогдлыг сайн ойлгосон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. Нийгмийн хор аюул учруулсан зайлшгүй ял шийтгэл оногдуулах шаардлагатай гэж шүүхээс үзвэл зорчих эрхийг хязгаарлахаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Ггийн өмгөөлөгч Э.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв

 

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шийтгэх тогтоол зүйлчлэлийн хувьд тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 789 дугаартай шийтгэх тогтоолоор прокуророос хүн худалдаалах гэмт хэргээр зүйлчилсэн боловч анхан шатны шүүхээс биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр прокуророос эсэргүүцэл бичээгүй боловч шүүхээс Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сард орсон нэмэлт өөрчлөлтөөр Шинээр гэмт хэрэгт тооцсон зүйл хэсгээр үндэслэлгүй зүйлчилсэн. Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүхээс зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилсөн учраас хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах санал гаргаж байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан зүйлчлэлийг хэвээр үлдээж өгөөч, ял хөнгөрүүлж өгөөч гэсэн гомдлууд үндэслэлгүй байна гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч М.Ө нь Б.Ж, Б.У, М.Г нартай бүлэглэн хохирогч С.ЭБНХАУ-ын Бээжин хотод өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч, хохирогч С.Эрдэнэзаяа болон өөрийнхөө нэрээр тийз урьдчилан захиалуулж гаргуулан Б.Эрдэнэзаяаг хамт явъя гэж ятган, хэрэв хамт явахгүй бол тийзийн мөнгө нэг сая төгрөг өг, ингээд өрөнд ороод үлд, эсхүл энэ хүмүүс гэрт чинь очно, гэрийн чинь хаяг харагдаж байна гэх мэтээр дарамталж, хохирогчийн өөрийн гэсэн цалин орлогогүй, мөнгөгүй, эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлж, мөлжих зорилгоор хуурч, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлж, тээвэрлэж, дамжуулж, Монгол улсын хилээр нэвтрүүлэн 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 3 сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Малайз улсад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулсан буюу тийзийн мөнгийг урьдчилан гаргаж, М.Ггаар дамжуулан түүний нас барсан нөхөр Ариунбатын дансаар төлбөрийг төлж, захиалга хийлгэн авхуулж, хохирогчийн гадаад улсад биеийг нь үнэлүүлж олсон орлогыг Б.Жаар дамжуулан М.Г, М.Урангоо нарын дансаар шилжүүлэн авч, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, санхүүжүүлж бусад зүйлээр хангасан буюу зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч Б.Ж нь М.Ө, Б.У, М.Г нартай бүлэглэн хохирогч С.ЭБНХАУ-ын Бээжин хотод өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч, Б.Уаар дамжуулан М.Өтай холбогдон С.Эрдэнэзаяа болон өөрийнхөө нэрээр тийз урьдчилан захиалуулж гаргуулан хохирогч Б.Эрдэнэзаяаг хамт явъя гэж ятган, хэрэв хамт явахгүй бол тийзийн мөнгө нэг сая төгрөг өг, ингээд өрөнд ороод үлд, эсвэл энэ хүмүүс гэрт чинь очно, гэрийн чинь хаяг харагдаж байна гэх мэтээр дарамталж, хохирогчийн өөрийн гэсэн цалин орлогогүй, мөнгөгүй эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлж мөлжих зорилгоор хуурч, эмзэг байдлыг нь далимдуулан, элсүүлж, тээвэрлэж, дамжуулж Монгол улсын хилээр нэвтрүүлэн, 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 3 сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Малайз улсад биеийг нь үнэлүүлж, олсон цалин, орлогыг нь авч М.Г, Б.Урангоо нарын дансаар дамжуулан М.Өд шилжүүлсэн биеэ үнэлэхийг зохион байгуулсан, санхүүжүүлж бусад зүйлээр хангасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч Б.У нь Б.Ж, М.Ө, М.Г нартай бүлэглэн хохирогч С.ЭБНХАУ-ын Бээжин хотод өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч, хохирогч С.Эрдэнэзаяа болон өөрийнхөө нэрээр тийз урьдчилан захиалуулж гаргуулан Б.Эрдэнэзаяаг хамт явъя гэж ятган, хэрэв хамт явахгүй бол тийзийн мөнгө нэг сая төгрөг өг, ингээд өрөнд ороод үлд, эсвэл энэ хүмүүс гэрт чинь очно, гэрийн чинь хаяг харагдаж байна гэх мэтээр дарамталж, хохирогчийн өөрийн гэсэн цалин орлогогүй, мөнгөгүй, эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлж мөлжих зорилгоор хуурч, эмзэг байдлыг нь далимдуулан, элсүүлж, тээвэрлэж, дамжуулж, Монгол улсын хилээр нэвтрүүлэн 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хүртэлх хугацаанд Малайз улсад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан санаатай гэмт хэргийг үйлдэхэд татан оруулж, Малайз улсад бие үнэлэх ажил хийвэл богино хугацаанд их хэмжээний мөнгө олно гэж хэлж  Б.Жт М.Ө /Цэлмэг/-ийн “wechat” чат хаяг өгч  биеэ үнэлэхийг зохион байгуулсан, санхүүжүүлж бусад зүйлээр хангасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

Шүүгдэгч М.Г нь Б.Ж, М.Ө, Б.У нартай бүлэглэн хохирогч С.ЭБНХАУ-ын Бээжин хотод өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч, хохирогч С.Эрдэнэзаяа болон өөрийнхөө нэрээр тийз урьдчилан захиалуулж гаргуулан Б.Эрдэнэзаяаг хамт явъя гэж ятган, хэрэв хамт явахгүй бол тийзийн мөнгө нэг сая төгрөг өг, ингээд өрөнд ороод үлд, эсвэл энэ хүмүүс гэрт чинь очно, гэрийн чинь хаяг харагдаж байна гэх мэтээр дарамталж, хохирогчийн өөрийн гэсэн цалин орлогогүй, мөнгөгүй, эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлж мөлжих зорилгоор хуурч, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлж, тээвэрлэж, дамжуулж, Монгол улсын хилээр нэвтрүүлэн 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хүртэлх хугацаанд Малайз улсад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан санаатай гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, буюу Малайз улс руу явах тийзийн мөнгийг нас барсан нөхөр Ариунбатын дансаар төлж  биеэ үнэлэхийг зохион байгуулсан, санхүүжүүлж бусад зүйлээр хангасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Эрдэнэзаяагийн “...Жамъянмядагт би явж чадахгүй нь билетээ буцаасан дээр байхаа гэж чат бичээд фейсбүүкээс гартал миний гар утас луу ороод байхаар нь намайг утсаа авахгүй болохоор чи ямар өөдгүй юм бэ? Чи намайг өрөнд оруулчихлаа танай гэрийн хаяг гарч ирээд байна манай хүмүүс чамайг хаанаас бол хаанаас олно фейсбүүк рүүгээ ороод ир гэсэн мессеж ирэхээр нь би фейсбүүк орох гэтэл над руу залгаад чи ямар муухай юм бэ би гэрийнхээ гадаа байна зүрх өвдөөд тамхи татаад байж байна гэж хэлэхээр нь би миний билетийг буцаачих би явж чадахгүй гэж хэлтэл чи тэгвэл надад 1.000.000 төгрөг өг билет бичүүлсэн хүн энэ мөнгийг надаас нэхээд байна гэж хэлээд би хүний өмнөөс мөнгө төлж чадахгүй, чи төлж чадахгүй бол танай гэрийн хаягийг мэдэх тул гэрт чинь маргааш очно ингээд л өрөнд ороод үлдэнэ үү, явна уу өөрөө мэд гэж захиа ирсэн. Ингээд сүрдүүлээд гэрийн хаяг хэлээд байхаар нь би айгаад 2018 оны 3 дугаар сарын 3-ны өглөө гэрийнхэн болон манай ах Манабал унтаж байхад нь сэрээгээд би Солонгос улс руу найзтайгаа явлаа санаа зоволтгүй манай найз нэг билет бичүүлсэн байгаа гэтэл ах уурлаад явуулахгүй гэхээр нь зүгээрээ гэж хэлээд өөртөө байсан мөнгөөрөө такси бариад Жамъянмядагийнд иртэл аав ээж нь байсан...”, “...Нисэх онгоцны буудал руу Жамъянмядагийн аав ээжтэй явсан. Нислэг зарлахад Бангкокын 17:30 цагийн онгоцонд суухаар болоход би яагаад шууд Бээжин явж болдоггүй юм бэ гэхэд Жамъянмядаг дамжиж явна чи ерөөсөө юм ойлгохгүй юм аа. Нэг зүйлээ байн байн асуугаад байх чинь надад төвөгтэй байна гээд уурлаад онгоцондоо суусан... 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Малайз улсад онгоцны буудал дээр буугаад Жамъянмядаг эгч гээд нэг хүнтэй өөрийнхөө утсаар яриад ирчихлээ гэж хэлээд хүлээж бай удахгүй хүн ирж авна гэж байна гэж хэлсэн энэ үед л би яриад байсан ширээний хүүхэн гэдгээс өөр ажил хийх юм байна гэж ойлгосон. Монгол буцаж явна гэхээр надад буцах мөнгө байхгүй, яаж явахаа мэдэхгүй байсан тул Жамъянмядагийг дагаж явахаас өөр арга байгаагүй. Удалгүй Жамъянмядагийн утас 10-20 минутын дараа дуугараад наана чинь та 2-ыг авахаар такси очно гээд дугаарыг хэлсэн. Бид хоёр таксыг номероор нь хайгаад очтол малайз жолооч Сараагийн охидууд уу гэж асуугаад тийм гэж хэлээд суугаад “Orange” нэртэй зочид буудалд очтол нэг эрэгтэй малайз хүн тосож аваад 6 дугаар давхарт гаргаад гадаад паспортоо өгчих гэж аваад хуулбарлаад буцаагаад өгтөл Жамъянмядаг миний гадаад паспортыг чамд байвал аюултай гээд миний паспортыг авчихсан. Би өдөрт дунджаар 5-7 хүнтэй бэлгийн харьцаанд ордог байсан...”, “...Миний анхны цалин 2018 оны 02 сарын 13-ны өдөр буухад би 37 хүнтэй бэлгийн харьцаанд орсон байсан...”, “...140 рингит буюу 82.000 төгрөг болоод 37 хүнээр үржүүлэхэд гар дээрээ 3.034.000 төгрөг авахаар тооцоо гарсан. Энэ мөнгийг Жамъянмядаг тийзийн мөнгө гээд бүгдийг нь авчихсан. Дараагийн цалин 2018 оны 02 сарын 19-ний өдөр буусан. Энэ хугацаанд би 33 хүнтэй бэлгийн харьцаанд орсон ба 82.000 төгрөгийг 20 хүнд тооцоход гар дээрээ 2.706.000 төгрөгийг авахаар тооцоо гарсан боловч мөн адил Жамъянмядаг бүх мөнгийг авчихсан. 2018 оны 02 сарын 25-нд цалин буухад 20 хүнтэй бэлгийн харьцаанд орсон ба 82.000 төгрөгийг 20 хүнд тооцоход 1.640.000 төгрөг авахаар тооцоо гарсан ба энэ мөнгийг авна гэж бодоод байж байтал Жамъянмядаг чамд энэ мөнгийг бүгдийг нь өгч чадахгүй гээд 1000 рингит буюу 500.000 төгрөг өгсөн. Яагаад цалинг минь надад өгөхгүй байгаа талаар тайлбарлаагүй. ...”  /2хх 130-140/,

гэрч Х.Сувд-Эрдэнийн: “...Би Малайз улс руу биеэ үнэлэх гэж явсан. Би Малайз улсад очоод “Orange” нэртэй зочид буудлын 512 тоот өрөөнд байрлаж байсан. Намайг очиход Жамъянмядаг байж байсан. Намайг очсоноос 2 хоногийн дараа Монгол руу явсан. Б.Жийн найз гэх Эрдэнэзаяа охин байсан. Эрдэнэзаяа бас Малайз улсад биеэ үнэлдэг байсан. Малайз улс руу явах билетийг Жамъянмядаг захиалаад Малайз улсад очоод төлбөрийг нь Жамъянмядагаас авч хийсэн. Жамъянмядагтай танилцаад 2 жил болж байна. Миний эзэмшлийн 5024492806 дугаарын данс руу 5035423373 дугаарын дансаар “tselmeg” гэсэн утгатайгаар 2-3 удаа гүйлгээ хийгдсэн...”, “...Эрдэнэзаяагийн Малайз улсад үлдээсэн мөнгийг Цэлмэг эгчтэй холбогдож байгаад 5024492806 дугаарын данс руу 2-3 удаа гүйлгээгээр шилжүүлсэн. ...” /1хх 35-39, 3хх 63-64/,

гэрч Д.Урангоогийн“...М.Ө нь манай эгч Гаамаагийн найз юм. 2018 оны 02 дугаар сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна, намайг гэртээ байж байхад манай эгч Гаамаа утсаар залгаад “чи бичиг баримтаа аваад банк руу очоод хүнд мөнгө аваад өгчих чамд 100.000 төгрөг өгнө” гэж хэлэхээр нь би танихгүй эмэгтэй хүнтэй хамт банк руу очоод мөнгө аваад тэр эмэгтэйд өгсөн. Надад 100.000 төгрөг өгсөн. ... /Зхх 66-67/,

гэрч Л.Цэрэнчимгээгийн: “...2018 оны 2 дугаар сарын эхээр нөхөр бид хоёр гэртээ байхад Малайз улсад байгаа Учрал гэх найз нь над дээр ирж хэд хоног амрахгүй юу гэж байна гэж манай охин Жамъянмядаг хэлсэн. Явах өдрийн өглөө Эрдэнэзаяа гэдэг охин ирсэн. Тэр охин хамт явах гэж байгаа охин гэж Жамъянмядаг хэлсэн. Маргааш өглөө нь 8 цагийн үед Эрдэнэзаяа чемоданаа бариад манай гэрт ирсэн. Тэгээд охин тэр хоёр билетээ авахаар явсан. Тэгээд ирээд хувцсаа бэлдээд онгоцны буудал орж 4 цагийн үеийн онгоцоор Бангконг орох онгоцоор явсан. ...” /1хх 52-54/,

гэрч Б.Отгонцэцэгийн: “...Би 2018 оны 3 дугаар сарын эхээр найз Цэнгэлсүрэнтэй хамт Малайз улсад очиж биеэ үнэлэх зорилгоор явсан. Тэнд очоод “Orange” гэх зочид буудалд байрлан биеэ үнэлж байгаад 3 дугаар сарын 15-ны өдрийн орой 23 цагийн үед Малайз улсын цагдаа нар буудалд шалгалт хийж бид нарыг барьсан...”, “...Би Эрдэнэзаяаг таньдаггүй байсан. Надтай адилхан биеэ үнэлдэг байсан. Яагаад энд ирсэн талаар асуухад нэг охины талаар ярьсан. Тэр охин нь энд ийм ажил байдаг, хамт явж хийе гэсэн. Тэгээд тэр охинтой хамт ирсэн гэж ярьсан. ...” /1хх 65-67х/,

гэрч Н.Баясгалангийн “...М.Ө миний эхнэр Юнител ХХК-ийн сүлжээний 80081825 дугаар миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би тус дугаарыг ашиглаад 2 жил гаран болж байна. Ажилтай үедээ би дугаараа өөрөө хэрэглэдэг. Ажил багатай өвлийн цагаар манай эхнэр хаяадаа ашигладаг. Миний Хаан банкны 5035423373 дугаарын данс байдаг. Манай эхнэр хувийн хэрэгцээндээ миний дансыг хаяа ашигладаг. ...” /3хх 61-62/,

гэрч Ц.Оюунцэцэгийн “...Мөнхзаяа нь миний төрсөн охин. Манай охин Болдоогийн Мөнхзаяа нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нас барсан. Манай гэрийнхэн талийгаачийг Заяа гэж дууддаг. Найзууд нь мөн Заяа гэж дууддаг байсан. Талийгаач Б.Мөнхзаяаг Цэлмэг гэж дууддаггүй байсан. Талийгаач нас барахаасаа өмнө хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. БНХАУ-аас хувцас авч ирж зарж борлуулдаг байсан. ..." /Зхх 73-74/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 389 дугаартай “...С.Эрдэнэзаяа нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. С.Эрдэнэзаяа нь Малайз улс руу явснаас хойш DS:F43.1 гэмтлийн дараах дарамтат эмгэг өвчнөөр өвдсөн байна. ...” /1хх 85-87/ гэх дүгнэлт,

Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /1хх-ийн 106-107, 156-157х/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-ийн 126х/, “Эйрлинк Монголия” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 07/125 дугаартай албан бичиг, Хаан банкны депозит дансны хуулга /Зхх 79-83/, “Юнител компанийн лавлагаа /Зхх 93, 96х/, Хаан банк”-ны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны 29/4275 дугаартай албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Зхх 98-100/, Н.Ариунцогтын нас барсны гэрчилгээ /Зхх 115/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Ө, Б.Ж, Б.У, М.Г нарыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, санхүүжүүлж, бусад зүйлээр хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Өын хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Б.Жийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Б.Уын хэргийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, З.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, М.Ггийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Б.У, М.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнссэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна

 

Хохирогч С.Эрдэнэзаяагийн өмгөөлөгч А.Бүдханд “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч нарын ялыг хөнгөрүүлж “бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчлэл буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн,

 

Шүүгдэгч М.Өын өмгөөлөгч П.Одонтунгалаг “...М.Өд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хуулийн шаардлага хангаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж М.Өд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс М.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Б.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Б.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, М.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Б.Жт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Б.Уд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, М.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилснийг хууль зөрчсөн гэж үзсэнгүй. Учир нь:

Хохирогч С.Эрдэнэзаяа нь Малайз улс руу явж биеэ үнэлэхэд хэр их мөнгө олдог талаар Ж.Жамъянмядагаар дамжуулан Б.Утай уулзаж ойлголт авсан, улмаар тэдний мөнгөөр онгоцны тийз авахуулж тус улс руу биеэ үнэлэхээр сайн дураар явсан, биеэ үнэлсэн мөнгөө авч буудлын үнэ бусад эд зүйлд зарцуулдаг байсан, гэмт хэргийн хохирогч болох үедээ насанд хүрсэн байсан зэргээс үзэхэд уг хэрэг нь хүн худалдаалах гэмт хэргийн шинжийг хангаагүй, харин биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч нар нь хохирогч С.Эрдэнэзаяад 5.600.000 төгрөгийг хохиролд тооцон олгожээ. /2хх 126/

 

Шүүгдэгч М.Ө нь 5-13 насны 3 хүүхэдтэй болохыг тогтоосон Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,  Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Эрсдэлийн үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолт, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг баримтуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэх, уг хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон Б.Жийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн  зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр хохирогч С.Эрдэнэзаяагийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Өын өмгөөлөгч П.Одонтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1,4 дүгээр заалтуудыг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 789 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “шүүгдэгч Б.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг, шүүгдэгч Б.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

           2.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ

 

                             ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

                             ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ