Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2021/0690/З |
Дугаар | 128/ШШ2022/0825 |
Огноо | 2022-11-09 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2022/0825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э**********
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Б**********
Хариуцагч бөгөөд хариуцагчийн эрх залгамжлагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эр**********
Гуравдагч этгээд: Б.Ч**********, Б.А**********, Н.Ц**********, Ц.Л**********
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эр**********, гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Ч.А**********, Ч.Ба********** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д**********, гуравдагч этгээдийн эрх залгамжлагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З.А********** гуравдагч этгээд Н.Цэ********** итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ми***********, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.1. Эв********** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл хэсэгт Ц********** ” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл хэсэгт Б.Эн**********залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгахаар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Анх 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Н.Цэ**********, Н.Ч**********, Ч.Ам**********, Б.Эн********** нарын 4 хүн нийлж “Эв**********” ХХК-г үүсгэн байгуулж, “Эв**********” ХХК-ийн компанийн дүрмийг баталжээ.
2.2. 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эн********** компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан, хийж 1 дугаартай тогтоол гаргасан, энэ тогтоолд компанийн бүх гишүүдийн хурлыг хийсэн гээд гишүүд оролцсон мэтээр компанийн дүрмийг шинэчилсэн найруулгыг баталсугай гээд компанийн бүх гишүүдийн 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дүгээр сарын 25-ны өдрийн баталсан компанийн дүрмийн 2 дугаар заалтыг хүчингүй болгосон. Энэ заалт нь 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталсан компанийн дүрмийн 2 дахь заалтыг хасч, үлдэх үүсгэн байгуулагчдыг нэрсээс хассан агуулгатай байна. Энэ маягаар 2001 он хүртэл компанийн үүсгэн байгуулагчгүй явж байгаад 2001, 2005, 2011, 2014 онд "Эв**********" ХХК-ийг 1 үүсгэн байгуулагчтай, түүнд Б. Эн********** гэх нэрийг бичиж явснаа 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ц.Л********** гэх өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлсэн байна.
2.3. Иймд, “Эв**********” ХХК анх үүсгэн байгуулагчид болох Н.Цэ**********, Ч.А********** /Н.Ч**********ыг өв залгамжлагч/ нар “Эв**********” ХХК-ийн бүх гишүүдийн хурлаар баталсан 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүрмийг хүчинтэйд тооцох, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
2.4. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 136/ШШ2019/0********** дугаар шийдвэрээр Н.Цэв**********, Н.Ч**********, Ч.Ам**********, Б.Эн********** гэх 4 хүн “Эв**********” ХХК-ийн анх үүсгэн байгуулагчид болохыг тогтоож, түүнчлэн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хувь эзэмшигчдийн бүх гишүүдийн хуралдааныг хуралдуулах тухай Н.Цэ**********, Н.Чу**********, Ч.Ам********** нарт Б.Эн********** нь мэдэгдээгүй, оролцох боломж олгоогүй болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэжээ.
2.5. Тус шүүхээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, 106 дугаар зүйлийн 106.1, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6-д зааснаар нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, “Э**********” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцож, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан компанийн дүрмийг хүчинтэйд тус тус тооцож шийдвэрлэснийг Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.6. Нэхэмжлэгч Б.Э********** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дүгнэлтийг хүчингүй болгож, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг сэргээж бүртгэхийг даалгахаар шүүхэд ханджээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б********** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4590 дугаар “Бүртгэл хүчингүй болгох” дүгнэлттэй холбоотой илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. 1998 оны бүртгэл, 1999 оны дүрэм, 2005 оны дүрэм, 2015 оны бүртгэл, 2007 оны бүртгэл гээд нийт 5 бүртгэл байгаа юм. Энэ 5 дүрмээр байцаагчийн 4590 дугаар дүгнэлтээр яаж шийдвэрлэсэн бэ гэхээр дүгнэх хэсгийн 1 дүгээр заалтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд регистрийн дугаараар Эв*********** ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Үүнийг хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг үзэхээр 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өсөн дүрмийг хууль бус гэж хүчингүй болгосон. 1999 оны бүртгэлийг хүчингүй болговол 20058 2007, 2015 оны бүртгэлүүд хүчин төгөлдөр хэвээр хадгалагдана. Ингээд хэвээр хадгалагдаж байхад энэ бүртгэлийн цахим мэдээллийн сангаар энэ компани улсын бүртгэлд байхгүй байхаар бүртгэсэн байгаа юм. 2005, 2007, 2015 оны дүрмийг хүчингүй болгоогүй. Үүнийг хүчингүй болгоогүй байгаа тул хүчин төгөлдөр улсын бүргэлд байгаа. Үүнтэй холбоотой Дорноговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр энэ дүрмүүдийг хүчингүй болгоогүй. Хүчин төгөлдөр дүрэмтэй байгаа тохиолдолд 1999 оны бүртгэлийг хүчингүй болгож байгаа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дах хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж зааснаар энэ дүгнэлтийг биелүүлэх ямар боломж байхгүй байгаа. 1999 оны дүрэм дээр Ч.Ам**********, Б.Эн********** нар гарын үсэг зурсан байдаг. 1998 онд Б.Чу********** нас барсан байгаа. 4 хувьцаа эзэмшигчийн 3 хувьцаа эзэмшигч үлдсэн байсан. Н.Цэ********** гарын үсэг зураагүй. Ч.Ам**********, Б.Э********** нар нь хурлын тэргүүлэгч гэдгээрээ бүртгүүлсэн. 1999 онд Улсын бүртгэлийн газар байгаагүй. Татварын албаны нэгж байснаа улсын бүртгэлийн газар бий болсонтой холбоотой шинэчлэн бүртгэлт явагдсан. Дорноговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн сүүлд 1999 оны дүрмийг хүчингүй болгосноор энэ хэрэг шийдэгдэж байгаа асуудал биш, нэхэмжлэлийн шаардлага чинь өөрөө буруу байна. 1999 оны дүгнэлтийг хүчингүй болгосноор 2005, 2007, 2015 оны дүгнэлт хүчин төгөлдөр байна. Энэ маргаан дуусахгүй гэж тайлбарлаж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэсээр байхад яг энэ хүсэлт буюу 1999 оны дүрмийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан байсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дах хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж заасан үндэслэл байгаагүй юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад “утга агуулгын илэрхий алдаатай;” гэж заасны дагуу тус дүгнэлтийн агуулгыг авч үзвэл нэхэмжлэлийн эхний шаардлагатай хамааралтай хамтын холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Эв********** ХХК-ийн 1999, 2005, 2011, 2015 оны дүрэм дээр үүсгэн байгуулагч гэж Б.Эн********** гэж тамга дарсан. Үүнийг баталгаажуулагч нь улсын бүртгэгч баталгаажуулсан байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан 2005, 2007, 2011 оны бүртгэл дээр хувьцаа эзэмшигчээр бүртгэхдээ улсын бүртгэгч хавтаст хэрэгт байхгүй материалыг үндэслэж Ц.Л**********ыг бүртгэсэн нь байгууллагын буруутай ажиллагаа гэж хүчингүй болгосон байсан. Энэнд байгууллагын буруу ажиллагаа бахгүй тухайн үед үйлчилж байсан хууль журмын дагуу хавсаргаж ирүүлэх ёстой материалаа бүрдүүлж, үүсгэн байгуулагч нь Б.Э********** байна, гүйцэтгэх захирал нь Ц.Л********** байна гэж бүртгэх ёстой байсныг улсын бүртгэгч бүртгэхдээ үүсгэн байгуулагч Ц.Л********** гэж бүртгэж байгаа нь яагаад эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүн хуулийн этгээдийн буруу болж байгаа юм. Энэ бол улсын бүртгэгчийн буруутай ажиллагаа юм. Алдаа бүртгэсэн бүртгэлийг зөвтгөх ёстой. Мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тус дүрмүүд дээр хувьцаа эзэмшигчээр Б.Энхтайван байна гэдэг нь 4590 дугаар дүгнэлтийн 3 дах хэсэгт заасан байхад Ц.Л**********аар бүртгэсэн байгаа юм. Ингэж алдаатай бүртгэсэн бүртгэлийн засах нь төрийн захиргааны байгууллагын өөрийнх нь үүрэг юм. Иймд Ц.Л**********ыг бүртгэсэн бүртгэл нь өөрөө утга агуулгын илэрхий алдаатай, иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эр********** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Э**********ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Л********** гэх иргэнийг томилсныг бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцээгүй байхад Дорноговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Д********** нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн, хувь нийлүүлэгчдийн бүтцэд өөрчлөлт оруулсан зэрэг баримт байхгүй байхад эх нотлох баримтгүйгээр 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Л********** гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь архивын эх нотлох баримтуудаар тогтоогдсон. Ингээд Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтад “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж заасны дагуу бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Дээр дурдсан Эв********** ХХК-ийн хууль бусаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолоос гадна дүрмийн сан нэмэгдүүлсэн гэх 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Бүх гишүүдийн хурлын тогтоол" гэх баримтад бүх гишүүд оролцоогүй 12 гишүүний гарын үсэгтэй/ нь тухайн үед мөрдөгдөж байсан Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална." гэж заасныг зөрчсөн нотлох баримтын шаардлага хангахгүй баримт ирүүлснийг аймгийн татварын улсын байцаагч улсын бүртгэлд бүртгэсэн зөрчлийг тогтоосон хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4590 дүгээр дүгнэлтийн талаар нэмж санал, тайлбар, хүсэлт байхгүй. Өмнө гаргасан хариу тайлбар хүсэлтээ дэмжиж байна. Тодруулбал н.А********** н.Цэ********** нарын нэхэмжлэлтэй хариуцагч Эв**********ХХК, Б.Э********** нарт холбогдох иргэний хэргийн шийдвэрлэсэн шийдвэрт 2015 оны 3 дугаар сард баталсан Э********** ХХК-ийн дүрмийг баталсан дүрмийг хүчингүй болгож, 1997 оны компанийн дүрмийг хүчинтэйд тооцож шийдвэрлэсэн. Эв**********ХХК-г анх үүсгэн байгуулсан 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн компанийн гэрээ, дүрэм хууль тогтоомжид нийцсэн. Мөн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлд авагдсан нотлох баримтаар компани дүрэм байгаа. Энэ дүрмийн 3 дахь заалтад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Компанийн тухай хуулийн тухай хууль холбогдох заалтын зөрчсөн улсын бүртгэгч нь зөрчилтэй бүрэн бус баримтыг үндэслэн бүртгэл хийсэн нь холбогдох хууль тогтоомоор тогтоогдсон байдаг. Иймд улсын байцаагчийн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлсэн, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах" гэж заасны дагуу хуульд нийцсэн шийдвэр, захиргааны акт гаргасан бөгөөд уг актыг илт хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Э**********, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д********** нарын гаргасан нэхэмжлэлийг, нэмэгдүүлсэн гэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Н.Ц********** итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М**********: “...1995 онд Н.Ц**********, Б.Э**********, н. Ц**********, н.Ам********** гэх хүмүүс Эв********** ХХК-г үүсгэн байгуулсан байдаг. Н.Цэв********** 2018 онд Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа хүсэхэд энэ компанийн хувьцаа эзэмшигч биш ч гэсэн лавлагаа гаргаж байна. Тэгэхээр үүнээс эхлэн Н.Ц********** гийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүрэмд нэр бүхий этгээд нь хуралдсан хурлын тэмдэглэл шийдвэр байх ёстой. Ингэж байж компанийн үйл ажиллагаа явагдах ёстой. 1999 оны компани дүрэм хүчингүй болсон бол дараа дараагийн бүртгэлүүд хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Тиймээс 199 оноос хойш хийсэн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Л**********ыг бүртгэсэн бүртгэл нь өөрөө хүчин төгөлдөр бус бус бүртгэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Ч.А**********, Ч.Ба********** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д**********: “...Э********** ХХК-ийн анх батлагдсан 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн баталсан компанийг үүсгэн байгуулагч Б.Э**********, н.Ч**********, Н.Ц**********, н.А********** нар тус компанийг байгуулагчдын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Дээрх нэр бүхий этгээдүүд оролцсон гэж бүртгэсэн байдаг. Б.Э********** нь 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дангаараа компанийн дүрэмд өөрчлөлт оруулж , н.Ч**********, Н.Цэ**********, н.Ам********** оролцуулалгүйгээр 01 дугаартай “Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай” тогтоол гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурал хийлгүйгээр тухайн үед бусад хууль ёсны үүсгэн байгуулагч нарыг хасаж гарын үсэг зуралгүйгээр хууль зөрчсөн дүрэм баталж бүртгүүлсэн байсан. Үүнтэй холбогдуулан 1 гишүүнтэй болсон хуульд зөрчсөн дүрэм болох 1999 оны дүрэмд үндэслэсэн 2005, 2011, 2014 оны дүрмүүд нь хүчин төгөлдөр бус дүрэм гэж үзэж байна. Иймд Эв**********ХХК-ийн дүрмийг анх улсын бүртгэлд бүртгэсэн 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүрмийг хүчинтэйд тооцож дээрх нэр бүхий хувьцаа эзэмшигч нарын эрхийг сэргээх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар улсын бүртгэгчийн хууль зөрчиж бүртгэсэн их баримт байхгүй, бүх гишүүдийн хурлаар бус 2 гишүүний гарын үсэгтэй Б.Эн********** хууль бус үйлдлээр хийгдсэн бүртгэл учир хуульд нийцэхгүй нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Ч.А**********, Ч.Ба********** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Да********** өмгөөлөгч: “...Хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан саналыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Эвийн гэрээ ХХК-ийн 1997 оны компанийн дүрмийг хуульд нийцэж байгаа. 1991 оны Аж ахуй нэгжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Компанийн эрх байгуулах байгууллага нь компани бүх гишүүний хурал бөгөөд чөлөөт цагт нь түүний бүрэн эрхийг түүнийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ. Бүх гишүүдийн хурлын дийлэнх олонхыг хурлаар хэлэлцэж дараах асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг. 1997 оны дүрэм бол хуульд нийцсэн дүрэм байгаа юм. Улсын бүртгэгчийн энэ бүртгэл нь утга агуулгын илэрхий алдаатай гэх боловч яг ямар алдаатай байгаа талаар тодорхой тайлбар хэлээгүй. Үүнийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээргүй байгаа юм. 2018 онд иргэний журмаар маргаан дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдах байсан, хамтран ажиллаж байсан талаар яригдана гэж байгаа юм. Компанийн 1997 оны дүрмийн 26.1 дэх хэсэгт “Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хурал оролцон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналыг дийлэнх олонхоор батална гэж заасан байгаа. 2011 оны компанийг өөрчлөн байгуулах гэхэд нэгтгэх хуваах тусгаарлах, шинээр бий болгоход заавал хувь нийлүүлэгчдийн хурлаар, дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Компани дүрэмд хэдий 4 удаа өөрчлөлт оруулан ч энэ агуулгаар өөрчлөгдөөгүй байгаа. Шүүхийн шийдвэрээр 1997 оны бүртгэлийг хүчин төгөлдөр хүчинтэй гэж зааж, 2005, 2007, 2014 оны бүртгэлүүдийг хүчин төгөлдөр бус гэдгийг агуулж байгаа юм. Э**********ХХК-ийн баталсан бүх цаг үеийн дүрмийг зөрчиж ганц Б.Эн********** ганцаар шийдвэр гаргасан байгаа юм” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, гуравдагч этгээдийн эрх залгамжлагч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА