Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 46

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Б.*******,

шинжээч эмч С.*******,

шинжээч А.*******,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0086 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******, тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******ны нутаг дэвсгэрт уурхайн цооног гаргаж байх үедээ Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс тус бичил уурхайд ажиллаж байсан иргэн Б.******* нь цооног руу унаж бие махбодид нь хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18, 28 дугаар зүйлийн 18.2.6, 28.1.2, 28.1.8 дахь “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиплагаа яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчлага аваагүй шалгалт өгөөгүй атлаа *******ны нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй уурхайн цооног гарган улмаар аюулгүй ажиллагааны зааварчлага аваагүй, сургалтанд хамрагдаагүй Б.*******ыг ажиллуулах явцад буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.******* нь цооног руу унаж учрах үедээ амь насанд аюултай баруун уушигны эдийн няцрал, тархины баруун зулайн эдэд цус хуралт, сээрний 11-р нугаламын их биеийн шахагдсан, бүсэлхийн 1,2,3-р нугаламын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1,2-р нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал бүхий хүнд зэргийн гэмтэл түүний бие махбодид учруулан Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* , гурвыг өглөө ажилд нь оруулсан. Тэгээд болгоомжтой ажиллаарай гэж хэлчихээд тамхи, талханд нь дэлгүүр явсан хойгуур унасан байсан. Тэрнээс биш би байнга дэргэд нь байдаг. Тэгээд л аврах анги, эмнэлэг дуудаж яаралтай тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын өгсөн: “******* намайг гэрээс очиж аваад ажил руу явсан. Ажил дээр очоод ажлаа эхлээд би доороос гаргаж ирсэн шороог дээр зөөж асгаж байсан юм. Тэгээд нүх рүү яаж унаснаа санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Налайхын эмнэлэг дээр сэргэсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн: “2017 оны 02 сарын 20-ны өглөө 09 цагийн үед ажилдаа очоод Нүдээ буюу ажиллаж байсан. Би тэр үед доороос гарч ирсэн поошигтой шороог хажуу тийш авч тавиад тэгээд нэг мэдсэн чинь Налайх дүүргийн эмнэлэгт ухаан ороод дахин ухаан алдаад Улаанбаатар хотод ГССҮТ-д ухаан орсон юм.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 16 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн: “2017 оны 02 сарын 20-ны өдөр 10 цаг өнгөрч байх үед *******нд байрлах уурхайн цооногт *******, бид гурав  ажиллаж байсан юм. Тэгсэн чинь дээрээс ******* гэх хамт ажиллаж байсан залуу миний дээрээс унаад ороод ирсэн юм. Тэгээд би шоконд ороод ухаан алдаад эргээд ухаан орсон чинь толгой хагараад цус гоожсон байсан ба удалгүй эмнэлэгт хүргэгдэн ирээд өдөр нь эмнэлгээс гараад УБ хотод гэртээ очсон юм” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 17 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ы өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед ажил дээрээ очсон ба тухайн өдөр доошоо ороод би люботкан дээр үлдээд ******* цооногийн аман дээр гарч ирсэн шороог асгах ажилтай байсан юм. Тэгээд би люботкаар эхний шороог татаад өргөчихсөн байж байхад ******* тавцангаа поошигтой шороон доогуур хийгээд би буулгаад ******* троссоо мултлаад шороотой тавцангаа татаад би хамт шороо асгалцдаг учраас гүйгээд очтол ******* алга болчихсон байсан. Тэр үед хувинтай шороо нь хажуу тийшээ уначихсан тавцан нь байрандаа байж байсан. Тэгээд би урд талын уурхай руу орилоод хүн дуудтал Батболд ирээд би түүнийг доошоо ороорой би люботкаар татъя гээд доош нь буулгачихаад би дээрээс нь очиж хараад эхлээд *******ыг гаргаж ирээд дараа ньг татаж гаргасан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/148 дугаар:

        “1. *******ын биед баруун уушигны эдийн няцрал, тархины баруун зулайн эдэд цус хуралт, сээрний 11-р нугаламын их биеийн шахагдсан, бүсэлхийн 1,2,3-р нугаламын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1,2-р нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь  эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 22 дугаар тал/

            2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт:

“1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ заалтыг,

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх” заалтыг,

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиплагаа яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Осолдогч Б.******* нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт /Өөрийгеө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтыг зөрчсөн байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 “Ажил, хөдөлмөр эрхлэж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна”, 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.7 дахь заалт /Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмжийг түрээслэх, бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.2-т /Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нехөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэп, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан (Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй) комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно.

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчлага аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 153 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар “Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн Дөрөв. Аюулгүй ажиллагааны давтан зааварчилгаа өгөх 4.2.3 "Ажлын байра дахь өдөр тутмын давтан зааварчилгаа өгөх” гэсний дагуу зааварчилгааг өгөөгүй байна.

5. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна” гэсний дагуу туршилт хийлгээгүй, зохих зөвшөөрөл аваагүй байна.

6. Осолдогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/,

27 дугаар зүйлийн 27.1 дахь заалт “Хөдөлмөрийн аюулгүй байдгыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу уурхайн эзэн хариуцана.” гэх дүгнэлт, /хх-ийн 24-26 дугаар тал/   хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-6 дугаар тал/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр түүнийг ял шийтгэх үндэслэлтэй байна.

Гэхдээ хохирогч Б.******* нь эмчилгээний зардалд 4.800.000 төгрөг бэлнээр авсан, *******аас цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн гэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан хуулийн шаардлагад нийцсэн тул С.*******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн  248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр С.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.*******ад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ