Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/шцт/24

 

 

 

 

 

 

 

2025          03          13                                                         2025/ШЦТ/24

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогч * /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *ын *ид холбогдох эрүүгийн  2533000000002 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19**оны * дүгээр сарын *-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, * настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл *, * хамт * аймгийн * сумын *-р багийн * тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *ын * /РД:*/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн * тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *ийн биед баруун хацар, эрүүнд зулгаралт, хацар, эрүү шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн бодитой шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн * тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн дүү *тэй маргалдаж, бие махбодид нь халдаж, биед нь баруун хацар, эрүүнд зулгаралт, хацар, эрүү шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч *ийн өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хурим хийх гэж байсан. Тэгтэл 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө манай дүү орж ирсэн. Манайд юм хийж өгч байгаад манай дүү, эхнэртэй муудалцаад хогийн шүүрээр цохисон. Манай дүү хэрүүл хийгээд манайхаас гараад явсан.  Би дүүдээ эгчээсээ орж уучлалт гуйгаарай, арай муухай шүү, муу ч сайн ч гэсэн чиний төрсөн ахын чинь эхнэр шүү гэж хэлсэн. Намайг дүү * хогийн шүүрээр цохисон. Би дүүгээ 2-3 удаа алгадсан. Манай ах орж ирээд намайг салгасан. Тэгээд цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч *ийн өгсөн: “...Тухайн үед би гэртээ их цэвэрлэгээ хийгээд байж байсан. Манай охин тухайн үед 1 ой 5 сартай байсан. Нөхөр уурхайд ажил хийдэг учир явчихсан байсан. Охин бид хоёр хоёулхнаа гэртээ байсан. Гаднаас ах согтуу орж ирсэн. Тэгээд чи миний ээжийн угаадсанд цадчихаа юу гээд орилж орж ирсэн. Тэр хуримын маргааны талаар яриагүй. Би ахыг гэрээс гар яв гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь орж ирээд наадахыг чинь мэдэхгүй хэн байсан юм. Энэ гуйлгачны босгоор чи яах гэж алхаж байгаа юм гэж хэлсэн. Эхнэр нь улам нөхрөө хурцлаад гэрээс аваад гарсан. Буцаад ороод ирнэ гэж бодсон бол би хаалгаа түгжчих байсан. Би юу ч бодоогүй байж байтал буцаад ороод ирсэн ...чи ёстой том болчихсон байна. Шээс нь хүртэл манай ээжийн угаадсанд цадчихсан байна... гэж хэлсэн. Миний охин руу дайраад түлхээд унагаасан. Би тухайн үед яаж цохисон гэдгээ санахгүй байна. Шүүрээр түлхээд цохисон. Тэгтэл намайг түлхсээр байгаад ор руу унагааж миний хоолойг боогоод дараад суусан. Би хөлөөрөө түлхэж үзсэн дийлэхгүй байсан. Миний толгой тархи руу гараараа баруун зүүнгүй цохисон. Хоёр удаа миний нүд харанхуйлсан. Миний амьсгаа давхацсан, нүд бүрэлзээд ирэхэд миний охины уйлж байгаа чимээ сонсогдсон. Би бараг өөрийгөө ухаан алдсан гэж бодож байна. Эхнэр нь ард нь ал ал гээд зогсож байсан.  Манай хажуу айлын ах орж ирээд салгах гэтэл дийлэхгүй байсан. Дунд ах эхнэртэйгээ орж ирсэн.  Би тэр өдөр эгзэг нь таараад үхсэн байхыг үгүйсгэхгүй. Миний охины заяа түшсэн байх гэж бодож байна. Миний 1 ой 05 сартай охиныг минь яагаад бодож болоогүй юм бэ. Одоо хүртэл миний толгой өвддөг. Тухайн үед би тархины хавангийн эм 10 хоног уусан. Нэг удаа надаас ах нь согтуудаа тэгсэн байна  лээ гэж уучлалт гуйх байх гэж бодсон. Миний ах уг нь бол сайн мундаг хүн. Тэр өдөр хуримын талаар нэг ч үг хэлээгүй. Өмнө нь согтуу манайд орж ирээд манай нөхрийг цохиж л байсан. Хувхай гуйлгачин гэж хэлж байсан. Би ахдаа нэг л юм хэлмээр байна. Тухайн үед эгзэг таараад би үхээгүйд л баярлалаа гэж хэлмээр байна. Манай дунд ахын эхнэр цагдаа дуудаад би цагдаа дээр мэдүүлэг очиж өгсөн. Тухайн өдөр энэ хүнээс мэдүүлэг аваагүй. Би цагдаа руу явахдаа нүүрээ угаасан. Тухайн үеийн дарсан миний зураг надад байна. Ядаж байхад миний охины тархи нь хөдөлсөн. Гэдэс нь гүйлгээд 3-4 хоног зүгээр болоогүй. Охины дархлаа муудаад 14 хоног эмнэлгээр явсан. Би аймар их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

1. Гэрч *ийн өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр * хойд зах дээр мах зарчихаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд Сэнгүр нэртэй 2 литрийн пиво уугаад байж байхдаа манай дүү ах нар миний хуриманд туслаагүй байтал * дүү маань хуримны урд гэрт орж ирж чамайг хэл амаар доромжилж чамайг зодож байдаг арайчдээ, би *д гомдсон тэгээд би урагшаа орж *т хэлнээ гээд гараад явсан. Тэгээд би нөхрийнхөө араас *ийнд ороход нөхөр, * хоёр юм ярьцан сууж байхаар нь би *ийг гарьяаа гээд *ийнхаас гарч байхад * манай нөхөр *ид хандан чи муу баяжчихсан юм уу писда минь гэж хэлээд гартаа барьсан байсан хогны шүүрээрээ *ийн толгой хэсэгт нэг удаа цохьсон. Тэгсэн чинь * *т хандан чи муу байсан сайн байсан ч төрсөн ахынхаа толгой руу хогны шүүрээр цохьдог хэн бэ гэж хэлээд * *ийн хацар хэсэгт 2 удаа алгадсан. Тэгэхэд * *ийн толгой хэсэг рүү хоёр удаа цохиход *, * хоёр барьцалдаж аваад * *ийн цамцны зах хэсгээс барьж аваад хоолойг нь боогоод ор луу түлхэж унагаагаад би гүйж гараад хажуу айлын ах * ахыг дуудаад бас утсаар * ахыг дуудаад энэ хоёр орж ирээд * * хоёрыг салгаад гарах гэж байхад *ийн ах * орж ирээд *ийн нүүр хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд намайг гадаа байж байхад * гарч ирээд миний үснээс зулгаагаад толгой руу 4-5 удаа цохисон. * гарч ирээд *ийг түлхэж унгаахад * хоёр *ийг гэрлүү нь аваад орсон. Тэгээд бид хэд салаад гэрт цагдаа ирээд аваад явсан. Тухайн үед би, манай нөхөр *, *, *гэсэн хүмүүс байсан. *ийн 1 настай хүүхэд * бид нар байсан. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр * бид хоёр хурим хийх гээд хурмын бэлтгэлтэй байхад * гаднаас орж ирээд хог шүүрдээд шал угааж байхдаа дургүйцэнгүй хийгээд байхаар нь би *т хандан чи дургүй байгаа бол больчооч гэсэн чинь * надад хандан чам шиг янхан авгайг бодож юм хийгээгүй байна гээд миний толгой руу барьсан байсан шалны модоороо 2 удаа цохиод үсдэхээр нь би зөрүүлээд үснээс зулгаасан. Тэгээд тэнд байсан эгч * эгч нар салгасан би энэ асуудал дээр гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

 

2. Гэрч *ны өгсөн: “....Би тухайн өдрийн өглөө босоод хашааны цас цэвэрлээд зогсож байтал *ийн эхнэр * гэх хүүхэд * өвөө гадаа орилоод байхаар нь яасан бэ гэсэн чинь бөөн юм болоод байна * дүүтэйгээ зодолдоод байна та ороод салгаад өгөөч гэхээр нь би гэрт яваад ортол хойморийн орон дээр * дүү хоёр нь бие биенээ заамдчихсан * дарчихсан сууж байсан. Тэгэхээр нь би салгаад *ийг аваад гартал өөдөөс *ийн ах нь гарч ирээд *ийг хүзүүдэн гараад үүдний таамбарт 2 удаа цохиод авсан. Тэгээд би *ийг аваад гэрт нь авч ороод ахын дуу тайвшир ах дүү нарын хооронд ийм хоёрын хооронд зодоон цохион дэмий шүү гээд тайвшруулаад байтал цагтаа ирээд аваад гарсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

 

3. Гэрч *ын өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим эхнэр *ийн хамт Ширээ нуруунд байдаг ээжийн гэрт очиход манай төрсөн дүү *ийн гэрт хэрүүл болоод хүмүүс орилоод байхаар нь би яваад ороход манай дүү *ийг * ах барьчихсан * манай дүү * рүү дайрсан байдалтай байсан. Тэгэхээр нь би салгаад араас нь татаж амбаарт гаргахад * ах *ийг аваад хашаанаас гараад явсан. Манай эхнэр цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирсний дараа эхнэр бид хоёр *ийг авч явж цагдаа дээр очиж мэдүүлэг өгүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

4. Гэрч *ийн өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим нөхөр *ын хамт Ширээ нуруунд байдаг ээжийн гэрт очиход дүү *ийн гэрт хэрүүл болоод хүмүүс орилоод байхаар нь би яваад ороход *ийг * ах барьчихсан * дүү * рүү дайрсан байдалтай байсан. Тэр үед манай нөхөр * салгаад араас нь татаж амбаарт гаргахад * ах *ийг аваад хашаанаас гараад явсан. Би цагдаа руу дуудлага өгсөн. Удаагүй байхад 2 цагдаа ирсний дараа нөхөр бид хоёр *ийг авч явж цагдаа дээр очиж мэдүүлэг өгүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

 

5. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 25 дугаартай

-*ийн биед баруун хацар эрүүнд зулгаралт, хацар, эрүү шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо

- Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

- Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,

 

6. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

7. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 41-44-р хуудас/,

8. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр яллагдагч *оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 47, 50-51-р хуудас/,

9. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар /хавтаст хэргийн 56-62-р хуудас/

10.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч *ийн биед баруун хацар эрүүнд зулгаралт, хацар эрүү шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч * нь *ийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хоолойг нь боосны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан нь нотлогдсон бөгөөд *ийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл  хоёр нь шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид халдахдаа шууд санаатай үйлдлээр халдсан байх ба хохирогчийн бие махбодид халдвал гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн байна.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч болоод хохирогч нар нь төрсөн ах, дүү боловч урьдны таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр /хурим найрны асуудалтай байхад бэр эгчтэйгээ маргадлаж, зодож цохьлоо/  гэх шалтгаанаар шүүгдэгч * нь хохирогч *ийн гэрт орж маргалдан, улмаар бие эрх чөлөөнд нь халдсан гэмт хэрэг шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Шүүх шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хохирогч *ийн биед хөнгөн хохирол учирсан ба эмчилгээ болон нүдний шилний арам, сорвины тос, хаван буулгах эм, толгойгоо хүнээр бариулсан зэрэг 235,000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нь хохирогчид шилжүүлсэн бөгөөд эмчилгээтэй холбоотой гаргуулах хохиролгүй байна.

Хохирогч * нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хууль журмын дагуу нэхэмжилнэ. Одоо ч гэсэн миний сэтгэл санаа тайван бус байгаа. Тухайн үеийн болсон асуудал нүдэнд харагдаад байгаа... гэж мэдүүлсэн.

Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-д зааснаар хохирогч * нь мөрдөн байцаалтын шатанд сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна. /хх-ийн 28-31-р хуудас/

Мөн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд  учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах” тухай тогтоолд заасны дагуу хоёрдугаар зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12,99 дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийг гаргуулахаар заасан байна.

Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасны дагуу хохирогчийн сэтгэцийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг /660,000x5=3,300,000/ шүүгдэгч *оос гаргуулж хохирогч *т олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Н.Бадам: “...Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа байдал, хэргийн зүйлчлэлд маргаагүй байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ийг 1,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд гаргаж байна. Торгох ялыг хувиар хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн ялыг төлөх боломжтой гэдэг  үүднээс саналыг шүүхэд оруулж байна. Хохирогчийн таарамжгүй байдлын улмаас шалтгаалж төрсөн ах дүү хоёр хоорондоо учир зүгээ олоогүй, үл ойлголцол, үл хүндэтгэсэн байдлаас гэмт хэрэг үйлдэх болсон байна. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Хилийн хориг тавигдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болно...” гэх санал, дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Шүүгдэгчийн өмгөөлөгч *: “...Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэдгийг тогтоож байж эрүүгийн хариуцлага оногдуулдаг. Шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо нөхөн төлсөн, гэмшиж байгаа байдал зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч * нь хувиараа мал мах зардаг учир торгуулийн ялыг төлөх боломжтой. Гэхдээ одоо хаврын цагт мал туранхай байгаа учир мал муулж зарах боломжгүй. Эхнэр нь ажил эрхэлдэггүй гэртээ байдаг. * ар гэрийнхээ амьдралыг залгуулж явдаг. Иймд энэ байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ялыг хөнгөрүүлж 450,000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна..” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн  эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн сонгох санкцтай эрүүгийн хариуцлагын төрлөөс торгох ялын төрлийг сонгож, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *ын *ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар шүүгдэгч *оос хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 төгрөг гаргуулж хохирогч *т олгож, эмчилгээний болон бусад зардалд 235,000 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид төлж барагдуулсан болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

    

 

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.ДЭЛГЭРСАЙХАН