Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 148/ШШ2022/00356

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 148/ШШ2022/00356

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 баг, 3 хэсэг, 12 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 баг, Боргүвээ 2 хэсэг, 99 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Цэнхэрийн 19-2-25 тоотод түр оршин суудаг гэх ******* овогт *******ын ******* /РД: *******/-д холбогдох

34,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Э.*******, түүний өмгөөлөгч *******, гэрч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Э.******* нь...******* овогтой *******тэй...найзын харилцаа холбоотой. Тэгтэл 2021.06 сард Э.******* нь надад хэлэхдээ гадаанаас бараа орж ирж байгаа гаалийн татварын мөнгө төлөх хэрэгтэй байна гээд надаас мөнгө зээлэхийг гуйсан юм. Үүний дагуу 2021 оны 06 сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөгийг бэлнээр Э.*******д өгсөн. Түүний дараагаар барааг хүлээн авахад яаралтай хэрэглэх гээд байна. 7 хоногийн хугацаатай 20,000,000 төгрөг зээлээч гэсэн тул 2021 оны 06 сарын 15-ны өдөр Э.*******н нэр дээр эзэмшилтэй 5031306243 тоот дугаарын данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн өдөр дахин Э.*******н 5692242661 тоот дугаарын данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн.

2021 оны 06 сарын 18-ны өдөр Э.*******н нэр дээр эзэмшилтэй 5031306243 тоот дугаарын данс руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 4 удаагийн нийт 34,500,000 төгрөг Э.*******д би зээлсэн. Э.******* надаас мөнгө зээлэхдээ 7 хоногийн хугацаатай гэж зээлсэн бөгөөд одоог хүртэл надаас зээлсэн 34,500,000 төгрөгийг буцааж өгөөгүй байна. Э.*******гээс 34,500,000 төгрөгийг асууж тодруулахаар хүнд залилуулсан гэж надад хэлсэн, өгөх боломжгүй гэдэг. Э.*******д зээлсэн 34,500,000 төгрөгийг би өөрийн гэр бүл, ойр дотны хүмүүсээс богино хугацаатай эргүүлээд өгнө гэж авч өгсөн юм. Иймээс миний бие ******* овогтой *******д зээлсэн 34,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...гэх.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний зүгээс Э.*******д 34,500,000 төгрөг бусдаас зээлж олж өгсөн, бусдаас зээлж олсон мөнгөө эргүүлэн өгөхдөө тухайн хүмүүстээ 7 хоногийн хугацаанд эргүүлж өгнө маш богино хугацаанд төлөхөөр тохирч авсан. Хүмүүсээс зээлж авч өгөхдөө Э.*******д би зээлээгүй, зүгээр туслах зорилгоор авч өгсөн. Э.******* надад хэлэхдээ богино хугацаанд буюу 7 хоногийн хугацаанд эргүүлээд өгнө гэж хэлсэн. Энэ байдал нь сунжирсаар байгаад жил болох гэж байна. Товлосон цаг хугацаанаасаа хойш болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хамгийн анх 06 сарын 11-ний өдөр 6,000,000 төгрөг бэлнээр олж өгсөн, түүний дараагаар 06 сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг мөн тэр өдөр 5,000,000 төгрөг дараагаар нь 06 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, дараа нь 5,000,000 төгрөг нийтдээ 34,500,000 төгрөгийг бусдаас зээлж олж өгсөн энэ мөнгөө нэхэмжилж байна... Энэ мөнгийг нэг хүнээс аваагүй ойролцоогоор 3-4 хүнээс авсан. Тэдгээр хүмүүсээс зээлэх явцад Э.******* байсан. ******* хэлэхдээ 3-7 хоногийн хугацаанд аль болох богино хугацаанд буцааж өгнө гэж хэлээд авсан. Хамгийн сүүлийн мөнгөө 06 сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Түүнээс хойш 7 хоногийн хугацаанд өгнө гэсэн.

Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээний тухай гээд яриад байна би албан ёсных нь хууль тогтоомжийг нь мэдэхгүй. Гэхдээ би Э.*******д өгсөн учир зээлсэн гэсэн үг. 06 сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөгийг бэлнээр, 06 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг болон тэр өдрөө 5,000,000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. 06 сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. 06 сарын 15-нд 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 6,000,000 төгрөгөөс бусдыг нь 4 удаа шилжүүлсэн. Гүйлгээний бүх утга дээр нэрээ бичсэн байх, санахгүй байна. Э.******* бид 2 маш дотны найзууд, Э.******* надад учир битүүлэг юм ярьсан. 06 сарын 18-ны өдрөөс товлосон төлөвлөгөөт ажилтай буюу найзуудаараа аялалд гарах байсан. Энэ аяллын хугацааг хойшлуулах боломжгүй байсан учраас маш богино хугацаанд яаралтай нэг зүйл ирэх гээд байна найздаа мөнгө олоод туслаад өгөөч ээ гэсэн. Тэгээд би Э.*******тэй маш дотно харилцаатай байсан учраас итгээд хүмүүсээс зээлж маш богино хугацаанд олж өгсөн. Э.******* хэлэхдээ гэх гадаад хүнтэй холбогдсон тухайгаа хэлсэн. Тэр хүн нь наашаа өөрт нь явуулсан бэлэг ирэх гэж байгаа гэж хэлсэн. Яг нарийн зүйлийг бид нарт хэлээгүй. Наашаа гуйвуулга явуулах гэсэн чинь татвар төлдөг юм байна. Хил дээр гацчихлаа 6,000,000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэхээр ирчихсэн юм байна гээд 6,000,000 төгрөгийг олж өгсөн. Энэ 34,500,000 төгрөгийг яагаад өгөөд байсан бэ? гэхээр Э.******* миний найз учраас Э.*******гээс авсан мэдээлэл дээр үндэслээд л өгсөн. Яаралтай тэр зүйл нь хил дээр ирээд гацчихлаа нэг удаа татвар гэж ярьсан, бас нэг асуудал тулгарчихлаа гээд олон удаа энэ мөнгийг өгсөн учраас нэг удаа төлөөд бараагаа аваад мөнгөө гаргаж авах хэрэгтэй байна гээд, тэгсэн учраас мөнгө өгсөн. Мэдээж би мөнгийг нь олж өгч байгаа юм чинь хамгийн эхний бэлнээр олж өгсөн 6,000,000 төгрөгийг явуулахад хамт байсан. Сүүлийн гуйвуулга дээр нь машиндаа гадаа хүлээж байсан.

Бусдаас зээлж 34,500,000 төгрөгийг Э.*******д өгсөн энэ бол үнэн. Бэлнээр 6,000,000 төгрөг өгөөд бусад гуйвуулгууд нь миний дансанд орсныг Э.******* рүү шилжүүлсэн. Би Э.*******тэй хамтарч ажиллаагүй. Аман болон бичгийн байдлаар гэрээ байгуулаагүй. Э.*******д бараа гэж яриад байгаа зүйлийг нь авахад нь Э.******* надаас тусламж хүсээд би бусдаас мөнгө зээлж өгсөн хамтарч ажиллаагүй. Ямар бараа гэдгийг нь ч мэдээгүй. Сая яриад байгаа алт гээд байгаа нь монгол мөнгөөр 100,000,000 гэж ярьсныг одоо л сонсож байна гэж хэлмээр байна. Бидний хооронд ямар ч гэрээ, хэлцэл хийгдээгүй. Мөнгө олоод өгөөч ээ гээд над руу ярьсан амаар тохиролцсон зүйл бол биш. Би доллар алтан гулдмай аваагүй...гэх.

 

Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа / хх 19-20 /: ... Э.*******ын нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Э.******* нэхэмжлэлдээ 34.500.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн хэдий ч одоог хүртэл өгөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.*******гээс 34.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Хариуцагч Э.******* би нэхэмжлэгчээс 34.500.000 төгрөгийг авсан үйл баримтын хувьд маргахгүй боловч түүнээс 7 хоногийн хугацаатай зээлэх зорилгоор аваагүй бөгөөд хамтран ажиллаж ашиг олох зорилгоор тус бүр хөрөнгө нийлүүлсэн боловч бид 2 бусдад залилуулан нийт 55.510.300 төгрөгөөр хохирсон байдаг.

Учир нь: Э.******* би 2021 оны 4 дүгээр сараас эхлэн өөрийгөө АНУ-н иргэн гэх , Уйлимас Давид гэх хүнтэй фэйсбүүк facebook/, Жи мэйл /g.mail/ гэх цахим мэдээллийн сүлжээг ашиглан танилцсан бөгөөд тус хүн нь Сериолон улсад энхийг сахиулах албаны генералын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэнд байх хугацаандаа сайн ажилласны үр дүнд шагнуулсан, хөрөнгө цуглуулсан боловч нутаг руугаа явуулах боломжгүй тул Монгол улс руу эд хөрөнгийг явуулъя, намайг очтол хадгалж өгвөл түүний хөлсөнд 100.000 ам доллар өгье гэсэн. Ингээд удалгүй барааг явуулсан гэж хэлээд 2021 оны 6 дугаар сарын 09-1 Онд шилжих шөнө ачаа Оросын хил дээр ирсэн ачааны татвар төлөх хэрэгтэй гэж майл ирүүлсэн байсан.

Энэ талаар өөрийн найз Э.*******ад хэлж уг ажил дээр хамтран ажиллах уу дундаасаа мөнгө гаргаад ачааны мөнгийг нь төлөөд 100.000 ам доллараа авбал чамд байр авч өгье цаашид 2 лаа сайхан амьдрах боломжтой болно гэж хэлсэн. Миний энэхүү саналыг Э.******* сонсоод зөвшөөрсний үндсэн дээр өөрөө мөнгө байхгүй атлаа хүмүүсээс зээл авч надад 34.500.000 төгрөг өгч, би мөн өөрөөсөө 21.000.000 төгрөгийг тус тус гаргаж нийт бид хоёр 55.510.300 төгрөгөө бусдад залилуулсан болно.

Би Э.*******аас орж ирсэн бүх мөнгийг өөрийнхөө мөнгөтэй нийлүүлэн биднийг залилан мэхэлсэн этгээдийн данс руу шилжүүлсэн бөгөөд өөртөө нэг ч төгрөг зарцуулаагүйгээс гадна анх Э.*******ад хамт богино хугацаанд ашиг хийх боломжтой ажил байна хамтрах уу гэдэг санал тавьсан болохоос мөнгө зээлээч гэдэг саналыг огт тавиагүй болно.

Бид эцэс сүүлд нь бусдад залилуулсан гэдгээ мэдээд миний зүгээс уг асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн хэдий ч Э.******* нь энэ үеэс эхлэн гэнэт надад мөнгө зээлсэн болж, надаас уг мөнгийг нэхэмжлэх болсон.

Хууль зүйн хувьд бол зээл гэдэг нь Монгол улсын иргэний хуулийн 281.1 -д зааснаар Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон анхнаасаа ийм зорилгоор хэлцэл хийгээгүй бөгөөд ИХ-ийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ"-ний шинжийг бүрэн хангасан хэлцэл хийсэн бөгөөд үүний дагуу ашиг алдагдал, эрсдэлийг хамтран хүлээх ёстой гэж хариуцагчийн хувьд үзэж байна.

Иймд нэхэмжлэгч нь 34.500.000 төгрөгийг Э.******* надаас шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэх.

 

Мөн тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...34,500,000 төгрөгийг би зээлээгүй, бид хоёр хамтарч наймаа хийх гэж байгаад залилуулсан. Анх эхлээд гаалийн татвар төлөх гээд хүнээс авсан. Тэр хүн нь ямар хүн гэдгийг мэдэхгүй байна. 06 сараас яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. 4,5 удаа гадаад данс руу гуйвуулга хийхэд хамт явж байсан. Хамт явж гадаад данс нээж байсан. Тийм учраас би 34,500,000 төгрөгийг зээлээгүй. Бид 2 хамтарч наймаа хийх гэж байгаад залилуулсан. Гадаад хүн наашаа хэдэн ам доллар гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна, алтан гулдмай оруулж ирье гээд тэр нь хил дээр гацчихсан барааны татвар гээд нэхсэн. Үүний дагуу ийм бараа оруулж ирэх гэж байна гэдгийг найздаа хэлээд хоёр талаас мөнгө гаргасан. Америкийн нэгдсэн улсын иргэн гэх хүнтэй 06 сард чатаар танилцаад энэ хүн монгол руу алт болон доллар явуулъя ашигт нь 100 ам доллар буюу монгол мөнгөөр 100,000,000 орчим төгрөгийг ашигтаа аваарай гэсний үндсэн дээр хийсэн. Чатаар 04 сард танилцаад 06 сард Монгол тал руу гэх хүн бараа явуулъя, алтан гулдмай, доллар явуулъя гэсэн. Одоо бол энэ хүн залилагч хүн болж таараад ямар ч холбоогүй байгаа. Тухайн үед мөнгийг хэний данс руу шилжүүлснээ мэдэхгүй байна цаанаас нь гэх хүн данс явуулсан тухайн данс нь ын данс юм уу? тэрийг мэдэхгүй байна. Энэ барааг явуулсны ашигт нь монгол мөнгөөр 100,000,000 төгрөг болно аваарай гээд тухайн ашгийг хувааж амьдралаа дээшлүүлчих юм байна гэж үзээд, цаанаас нь ингэж байна гэдгийг найз руугаа явуулсан. 34,500,000 төгрөг миний данс руу орсон нь үнэн. Мөнгө аваагүй миний дансанд орсон, мөнгө өгсөн, миний дансанд орсон би цааш нь явуулсан, 6,000,000 төгрөгийг бэлнээр аваад бэлнээр авсан мөнгөө би дансанд хийсэн. Гадаадаас бараа ирэх гэж байна гээд чатаа харуулсан. Харуулсны үндсэн дээр энэ хүн тэнэг биш бол мөнгө олж өгсөн гэж бодож байна. Надад бол ямар ч мөнгө байгаагүй. Америкаас алтан гулдмай болон доллар ирнэ. Цаад хүнээс монголд намайг очтол байлгаж байгаач энэний хариуд 100 ам доллар аваарай гэсэн. Тэр чатыг найздаа хэлсний үндсэн дээр хийсэн. 100 ам доллар явууллаа гэсэн тэрнээс биш гулдмай аваарай гээгүй. Яагаад хамтарч ажилласан гээд байна вэ? гэхээр найздаа ийм бараа ирэх гэж байна гэж хэлсэн. Надад мөнгө байгаагүй найз өөрөө олж өгсөн. Цаанаас гулдмай ирнэ ирсний хариуд 100 долларыг цаад хүн аваарай гэсэн. Үүнийг би Э.*******ад хэлсэн. Хоёулаа байр авъя гээд амаар л ярьсан. Тэрний үндсэн дээр Э.******* 34,500,000 төгрөг гаргасан. Би өөрөө 20,000,000 төгрөг дүүгээсээ зээлж гаргасан. Нийтдээ 55,000,000 төгрөг залилуулсан.

Юу ирэх гэж байгааг мэдэж байгаа болохоор энэ хүн мөнгө гаргасан. Эхний мөнгийг 6,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа дараачийн мөнгөн дээр ээжээс нь хүртэл асууж байсан. Хоорондоо бичгийн хэлбэрээр гэрээ байхгүй, дандаа аман хэлбэрээр... 34,500,000 төгрөгийг төлөхгүй. Анхнаасаа хоёулаа 2 талаас мөнгө гаргасан. Би 20,000,000 төгрөг, Э.******* 34,500,000 төгрөгийг гаргасан бүгдийг нь гадаад данс руу цааш нь гуйвуулсан. Хамгийн сүүлд Э.******* 10,300,000 төгрөгөөр энэ харилцаагаа хаая гэсэн, миний зүгээс 12,000,000 төгрөгөөр энэ асуудлыг хаая гэсэн санал байна. Доллар алтан гулдмай гэж хулхидуулсан. Цахим гэмт хэргээр хулхидуулсан...гэх.

 

Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Э.*******, Э.******* хоёртой дугуйны клубт хамт дугуй унадаг байсан. Найзаасаа эхний удаа авч өгсөн. Мөнгө авах үед бол хоёулаа байсан банкин дээр очоод авсан. Э.*******д мөнгөний хэрэгцээтэй болчихлоо туслаач гээд 7 хоногийн хугацаатай гээд  авсан нийт 14,500,000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхөд хоёулаа байсан. Би мөнгө Э.*******д өглөө гэж ойлгосон. Би бол хүлээгээд байж байна. Шүүхийн шатанд орсон явж байна би тэвчээртэй хүлээж байгаа. Одоо бол миний хувьд цагдаад өгөхөөс өөр аргагүй болоод байна. Мөнгөө Э.*******гээс нэхэмжилнэ. Яагаад гэвэл Э.*******д Э.******* авч өгсөн байгаад байна... Мөнгөө авахдаа эхний удаад хамт байсан... Би бол итгээд надаас найзад маань мөнгөний хэрэгцээтэй  болчлоо гэхээр нь туслая гэсэн сэтгэлээр өгсөн. Утсаар яриад явж байсан. Тэр нь сонсогдсон. Би талбай дээр дугуй унаад явж байтал Э.*******тай тааралдаад Э.******* утсаар яриад яг хэзээ хэрэгтэй юм бэ? гээд ярьж байснаа над руу хандаад танд 7 хоногийн хугацаатай мөнгө зээлэх арга байна уу? гэсэн... Э.*******, Э.*******тэй утсаар яриад явж байсан. Яг ярьж байгаа нь сонсогдсон. Дараа нь асуухад манай найз Э.******* гэж хэлсэн. 7 хоногийн хугацаатай зээлээд буцаагаад төлнө гэсэн. Яаж төлөх талаар яриагүй шүү дээ мэдээж мөнгийг мөнгөөр нь л төлөх байлгүй дээ. Одоо шүүхийн шийдвэрийг харж байгаад шүүхэд хандах эсэхийг шийдвэрлэнэ. Мөнгө өгөх болов уу? өгч чадахгүй бол гомдол гаргана. бүх процессыг  сонсохоор ******* төлөх юм байна лээ. Энэ жилийн өмнөх асуудал учраас бас хэцүү байна. Зарим зүйлийг наана цаана оруулах юм байна. Миний санаа болохоор Э.*******аар дамжуулж Э.*******д өгч байна гэж гол санаагаа гаргаад байна. Цаад утгаараа Э.*******аар дамжуулж Э.*******д зээлсэн гэж ойлгож байгаа. Э.******* хэлэхдээ манай найз *******д мөнгө хэрэг болоод байна гэсан. Анхны мэдүүлэгээ ч тэгж л өгсөн. Намайг утсаар ярьж байхад *******д мөнгө хэрэг боллоо гээд найздаа туслах гэсэн юм гээд ******* та мөнгө зээлээч гэсэн...гэх.

 

Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Э.*******, Э.******* хоёрыг танина бид найзууд. Э.*******тай ажилд орсноосоо хойш танилцсан, Э.*******тэй Э.*******аар дамжуулж өмнө жилийн хавар танилцсан. Тэгээд бид хэд нэлээн дотно болсон. Нэг өдөр бид хэд уулзаж байсан чинь Э.******* хамгийн эхлээд яаралтай 30,000,000 төгрөг гэсэн байх хэрэг болоод байна гээд асуусан. Яг хэдэн төгрөг гэж байсныг нь сайн санахгүй байна. Сүүлд Э.******* орж ирээд асуухад нь би дүүгээсээ асууж өгье гээд байшин бил үү байр авах гэж байсан мөнгийг нь зээлж авч өгсөн. ******* тухайн үед Баасантуяа гэх манай багш бид хоёроос асуусан, хэрвээ мөнгө зээлбэл удахгүй буцаагаад өгнө 7 хоногийн дараа нугалаад өгнө гээд тиймэрхүү зүйл хэлсэн. Яг юунд хэрэглэх гээд байгааг нь сайн ойлгоогүй. Хамгийн анх эхлээд мөнгө асуухдаа Бааска эгч бид хэд сууж байхад байр авах гэж байгаа нэг өрөө байр гэж хэлж байсан. Сүүлд сонсоод байсан чинь хүнээс бизнес хийх гээд хөрөнгө оруулсан гадаадын нэг юманд хөрөнгө оруулчихсан тэрнээсээ ашиг авах гээд байгаа авчихвал нугалаад өгнө гэх тиймэрхүү ойлголт авсан. .*******, Э.******* нар хоорондоо хамтран ажиллах талаар яриагүй. Хүнээс зээлсэн бүх мөнгөн дээр нь хамт байгаагүй, дүүгийнх нь мөнгө, бас нэг хүнээс авсан 6,000,000 төгрөг бас Цогтоо гэх ахаас мөнгө авсан. Тэд нарын нийлбэр нь хэд болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан мөнгө зээлээч ээ, аан за зээлэхээр боллоо гэж ярьсныг мэднэ... Бүх зүйлийг нь тодорхой сайн санахгүй байна. Дүүгээсээ 19,000,000 төгрөг аваад 7 хоногийн дараа буцааж өгье 20,000,000 төгрөг болгож өгье гэсэн. Энэ хоёр хоорондоо тэгж ярьж тохиролцоод Э.******* хэлсэн. Хамгийн анх байр авах гэж байна гээд 30,000,000 төгрөг асуусан шүү дээ. Тухайн үед мөнгө зээлээч гэх үед Э.******* бид хэдээс өөр Баасантуяа гэх манайд ажилладаг багш байсан...гэх.

 

Шүүх Э.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бичгээр болон хуралдаанд өгсөн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Э.*******д 2021 оны 06 сарын 07, 2021 оны 06 сарын 15, 2021 оны 06 сарын 18-ны хооронд, нийт 34,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай бэлнээр болон дансаар шилжүүлэн зээлсэн тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Харин хариуцагч нь дээрх 34,500,000 төгрөгийг Э.*******аас авсан нь үнэн бөгөөд уг мөнгөний дүн дээр маргаагүй, гагцхүү Э.*******аас уг мөнгийг авахдаа бид хоёр АНУ-ын иргэн аас алт болон доллар хүлээн авч ашиг олох зорилгоор л хамтран ажиллахаар тохиролцсон тул дээрх мөнгөний тал хувь болох 12,000,000 төгрөгийг өгөөд л хаая гэж тохирсон хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Өөрөөр хэлбэл: зохигчийн хувьд 34,500,000 төгрөгийг хэн алиндаа өгсөн, авсан тал дээр маргаагүй боловч нэхэмжлэгч нь дээрх мөнгийг хариуцагчийн гуйснаар богино хугацаатай зээлсэн, хариуцагч нь дээрх мөнгийг нэхэмжлэгчээс зээлдэх зориулалтаар бус АНУ-ын иргэн аас алт болон доллар хүлээн авч ашиг олох зорилгоор л хамтран ажиллахаар тохиролцсон хэмээн маргаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар, шүүх хуралдаанд гэрчүүдийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэргийн 1-8, 19-20, 42-44, 72-103 ,110-117, 118-125 дугаар талд авагдсан нэхэмжлэл, банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн бичгийн тайлбар, гэрч О.Хишигжаргал, , Л.Цогтбаатар нарын мэдүүлэг, Э.*******, Э.******* нарын хооронд утсаар харилцан ярилцсан баримт, шүүхээс хариуцагч Э.*******н утсанд, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.*******, Э.*******, нарын харилцан яриаг утсанд /чатанд/ үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар талууд хоорондоо мөнгө зээлдсэн, зээлдэн авсан болох нь нотлогдож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Өөрөөр хэлбэл: зээлдэгч Э.******* нь гадаадын иргэн /АНУ-н иргэн /-тэй хамтран ажиллаж алт, доллар авч ашиг олохын тулд түүний хүсэлтээр Э.*******аас богино / 7 хоног / хугацаатай, нийт 34,500,000 төгрөгийг зээлдэн авсан, нэхэмжлэгч Э.******* нь Э.*******н гуйлтын дагуу дээрх хэмжээний мөнгийг 7 хоногийн хугацаатай бусдаас зээлж авч өгсөн болох нь нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүхэд болон шүүх хуралдаанд гэрч О.Хишигжаргал, , Л.Цогтбаатар нарын /хх-н 42-44 дүгээр тал/ мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлүүд /хх-н 110-125 дугаар тал/ зэргээр нотлогдож байна.

Харин хариуцагч нь бидний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн тул дээрх мөнгөнөөс 12,000,000 төгрөгийг Э.*******ад өгнө хэмээн тайлбарлаж байгаа боловч түүний энэхүү татгалзал нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гэрчүүдийг өгсөн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

Мөн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцааны гол онцлог нь ... 2 буюу түүнээс дээш этгээд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаар талууд хэлэлцэн тохиролцсон байхыг ойлгох бөгөөд дээрх зохигчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан үйл баримт зэргээс үзэхэд; хамтран ажиллах гэрээний онцлог шинжийг агуулаагүй, тогтоогдохгүй байна гэж үзнэ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-д заасан ...зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Хавтаст хэргийн 28-29, 35-37 дугаар талд авагдсан гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон Хаан банкнаас гадаад шилжүүлгийн даалгавар / англи хэл дээр /-нь энэ хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Э.*******гээс 34.500.000 төгрөг гаргуулан Э.*******ад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн .119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН