Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/02833

 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Г.Х-н асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар охин Г.Х-н хичээлийн улирлын амралт бүрийн эхний долоо хоногийн бямба эсхүл ням гаригт амралт чөлөөт цагийг ая тухай өнгөрүүлэх, зуны амралтаар 7-14 хоног хүүхдийн эрүүл мэндэд анхаарч амарч, сувилуулах буюу эрүүл чийрэг өсгөн бойжуулах үүргийг эх Б.Д-р хэрэгжүүлэхээр тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ