Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0581

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д Ө Н******** ЗБН /РД: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж*********

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Н.Н********

Хариуцагч: Ашигт мамал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ж******

Гуравдагч этгээд: Г С********** ХХК, В М******** ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д*********Л.Н*********

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Н*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж********, гуравдагч этгээд В М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д Ө Н ЗБН******** нь Ашигт мамал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан ...Ашигт мамал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн Д Ө Н********* ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ... Ашигт мамал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийн Д Ө Н ЗБН-д давхцаай хэсгийг хүчингүй болгуулах гэж ихэсгэсэн.

2. Д Ө Н********** ЗБН нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ашигт мамал газрын тосны газарт уг шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, Ашигт мамал газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/30 дугаартай албан бичгээр ...уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг авсны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж******** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай "Д Ө Н***********" ЗБН нь өрх гэр, өөрсдийн орлогыг нэмэгдүүлэх, сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нутгийн иргэд сайн дураараа нэгдэн бичил уурхай, нөхөн сэргээлтийн чиглэлээр үүсгэн байгуулж, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр улс бүртгэлд бүртгэгдсэн зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ЗБН/ юм. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28 өдрийн А/09-01 тогтоолоор Булган аймгийн Бүрэгхангай суманд нийт 192.24 га газрыг 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайн зориулааар тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан ба үүнд Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн Нт орших тохойрол-3 нэртэй 30.44 га талбай орсон. Ашигт мамал, газрын тосны газраас Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт хандан ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6121 дугаартай дүгнэлтэд Булган аймгийн Бүрэгхангай сумын Н Их тохойрол-3 нэртэй солбицол бүхий гектар талбайд бичил уурхайгаар ашигт мамал олборлох боломжтой буюу Ашигт мамалын тухай хуулийн 11.1.23-т заасан талбайтай давхцалгүй тухай дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Дээрх тогтоол шийдвэр, дүгнэлтийг үндэслэн Булган аймгийн Засаг З.Батзоригоос 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 01/1159 тоот албан бичгээр Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Э************ хандан Бүрэгхангай сумын Их Тохойрол-3 нэртэй газарт Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт мамал олборлох журамд заасны дагуу Т********* чансуй болон Д Ө Н********* нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж ажиллахыг Бүрэгхангай сумын Засаг даргатай "Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ-г байгуулан өөрт харгалзах 3 гектар талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Манай нөхөрлөл Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ-г жил бүр дүгнүүлж, шинэчлэн байгуулдаг бөгөөд хамгийн сүүлийн байдлаар 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 05 дугаартай "Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ"-г Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадамтай байгуулан ажиллаж байгаа болно. Ашигт мамал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/Ш2020/***** дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4-150/********* тоот мэдэгдлийг үндэслэн "Ш а" ХХК-ийн эзэмшилд байсан Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумдын Нт байрлах Их тохойрол нэртэй ашигт мамал ашиглаын MV-00***** тоот тусгай зөвшөөрлийг хориглосон хилийн заагт ороогүй 31.75 гектар талбайн хэсгээр хүчин төгөлдөр болсон. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4-160/18218 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01766 дугаар захирамжийг биелүүлж Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр тус ашигт мамалын ашиглаын тусгай зөвшөөрлийг "Г*****" ХХК ийн эзэмшилд бүртгэсэн байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/***** дугаар шийдвэрээр Ш********* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг (31.75 га) сэргээж шийдвэрлэсэн байна. Мөн шүүхийн уг шийдвэрт, тусгай зөвшөөрлийг сэргээхдээ гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр тусгай зөвшөөрлийн талбайг сэргээн олгохыг Ашигт мамал, газрын тосны газарт даалгасан байна.

Гэтэл Ашигт мамал, газрын тосны газраас шүүхийн шийдвэрийг биелүүлж, "Ш а*******" ХХК-ийн ашигт мамалын ашиглаын тусгай зөвшөөрлийг сэргээн, "ГС*********" ХХК-д олгохдоо манай нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн талбайтай давхцуулан олгож манай нөхөрлөлийн үйл ажиллагаанд саад учруулж, үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна. Ашигт мамал газрын тосны газраас "Ш а*********" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээн "ГС******" ХХК-д олгох дээрх 370, 371 дүгээр шийдвэрүүдийг гаргахын тулд 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 8/577 тоот албан бичгээр Булган аймгийн Засаг дарга Б.А********* манай нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж буй талбай болох 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6121 тоот дүгнэлттэй талбайд тухайн үед бичил уурхайн зориулааар гэрээ байгуулсан эсэх, гэрээ байгуулсан бол хүчинтэй эсэх талаарх мэдээллүүдийг авсан хэр нь 2021 оны 09 дугаар сарын 06-ны өдөр 8/3864 тоот албан бичгээр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэд хандан манай нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж буй талбай болох 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6121 тоот дүгнэлттэй талбайд бичил уурхай эрхэлж байгаа нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээгээ цуцлах арга хэмжээ авахыг шаардсан байдаг. Улмаар, манай нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж буй талбайтай давхцуулан "Ш а*******" ХХК-ийн лицензийг сэргээсэн байна. Үүний улмаас манай нөхөрлөл 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээний сунгааа өнөөдрийг хүртэл хийлгэж чадахгүй, талбай дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод бөгөөд Ашигт мамал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 370, 371 дүгээр шийдвэрүүд нь манай нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон байна. Мөн хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8/3212 тоот албан бичиг болон хавсра 50 хуудас баримттай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтдээ ийнхүү өөрчлөлт оруулж байна. MV-001866 дугаартай тусгай зөвшөөрлийг ГС******** ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу Ашигт мамал газрын тосны газрын Геологи уул уурхайн хэлтсийн даргын 412 дугаартай шийдвэрээр гэрчилгээ, хавсраыг шинэчилж нөхөн олгосон байна. Хариуцагчийн зүгээс энэ талаар мэдээлэл болон холбогдох баримтыг анхнаасаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хариу тайлбартаа энэ талаар огт дурдаагүй байна. Харин нөхөн олгосон уг тусгай зөвшөөрлийг Ашигт мамал газрын тосны газрын Геологи уул уурхайн хэлтсийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрээр В М******** ХХК-д шилжүүлсэн гэх боловч мөн л холбогдох баримтыг хавсарган ирүүлээгүй байна. Иймд дээр дурдсан маргаан бүхий захиргааны актуудын Д Ө Н********* ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Н******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ашигт мамалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд ашиглаын тусгай зөвшөөрөл авахад ямар шаардлага тавигдах вэ гэдгийг хуульчилсан байдаг. Ашиглаын тусгай зөвшөөрлийн талбай нь тус хуулийн 24.4.2-т зааснаар тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт мамал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй байх ёстой гэж байгаа. Иймд Ш а********* ХХК-ийн лицензийг 31.75 гектар гэж сэргээхдээ энэ шаардлагыг баримталж сэргээх ёстой байсан гэж үзэж байна. Энэ шаардлагыг илт зөрчсөн байгаа учраас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 370, 371 дугаартай шийдвэр, гэрчилгээ болон хавсраыг гээгдүүлсэн гэж нөхөн олгогдуулсан 412 дугаар шийдвэр мөн 2022 оны 102 дугаар шийдвэрүүд нь хууль бус байна. 31.75 гектар талбай дунд нь Д Ө Н********* ЗБН-ийн 3 га газар давхцаай гэж яваад байгаа. Энэ нь Ашигт мамалын тухай хуулийн 24.4.2 дахь хэсгийг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр давхцалыг арилгахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. 2018 онд дүгнэлт гараад, 2019 онд гэрээ байгуулаад, 2021 оны 05 дугаар сард дахиж гэрээ байгуулж жил болгон дүгнээд тухай бүрд нь байгуулж явдаг. 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дуусаж байсан. Маргаан бүхий захиргааны актууд 09 дүгээр сарын 28-ны өдөр гарсан. 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар гэрээг сунгахгүй байхыг Ашигт мамал газрын тосны газраас аймаг руу мэдэгдсэн. Үүний үр дагавар нь орон нутаас гэрээ байгуулахгүй гэж үзсэн. Мөн шилжүүлж авсан компани тус талбай дээр үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн байгаа учраас тэр талбай руу орох ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д Ө Н******" ЗБН-өөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт мамал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн "Д Ө Н*********" ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ашигт мамалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалаын бус, ойн сан бүхий газарт ашигт мамал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Ш а********" ХХК-ийн гаргасан Ашигт мамалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаартай шийдвэрийн Ш а ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийн ашигт мамалын ашиглаын MV-001866 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалаын бүс, ойн сан бүхий газарт ашигт мамал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдсөн талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийж, сэргээж өгөхийг хариуцагчид даалгах" шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалаын бүс, ойн сан бүхий газарт ашигт мамал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар хилийн заагаас чөлөөлөгдсөн 31.75 га талбайн хэмжээгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тэмдэглэл хийхийг Ашигт мамал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж 2020 оны 128/ШШ2020/***** дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Ашигт мамалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/****** дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4-150/11443 тоот мэдэгдэл зэргийг үндэслэн Ашигт мамал газрын тосны газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 370 дугаар шийдвэрээр "Ш а******" ХХК-ийн эзэмшилд байсан Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумдын Нт байрлах Их тохойрол талбайн хориглосон хилийн заагт ороогүй 31.75 гектар талбайн хэсэгт эрхийг сэргээсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4-160/18218 тоот албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-нь өдрийн 101/ШШ2019/***** дугаар захирамжийг биелүүлж Ашигт мамал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр тус ашигт мамалын ашиглаын тусгай зөвшөөрлийг ГС ХХК-ийн эзэмшилд бүртгэсэн байна. Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс Ашигт мамалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ хуулийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж заасны дагуу зураг зүйн бүртгэл хөтлөх чиг үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлж холбогдох шийдвэрийг гаргасан. Дээрх шийдвэрийн дагуу "ГС****** ХХК-ийн хасагдсан талбай буцаан олгогдсоноос үүдэн бичил уурхайн дүгнэлт гаргасан талбайтай давхцал үүссэн тухайн талбай байрших Булган аймгийн Засаг даргад тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 8/577 тоот албан бичгээр гэрээ байгуулсан эсэх давхцал үүсэж байгаа талаар мэдэгдсэн. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 8/**** тоот албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбогдуулан ашигт мамалын ашиглаын MV-00*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээр бичил уурхай эрхэлж байсан нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээгээ цуцлах арга хэмжээ авахыг мэдэгдсэн. "Д Ө Н******" ЗБН-өөс Кадастрын хэлтэс болон Ашигт мамал, газрын тосны газарт ирүүлж байсан хүсэлтүүдэд хууль зүйн үндэслэл бүхий хариуг хүргүүлж байсан.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ашигт мамалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14. 11.1.15 заа, "ГС********" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 10 дугаар сарын 01 өдрийн 10-01/001 тоот шийдвэр, Нотариатч С.Г*********н №0599 тоот итгэмжлэлийг тус тус үндэслэн Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрээр "ГС********" ХХК-д олгосон Булган аймгийн Бүрэгхангай сумын Нт байрлах Туулын их тохойрол нэртэй 31.75 гектар талбай бүхий ашигт мамалын ашиглаын MV-001866 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсраыг гээгдүүлсэн талаар "Өдрийн сонин" сонины 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №188 дугаарт нийтлүүлсэн зар, тус компанийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10-01/001 тоот шийдвэрийг үндэслэн MV-0***********тоот ашиглаын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсраыг хүчингүйд тооцож, шинээр MV-0******* тоот гэрчилгээ хавсрауудыг нөхөн олгосон байна Тусгай зөвшөөрөл эзэмшигч "ГС**********" ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-0******* дугаартай өргөдлийг хянан үзээд Ашигт мамалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Булган аймгийн Бүрэгхангай сумын Нт байрлах Туулын их тохойрол нэртэй 31.75 гектар талбай бүхий MV-0****** ашигт мамалын ашиглаын тусгай зөвшөөрлийг тус компаниас "В М*********" ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна. Иймд Ашигт мамал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №370 дугаар шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №371 дүгээр шийдвэрийн Д Ө Н******** ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н********** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх ГС*********** ХХК нь 2009 онд ашигт мамалын ашиглаын 1866А дугаартай тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч байсан байна. Улмаар 2011 онд Ш а********** ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний нэг нөхцөл нь ГС ХХК өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлөө Ш а **********ХХК-д шилжүүлэн өгөх явдал байсан тул тусгай зөвшөөрлийг тухайн үедээ Ш а********** ХХК-д шилжүүлж өгсөн байна. Гэтэл тус компани Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хэрэгжүүлээгүй тул ГС ХХК 2011 онд тусгай зөвшөөрлөө буцаан шилжүүлж авахаар шаардсаныг Ш а******** ХХК зөвшөөрсөн ба тусгай зөвшөөрлийг буцаан ГС******** ХХК-руу шилжүүлэхэд шаардагдах гэрээ хэлэлцээрүүдийг хийж холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн Ашигт мамалын газарт хандсан боловч тухайн үед дахин нэмэлт бичиг баримт шаардан 1866А тусгай зөвшөөрлийг ГС ХХК-д шилжүүлэн бүртгэж өгөөгүй байна. Ашигт мамалын газрын шаардсан нэмэлт бичиг баримтуудыг бүрдүүлэхээр ажиллаж байх хугацаанд буюу 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ашигт мамалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 295 тоот шийдвэрээр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалаын бүс, ойн сан ашигт мамал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг үндэслэн 1866 тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан юм. Ашигт мамалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 295 тоот шийдвэрийг "ГС******** ХХК эс зөвшөөрч тухайн үед Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч 1866А тусгай зөвшөөрөл нь цуцлагдах үедээ "Ш а********* ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан байх тул уг асуудлаар "ГС*********" ХХК нь гомдол гаргах эрхгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн байдаг. Энэ анхан шатны шийдвэрийг болон хянаын шатны шүүхүүд хэвээр үлдээсэн юм. Улмаар "ГС*********" ХХК, "Ш *****************" ХХК-иас ашиглаын тусгай зөвшөөрлийг "ГС" ХХК-руу шилжүүлэх 2011 оны гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба "Ш а********" ХХК нь "ГС************" ХХК-ийг 1866А тусгай зөвшөөрлөө сэргээлгэх шүүхийн шийдвэр гаргуулбал дээрх гэрээний үүргийг биелүүлэхэд  татгалзах зүйлгүй гэсэн байр суурь илэрхийлж улмаар "ГлиимС" ХХК-ийн төлөөлөгчид итгэмжлэл олгосон юм. "Ш а***********" ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу "ГС*********" ХХК-ийн хуульч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Ашигт мамалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан тусгай зөвшөөрлөө сэргээх асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0551 дугаартай шийдвэр гаргасан байна. Ашигт мамалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, "ГС********" ХХК-д цуцлагдсан байсан 1866A тусгай зөвшөөрлийг сэргээн эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм. Тусгай зөвшөөрөл нь сэргээгдэхдээ хуучин дугаар нь өөрчлөгдөж МV-021972 болсон байдаг. Ийнхүү тусгай зөвшөөрөл сэргээгдсэний дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "Д Ө Н" ЗБН нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0551 дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь эцсийн шийдвэр болсон юм.

Дээр дурдсан үйл баримтын хүрээнд дүгнэхэд, "Д Ө Н*******" ЗБН-ийн шүүхэд хандан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 370, 28-ны өдрийн 371 дугаартай шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл нь Ашигт мамал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын зүгээс шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлж, "ГС******" ХХК-д тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон захиргааны актыг хүчингүй болгуулах агуулгатай байх ба уг асуудлаар хэн нэгэн этгээд шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Гэтэл "Д Ө Н" ЗБН нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байх тул уг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүгдийг нь шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ" гэж заасан байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны "Шүүхийн шийдвэрийн тухай" 21 дүгээр тогтоолд: "Шүүхийн шийдвэр нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллагаас гаргадаг, эрх зүйн харилцааг тодорхойлох, түүнийг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх хэлбэрээр тухайн хэрэг маргаанд хамаараай этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг акт юм. Дурдсан хууль тогтоомж, эрх зүйн актаас харахад нэгэнтээ хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд хэн ч гэсэн заавал биелүүлэх үүрэгтэй байна. Тиймээс Ашигт мамалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 370, 28-ны өдрийн 371 дугаартай шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, өөрчлөх ямар нэгэн үндэслэл байхгүй байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй л бол Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх өмнө нь гараад хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн эсрэг агуулга бүхий шийдвэр гаргах боломжгүй юм. Харин хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлснээс үүсэх үр дагаврын талаар нэхэмжлэгч эрх бүхий байгууллагад хандах эрхтэй бөгөөд тэр байгууллага нь өөрт нь зөвшөөрөл олгосон орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байж болох юм гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн зүгээс Ашигт мамал, газрын тосны газраас шүүхийн шийдвэрийг биелүүлж, "Ш а*******" ХХК-ийн ашигт мамалын ашиглаын тусгай зөвшөөрлийг сэргээн, "ГС**********" ХХК-д олгохдоо манай нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн талбайтай давхцуулан олгосон нь үндэслэлгүй тул давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан шийдвэр бөгөөд Булган аймгийн Засаг даргад давхцал үүсч байгаа тул МV-0******* тусгай зөвшөөрлийн талбай дээр бичил уурхай эрхэлж байгаа нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээгээ цуцлах арга хэмжээ авахыг мэдэгдсэн гэж, гуравдагч этгээд В М****** ХХК нь ...шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлж, "ГС*********" ХХК-д тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон захиргааны актыг хүчингүй болгуулах агуулгатай асуудлаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тус тус маргаж байна.

2. Анх Булган, Төв аймгийн Бүрэгхангай, Заамар сумдын Нт байрлах Туулын их тохойрол нэртэй 68.77га талбай бүхий ашигт мамалын ашиглаын МҮ-001866 дугаартай тусгай зөвшөөрлийг 1999 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ш А*********** ХХК-д олгожээ.

3. Ашигт мамалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрээр, Ашигт мамалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалаын бүс, ойн сан бүхий газарт ашигт мамалын хайгуулын болон ашиглаын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам-ын 5.2-т заасан болон Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1457 дугаар албан бичгийн дагуу аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор Ш а********* ХХК-ийн МҮ-0******** ашиглаын тусгай зөвшөөрөл бүхэлдээ багтсан байна.

4. Ш а******** ХХК-ийн зүгээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр ...нэхэмжлэгч Ш а*********** ХХК-иас гаргасан, "Ашигт мамалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн "Ш а********" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг шийдвэрийг нэхэмжлэгчийн ашиглаын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хориглосон хилийн заагт ороогүй 31,75 га талбайн хэсгээр нь илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох MV-1866A ашиглаын тусгай зөвшөөрлийн талбайн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалаын бүс, ойн сан бүхий газарт ашигт мамал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдсөн талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийж, сэргээж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хариуцагчид даалгах" шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Дээрх шүүхийн шийдвэрээр Ш а********** ХХК-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн ашиглаын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хориглосон хилийн заагт ороогүй 31,75 га талбайн хэсгээр нь ...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалаын бүс, ойн сан бүхий газарт ашигт мамал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу гарсан Засгийн газрын 2011 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт нэхэмжлэгч компанийн ашиглаын тусгай зөвшөөрөл бүхий нийт 68 га талбайн зарим хэсэг буюу 52,85 га талбай нь хамрагдсан байхад уг хязгаарласан талбайд хамаараагүй талбайг оруулан тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоожээ.

6. Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/****** дугаар шийдвэрээр ГС******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Ш а********" ХХК-д холбогдох 1866А тусгай зөвшөөрлийг Ашигт мамалын газарт хандаж сэргээлгэж, сэргээгдсэн 1866 дугаар тусгай зөвшөөрлийг ГС ХХК-д шилжүүлэхийг "Ш а ХХК-д даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн эхний шаардлага болох 1866А************* тусгай зөвшөөрлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч /Г.Д********/-д итгэмжлэл олгож сэргээлгэхтэй холбоотой ажлыг даалгах болон эрхийг олгох, уг 1866 тусгай зөвшөөрөл сэргээгдсэн нөхцөлд ГС**** ХХК-д шилжүүлэн бүртгүүлэх, өөрөөр хэлбэл 2011 онд байгуулсан 1866А** тусгай зөвшөөрлийг ГС*** ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлэх үүрэг үүгээр хангагдахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн үйл баримттай талууд маргаагүй.

7. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, Ашигт мамал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 370 дугаар шийдвэрээр Ш а*********ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг ГС****** ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрээр MV-*** тоот ашигт мамалын ашиглаын тусгай зөвшөөрлийг тус компаниас В М ХХК-д шилжүүлжээ.

8. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/09-01 тоот тогтоолоор тус аймгийн Бүрэгхангай суманд Бичил уурхайн зориулааар тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээг тогтоожээ.

9. Үүнд Их тохойрол-2 /5,28 га/, Их тохойрол-3 /30,44 га/ газрыг тус тус баталсан байх бөгөөд Ашигт мамал, газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6121 тоот албан бичгээр ...Их тохойрол-3 нэртэй 4,88 гектар талбайд Ашигт мамалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасан талбайтай давхцалгүй тухай дүгнэлтийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлсний дагуу Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1159 тоот албан бичгээр ...Их тохойрол-3 нэртэй газарт Тэмүүлэл чансүй ЗБН******, Д Ө Н***** *ЗБН нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж ажиллах-ыг тус аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад мэдэгдсэн байна.

10. Улмаар Д Ө Н************ЗБН нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаартай Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ-г Булган аймгийн, Бүрэгхангай сумын Засаг даргатай байгуулан тус сумын Дэрст багийн Н Их тохойрол-3 нэртэй газрын 5 гектар талбайн өөрт харгалзах 3 гектар талбайд а олборлох үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг авсан байх бөгөөд, уг гэрээг шинэчлэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үйлчлэх хугацаатайгаар байгуулсан байна.

11. Дээр дурдсан тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр Ашигт мамалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн Ш а*********** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээр хариуцагч болон гуравдагч этгээдээс үл хамаарах шагаанаар ашигт мамалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давхцал үүссэн гэж үзэхээр байх бөгөөд энэ нь Ашигт мамал, газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6121 тоот албан бичгээр ...Их тохойрол-3 нэртэй 4,88 гектар талбайд Ашигт мамалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасан талбайтай давхцалгүй тухай дүгнэлтээр тогтоогдож байна.

12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж зааснаар Ашигт мамалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн Ш а******** ХХК-д холбогдох хэсгийн 31,75 га-д хамаарах хэсэг нь гарсан цагаасаа буюу 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн эрх зүйн хувьд хүчин төгөлдөрт тооцогдохгүй бөгөөд уг актаас хойш гарсан тушаал, шийдвэрүүд нь мөн хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй юм.

13. Мөн Ашигт мамалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т "бичил уурхай эрхлэх" гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглаын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт мамал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг, Монгол Улсын Засгийн газрын 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсрааар батлагдсан Бичил уурхайгаар ашигт мамал олборлох журам-ын нэгдүгээр зүйлийн 1.3-т ...Энэхүү журмын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглаын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт мамалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон Нт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оршино гэж тус тус заажээ.

14. Ашигт мамал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын тохойрол нэртэй 31.75 гектар МV-0***** тусгай зөвшөөрөл бүхий ГС********* ХХК-иас В М******** ХХК-д шилжүүлсэн талбайг тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр ...Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор өмнө тогтоосон хилийн зааг өөрчлөгдсөнөөр Ш ***** ХХК-ийн өмнө нь хориглогдсон байсан 52,85 га талбай нь өөрчлөгдөн усан сан бүхий энгийн хамгаалаын бүстэй 37,01 га талбайгаар хэсэгчлэн давхцаж, үлдэх 31,75 га талбай нь давхцалгүй болсон нь Ашигт мамал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О********** 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбар, хавсра кадастрын зураг, солбицлын хэмжээс болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэжээ.

15. Уг шүүхийн шийдвэр болон маргаан бүхий актаас үзвэл үзвэл дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайг үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглаын болон технологийн хаягдлаар бий болсон талбай гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуульд заасан бичил уурхай эрхлэх талбайд хамаарахгүй байна.

16. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлийн 6.1.3-т энэ журмын 7.1.2-т заасан шиидвэрииг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт мамал олборлох гэрээг тухайн талбайн ашигт мамалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулах гэж зааснаар Д Ө Н******* ЗБН нь Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ-г Булган аймгийн, Бүрэгхангай сумын Засаг даргатай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, уг гэрээний хугацаа тухайн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

17. Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 551, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1766 дугаар шийдвэрүүдийг биелүүлэн гарсан Ашигт мамал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

18. Иймд Ашигт мамал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэн, өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий шийдвэрүүдийг гаргасан байх бөгөөд уг шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д Ө Н******* ЗБН-өөс гаргасан нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Ашигт мамалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т заасныг баримтлан Д Ө Н******** ЗБН-өөс Ашигт мамал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ...Ашигт мамал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрүүдийн Д Ө Н********* ЗБН-д давхцаай хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА