Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2022/00369

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2022/00369

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 2-р байрны 07 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 дүгээр баг, 2-р байрны 07 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ФМ65013161/

Хариуцагч; Хас банкны Сэлэнгэ салбар

Хариуцагч; Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч ******* нарт холбогдох

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Хас банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Нямаа нар зөрчсөн болохыг тогтоож, орон сууцаа өмчлөх эрхийн минь сэргээх, орон сууц өмчлөх эрхийн ордер шилжүүлж өгөхийг даалгах, Барьцаалаагүй хөрөнгийг барьцаалсан гэж худал мэдээлж шийдвэр, магадлал гаргуулсан болохыг тогтоож, 5 жилийн алданги 10 сая төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, Ц.*******, хариуцагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа, түүний өмгөөлөгч Тэмүүжин / цахимаар /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* би *******гийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг банкны барьцаанд байршуулж ашиглуулсан юм. Үүний улмаас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 тоот Сэлэнгэ аймаг дахь сум дундын ргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй бөгөөд зээлдэгч *******гаас 32,155,118,74 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохдоо *******гийн үл хөдлөх хөрөнгийг газрын хамт, миний өмчлөлийн 2 өрөө байрыг албадан дуудлага худалдаанд оруулж шийдвэрлэснийг Хас банкинд ч биш *******д ч биш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад хөндлөнгийн үнэлгээний байгууллага 100 саяар үнэлсэн үнэлгээг бүгд зөвшөөрсний үндсэн дээр *******гийн үл хөдлөх хөрөнгийг худалдахаар тохиролцсон тул 2018 оны 05 дугаар сарын 30-нд миний байрыг худалдах шаардлагагүй болсон гэж тохиролцоод барьцаанаас чөлөөлж ордерыг маань надад өгснөөр би шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаанд хамааралгүй болж хасагдсан юм. Иймд би иргэн Р.той сайн дурын үндсэн дээр 20 сая төгрөгөө төлж дууссаны дараа байраа хүлээлгэж өгөх болзолтойгоор өмчөө худалдах гэрээ хийсэн боловч нь 20 сая төгрөг Хас банк авчхаад өгөх боломжгүй болсон тул байрыг чинь авч чадахгүй боллоо гэж худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсан мөртлөө өнөөдрийг хүртэл Хас банк ордерыг чинь шилжүүлж авчхаад өгөхгүй байна гээд ордерыг минь буцааж өгөхгүй хохироосоор байгаа юм. Энэ асуудлаа шийдвэрлүүлэх гэж Хас банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаад гомдол гаргасан ч Иргэний шүүхэд ханд гэж буцаасаар байна. ******* нь болохоор би өмчөө худалдахыг зөвшөөрч чиний ордерыг барьцаанаас чөлөөлж өгөх үүргийнхээ хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 30-нд чөлөөлж өгчихсөн тул бидний хооронд чиний байрны талаар ямар ч маргаан байхгүй. Цагдаа шүүхээр шийдвэрлүүл гэж тайлбарладаг.

1 бид хоёрын дунд хийгдсэн гэрээнд нь 20 сая төгрөгөө төлж дуусаад байраа шилжүүлж авч өмчлөх эрх үүсэх болзолтой гэрээ байсан бөгөөд ч, би ч гэрээнээсээ татгалзсан тул дээрх худалдах худалдан авах гэрээ хүчингүй болж би ордероо буцааж авах эрх нээгдсэн.

2 Хас банк иргэн *******тай хамааралтай асуудлаа шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гаргуулж авах ёстой болохоос иргэн оос гаргуулж авсан нь өөрөө Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлүүд мөн.

Иймд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Хас банк ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Нямаа ч зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.

Дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас *******ын өмчөө өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж байгаа болохыг тогтоож, ордерыг минь өмчлөлд минь шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү...гэжээ.

 

Мөн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хх-н 221 дүгээр тал/ ...Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, тодорхой болгох хүсэлтдээ: ...ШШГ газрыг хариуцагчаас чөлөөлж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаалаагүй хөрөнгийг барьцаалсан гэж худал мэдээлж шийдвэр, магадлал гаргуулсныг тогтоож, орон сууцаа өмчлөх эрхийн минь сэргээж өгөхийг даалгаж, 5 жилийн алданги 10 сая төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хас банк буруутай. Энэ бол барьцаалаагүй байр шүү дээ. 2013 онд иргэн Ц.*******д өөрийн байрыг барьцаалуулж зээл авч өгсөн. Би өөрөө зээл аваагүй. 2016 онд зээлийн гэрээ дууссан. Би байраа худалдах, худалдан авах нь миний эрхийн асуудал. Ерөнхийлөгч, ерөнхий сайд ч энэ эрхэнд минь халдахгүй. Би иргэн н.той гэрээ хийж, Хас банкнаас зээл авч худалдаж авна гэсэн ч байр ч үгүй, ордер ч үгүй байна. Би яагаад 10,000,000 төгрөгийн алданги нэхсэн гэвэл 5 жилийн хугацаанд хуулийн байгууллагыг сахиж явлаа. Банк болохоор мөнгө хураадаг луйвар хийдэг. Хас банк будилаан хутгаагүй байсан бол би байртайгаа байх байсан... 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна... Ү-1301000441 улсын бүртгэлийн дугаартай. Орон сууц байгаа юм. Тухайн үед иргэн н.той худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Одоо би байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Тэр хүний байр авч байгаа нь хувь хүний асуудал. Би ордероо авмаар байна. Мөн энэ хугацаанд байртайгаа байсан бол байраа барьцаалж зээл аваад мөнгөө өсгөх боломжтой байсан. Тиймээс 10,000,000 төгрөгөө алданги болгож нэхэмжилнэ. Өөр тайлбар байхгүй. Угаасаа 2016 онд миний байрны ордер чөлөөлөгдсөн. Худалдах, худалдан авах нь миний эрхийн асуудал шүү дээ. Давхар давхар намайг байргүй болгож болохгүй. Банк гэхээр давуу байдалтай байж болохгүй. Хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Би тэгш эрхийг л хүсэж байна. Хүнд байраа зарсан биш одоо хэн хэнд нь мөнгө байхгүй байр байхгүй. Би байраа зарсан мөнгөөрөө бизнес хийсэн бол өнөөдөр хоолтойгоо явна шүү дээ. Иргэн ямар буруутай юм бэ? Яагаад миний эрхэнд халдаж байна вэ? Хууль гэж байх хэрэг байна уу? Байртай нь миний буруу юм уу? Болороогийн өр надад хамаагүй. Сая Болороо өөрөө ч хэллээ шүү дээ. Болороотой ярьж Болороогийн байрыг л зар л даа. Би үнэхээр хохирсон тул 10,000,000 төгрөгөө гаргуулж, байрны ордероо авмаар байна. Надад маргааш гэж байхгүй. Би байрны ордероо л авмаар байна...Хас банк өнөөдрийг хүртэл мөнгөө хүүлээд байна. н. миний байрыг авахдаа Хас банканд барьцаалсан ч Хас банк мөнгийг нь өгөөгүй. ч хохирсон би ч хохирсон. Хэрвээ тухайн үед өөр хүнд зарсан бол өнөөдрийг хүртэл 10,000,000 төгрөг хангалттай олно...гэх.

 

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энэ хэрэгт С.******* гэдэг хүн огт хамааралгүй. Залилан хийхдээ ядаж хамааралгүй хүмүүсийг хасах хэрэгтэй. Шүүх байгууллагыг бизнесийн газар болгож ашигласанд С.******* ямар хамааралтай юм бэ? Би энэ хүний ордерыг барьцаалсан учир би хариуцагчаар орж байна. Гэтэл тэр шүүхийн шийдвэр дуусчихсан. Хавтаст хэргийн 196 хуудсанд М.Туяа болон надтай байгуулсан гэрээ бий. Үүн дээр С.*******ын гарын үсэг байхгүй. Энэ хүн юу ч мэдэхгүй. Энэ бол цагдаагийн байгууллага болон авлигын газраар шийдвэрлэгдэх хэрэг юм. Хас банк будилаантай зүйл бичээд байгаа юм. Би нэхэмжлэлийг дэмжих болно. Би М.Туяатай учраа ойлголцохгүй 6 жил тайлбарлалаа. Хуульчид нь давхар тайлбарлая. Энд бол Иргэний хууль үйлчлэх ёстой. Шүүх ч тэр Иргэний хуулийг барьж шийдвэрлэх ёстой. Гэтэл Хас банкны дарга захирамжлаад байгаад ядарсан гудамжны иргэн би үнэхээр гомдож байна. Ингэж Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхийг хангахгүй байж болохгүй. Би бол хариуцагч. Яах аргагүй энэ хүний өмчийг барьцаанд тавьж зээл авсан. Би үүргээ биелүүлж 2016 онд буцаагаад аваад өгсөн. Би бол яах аргагүй хариуцагч. С.******* гэдэг хүн нэхэмжлэлийн шаардлагадаа ч тодорхой бичсэн. Хавтаст хэргийн 122 хуудсан дээрх гэрээнд С.******* гэдэг хүний гарын үсэг байхгүй. Тийм байхад шүүхийн байгууллагад барьцаалуулагч гэж мэдээлж байгаа нь хууль бус юм. С.******* үүнийг ойлгохгүй байгаа нь аргагүй. Учир нь зээл аваагүй надаар барьцаалуулсан. Энэ зээлийг нь би төлөх ёстой учир надтай хариуцлага тооцох ёстой. Гэтэл яагаад С.*******ыг авч ирээд байна вэ. Энэ хүн хэнд худалдах нь өөрийнх нь эрхийн асуудал байхгүй юу... Хас банк энэ хүний эрхийг хязгаарлах ёсгүй. Хэрэгт хавсаргасан миний өмч болох кафег барьцаалсан. Би одоо 187,000,000 төгрөг төлчихөөд одоо хүү, хүүгийн хүү нэмэгдээд маш их мөнгө болсон. Одоо энэ хэрэг цагдаа, авилгаар шалгагдана. Сая луйвар хийснээ өөрөө хэллээ би ч луйвар хийсэн байж магадгүй. Тиймээс энэ хүнийг хасаад өгөөч. Бид 2 л луйвраа ярилцъя. Өөр хаа хамаагүй хүнийг оролцуулахгүйгээр үнэнээ хэлж үнэнээр дүгнүүлье. 6 жил будилуулах гэж оролдлоо. Одоо байхгүйгээр нь далимдуулаад өөрийнхөө ээлжит залиланг дурдаад байдаг. н.ын шүүхийн шийдвэрт гаргаж өгсөн баримт нь 83 хуудсанд байгаа. Үүнийг шүүгч анхаарч үзнэ үү. Тиймээс энэ хэргийг үнэнээр нь шийдвэрлэж өгнө үү. М.Туяа худлаа яриад байдаг учир би шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг хариуцагчаар татсан юм. Хас банк заль хэрэглээд байгаа юм. Надтай зууралдаж, намайг шоронд хий Туяа эгч нь буруутай. Би гуйж байна. Миний объектыг та нар 100,000,000 төгрөгөөр үнэлсэн болохоор миний объектыг л зар. Та нар миний Монгол телевизээр зарлуулсан шүү дээ. Хөндлөнгийн хүний эрхийг зөрчиж заваарч яах юм. 6 жилийн хугацаанд хаа хамаагүй хүмүүсийг оролцуулж зөндөө олон хүний эрхийг зөрчлөө...Би зээлээ төлөөгүй нь үнэн. Одоо тэр балгас болсон байраа зарж шийдвэрлүүлье. Би бол хариуцагч нь юм шүү үнэнээ хэлье. Яаж ч ядарсан би хүн хулхидаж залилахдаа тулаагүй. Би банкны хуулийг ойлгохгүй байна. Иргэний хуулиа л ярина. Шүүхийн 305 дугаар шийдвэртэй хэн ч маргахгүй. Хүчин төгөлдөр байгаа шийдвэр юм. Энэ шүүхийн шийдвэрт албадан дуудлага худалгаагаар худалдаалахыг үүрэг болго гэж миний ч эрхийг чиний ч эрхийг хязгаарлачихсан байгаа. Тухайн үед хэний өмчийг худалдахыг харилцан ярилцсан шүү дээ. Тэгээд алийг нь өгөх талаар ярихад чи үгүй гэж хэлээд чи бид хоёрын хооронд маргаан үүссэн. Шүүхийн шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид худалдан борлуулах эрх үүсэж байхад чи худалдсан нь буруу юм.... чи өөрөө будилаан хутгасан. Чи бид хоёр худалдах ёсгүй. Би бүр ав гэж хэлсэн шүү дээ. Чи тэгж худлаа ярихгүй. Би хүсэлт гаргая гэсэн. Учир нь албадан дуудлага худалдааг хүсэлт гаргасны дараа шийдэх байсан ч тэгээгүй. Та Иргэний хуулиа баримтлаагүй процессын алдаа гаргасан. Тэр ч утгаараа би цагдаа, авлигын байгууллагад хандсан. Шүүхийн 305 дугаар шийдвэр нэхэмжлэлийн шаардлагатай хамаагүй тул би яримааргүй байна. Хуульчаа энэ харилцаанд оролцсон та надтай ярь. Би зээлдэгч. С.******* бол зээл аваагүй, байраа ч барьцаалаагүй юу ч ойлгохгүй өмчөө алдсан юм. Энэ хүн юу ч ойлгохгүй. Яриа байгаа бол надтай л ярь. Тогоон дотроо шийдье. Танай банкнаас гуйя. Хамааралгүй хүмүүсийг битгий хамаатуул...гэх.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: /хх-н 55-56 дугаар тал/:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр 25-ны өдрийн 305 тоот шийдвэрээр С.******* /РД ФВ65112070/, Ц.******* /РД:ФМ65013161/ нараас 32.155.118.74 төгрөгийг Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1100012428 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 1100012428-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ" 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1100012428 1100007135 дугаартай Барьцаат зээлийн гэрээ"-ний нэмэлт өөрчлөлтөд заагдсан Ц *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай Ү-1301000632 дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга 0306131 дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй талбай бүхий газрын эрхийн хамт С.*******ын өмчлөлийн 000189134 дугаартай Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг64- н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 орон сууцны зориулалттай байр зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 318 726 төгрөгийг тус тус гаргуулан Хас банк-ний Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18180036 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор ажиллагаа үүссэн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулах талаар, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 16 өдөр талуудад гардуулсан. Иймд дээрх хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж хураан авч талуудаас үнийн санал авахад талуудын үнийн санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаартай зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 04/02 дугаартай тогтоолоор шинжээч томилон үнэлүүлсэн, талуудад үнийн санал мэдэгдэх шатанд явж байхад төлбөр авагч Хас банк нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10/536 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хаах тухай хүсэлт ирүүлсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосны дагуу эрхийн түдгэлзүүлсэн хөрөнгүүдийн эрхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29. 49 дүгээр зүйл заалтыг тус тус үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дээрх хөрөнгийн эрхийг сэргээсэн.

2. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1020 оны 02 дугаар 27-ны өдрийн 621 тоот шийдвэрээр Р. /РД:ФМ64052837/, /РД МЕ70030800/ нараас 18,979,605 төгрөгийг, Хас банкны Сэлэнгэ салбарт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү- ' 201000441 дугаартай Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй Найрамдал 2 дугаар гудамж 215 дугаар байр, 21507 тоот, 25м2 2 орон сууцны зориулалттай байрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудас 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20180200 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор = ажиллагаа үүссэн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2020 оны 02 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулах талаар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2020 оны 03 дугаар сарын 16 өдөр 99301284 дугаарт холбогдож -талуудад мэдэгдсэн Иймд дээрх хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн санал авах шатанд байхад төлбөр төлөгч Р нь Дээрх хөрөнгийг төлбөртөө тооцож төлбөр авагч Хас банкинд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж хүсэлт гаргасан ба төлбөр авагч Хас банк нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/382 тоот албан бичгээр 2 тал харилцан тохиролцсон тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Дээрх хөрөнгүүд нь албадан дуудлага худалдаанд оруулаагүй хууль бусаар худалдан борлуулах ажиллагаа хийгдээгүй талуудын хүсэлтийг үндэслэн дуусгавар болсон

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчөөгүй явуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулаагүй, хуулийн дагуу ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч С *******ын Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй болно. Тус асуудлаар 2020 онд Цагдаагийн газар болон Авилгатай тэмцэх газарт Ц.*******, С.******* нар нь гомдол гаргаж явсан ба Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 тоот шийдвэрт Нямаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй" гэж шийдвэрлэгдсэн ба хариу тайлбарыг тухай бүрт нь гаргаж өгсөн болно гэх.

 

Хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа шүүхэд гаргасан тайлбартаа /хх-н 108 дугаар тал/: ...С.*******ын Хас Банк ХХК, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч *******, Ц.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага хэсэгт ... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Хас банк ч, Ш.Ш.Г Газрын шийдвэр гүйцэтгэгч Нямаа ч зөрчсөн болохыг тогтоож өгнө үү" гэх боловч хариуцагч нар нь аль шүүхийн, ямар шийдвэрийн, ямар хэсгийг зөрчсөн нь тодорхойгүй буюу баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд холбогдуулан гаргасан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг түүний дээд шатны албан тушаалтанд гаргана гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн эсэх нь мөн баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь "... Дээрхи хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас *******ын өмчөө өмчлөх, ашиглах. захиран зарцуулах эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж байгаа болохыг тогтоож ордерийг минь өмчлөлд минь шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү/ гэх шаардлагыг чухам аль хариуцагчид холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй байх тул хариуцагч Хас Банк ХХК тайлбар гаргах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 65 1 дэх хэсгийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд, С.*******ын ХасБанк ХХК, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч *******, Ц.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дугаар зүйлийн 65.1 дахь хэсгийн 65.1.3, 65.1.11-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Мөн тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.*******, С.******* нар 2 удаа зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Өнөөдрийн гаргаж байгаа тодорхойгүй гэх үндсэн шалтгаан болох 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 тоот шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг ярьж байна гэж ойлголоо. Анх Ц.******* эгч зээл авахдаа хоёулаа гэрээ байгуулж С.******* ах хамтран зээлдэгчээр орсон байдаг. Тэгээд зээлийн гэрээний явцад хугацаа хэтрэлттэй байхаар нь банкны зүгээс 2016 онд 2 гэрээг нь нэгтгэж, төлөгдөхгүй явсаар эцэстээ банкны зүгээс нэхэмжлэл гаргаж, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 тоот шийдвэр гарсан юм. Энд 2 процесс явагдаж байгаа. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар ярьж байх шиг байна. Банкны зүгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээ, хавсралт, ипотекийн гэрээ зэргийг бүгдийг нь гаргаж өгсөн. Уг баримтуудад Ц.******* эгч, С.******* ах хоёулаа гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байдаг. Одоо яригдаж байгаа хөрөнгө бол Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр багт байрлах 25 мкв Ү-130100441 гэрчилгээ бүхий С.******* ахын өмчлөлийнх юм. Өөр нэг барьцааны хөрөнгө байсан нь Ц.******* эгчийнх байсан. Баталгаат ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй ч банк өөрийн эрхийн хүрээнд зээлийн гэрээг нэгтгэж, зээлийн гэрээний нэмэлтэд гарын үсэг зуруулсан байдаг. 2017 оны 10 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлсэн. Энэ ажиллагааны явцад 305 дугаар шийдвэрээр тухайн 2 хөрөнгийг худалдан борлуулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хөрөнгө битүүмжлэх үед н.Байгалмаа, н. гэх хүмүүс энэ хөрөнгүүдийг зарагдах гэж байгаа учир худалдан авъя гэж Ц.******* эгч, С.******* ах нартай хамт ирсэн байдаг. н. нь тухайн үедээ хүсэлт гаргасан байгаа. Орон сууцыг худалдаж аваад урьдчилгаанд нь 20,000,000 төгрөг банкны дансанд байршуулсан учир орон сууцны гэрчилгээг Ц.******* эгчид хүлээлгэж өгсөн. Өөрсдөө гарын үсэг зураад хүлээж авсан байгаа. Тэгээд байрны гэрчилгээ нь С.******* ахтай байгуулсан гэрээнд үндэслэж н. гэдэг хүний нэр дээр шилжсэн. н. нь үлдэгдэл мөнгөө банкнаас зээл авч төлсөн. Тэгээд Ц.******* эгчийн зээл төлөгдөж дуусаад үйлчилгээний объектын үл хөдлөх хөрөнгийн объектын гэрчилгээг өгч байсан. Гэвч үүнээс хойш н. гэдэг хүн кафег түрээсэлж ажиллуулдаг байсан бөгөөд зээлээ төлөхөө больсон. Тухайн үед н. зээл авч н.Байгалмаа хамтран зээлдэгчээр орсон байдаг. Би хувь хүний зүгээс бодоход цаагуураа уялдаа холбоотой хоорондоо ашиг сонирхолтой байсан гэж боддог. Банк өөрийн эрхийн хүрээнд дахин н., н.Байгалмаагийн нэр дээр шүүхэд хандсан байдаг. Тэгээд шүүхийн шийдвэр гарч дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлсэн. Тухайн үед шүүхэд хэрэг хянагдаж байхад н. нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хүсэлтээ өгсөн байдаг. С.******* ах байраа худалдаж нөгөө хүн нь байраа барьцаанд тавьж зээл авсны дараа төлж чадахгүйгээс болж шүүхийн шийдвэр явагдсаны дараа дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. н., С.******* нарын худалдах, худалдан авах гэрээ байгаа, С.******* ах өөрөө ч мэдэж байгаа. н.ын хувьд кафе болон орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдээд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй худалдаж авъя гэж ярихаар очиход шийдвэр гүйцэтгэгчээс банктай уулз гэж явуулсан байдаг. Банк ч ялгаагүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр гэрээн дээр гарын үсэг байхгүй гэж яриад байгаа. Шүүхэд өгсөн баримт нь 2 шатны шүүхээр хүчин төгөлдөр гэж шийдсэн. Өөрсдөө харин гарын үсэг зураагүй гэж гаргаж байгаа баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкны зүгээс гаргаж өгсөн баримт нь хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа. С.******* ах хэнд байраа зарах нь миний асуудал гэж байгаа нь үнэн. Та өөрөө л н. гэдэг хүнд зарсан. Үүний дагуу л н. гэдэг хүнд шилжиж, тэр хүн чинь дахин барьцаанд тавьж зээл авсан байна. Банк хүсэлтийг нь шийдвэрлэж н. гэдэг хүнд зээл олгосон. Харин зээлээ яаж үрсэн нь тэр хүний асуудал. Хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулсан болохоос өөр ямар нэг муухай санаа байхгүй. Харин Ц.******* эгчийн ярьж байгаа кафен бичгийг танд гардуулж өгсөн шүү дээ. Одоо харин яагаад шүүхийн шийдвэрийн ажиллагаанд байгаа гэдгийг мэдэхгүй байна. Учир нь банкны зүгээс Ц.******* эгчид өгсөн. Би бол гэрчилгээг нь өгсөн таны хүлээж авсан гарын үсэг ч байгаа. Та бүр миний тооны машиныг эвдээд стресстэй гарсан шүү дээ...гэх.

 

Хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэг анхан шатны шүүхэд ирсний дараа нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтээ юу гэж тодорхойлдог вэ гэхээр шийдвэр, магадлал дурдсан хөрөнгө барьцаалагдаагүй байсан гэж ярьдаг. Гэтэл энэ нь 2 өөр хөрөнгө байдаг юм. Давж заалдах шатны шүүх уг хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй гэж буцаасан. Магадгүй уг шийдвэрийг ойлгоогүй эсвэл ойлгосон ч албаар буруу зүйл яриад байгаа эсэхийг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг юунаас хэнээс шаардаж байгаа өмчлөх эрх нь яаж зөрчигдсөн эсэхийг тодруулахгүйгээр ойлгомжгүй зүйл бичиж, ярьж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг буцааж өгнө үү. Үнэхээр ойлгомжгүй байдал үүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг огт ойлгохгүй байна. Сүүлд гаргаж өгсөн хүсэлт юм уу тайлбарыг нь хүртэл ойлгохгүй байна. 5 жилийн хугацаанд 10,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэж юу гэсэн үг вэ? ямар үндэслэлтэй вэ? Шүүх хуралдаанаар юу шийдвэрлэх гэж байгаа нь огт ойлгомжгүй байна...гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбарууд, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан /хавтаст хэргийн 5, 6 дугаар тал/ нэхэмжлэлдээ ... тус шүүхийн 2017 оны 04 сарын 25-ны 305 дугаартай шийдвэрийг Хас банк ХХК болон Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Нямбаа нар зөрчсөн болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг, 64-н айлын 2-р орны 7 тоот, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000441 дугаартай, 25 мкв, 2 өрөө орон сууцыг иргэн ой худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн тул уг байрны өмчлөх эрхийг сэргээж, Хас банкнаас уг байрны ордер болон 10,000,000 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Өөрөөр хэлбэл; С.******* нь миний өмчлөлийн ГД-000189134 дугаартай, Ү-1301000441 тоот бүртгэлийн дугаартай, ... Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1-р баг, 64-н айлын 2-р орны 7 тоот 25 мкв орон сууцны зориулалттай байрыг Р.Зоригоо бид хоёрын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж надаас худалдан авсан байхад Хас банк миний өмчлөх эрхийг зөрчиж, уг байрыг өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсан тул миний өмчлөх эрхийг сэргээж, уг байрны ордерыг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл / хх 5, 6, 221 тал / болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбар, хавтаст хэргийн 11-13, 22-23, 55-105, 108-109, 122, 123, 216 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд; нэхэмжлэгчийн маргаж буй Ү-1301000441 улсын бүртгэлийн дугаартай орон сууц / үл хөдлөх эд хөрөнгө /-ыг Хас банкинд барьцаалж, тус банкнаас С.*******, Ц.******* нарын авсан зээлийн маргааныг шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 04 сарын 25-ны 305 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх бөгөөд уг шийдвэрт нэхэмжлэгчийн гол нотлох баримт гэж үзэж буй хавтаст хэргийн 122-123 дугаар талд авагдсан гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийн талаар дүгнэлт хийж, С.*******. Ц.******* нараас нийт 32.155.118.74 төгрөг гаргуулж Хас банкинд олгож, дээрх 25 мкв, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, мөн тус шүүхийн 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 22 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр Хас банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Р., , гуравдагч этгээд Ц.******* нарт холбогдох, зээлийн маргааныг хянан шийдвэрлэсэн ба уг шийдвэрээр дээрх маргааны зүйл болох 25 мкв Ү-1301000441 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шаардлага, маргааны үйл баримтын талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.*******ын гаргасан ... орон сууцаа өмчлөх эрхийн минь сэргээх, орон сууц өмчлөх эрхийн ордер шилжүүлж өгөхийг даалгах, барьцаалаагүй хөрөнгийг барьцаалсан гэж худал мэдээлж шийдвэр, магадлал гаргуулсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар татсан Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, *******г хариуцагчаас чөлөөлж өгөх тухай шүүхэд гаргасан / хх 221 тал / хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбарын дагуу түүнд холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь Хас банкнаас ... 5 жилийн хугацааны алданги 10,000,000 төгрөг гаргуулах / хх 221 тал / нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хавтаст хэрэгт энэхүү шаардлагыг нотолсон баримтгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолсон, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулж гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч С.******* нь Ц.*******г хариуцагчаар татсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар ... С.*******ын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хэрхэн ямар хохирол учруулсан болох нь тодорхойгүй, ямар үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй болох зэргийг нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй, мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэхүү хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлагаа тодорхой тайлбарлаагүй гэж үзэж хариуцагч Ц.*******д холбогдуулсан нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар ... өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 т зааснаар ... өмчлөгч нь хөрөнгөө бусдын хуул бус эзэмшлээс шаардах, зөрчлийг арилгуулах, саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар хариуцагч Хас банк нь дээрх маргааны зүйл болох 25 мкв орон сууцыг өмчлөх эрхийг өөртөө хууль ёсоор шилжүүлэн авсан хэмээн тайлбрлаж байх тул С.******* нь ийнхүү шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Хас банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Нямаа нар зөрчсөн болохыг тогтоож, орон сууцаа өмчлөх эрхийн минь сэргээх, орон сууц өмчлөх эрхийн ордер шилжүүлж өгөхийг даалгах, Барьцаалаагүй хөрөнгийг барьцаалсан гэж худал мэдээлж шийдвэр, магадлал гаргуулсан болохыг тогтоож, 5 жилийн алданги 10 сая төгрөг гаргуулах тухай С.*******ын нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн .119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН