| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/159 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/159
2025 03 27 2025/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т, Б.Б, Э.Г нарт холбогдох эрүүгийн 2425005920103 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Т овгийн О-н Т , Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: /.
2. Б овгийн Б-ны Б , Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, эгч дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: /.
3. Х овгийн Э Г , Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, аав, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: /.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нар нь 2024 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг давсгэрт байрлах Вегас баарны гадна хохирогч Х.Б-г шалтгаангүйгээр гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн чамархайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвгөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй” гэв.
Хохирогч Х.Б шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Dixit пабын гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхээр тогтов. Бриллиант баарны харалдаа урд худалдааны гудамжинд А, У, Б нар зогсож байна. Б А нарыг Г , Т , Г нар зууралдаж байх ба Г зүүн гараараа, Т баруун гараараа Б-г нэг нэг удаа цохиж байна. Б нь хамраа гараараа дарж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 10-16-р тал/
2. Хохирогч Х.Б ын “2024 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 өнгөрч байхад найз А , У , Б нарын хамт Уурхайчин багийн Худалдааны гудамжны сандал дээр 0,75 граммын Агар нэртэй архи хувааж уусан. Тэгээд 01 цагийн үед бид дөрөв Вегас бааранд ороод хүний нэг, нэг пиво уусан. Тэгээд баар хаахаар нь баарнаас гараад харих гээд худалдааны гудамжинд явж байсан чинь араас 7-8 залуучууд ирээд угийн зөрөөгүй намайг зодоод эхэлсэн. Тэгээд арай гэж салаад манай найз У цагдаад дуудлага мэдээлэл өгсөн тэр хооронд нөгөө залуучууд зугтаагаад явцгаасан удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаа руу авч явсан. Цагдаа дээр очоод байж байсан чинь манай найз У саяын залуучууд намайг бас зодсон миний хөл, гар өвдөөд байна гэж байсан. Би аль талынх нь хөл, гар өвдөж байгаа талаар нь асуугаагүй. Тухайн үед миний согтолт их байсан. Миний ухаан санаа орж гараад болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Тухайн залуучуудыг танихгүй өмнө нь харж байгаагүй залуучууд байсан. Бааранд дотор би болон манай найзууд хүнтэй маргалдаагүй. Эхлээд нэг залуу нь миний хамар луу цохиод унагаасан тэгээд дээрээс өшиглөөд байхаар нь би хоёр гараараа нүүрээ дараад хэвтсэн тэгээд босоод ирсэн чинь миний хамарнаас цус гарчихсан, зүүн шанаа бага зэрэг шалбарсан байсан. Намайг ямар хувцастай хэдэн хүн зодож цохисон талаар мэдэхгүй байна. Манай найз У ыг зодсон байсан гэхдээ хэн яаж зодсон талаар би мэдэхгүй байна. А , Б нарыг зодоогүй. Тухай залуучууд ямар шалтгаанаар У бид хоёрыг зодсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/
3. Гэрч Э.Б гийн “Г ийн таньдаг гэх 7-8 залуучууд бууж ирээд урд явж байсан Б , У хоёрыг зодоод эхэлсэн тэгэхээр нь Г бид хоёр салгасан чинь дийлдэхгүй байсан тэгээд арай хийж салгамаар аядаад байж байсан чинь дахиад цаанаас залуучууд нэмэгдэж ирээд нэг нь У ын цээж хэсэг рүү жийж унагаагаад хөл болон цээж хэсэг рүү тал талаас нь өшиглөсөн. Тэгсэн Б болиоч дээ гээд нэг залууг татсан чинь чи ямар овоо пизда вэ гээд Б ын чих хэсэг рүү алгадсан. Тэгсэн Б чихээ дараад доошоо суусан чинь дахиад хамар руу нь цохиод унагаасан чинь дахиад тал талаас нь өшиглөөд байсан. Тэр залуучууд олуулаа байсан манай найзуудын нэг дээр нь л гэхэд 4-5 залуу нийлж очоод зодоод байсан. Тэгээд У цагдаад дуудлага мэдээлэл өгсөн чинь тэр залуучууд зугтаагаад явцгаасан. Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан. Өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. Болсон үйл явдлыг сайн санаж байна. У ыг ажпын саарал өнгийн хувцастай залуу өшиглөөд унагаасан тэгээд дээрээс өшиглөсөн хүмүүсийнх нь хувцсыг мэдэхгүй байна. Б-г намхан хар хувцастай залуу би шоронгоос гарч ирсэн гэж хэлээд чих рүү алгадаад доошоо тонгойхоор нь хамар руу нь дахиад нэг удаа цохиод унагаасан чинь тал талаас нь өшиглөөд байсан. ...Б доошоо тонгойход Б хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь намхан биетэй бараан хувцастай залуу жийгээд унагаасан чинь хар куртиктэй Б ын эрүү рүү цохидог залуу цээж хэсэг рүү нь чи ямар овоо пизда вэ гээд өшиглөсөн. Тэгээд Б босоод ирсэн чинь хамарнаас нь цус гарчихсан байсан. Би Г , Т нарыг танихгүй ямар хувцастай байсныг нь мэдэхгүй байна. Б өөр хүмүүст зодуулаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 21, 35-р тал/.
4. Гэрч Д.А-ий “Тэгээд баар хаах болоод бид дөрөв баарнаас гараад хойшоо худалдааны гудам руу алхаж байсан чинь юу болсон нь мэдэхгүй манай найз У , Б нарыг тал талаас нь залуучууд зодоод эхэлсэн тэгээд салгаад наашаа цаашаа болоод байж байсан чинь цагдаа нар ирсэн чинь тэр залуучууд тал тал тийшээ зугтаацгаасан. Ямар учраас цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь зодоон болоод байсан. Бааранд дотор бид дөрөв хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Тухайн залуучууд их олуулаа байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/
5. Гэрч Ц.У ын “Баарнаас гараад би дээд талынх нь Брилиант бааранд манай найз байна гэхээр нь орж уулзчихаад гараад Б , Б А нарыг дуудаад явъя гэсэн чинь тэр гурав Брилиантын үүдэнд ирсэн чинь бид нарын таньдаг охин хажууд хүрээд ирхээр нь юм яриад зогсож байсан чинь Вегас баарнаас хэдэн залуучууд орилж гарч ирээд намхан махлаг биетэй ноосон шаргал малгайтай урт цэнхэр куртиктэй ах ямар овоо пизда вэ гээд намайг барьж чирхээр нь болиочдээ яагаад байгаа юм миний хөл гар хугархай гэмтээлээ гэсэн чинь тэр чинь ямар хамаатай юм гээд чирээд газар унгаагаад дээрээс дэвсээд байсан тэгээд холдхоор нь зайтай зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/
6. Гэрч Б.Л-н “Намайг очиход найзууд пиво ууж байсан. Тэгээд би хороолол явчихаад ирье гэсэн чинь бид нар Вегас бааранд байж байя гэхээр нь би явчихаад Вегас баарны гадаа очсон чинь Б , Т , Г 3-4 залуутай маргалдаад зодолдож байсан. Тэгээд би найзуудыгаа нэг нэгээр нь очиж салгаад жоохон тайвшруулж байгаад гэррүүгээ явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-р тал/
7. Гэрч Ө.Х-н “Би тэр залуучуудыг юунаас болж маргасныг мэдэхгүй байна. Бакалтай ажлын хувцастай явсан 4-5 залуу баарны гадна зогсож байсан 4-5 залуучууд дээр ирээд шууд маргалдаад зодолдоод эхэлсэн. . Миний уулзаж байгаа Б гэх залуу тэр залуучуудтай маргалдаад зууралдаж байхад нь би салгасан чинь яах гээд байгаа юм бэ битгий маргаан хийгээд бай гэж хэлсэн тэр үед Б гэх залуу Б гэх залуу хамрандаа болон биеийнхээ өөр хэсэгт ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй байсан. Нүүр амнаас цус гарсан зүйл байхгүй байсан. ..Би тухайн залууг хэн гэж ямар хувцастай хүнд зодуулсан талаар мэдэхгүй байна. Сүүлд дахиад маргалдаад байхаар нь салгасан чинь хамарнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р тал/
8. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын20-ны өдрийн 1034 дугаартай “Х.Б ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл учирсан хохирлын зэрэгтогтоох журмын 3.1.1- д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 45-46-р тал/
9. Х.Б ын толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн дүрс оношилгооны дүгнэлт, Х.Б т Орхон аймгийн БОЭТөвийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас. /хх-ийн 47-49-р тал/
10. Яллагдагч О.Т ийн “Би 2024 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз Б , Г бид гурав Вегас бааранд ороод хоёр хоёр лааз пиво уусан, өмнө нь бид нар пиво уусан байсан. Тэгээд баар хаагаад баарнаас гарч явж байгаад хэсэг залуучуудтай маргалдаж зодолдсон. Б , Г бмид гурав Б гэх залууг зодож гэмтэл учруулсан. Бид гуравын хэн нь хаашаа нь яаж цохиж зодсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 118-р тал/
11. Яллагдагч Б.Б ын “Т , Г бид гурав Б т тухайн гэмтлийг учруулсан. Бид гурав Б гэх залууг өшиглөж гараараа цохиж зодсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 127-р тал/
12. Яллагдагч Э.Г гийн “Би Х.Б гэх залууг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Б , Т бид гурав Б ын хохирлыг бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 136-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нар нь 2024 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг давсгэрт байрлах Вегас баарны гадна хохирогч Х.Б-г шалтгаангүйгээр гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн чамархайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Уг ялыг Хот тохижуулах газарт эдлүүлэх нь зүйтэй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Х.Б ын “Миний ухаан санаа орж гараад болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Эхлээд нэг залуу нь миний хамар луу цохиод унагаасан тэгээд дээрээс өшиглөөд байхаар нь би хоёр гараараа нүүрээ дараад хэвтсэн тэгээд босоод ирсэн чинь миний хамарнаас цус гарчихсан, зүүн шанаа бага зэрэг шалбарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Б гийн “Б-г намхан хар хувцастай залуу би шоронгоос гарч ирсэн гэж хэлээд чих рүү алгадаад доошоо тонгойхоор нь хамар руу нь дахиад нэг удаа цохиод унагаасан чинь тал талаас нь өшиглөөд байсан. Б доошоо тонгойход Б хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь намхан биетэй бараан хувцастай залуу жийгээд унагаасан чинь хар куртиктэй Б ын эрүү рүү цохидог залуу цээж хэсэг рүү нь чи ямар овоо пизда вэ гээд өшиглөсөн. Тэгээд Б босоод ирсэн чинь хамарнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.А-ий “манай найз У , Б нарыг тал талаас нь залуучууд зодоод эхэлсэн тэгээд салгаад наашаа цаашаа болоод байж байсан чинь цагдаа нар ирсэн чинь тэр залуучууд тал тал тийшээ зугтаацгаасан. Ямар учраас цохиж зодсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Ц.У ын “Вегас баарнаас хэдэн залуучууд орилж гарч ирээд намхан махлаг биетэй ноосон шаргал малгайтай урт цэнхэр куртиктэй ах ямар овоо пизда вэ гээд намайг барьж чирхээр нь болиочдээ яагаад байгаа юм миний хөл гар хугархай гэмтээлээ гэсэн чинь тэр чинь ямар хамаатай юм гээд чирээд газар унгаагаад дээрээс дэвсээд байсан тэгээд холдхоор нь зайтай зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Л-н “Вегас баарны гадаа очсон чинь Б , Т , Г 3-4 залуутай маргалдаад зодолдож байсан. Тэгээд би найзуудыгаа нэг нэгээр нь очиж салгаад жоохон тайвшруулж байгаад гэррүүгээ явсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Х-н “Би тухайн залууг хэн гэж ямар хувцастай хүнд зодуулсан талаар мэдэхгүй байна. Сүүлд дахиад маргалдаад байхаар нь салгасан чинь хамарнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1034 дугаартай дүгнэлт, Х.Б ын толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн дүрс оношилгооны дүгнэлт, Х.Б т Орхон аймгийн БОЭТөвийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас, яллагдагч О.Т ийн “Би 2024 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз Б , Г бид гурав Вегас бааранд ороод хоёр хоёр лааз пиво уусан, өмнө нь бид нар пиво уусан байсан. Тэгээд баар хаагаад баарнаас гарч явж байгаад хэсэг залуучуудтай маргалдаж зодолдсон. Б , Г бмид гурав Б гэх залууг зодож гэмтэл учруулсан. Бид гуравын хэн нь хаашаа нь яаж цохиж зодсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Б ын “Т , Г бид гурав Б т тухайн гэмтлийг учруулсан. Бид гурав Б гэх залууг өшиглөж гараараа цохиж зодсон” гэх мэдүүлэг, яллагдагч Э.Г гийн “Би Х.Б гэх залууг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Б , Т бид гурав Б ын хохирлыг бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нар нь 2024 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг давсгэрт байрлах Вегас баарны гадна хохирогч Х.Б-г шалтгаангүйгээр цохиж, өшиглөн зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн чамархайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, Х.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б ын эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн чамархайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардал 3 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хохирол төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн О-н Т , Б овгийн Б-ны Б , Х овгийн Э Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нарт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч О.Т, Б.Б, Э.Г нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС