Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 51

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүү х хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0363 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын ******* нь 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт иргэн овогтой ын эзэмшлийн Тоёота приус 20 маркийн цагаан өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын арын хаалга болон крылог өшиглөж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж 290.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.******* нь хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хубилай” гэх амралтын газарт Баяраа гэж дууддаг гэх хоёр эмэгтэй, Мөнгөнчимэг, Санчир, Ганболор, Хулан нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн урьд нь үерхэж байсан Мөнгөнчимэгтэй маргалдан улмаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07-08 цагийн орчим тус амралтын газарт амарч байсан Б.ын эзэмшлийн тоёота приус 20 маркийн цагаан өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын арын хаалга, зүүн хойд крыло руу өшиглөн 290.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар Э.*******гийн өгсөн: “...өглөө бараг 07 цаг болж байхад нэлээд согтчихсон байсан ба бааранд хамт ажилладаг байхдаа үерхдэг байсан Мөнгөнчимэг гэх найз охинтойгоо хэрэлдээд уурандаа амралтын гэрээс гараад гэрийн хажууд цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь уурандаа хойд талын хаалга, барнкны хажуу талын крыло руу 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 57 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 30 минутын орчим би өөрийн байнга очиж амардаг амралт болох хорооны нутаг дэвсгэрт байрлах Хубилай амралтын газарт амрахаар очсон. Маргааш нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн орчим босоход Хубилай амралтын газрыг ажиллуулдаг хүмүүс намайг таньдаг болохоор дуудаад чиний машиныг чиний амарч байгаа гэрийн урд гэрт байрлаж байгаа согтуу залуусын нэг нь өшиглөчихсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад машинаа хартал миний машины зүүн талын арын хаалга болон арын дугуйны дээд талын крыло зэргийг өшиглөөд хонхойлгочихсон, хонхойсон газар нь гутлын мөр нь тодорхойгүй халтар шавхай болсон байхаар тэдний гэр рүү орох гэхэд амралтын газрын хүмүүс ороод хэрэггүй наад хэд чинь согтуу байгаа аягүй бол зодоон болно чи эхлээд цагдаад дууд гэж хэлэхээр нь хөдөлгөөнт эргүүлийн цагдаа дуудаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа дуудаж тэд нарын хамтаар амралтын газрын хүмүүсийг дагуулан урд гэр рүү ороход 7 орчим залуус байсан. Бид нарыг ороход тэр залуус бүгд согтуу байсан ба амралтын газрын хүмүүс энэ хүн өшиглөсөн гэж нэг залууг заасан. Цуг байсан хүмүүс нь ч гэсэн энэ залуу өшиглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-12 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ы өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 29-30-ны шилжих шөнө сахиул хийдэг Хубилай гээд амралтын газартаа байх байхад үүрээр гэгээ орж байхад 07-08 цагийн орчим манай гэрийн урд талын гэрт байрлаж байсан залуус орилолдоод байхаар нь би эхнэр Өлзийдэлгэртэй хамт гэрээс гараад хартал урд гэрт амарч байсан залуусын нэг согтуу залуу манай амралтын газарт ирж амардаг гээд залуугийн машины зүүн тал руу өшиглөөд зогсож байсан. Миний харснаар лав нэг удаа өшиглөсөн. Тэгтэл араас нь цуг байсан хүмүүсээс 2 залуу ирээд тэр залууг буцаад гэр рүү нь оруулаад унтуулах шиг болсон. Тэр гэрт байсан хүмүүс ч шуугихаа больсон. Тэгээд тэрнээс хойш цаг гармын дараа сэрэхээр нь чиний машиныг танай урд гэрт амарч байгаа залуусын нэг нь өшиглөсөн шүү гэж хэлсэн. Тэгээд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа дуудаад цагдаа ирэхээр нь тэр залуусын гэр рүү ороод машин өшиглөсөн залууг нь д зааж өгсөн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-16 дугаар тал/

Ашид билгүүн компанийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 20 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Э.*******д Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Э.*******д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг ******* дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д урьд авсан батлан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                  

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.БАВУУ