Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/08

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Б*-гээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд *******24 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 2424000000049 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .............оны ..........дүгээр сарын .........-ны өдөр ..........аймгийн ..........суманд төрсөн, ....настай, *....тэй, ..........боловсролтой, ........................ р мэргэжилтэй, ам бүл ............., эхнэр 4 хүүхдийн хамт .....аймгийн .............сум .... дугаар баг .............тоотод байнга оршин суух хаягтай, урьд .........аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн *******12 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн .........дугаартай шийтгэх тогтоолоор *******02 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар, ..................аймаг .................сум дахь сум дундын шүүхийн *******17 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор *******15 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн *******19 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор *******15 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, .............. овогт Д-ын ........ /РД:.............. /,

Шүүгдэгч Д.У нь .......... аймгийн ........сумын ..........багийн ........гэх газарт *******24 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ...........улсын дугаартай приус-******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Г.Д-ын эрүүл мэндэд баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун бугалга, цээж, хэвлий, бүсэлхий, зүүн шилбэ, шагайд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүгдэгч Д.У-ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан заасан гэмт хэрэгт                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              хамаарч байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгч Д.Ц*д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Ц нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хохирогч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Д.У тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж миний эрүүл мэндэд хохирол учирсан. Д.У-аас эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй. Машины хохирлыг л барагдуулчихвал болно. Би ....... аймгийн И суманд хийх ажил байгаа гэхээр нь үзэх гэж явахдаа Д.У-раар машиныг жолоодуулсан. Өөр жолоочийн үнэмлэхтэй хүн байгаагүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г.Д утсаар яриад машин түрээсэлье гэсэн. Дүүгээ явуулаад машинаа авхуулчихъя гээд түрээсийн мөнгийг над руу шилжүүлсэн. Намайг байхгүй араар дүү О нь ирээд гэрээний маягт дээр гарын үсэг зураад машин аваад явсан байна лээ. Машинд учирсан 7,495,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ. Мөн үнэлгээ хийлгүүлэхэд гарсан зардал 673,000 төгрөгийг нэхэмжилнэ. Нийт 8,168,000 төгрөгийг гэрээ байгуулсан Д.О-*аас нэхэмжилнэ. Угаасаа гэрээнд машиныг өөр хүнд шилжүүлснээс учирсан хохирлыг гэрээ байгуулсан этгээд хариуцахаар заасан байгаа...” гэв.

Гэрч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг өөр аймгийн суманд явж байхад Г.Д эгч утсаар яриад Улаанбаатар хотоос түрээсийн машин аваад ......... аймгийн Ц суманд авчраад өг гэсэн. Би байсан сумаасаа яваад орой ******* цаг орчимд Г.Д эгчийн гэрт очиж хүүхдүүдийг нь аваад машин түрээслэх айлд очсон. Эхнэр нь гэх хүн гэрээ танилцуулсан, уг гэрээтэй Г.Д эгчийн охин танилцсан, би танилцаагүй, гэхдээ би гарын үсэг зурсан. Тэгээд машиныг аваад шөнөжин яваад өглөө нь А аймгийн Ц суманд Г.Д эгчид машиныг авчирч өгсөн. Жолоодож явахдаа миний зүгээс ямар нэгэн асуудал гаргаагүй...” гэв.

Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээнэ. Гэхдээ машинтай холбоотой иргэний нэхэмжлэлийг хариуцмааргүй байна. Намайг А аймгийн өөр суманд байхад Г.Д*ын нөхөр орой нь аваад Ц сум руу явсан. Шөнө нь би машинд олигтой унтаж амарч чадаагүй явсаар ирсэн, ирээд гэрт нь ороод жаахан амрах гээд хэвтэж байхад Г.Д явъя гэж дуудаад машинаа бариулаад явсан. Явж байх замдаа зүүрмэглээд осол гаргасан...” гэв.

Улсын яллагч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д. *******24 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ________аймгийн ......сумын ......багийн ............гэх газарт *******24 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ..........улсын дугаартай приус-******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж зорчигч Д*мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогчийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээтэй холбоотой зардал болон Улаанбаатар хот руу осолд оруулсан тээврийн хэрэгслийг ачуулсан зардал, хот дотор ачуулсан зардал зэргийг нэхэмжилнэ гэж байсан боловч өнөөдрийн шүүх хурал дээр дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэлгээтэй холбоотой зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна. Эрүүл мэндийн даатгалын санд 4,803,355 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайн учирсан хохирол төлбөрийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулаагүй байна. Тээврийн хэрэгслийн үнэлгээг ..........ХХК тогтоосон ба 7,495,000 төгрөгийн үнэлгээтэй холбоотой зардлыг мөн төлж барагдуулаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа эд хөрөнгийн үнэлгээний 115,000 төгрөг, тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн үнэлгээний хөлс 538,000 төгрөг, үнэлгээний дуудлагын хөлс *******,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч өөрөө гаргасан байна. Дээрх бүх зардал нийтдээ 673,000 төгрөг болсныг нэхэмжилж байгаа талаараа  иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагуудыг гаргаж байна. Мөн шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулаагүй байна. Хохирол төлбөртэй асуудлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Үйлдсэн гэм буруутайгаа маргаагүй, хэрэгт авагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. ...Шүүхээс ДУ--т холбогдох хэргийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд байдлууд тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Түүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 4,803,355 төгрөгийг төлөөгүй талаар дурдаж шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна...”  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г..... шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралд Д.У*т хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байна. Тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол  гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн өөрөө гэм буруугаа хүлээж мэдүүлж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайн зам тээврийн ослоос хохирогч Д*ын бие эрүүл мэндэд хохирол учирсан байна. Шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид гэмтэл учраад эрүүл мэндийн даатгалын санд 4,803,355 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Иргэний нэхэмжлэгчийн тухайд машинд учирсан хохирол нэхэмжилж байна. Иргэний нэхэмжлэгч машин түрээслэх гэрээг О-тай байгуулсан нь тус гэрээ хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд байгаа. Гэрээ байгуулж хүлээн авсан байна. Тус гэрээн дээр үүрэг хариуцлагыг тодорхой заасан хэдий боловч шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд иргэний нэхэмжлэл нэхэмжлэх эрхийг хамгаалах эрхтэй байна. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байж, иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах өөрөөр  хэлбэл О-аас нэхэмжлээд байгаа юм уу?, О болохоор Д гэдэг хүн тээврийн хэрэгслийг түрээслэх гэрээ байгуулсан гэх мэтчилэн маргаантай байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд эрүүгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй байх саналыг гаргаж байна. ...Шүүхээс гэм буруутай гэж үзсэн байна. Д.У гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөр болох 4,803,355 төгрөгийг шүүгдэгч төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгдэгчийг 2,700,000 мянган төгрөгөөр торгож өгөөч гэж хэлмээр байна. Ам бүл эхнэр 3 хүүхэдтэй сая нялх хүүхэдтэй болсон. Найз нөхдөдөө туслах гэж яваад болгоомжгүй хэлбэрээр гэм хэрэг үйлдсэн, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа, эрүүл мэндийн санд учирсан хохирлоо төлж барагдуулах саналтай байгаа тул нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал, шүүгдэгч “Е” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй энүүгээрээ амьдралаа залгуулдаг. Ийм нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, торгох шийтгэлийн хэмжээг хамгийн багаар торгуулийн арга хэмжээг оногдуулах саналыг гаргаж байна... гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цуг ажилладаг У А нарын хамт гурвуулаа ажлаар __________аймгийн .....р сумаас .......аймгийн ...........сум руу явсан. Бид байрласан газраасаа 09 цагийн үед гарсан. Тэгээд бид шороон замаар явж байгаад С-тын даваа нэртэй даваа давж засмал замтай нийлсэн. Засмал замтай нийлээд удаагүй осол болчихсон. Жолооч тамхи татаж байсан. Би бас тамхи татаж байсан. Би бас татах гээд амандаа зуугаад хажууд байсан галаа авах хооронд л осол болчихсон. Тэгээд харахад урсгал сөрж замын далан мөргөөд тэгээд бетон мөргөөд зогссон байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг У жолоодож байсан. Миний бодлоор 50-80 км цагийн хурдтай явж байсан байх. Хурдтай явж байсан бол машин болон бид илүү гэмтэх байсан байх. Жолоочоор У, түүний хажууд А, би хойд суудал дээр ганцаараа зорчиж байсан. Хамгаалах бүсийг би зүүгээгүй урд суусан 2 хүн бүсээ зүүсэн байсан. Миний зүгээс гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Тухайн осолд орсон тээврийн хэрэгслийг хувь хүнээс түрээсэлсэн тэр хүний төлбөрийг барагдуулахад болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******-22-р хуудас/,

 -Хохирогч Г.Д-ын *******24 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “....Би хөдөө байсан болохоор О-ыг явуулж гэрээ байгуулаад би мөнгийг нь шилжүүлсэн. Энэ түрээсийн асуудал бол О-т ямар ч хамаагүй. Би Т гэх залуутай яриад түрээсээр дахин машин авахаар болоод өөрөө барьцаа мөнгийг өгөөд О-ыг очоод машин аваад надад авчраад өг гээд явуулсан. Тэгээд О *******24 оны 08 дугаар сарын 08-ны өглөө ...........улсын дугаартай приус-******* маркийн автомашиныг ..........аймгийн .........суманд авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Г.Т--ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний өөрийн эзэмшилд байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өөрөө унадаггүй, хүмүүст түрээсэлж унуулдаг юм. Би *******24 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д.О гэх хүнд тус өдрийн ******* цаг 30 минутад 4 хоногийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулж жолоочгүй түрээслүүлсэн юм. Надад хөдөө .......руу яваад ирнэ гэж хэлээд миний ........улсын дугаартай приус ******* загварын машиныг түрээслээд явсан. ...Би үнэлгээгээ хийлгээд үнэлгээний дүн гарна, тухайн үнэлгээнээс даатгалын өгөх боломжтой мөнгөн дүн нь миний машины хохирлыг үнэлсэн үнэлгээний мөнгөнөөс бага байвал зөрүү мөнгийг нь нэхэмжилж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надтай анх түрээсийн гэрээг хийсэн Д.О нь тухайн осол болох үед У гэх өөр хүнд жолоогоо шилжүүлсэн байсан. Надтай хийсэн гэрээний заалтаа зөрчсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн *******24 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...*******24 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Г.Д над руу утсаар холбогдоод манай дүүд машин хэрэг болоод байна, машин байвал түрээслээч гэхээр нь машин байгаа ирээд авчих гэхэд би чам руу дүүгээ явуулъя гэсэн. Тэгтэл ..........гэх залуу ганцаараа ирээд 4 хоногийн түрээсийн гэрээ хийгээд ...........улсын дугаартай приус-******* маркийн автомашиныг жолоочгүйгээр аваад явсан. ...Мөрдөгчийн магадалгаагаар жолооч Д.У нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тул Монгол даатгалаас нөхөн олговор олгохгүй гэсэн. ...Нийт надад 8,178,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Ц*-гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Д гэх хохирогч нь өнөөдрийн байдлаар эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний зардалд 4,803,355 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хэрэглэсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан байдаг. Би гэм буруутай этгээдээс хохирогчийн эмчилгээний зардалд гарсан дээрх төлбөрийг буцааж гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгомоор байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 168-169-р хуудас/,

-Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******24 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ..........аймгийн ....р сумаас ..........улсын дугаартай бор шар өнгийн приус ******* маркийн тээврийн хэрэгсэлтэй .........аймгийн ........сум руу барилгын ажил хийхээр явж байсан. Авто машиныг У жолоодож явсан, би машины урд суудал дээр түүний хажууд суугаад, хойд суудал дээр Г.Д суугаад явж байсан. Бид нар шөнө нь ...........аймгийн .......... сумаас ирсэн бөгөөд араас барилгын ажил дутуу байна ирж гүйцээж өг гэхээр нь түүнийг хийхээр буцаж явсан. Би урд шөнө нь унтаагүй болохоор ..........аймгийн ........сум өнгөрөөд С*-ын даваа өгсөх гээд явж байхад нь нойр хүрээд унтсан. Тэгтэл гэнэтхэн машин нөгөө урсгал руу ороод замын шороон хөвөөгөөр явж байхаар нь сэрсэн. Тэгтэл замын хажуу руу ороод ус зайлуулах бетонон хоолойг урд хэсгээрээ очиж мөргөсөн. Би осолд орсноосоо хойших үйл явдлыг санахгүй байна. Нэг сэрэхэд машинаас намайг гаргаад газарт хөнжил дэвсээд түүн дээр хэвтүүлсэн байсан. Д-ыг хүмүүс машинаас өргөж гаргаад дээшээ замын хажууд гаргасан, машины жолооч У миний хажууд нуруу өвдөөд байна гээд доошоо хараад хэвтэж байсан. Би босоод дээшээ гараад замын хажууд сууж байгаа Д дээр очиход баруун хөл нь өвдөгнийхөө дээд хэсгээр гадагш хугарсан байдалтай байсан. Удалгүй .......... аймгийн ..........сумаас эмч нар ирээд бид нарт эмнэлгийн тусламж үзүүлээд ........сумын нэгдсэн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би нэгдсэн эмнэлэгт очоод цээжний зураг авхуулахад ямар нэгэн хугарал байхгүй, цээжний зөөлөн эдийн няцралтай байна гэсэн. Ослын улмаас миний баруун талын шанаа хэсэг халцарсан. Дээрх гэмтлийг автомашины урд салон мөргөөд авсан байхаа. Осол болох үед автомашиныг Д.У жолоодож явж байсан. Жолооч Д.У нь надад хэлэхдээ зүүрмэглэсэн байсан, нэг мэдэхэд машин замын хажуу руу гарсан гэж хэлсэн. У...... ......аймгийн ..........сумаас эхэлж машин жолоодсон. Машин жолоодож байхдаа нойр хүрч байна гэсэн зүйл огт яриагүй. Хэрэв нойр хүрээд байна гэвэл замдаа зогсоод унтаж амраах байсан. Би С-ын даваа өгсөх гэж байхад түүнийг хэдэн км цагийн хурдтай явж байгааг нь харахад 80 км цагийн хурдтай явж байсан. Би ........... аймгийн ......сумаас хөдлөхдөө суудлын бүсээ зүүж явсан тэгээд .........суманд ирээд бид нар хоол идээд хөдөлсөн тэгэхдээ суудлын хамгаалах бүсээ зүүгээгүй явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *******24 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10791 дугаартай “...Г.Д-ын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун бугалга, цээж, хэвлий, бүсэлхий, зүүн шилбэ, шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-49-р хуудас/,

...............аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******24 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 308 дугаартай “...Г.А-ийн эрүүл мэндэд баруун хацарт зулгаралт хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/,

-..........н аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******24 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 309 дугаартай “Д.-ярын эрүүл мэндэд тархи доргилт хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-62-р хуудас/,

-“............” ХХК-ын *******24 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1010 дугаартай шинжээчийн “...******* ******* улсын дугаартай приус-******* маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 7,495,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-75-р хуудас/,

-............. аймгийн цагдаагийн газрын ............сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн *******24 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаартай “...............улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д-вын У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хх-ийн 88-р хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 3-10-р хуудас/,

-Шүүгдэгч Д.У*ын ял шийтгэлийн тэмдэглэл, хувийн байдалд холбогдох баримтууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У нь ............... аймгийн ...сумын .......багийн ..........гэх газарт *******24 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ............улсын дугаартай приус-******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэх заалтыг зөрчиж ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж,  зорчигч Г.Д*ын эрүүл мэндэд баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун бугалга, цээж, хэвлий, бүсэлхий, зүүн шилбэ, шагайд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Т*ийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал, шүүгдэгчийн үйлдэл, хохирогч Г.Д*-ын эрүүл мэндэд болон иргэний нэхэмжлэгч Г.Т*ийн эд хөрөнгөд хохирол учирсан байдал, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.У нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Д.У*т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч  нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.    

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Шүүгдэгч Д.У нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, сэтгэцэд хор уршиг учрах боломжтой гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай ч тэрээр түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан  үйлдлээрээ хохирол, хор уршигт  хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан тул Д.У-ын үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хуульчилсан тул шүүгдэгч Д.У*-ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Г.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хохирогч Г.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн эд хөрөнгөд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

Иймд Д.У*н дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.         

Шүүгдэгч Д.У*т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Д.У*-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүхээс шүүгдэгч Д.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасны дагуу хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд  эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмыг удирдлага болгон шүүгдэгч Д.Ууганбаярт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал болгосны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял, торгох үндсэн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Хохирогч Г.Д нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэнддээ хүндэвтэр зэргийн хохирол хүлээсэн байх ба эмчилгээ оношилгоонд 2,500,000 орчим төгрөгийн зардал гаргасан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн ч холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт дээрх мөнгийг шүүгдэгч Д.Уаас нэхэмжлэхгүй талаараа мэдүүлсэн болно.

Мөн хохирогч Г.Д нь сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч Д.У*-раас нэхэмжлэхгүй гэсэн болно.

Харин дээрх зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн _,,,,...... улсын дугаартай приус-******* маркийн тээврийн хэрэгсэлд 7,495,000 төгрөгийн хохирол учирсан байх ба уг хохирлыг болон үнэлгээ хийлгүүлэхэд гарсан зардал 673,000 төгрөг нийт 8,168,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч Д.У болон гэрч Д.О  нараас нэхэмжилсэн байна.

Түүнчлэн хохирогч Г.Д Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,803,355 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх ба Эрүүл мэндийн даатгалын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь уг хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.

Аливаа этгээдэд гэм хор учруулсан үйлдэл нь гэм буруутай этгээдэд түүнийг нөхөн төлөх үүргийг бий болгодог бөгөөд тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорыг арилгах явдал нь гэм хороос үүсэх үүргийн нэг төрөл бөгөөд объектоосоо хамаарч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтаас ялгаатай байдаг.

Шүүгдэгч Д.У*ын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэх заалтыг зөрчиж ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан шууд үйлдлийн улмаас хохирогч Г.Д-ын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун бугалга, цээж, хэвлий, бүсэлхий, зүүн шилбэ, шагайд цус хуралт гэмтэл учирсан байх ба уг гэмтлийн улмаас түүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 4,803,355 төгрөгийн хохирол Эрүүл мэндийн даатгалын санд учирсан байх тул энэхүү хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт хуульчилснаар шүүгдэгчид хариуцуулж, түүнээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Д.У нь хохирогч Г.Д*-ын ашиг сонирхлын төлөө, түүний болон гэр бүлийн хүнийх нь гуйлтаар ._.............улсын дугаартай приус-******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж иргэний нэхэмжлэгч Г.Т/*т 8,168,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт хуульчилснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй ба тээврийн хэрэгслийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр өөр этгээдэд шилжүүлэх үед уг тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад гэм хор учруулсан тохиолдолд хариуцлага хүлээх субъектийг зөв тодорхойлох шаардлагатай.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байхаар хуульчилсан.

Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэний нэхэмжлэгч Г.Т нь хохирогч Г.Д, гэрч Д.О, шүүгдэгч Г.У нарын хэнд нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу гэрээ хэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшлийн эд хөрөнгө буюу -............ улсын дугаартай приус-******* маркийн тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлсэн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Г.Т, гэрч Д.О нарын хооронд байгуулагдсан автомашин түрээслэх гэрээ хэрэгт бичгээр авагдсан байх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын өгсөн мэдүүлгээр гэрээ байгуулах үед Г.Т байгаагүй, Д.О гэрээтэй танилцаагүй, хохирогч Г.Д-ын охин гэрээтэй танилцаж, Д.О гарын үсэг зурсан, автомашин түрээслэх талаар Г.Д нь Г.Т-тэй утсаар ярилцаж тохиролцсон, Г.Д нь Г.Т рүү түрээсийн мөнгийг шилжүүлсэн, Д.О нь Г.Т*өөс автомашиныг авч Г.Д-д авчирч өгсөн, Г.Д нь Д.У-аар автомашиныг жолоодуулсан, Д.У нь осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байх ба гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол хэн хэний хооронд гэрээ байгуулагдсан болох, зам тээврийн осол гарах үед автомашины шууд болон шууд бус эзэмшигч нь хэн байсан, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг хэн хариуцах зэрэг нь тодорхойгүй байна.

Түүнчлэн гэрээний харилцаа иргэний эрх зүйгээр зохицуулагдах ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг эрүүгийн хэргийн хамтаар шийдвэрлэх зарчмыг үндэс болгон гэрээний талуудын тэгш байдлын зарчим руу шүүх шууд халдах боломжгүй юм.

Иймээс иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн нэхэмжилсэн 8,168,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорын нөхөн төлбөрийг гэм хор учруулсан этгээдээс гадна уг гэм хорыг учрахад нөлөө үзүүлсэн буюу тээврийн хэрэгсэл шилжүүлсэн, мөн ашиглах боломж олгосон этгээдийн хэнд ч холбогдуулан гаргах боломжтой юм.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч М*ны С овогт Д-ын У-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг *******27 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

           5. Шүүгдэгч Д.У нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч Д.У-аас 4,803,355 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд оруулж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн 8,168,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс  гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг заасугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН