| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/00539/И |
| Дугаар | 101/ШШ2018/00605 |
| Огноо | 2018-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2018/00605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: давхарт оршин байх С.М.К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: тоотод оршин суух Д.Ц-холбогдох, Гэрээний үүрэгт 158,252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ц нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 64784 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг С.М.К ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Цэцэнчимэг нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 3.2.1, 3.5.1, 6.5.5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3-д заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тасалбар болгон С.М.К ХХК-иас зогсоосон. Гэсэн хэдий ч үйлчилгээний төлбөр болох 104,252 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч болох Д.Ц-с үйлчилгээний төлбөр 104,252 төгрөг, төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 50,000 төгрөг ,нотариатын зардалд 4,000 төгрөг нийт 158,252 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр С.М.К ХХК-иас ТВ-ийн үйлчилгээ авах гэрээ байгуулан холболт хийлгэсэн. Гэрээгээр сарын суурь хураамж дээр 5000 төгрөг нэмж сар бүр төлөлт хийж тоног төхөөрөмжийн төлбөрийг барагдуулна гэсэн. Гэтэл сарын дараа тоног төхөөрөмийн үнэ бүхэлд нь нэхэмжилсэн нэхэмжлэл ирсэн. Би С.М.К ХХК-нд очиж төлбөр болох суурьлуултын хураамж 10,000 төгрөг, сарын төлбөр 9500 төгрөг, нэг сарын төхөөрөмжийн түрээсийн төлбөр 5000 төгрөгийг төлөөд тоног төхөөрөмжийг шинэ дээр нь буцааж өгөх гээд танай буцаан үзэх үйлчилгээ чинь яг тэр нэвтрүүлэгийг үзэж болдоггүй доголдолтой, бид сарын суурь хураамж дээр 5000 төгрөг нэмж төлнө гэж тохиролцсон ч танайх бөөн мөнгө нэхсэн байна. Иймд гэрээгээ цуцлая гэж очсон ч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд миний зүгээс 20,000 төгрөгийг төлж буцаан өгөх хүсэлтэй гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: лэгч С.М.К ХХК нь хариуцагч Д.Цт холбогдуулан скаймедиа гурвалсан үйлчилгээ, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 154,252 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 158,252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч скаймедиа гурвалсан үйлчилгээг цаашид хэрэглэх шаардлаггүй болсон, өөр үйлчилгээг сонгосон тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 сарын үйлчилгээний төлбөр, төхөөрөмж суурилуулсаны төлбөрийг төлнө бусад хэсгийг зөвшөөрөхгүй, төхөөрөмжийг буцаан өгнө гэж тайлбарлан маргасан. Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Скаймедиа үйлчилгээний гэрээ-ээр нэхэмжлэгч буюу худалдагч нь төхөөрөмжийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, дагалдах дан IPTV үйлчилгээг үзүүлэх, хариуцагч буюу худалдан авагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төхөөрөмжийн үнэ болон үйлчилгээний төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4-5 дугаар тал/ Гэрээний 2.1.10-т сарын төлбөр гэж хэрэглэгч нь энэ гэрээ үйлчлэх хугацаанд сонгосон үйлчилгээний төрлөөс хамаарч сар бүр тогтмол төлөх ёстой төлбөрийг, 2.1.1-т түрээсийн төлбөр гэж тоног төхөөрөмжийг түрээсийн хугацаандаа төлбөрийг тогтмол хэмжээтэй төлж өмчлөх эрхтэй болох нөхцлийг хэлнэ гэж, мөн гэрээний төхөөрөмжийн түрээсийн төлбөр гэсэн хэсэгт дан IPTV үйлчилгээний үндсэн төхөөрөмжийн үнэ 135,000 төгрөг, түрээсийн урьдчилгаа төлбөр 75,000 төгрөг, 12 сарын хугацаанд дан IPTV үйлчилгээний хураамж 9500 төгрөг дээр сар бүр 5000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна. Нэхэмжлэгчээс хариуцагчийг гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тул 2016 оны 6 дугаар сараас 7 дугаар сарыг хүртэл хугацааны үйлчилгээний төлбөр, төхөөрөмжийн болон суурьлуулалтын төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хариуцагчаас төхөөрөмж суурьлуулалтын төлбөр болон нэг сар ашигласны төлбөрийг төлөөгүй байгаа талаар маргаагүй ба уг үйлчилгээг цаашид ашиглахгүй, нэвтрүүлэг буцаан үзэх үзэх үйлчилэгээ доголтдолтой тул төхөөрмжийг буцаан өгнө гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар, үүрэг гүйцэтгэгч нь хууль болон гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх бөгөөд зөрсөн бол мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл дагалдах дан IPTV үйлчилгээ болон тухайг үйлчилгээг үзүүлэх төхөөрөмжийг салгах боломжгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбар нь гэрээгээр хүлээсэн төхөөрөмжийн үнэ төлөх үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүйгээс гадна хариуцагч үйлчилгээ доголдолтой байсан гэх тайлбар, татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Цээс үйлчилгээний төлбөр, төхөөрөмж суурьлуулалтийн болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр нийт 154,252 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М.К ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч нь нотариатын зардал 4000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй энэ талаарх баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул энэхүү шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цээс 154,252 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М.К ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М.К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5398 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс 5277 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М.К ХХК-нд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
|
| |||
| |