Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/27

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г,

Шүүгдэгч С.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.О/*т холбогдох эрүүгийн 2524000000041 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, .......... оны ....... дугаар сарын .......-ны өдөр .......аймгийн ...суманд төрсөн, ...настай, ....., боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ..........аймгийн .........сумын ..........н багийн ....дугаар гудамж .......тоотод байнга оршин суух хаягтай, урьд .........аймгийн ........сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ........регистрийн дугаартай, Ш овогт С*гийн О.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.О нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ........аймгийн ..........сумын ...........багийн нутаг дэвсгэрт хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ...........улсын дугаартай .......маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримтын тухайд:

1.1. Шүүгдэгч  С.О нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ........аймгийн ..........сумын ...........багийн нутаг дэвсгэрт хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ...........улсын дугаартай .......маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон  гэх гэмт хэргийн үйл баримт нь

 Гэрч П.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны орой ээжийндээ байж байхдаа нөхөр Я.С рүү залгаад намайг ирээд аваарай гэж хэлтэл за гэж хэлсэн боловч намайг ирж аваагүй. Би нөхрийгөө завгүй явж байгаа юм байна гэж бодоод хэсэг хүлээж байгаад утас руу залгасан боловч авахгүй байхаар нь шөнийн 22 цагийн үед дүүгээрээ гэртээ хүргүүлсэн. Намайг гэртээ очиход нөхөр гэртээ ирээгүй байсан. Тэгээд би гэрээ цэвэрлээд унтах гэж байхад шөнийн 02 цагийн үед нөхөр над руу залгаад ханиа ирээд аваач гээд согтуу залгаад байхаар нь хаана байна гэхэд хөдөө аж ахуй хороо нэг болохоор 2 дугаар сургуулийн урд гээд яриад байсан. Би авах гээд 2 дугаар сургууль, хөдөө аж ахуй руу явсан боловч олоогүй тэгээд шөнийн 03 цагийн үед гэртээ очиход нөхөр гэртээ ирээд орондоо орчихсон байсан. Тэгтэл нөхөр намайг хаагуур яваад ирэв гээд хардаад түүнээс болоод бид хоёр маргалдаад нөхөр агсрах гээд байхаар нь хашаан дотроо гэрийнхээ хажууд гадаа зогсож байхад С.О .............гэсэн улсын дугаартай мөнгөлөг өнгийн ......маркийн авто машиныг согтуу жолоодоод манайд ганцаараа ирсэн. О манай нөхрийг дагуул явж байна гээд байхаар нь би гадаа түүнтэй маргалдаад чамайг согтуу машин бариад явж байна гээд цагдаад дуудлага өглөө шүү гэхэд машинаа унаад төв рүү чиглээд явсан. Би түүнийг явсны дараа нөхрийг гарч ирээд агсам тавиад байх юм болов уу гэж бодоод хашааныхаа буланд зогсож байхад С.О нөгөө машинтайгаа хоёр тийшээ огцом огцом дараад юм мөргөчих гээд согтуу ирээд манай хашааны үүдэнд зогсоод сигналдахаар нь манай нөхөр гэрээсээ согтуу гарч ирээд О*тай хамт явна гэхээр нь би нөхрийгөө явуулахгүй гээд нөхөртэйгөө чаргууцалдсан. Би нөхрийгөө чи согтуу машин жолоодож байгаа О чинь шал согтуу би яаж хоёр хүнийг явуулах юм бэ ? явуулахгүй гэсэн боловч манай нөхөр машинд нь ороод суучихсан. Манай нөхөр машины хойд суудал дээр суучихаар би нөхрийгөө явуулахгүй гээд Оыг чи согтуу машин жолоодож болохгүй ш дээ гээд жолоочийн хажуу талын хаалганы толиноос барьчихсан байхад О машинаа урагшаа хойшоо хөдөлгөөд байсан. Тэгтэл би халтираад унахад миний зүүн талын хөл нь дээгүүр дайраад хөдлөөд явсан. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн. Би тэр үедээ ........л сумын нэгдсэн эмнэлэгт очиж эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Эмч миний хөлийг гаднаас нь үзээд таны хөлөнд хугарал байхгүй байна. Та 10 хоног хөдөлгөөнөө хязгаарлаад хэвтээрэй, зөөлөн эдийн няцралтай байна хэд хоногийн дараа ирж үзүүлээрэй гэсэн. О хэрэв машинаа хөдөлгөөгүй бол би халтирч унаад машин доогуур орохооргүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх15-16/,

 Гэрч Я.С--йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2 айлаар орж золгуут хийгээд шөнө гэртээ орсон. Тэгээд хэдэн цагт гэдгийн мэдэхгүй байна О руу залгаад О*ыг хаана байна гэхэд О-ийн гэрт байна гэхээр нь чи машинтай бол намайг ирээд гэрээс аваадхаач гэхэд тэгье гээд манай гэрт мөнгөлөг өнгийн приус 20 маркийн машинтай манай гадаа ирсэн. О манай хашааны үүдэнд ирээд сигналдахаар нь би гэрээс гараад О*ын машинд суусан. Би тухайн үед өөрөө нэлээн согтуу байсан. Эхнэр намайг явуулахгүй гээд байхаар нь би найз нартайгаа уулзлаа гээд машины хойд суудал дээр суусан. Тэндээсээ хөдлөөд О*ийн гэрт очсон. О намайг ганцаараа ирж авсан. О хэний машиныг унаж ирснийг би мэдээгүй. Бид нар О-ийн гэрт очоод 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгтэл удалгүй цагдаа ирээд О-ыг аваад явсан. Н цагдаа нарыг ирэхээс -өмнө гэр рүүгээ явлаа гээд эхнэр хүүхдээ аваад явсан. О*-ыг цагдаа ирээд аваад явахаар нь би шууд гэр рүүгээ явган алхаад харьсан. Маргааш өглөө нь манай эхнэр надад хандаж өнгөрсөн шөнө О чамайг авч явахдаа миний хөлийг дайраад явсан гэж хэлсэн. Би тэр үед О хөдлөөд явахдаа манай эхнэрийн хөлийг дайрсан үгүйг бол мэдээгүй, би тэр үед нэлээн согтуу байсан болохоор өөр зүйл мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Ч.-н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2025 оны 03 дугаар сарын 02-ны орой 20-21 цагийн үед байх найз О-йн гэрт золгох гээд би эхнэр хүүхэдтэйгээ очсон. Намайг тэдний гэрт очиход О нь эхнэр хүүхэдтэйгээ мөн манай найз О нар байсан. Бид нар тэдний гэрт 2 шил архи хувааж ууцгаасан. Тэгтэл хэдэн цагт гэдгийн санахгүй байна 03 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө 00 цаг өнгөрсөн байхад О намайг машинаа өгч өгөөч Х ахыг очоод аваад ирье гээд миний ..............маркийн ...........улсын дугаартай мөнгөлөг өнгийн ..........маркийн авто машиныг аваад явсан. Удалгүй О Х ахыгаа дагуулаад орж ирсэн. Би О*ыг ороод ирэхээр нь түүнээс түлхүүрээ авсан. Бид нар шөнийн 03 цагийн үед тараад би гэр рүүгээ эхнэр аваад харих гээд явж байхад зам цагдаа таараад зогсоосон. Намайг зогсоосон цагдаа нар таны машиныг унаж явсан О гэх хүн хүний хөл дайрсан байна гэж хэлсэн. О, Х хоёр надад юу ч яриагүй. Би О-ыг өмнө нь жолооны эрхээ хасуулсан жолоодох эрхгүй гэдгийг мэдэж байсан. О надаас машин авч явах үедээ түүний согтолт нь гайгүй л байх шиг байсан. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй зүгээр байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч Х.О*ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 02-ны орой би найзуудаа гэртээ дуудаад цай уулгахаар болсон. Ингээд 03 дугаар сарын 02-ны орой 20 цаг өнгөрч байхад найз С.О ганцаараа манайд орж ирсэн. Тухайн үед манай гэрт манай эхнэр хүүхдүүд байсан. О манай орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл ирсэн. Түүнд хоол цай хийж өгнөөд байж байтал удалгүй араас нь Н эхнэр хүүхэдтэйгээ орж ирсэн. Тухайн үед Н өөрийнхөө өмчлөлийн .......улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлтэй жолоодоод манайд ирсэн. Би тэд нарт 0.5 литрийн хэмжээтэй экс архи задлаад архийг Н, О бид гурав хувааж уусан. Эхнэрүүд бол нээх уугаагүй. Би эхний архи дуусахаар нь 0.75 литрийн хэмжээтэй Экс архи задлаад О, Н бид гурав ууж байсан. Би архины талд нь хүргээд согтоод унасан. Цаашаа юу болсныг санахгүй байна. Би маргааш өглөө нь н манайд ирээд өнгөрсөн шөнө согтуу машинаа жолоодож байгаад цагдаад баригдсан. О миний машиныг танайд байхад гуйж аваад явсан тэгэхдээ нэг хүний хөлийг нь дайрсан байна гэж хэлсэн. Намайг согтсон байхад О нь Н-оос машиныг нь гуйж аваад С ахыг гэрээс нь очиж авчирсан гэсэн. Би энэ үйл явдлыг нь огт санахгүй байгаа юмаа. Н, О бид гурав эхлээд 0.5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Түүний дараагаар би дахин 0.75л хэмжээтэй Хар Экс архи задлаад гурвуулаа хувааж уусан. Бид гурав ямар ч байсан 2 дахь архиныхаа талд нь хүргэсэн. Би 2 дахь архиа талд нь хүртэл тэр хоёртой ууснаа санаж байна. Цаашаа ямар асуудал болсныг санахгүй байна. Би найз нарыгаа ирэх үед нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Н бид хоёр С.О-ыг жолооны эрхээ хасуулсан гэдгийг өмнө нь мэдэж байсан. С.О нь өөрөө жолооны эрхээ хасуулсан гэдгээ хэлж байсан. Манай гэрт манай эхнэр  У/, Нямдорж, түүний эхнэр Х/, О, манай 4 настай охин байсан. Өөр хүн байгаагүй. Би О машиныг жолоодсон талаар нь мэдээгүй. Маргааш нь түүнийг эрүүл болоод машины жолоодсон гэдгийг нь мэдсэн. Ямар хэмжээний согтолттой байсныг нь хэлж мэдэхгүй байна. С.О архи уухын хувьд уусан...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

 

 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

 “...С.О-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 2,97 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 4-5/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 6/,

............аймгийн ............ сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ........... дугаартай “...Зөрчилд холбогдогч С.О нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэврийн хуулбар /хх 8-10/,

Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай “...С.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн...” гэсэн гэх магадалгаа /хх 37-40/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

1.2. Шүүгдэгч С.О-ын “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр найз О-ийн гэрт цай уухаар орой 20 цаг өнгөрч байхад очсон. Намайг тэдний гэрт очиход О хүүхдүүдтэйгээ байсан.Удалгүй араас Н эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд бид нар хоол идээд 0,5 литр болон 0,75 литр хэмжээтэй архи уугаад байж байхад Х ах над руу залгаад ирээд аваач гээд байсан. Тэгэхээр нь би Н-Оос түүний ........улсын дугаартай .......маркийн автомашиныг гуйж аваад С ахын гэр рүү ганцаараа жолоодож явсан. Тэдний гэрийн гадаа очиход ...........ах түүний эхнэр .........нар хоорондоо маргалдаж байсан. С ах намайг тэдний хашааны гадаа очоод зогссон байхад машинд ирж суугаад явъя гэсэн. Тэгээд Ц эгч явуулахгүй гээд маргалдаж байснаа  ас Ах машины хаалга хаагаад явъя гэхээр нь би хөдлөөд явсан. Тэгээд О*ийн гэрт очсон. Би Ц эгчийн хөл дээгүүр машинааар гарсан зүйл байхгүй. Миний хувьд архи уусан үедээ автомашин жолоодсон нь бол үнэн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.

2. Прокуророос шүүгдэгч С.О*т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Шүүгдэгч С.О*ын 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ........аймгийн ..........сумын ...........багийн нутаг дэвсгэрт хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ...........улсын дугаартай .......маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоН үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч С.О-ын үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч С.О*т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт С*гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О--ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр / жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.О-т тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай

 

           7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О*т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Б.ӨЛЗИЙХИШИГ