Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/00663

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Б, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эцэг Д.Б-н асрамжид үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч Д.Б нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, В.С-с 70,200 төгрөгийг гаргуулж Д.Б-д .

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ