Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 119/ШШ2022/0007

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би Д.П-ийн Орхон аймгийн БӨС-ын ЗД-д холбогдуулан гаргасан БӨС-ын ЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/39 тоот захирамжийн Ш овогтой Г-т эзэмшүүлэх шийдвэр гаргасныг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн БӨС-ын ЗД Б нь 2020 оны 03-р сарын 05-ны өдрийн А/39 тоот захирамж гаргаж Рашаантын 1-3.. тоот Ш овогтой Г-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Манайх өөрийн амьдарч байгаа газраа өмчилж авахаар Газрын албанд өргөдөл өгч хөөцөлдөж байсан. 2016 онд тухайн газрынхаа кадастрын зургийг хийлгүүлээд газрын албанд өргөдлийн хамт өгч байсан. Миний бие удаа дараалан Газрын албанд өөрийн биеэр өргөдлөө өгч шийдвэрлүүлэхээр хандан холбогдох ажилтнуудтай уулзаж байсан. Өмнөх шүүх хурлаар ороход хариуцагч Ш.Г миний хувьд энэ хүнтэй газрыг нь булаацалдахгүй гэдгээ хэлсэн байдаг. Бидний амьдарч байгаа газрыг маань хууль бусаар өөр хүнд эзэмшүүлэх захирамж гарснаар одоо бид буух газаргүй болж айлын хашаанд толгой хоргодож хохирсоор байна. Миний өргөдлийг судлан шийдвэрлээгүй байж уг газартай ямар ч хамааралгүй иргэн Ш.Г-т эзэмшүүлэхээр захирамж гаргасан нь үндэслэлгүй, хууль бус шийдвэр гэж үзэн гомдол гаргаж байна.

Иймд БӨС-ын ЗД-ын 2020 оны А/39 тоот захирамжийн Ш овогтой Г-т эзэмшүүлэхээр шийдвэр гаргасныг хүчингүй болгож миний гомдлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч БӨС-ын ЗД Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “СЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/39 дугаарт захирамжийн хавсралтаар Ш-ын Г-т 15 жилийн хугацаагаар 475 мкв газрыг эзэмшүүлсэн. Тус шийдвэр нь хууль, журамд нийцсэн тул иргэн Д.П-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.П, хариуцагч БӨС-ын ЗД Б.Б нар Эвлэрлийн гэрээндээ: “Д овогтой П Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр БӨС-ын ЗД-ын 2020 оны А/39 дугаарт захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сумын Их залуу баг, Оргиу гудамж, 8-8..а тоот байршлын газрыг 15 жилийн хугацаатайгаар Ш овогтой Г олгосныг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Д овогтой П, хариуцагч БӨС-ын ЗД Б.Б нар харилцан тохиролцож, хариуцагч талаас дараах нөхцөлийг тавьснаар энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж, маргааныг дуусгавар болгож байна. Үүнд: 1. СЗД Б.Б Баян-Өндөр сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2022 оны 05 дугаар сард багтаан нэг айлын газрыг нөхөн олголтоор иргэн П.П-т олгоно.

2. Тус эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, ямар нэгэн гадны шахалт дарамтгүйгээр байгуулсан болно.

3. Эвлэрлийн гэрээнд цаашид ямар нэгэн маргаан гаргахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь Орхон аймгийн БӨС-ын ЗД-д холбогдуулан “БӨС-ын ЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/39 тоот захирамжийн Ш овогтой Г-т эзэмшүүлэх шийдвэр гаргасныг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.П, хариуцагч БӨС-ын ЗД Б.Б нар харилцан буулт хийн тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж ирүүлсэн байна.  

Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нар 2022 оны 02 дугаар  сарын 28-ны өдөр БӨС-ын ЗД Б.Б Баян-Өндөр сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2022 оны 05 дугаар сард багтаан нэг айлын газрыг нөхөн олголтоор иргэн П.П-т олгох”-оор харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П, хариуцагч Б.Б нарын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Баян-Өндөр сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2022 оны 05 дугаар сард багтаан нэг айлын газрыг нөхөн олголтоор иргэн П.П-т олгох” эвлэрлийг баталж, 119/2022/0006/з/ дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.П-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА