| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/22 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж,
нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
шүүгдэгч М.*******
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 2423000630022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Нийслэлийн Налайх дүүргийн *******т ******* ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* дугаар хороонд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. овогт гийн ******* РД: (*******)
Шүүгдэгч М.******* нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын аар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд "*******" нөхөрлөлийн Хаан банкны ******* дугаарын данснаас өөрийн данс болон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Н.*******, (түүний эзэмшлийн "*******" ХХК-ийн дансаар”, өөрийн ээж П., төрсөн дүү М. нарын дансаар 9,584,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэлдээ нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “*******" нөхөрлөлд 2022 оны 03 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “" ХХК-аас 9,272,727 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын тайланд “" XXK-аac 9,000,000 төгрөг, "” ХХК-аас 9,300,000 төгрөг, “” ХХК-аас 10,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын тайланд “” ХХК-аас 14,545,454 төгрөг, “” ХХК-аас 9,090,909 төгрөгийн, нийт 61,209,090 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилтийг хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусгаж “" нөхөрлөлд нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалт хийх зорилгоор эдийн засгийн давуу байдал бий болгож улсын төсөвт нийт 6,120,909 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч М.*******ы холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч М.******* дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.н: (2024.05.03) “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Татарын ерөнхий газраас манай газарт харьяаллын дагуу нэг гомдол ирсэн юм, тухайн гомдол нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын *******тай холбоотой гомдол байсан. Тэр гомдолд ******* дээрээ арга хэмжээ аваачээ “” гээд алт олборлодог компани хувь хүртээх зорилготой гээд нөхөрлөл байдаг тэр нөхөрлөлийн нягтлантай нийлээд НӨАТ-ын татвар бууруулан хувьдаа авч байна мөн аж ахуй нэгжүүдийн тайланг мөнгөөр гаргаж өгдөг гэсэн утгатай байсан. ...Манай байгууллагаас тайланг нь хянаад олсон орлоготой холбоотой зардлаа тавиад ашгаасаа хуульд заасан хувь хэмжээгээр татвар ногдуулдаг юм. Манайхаас татварын тайлан гаргаж өгдөггүй харин зөвлөгөө өгдөг. ийн ажлын чиг үүрэг нь зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах байдаг. Надад тэр мэдээлэл байхгүй гэдэг хүн л байсан. ...Энэ нь ерөнхийдөө татварыг бууруулаад, зардлын баримтыг шивж байгаа асуудал юм. Үйл ажиллагаатай холбоотой хийгээгүй зүйлээ хийсэн болгож бусад газруудаас НӨАТ-ын баримт гаргуулан авч байгаа асуудал. Татварын ерөнхий газар. Хяналт шалгалтын нэгжээс шалгадаг юм.” гэсэн мэдүүлэг. (I хавтаст 59-60 дахь хуудас)
Гэрч З.гийн: (2025.01.22) “...М.******* нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд аар ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын эхээс эхлээд ажлаасаа гарчихсан байгаа. Мөн М.******* нь аар ажиллаж байх хугацаандаа "" нөхөрлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан бөгөөд одоо ч мөн адил тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаа. ..."*******" нөхөрлөлийн санхүүгийн тайлан, мэдээнүүдийг гаргах, гүйлгээ хийхэд М.******* нь ямар нэгэн оролцоо байдаггүй байсан. Тэгэхдээ өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй "" ХХК-ийн данс руу "*******" нөхөрлөл нь дугуй огт засуулаагүй байх үед дугуй зассан гэсэн нэрийдлээр, тэгээд сэлбэг гэх нэрийдлээр тус тус гүйлгээ хийлгүүлж мөнгийг нь өөртөө авдаг байсан. Мөн "*******" нөхөрлөлийг ямар нэгэн байдлаар аж ахуй нэгжүүдээс худалдан авалт хийгээгүй байх үед хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварыг шивж буцаан олголтын хэмжээг нь нэмэгдүүлж өөрөө тэр мөнгийг нь гаргуулан авдаг байсан, мөн өөрөө ч тэрийгээ нөхөрлөлийн тэргүүлэгчдийн хурал дээр хүлээн зөвшөөрч байсан юм. М.******* нь дээрх гүйлгээнүүдийг хийхэд болон нэмэгдсэн өртгийн албан татварыг шивэхдээ "*******" нөхөрлөлийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.тай үгсэн тохиролцож дээрх үйлдлийг гаргах болсон нь тогтоогдсон. “” ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 150/23 дугаартай аудитын тайланг гаргаж байсан. Тус тайланд "*******" нөхөрлөлийн 2020, 2021, 2022 он мөн 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны санхүүгийн баримт, гүйлгээнд хяналт шалгалт явуулж дүгнэлт гаргаж байсан. “” ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 150/23 дугаартай аудитын тайланг дахин шинээр гаргаж өгч байсан. Ерөнхийдөө бол "*******" нөхөрлөлтэй холбоотой хоёр удаагийн тайланг гаргаж байсан гэж ойлгож болно. Тухайн аудитын тайлангаар нэлээдгүй олон зөрчил дутагдал илэрч байсан. Үүнийг дурдвал:
аар ажиллаж байсан М.*******ы нэр дээр бүртгэлтэй "" ХХК-ийн дугаарын данс руу "" нөхөрлөлөөс 2020 оноос 2023 оны хугацаанд нийт 9,400,000 төгрөгийг дугуй засвар гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байдаг. Үүнээс 127,000 төгрөгийн гүйлгээ нь "*******" нөхөрлөлийн э-баримт дээрээс шилжүүлсэн болох нь нотлогдож байдаг. Үлдэгдэл гэх 9,273,000 төгрөгийг шилжүүлсэнтэй холбоотой ямар нэгэн санхүүгийн баримт, хийлгэсэн ажлын талаар "*******" нөхөрлөлд баримт байдаггүй юм. Дээрх 9,273,000 төгрөгийг "" ХХК-ийн М.*******ы болон түүний ээж болох , төрсөн дүү нь болох , нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц. нарын данс руу "дугуй" гэх утгатайгаар үргэлжилсэн үйлдлээр ямар ч баримтгүйгээр шилжүүлсэн байдаг. 9,273,000 төгрөгийг шилжүүлж үйлчилгээ авсан нь э-баримтаар нотлогдоогүй, баримт шивсэн зүйл байхгүй байгаа юм.
- Мөн Завхан аймгийн Татварын хэлтсээс гаргасан төлбөрийн актын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн зардал хэсэгт 2021 онд 35,496,385 төгрөг, 2022 онд 23,815,829.80 төгрөг нийт 59,312,214.80 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг тайланд тусгаж зардлыг өсгөж, татвар ноогдох орлогыг бууруулсан талаар тусгасан.
- 2022 оны 03 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд "" ХХК (3496767)-аас 9,272,727 төгрөгийн, 7 дугаар сарын тайланд "" ХХК-аас 9,000,000 төгрөгийн, "" XXK (3498697)-aас 9,300,000 төгрөг, "" ХХК (3496732)-aac 10,000,000 төгрөгийн, 9 дүгээр сарын тайланд "" XXK-aac 14,545,454 төгрөг, "" ХХК (3500322)-aac 9,090,909 төгрөгийн, 10 дугаар сарын тайланд "" ХХК-аас 9,090,909 төгрөгийн, нийт 70,299,999 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилттэй худалдан авалтын падаан авч нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төсвөөс буцаан авах татварын дүнг өсгөсөн,
Мөн Дөрвөлжин сумын иргэн Петровис ШТС-ийн эрхлэгчээр ажиллаж байсан ын хувийн данс руу "*******" нөхөрлөлөөс 117,482,107 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байдаг. Үүнээс э-баримтаар нотлогдсон нь 54,409,966 төгрөг нь "*******" нөхөрлөл дээр бүртгэгдсэн харин үлдэгдэл болох 63,072,141 төгрөгийн гүйлгээ нь анхан шатны баримт байхгүй, хэрхэн ямар зүйлд зарцуулсан болох нь тодорхойгүй зарлагадаж гарсан гэх мэт зөрчлүүд илэрсэн юм. Дээрх зөрчлүүдэд *******аар ажиллаж байсан М.******* болон нягтлан бодогч Ц. нар шууд хамааралтай гэж үзэж байгаа.
- Мөн нягтлан бодогч Ц.гийн нэр дээр 40,813,520 төгрөгийн зарлага гарсан, үүнээс 298,706 төгрөгийн гүйлгээ нь э-баримтаар нотлогдож байгаа бөгөөд үлдсэн гэх 40,514,814 төгрөгийн зарлагын гүйлгээ нь анхан шатны баримтгүй, э-баримтад бүртгэлгүй, хэрхэн юунд зарцуулж гүйлгээ хийсэн нь тодорхойгүй байгаа,
Мөн "*******" нөхөрлөлөөс 2023 онд Дөрвөлжин сумын Засаг даргаар ажиллаж байсан нь 13,600,000 төгрөгийг зээл нэрээр гаргуулж авсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа, нь гэх хүний төрсөн ах нь байгаа юм.
Мөн "*******" нөхөрлөлийн дарга ын нэр дээр 60,086,367 төгрөгийн зарлага байснаас, е-баримтаар нотлогдож байгаа нь 34,711,337 төгрөг, үлдэгдэл гэх 25,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ нь анхан шатны баримтгүйгээр зарлагдсан байсан. Энэ талаар тодруулаад цааш шалгаж үзэхэд Дөрвөлжин сумын төвд "*******" нөхөрлөлд автобусаа зогсоох зориулалттай автомашины граж барьж ашиглалтад оруулсан байсан бөгөөд э-баримтгүйгээр зарцуулсан гэх 25,000,000 төгрөгийг тус гражийг барьж ашиглалтад оруулахад зарцуулсан байсан.
"*******" нөхөрлөлийн санхүүгийн тайланг Ц. гаргаж явдаг байсан, М.******* нь тэргүүлэгчийн зүгээс нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцож ажилладаг байсан юм. Урд өмнө бол ямар нэгэн байдлаар санхүүгийн анхан шатны баримтуудыг гүйцэт бүрдүүлдэггүй байсан, "*******" нөхөрлөлийн харилцах данс нь нягтлан бодогч Ц. интернэт банкаар дамжуулан шууд гүйлгээ хийж явдаг байсан юм. "*******" нөхөрлөл нь урд өмнө нь яаг 1, 2 дугаар гарын үсэг зурж зөвшөөрөл олгогддоггүй, нягтлан бодогч Ц.гийн нэвтэрч ордог гэх интернэт банкаар шууд гүйлгээ хийгддэг байсан.
"*******" нөхөрлөл нь "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК-иудтай урд өмнө гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаагүй, мөн ямар нэгэн байдлаар тухайн аж ахуй нэгжүүдээс бараа, материал худалдан авч байгаагүй. Миний мэдэхээр Завхан аймгийн Дөрвөлжин суманд "" ХХК, "" ХХК, "" ХХК нар нь хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм, дээрх дэлгүүрүүд нь ******* М.*******аар санхүүгийн тайлангаа гаргаж татварт мэдүүлдэг байсан бөгөөд энэ талаар тус аж ахуй нэгжүүдийн хүмүүс хэлдэг, тэгээд М.******* нь тус аж ахуй нэгжүүдийн нэрийг ашиглаж 70,299,999 төгрөгийн татварын хий бичилт хийж буцаан олголтыг нь өөртөө авсан гэж үзэж байгаа. Аудитын тайланд хэзээ, хэзээ хэдэн төгрөгийг хэний данс руу шилжүүлж байсан, ямар учиртай гүйлгээ талаар нэг бүрчлэн тусгасан байсан, түүнээс үзвэл тодорхой болох байх. М.******* өөрөө татварын хий бичилт хийсэн талаар хүлээн зөвшөөрсөн бичлэг байгаа, мөн аудитын тайланг хуралд нээлттэйгээр танилцуулж байгаа бичлэг бас байгаа бөгөөд би тэрийг мөн гаргаж өгч болно. Завхан аймгийн Татварын хэлтсээс 46,063,383 төгрөгийн төлбөрийн актыг "*******" нөхөрлөлд тавьсан байгаа, энэ төлбөрийг Ц.тай хамааралтай гэж бодож байгаа жишээлбэл гишүүдэд олгогдсон хувь хишгийн мөнгөнөөс хүн амын орлогын албан татвар гэж 10 хувийг нь авч үлдээд татварт төлж барагдуулалгүйгээр өөр бусад зүйлд зарцуулсан гэж үзэж байгаа.” гэсэн мэдүүлэг. (I хавтас 83-85 дахь хуудас)
Гэрч Д.гийн: (2025.01.21) “...Татварын ерөнхий газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 924502464 дугаартай томилолт үүсэж "******* нөхөрлөл"-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийгдэхээр томилолт үүсэж байсан. Тус томилолтын хүрээнд миний бие, ******* ий хамт 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалтын орлогыг нэгтгэлээр тулган шалгахад 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 10,522,950 төгрөгийн борлуулалтын орлого зөрүүтэй дутуу тайлагнасан зөрчил илэрсэн. Хяналт шалгалтын хүрээнд "******* нөхөрлөл"-ийн 2021 онд тайлагнасан аж ахуй нэгжийн орлогын албан татварын борлуулалтын орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлогын, мөн тус байгууллагын жилийн тайланг цахим системээр тулгаж шалгахад нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 10,522,950 төгрөгийг дутуу тайлагнасан байсан.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн зардал хэсэгт 2021 онд 35,496,385 төгрөгийг, 2022 онд 23,815,829.80 төгрөгийг, нийт 59,312,214.80 төгрөгийн э-баримт буюу төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг тайланд тусгаж зардлыг өсгөж татвар ноогдох орлогыг бууруулсан зөрчлийг илрүүлсэн.
2022 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтын падантай холбоотой зөрчил илэрсэн. Энэ нь нийт 70,299,999 төгрөг болж байсан. "******* нөхөрлөл"-ийн 2022 оны худалдан авалтын нийт паданыг НӨАТ-ЫН тайлангаас болон татварын цахим программаас татаж аваад тулган шалгах үед 70,299,999 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалттай холбоотойгоор санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгаж үзэхэд тус үнийн дүн бүхий худалдан авалтыг хийсэн нь нотлогдохгүй байгаа бөгөөд татварын хий бичилт хийж худалдан авалтын хэсэгт тусгаж төсвөөс буцааж авах татварын дүнг өсгөсөн гэж үзээд төлбөр ноогдуулж байсан.
"******* нөхөрлөл" нь 4 багийн гишүүддээ 2021, 2022 онд жилийн эцсээр ноогдол ашиг олгосон байсан. 2021 онд 47,755,000 төгрөг, 2022 онд 99,256,888.89 төгрөгийг ноогдол ашгийг олгосон боловч татвар суутгаж тайлагнаагүй гэсэн зөрчлүүдийг илрүүлж байсан. Тэгээд "******* нөхөрлөл"-д нийт 287,147,052.69 төгрөгийн зөрчлийг илрүүлж 46,063,383 төгрөгийн төлбөрийг ноогдуулж байсан. Одоогийн байдлаар хяналт шалгалтын хүрээнд хүргүүлсэн төлбөрийн актыг төлж барагдуулаагүй байгаа.
Хяналт шалгалтын хүрээнд 2021, 2022 оны санхүүгийн баримтуудыг бүгдийг нь "******* нөхөрлөл"-ийн нягтлан бодогч гаргаж өгч байсан. Тухайн санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн хянаж үзээд дээрх зөрчлүүдийг илрүүлж байсан.” гэсэн мэдүүлэг. (I хавтас 86-87 дахь хуудас)
3.4 Завхан аймгийн татварын газрын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн № НА-09240000014 дугаартай Нөхөн ногдуулалтын акт, (I хавтас 88-91 дэх хуудас)
Гэрч Ц.гийн: (2025.01.24) “...“*******" нөхөрлөл нь санхүүгийн гүйлгээг ерөнхийдөө интернэт банкаар хийж гүйцэтгэдэг байсан. Хийгдсэн гүйлгээнүүдтэй холбоотойгоор анхан шатны баримтууд байгаа. "*******" нөхөрлөлийн интернэт банкны эрх нь над дээр байдаг байсан бөгөөд бүх гүйлгээг миний бие гардаж хийж байсан. Интернэт банкаар гүйлгээ хийх үедээ эрх нь надад байсан учраас би гардаж гүйлгээ хийж байсан. "*******" нөхөрлөлийн зарлага нь ихэвчлэн засвар, нийгмийн даатгал төлөлт, цалин, шатахуун гэх зүйлсэд зарцуулагдаж байсан. "*******" нөхөрлөлтэй холбоотой хийгдсэн шатахуун худалдан авалт, сэлбэг худалдан авалтуудтай холбоотойгоор тайланг болон анхан шатны баримтуудыг бүрдүүлж байсан. "*******" нөхөрлөлийн санхүүгийн тайланг миний бие бичиж тайлагнадаг байсан. Нөхөрлөлийн тэргүүлэгчдийн зүгээс "*******" нөхөрлөлд ямар нэгэн оролцоо байдаггүй байсан.
М.******* нь санхүүгийн тайланд оролцоогүй байсан, мөн татварын тайланг бас миний бие гаргаж байсан болохоор М.*******аар гаргуулж байгаагүй. "*******" нөхөрлөлд ямар нэгэн оролцоо байгаагүй.
М.******* нь "*******" нөхөрлөлөөс барагцаагаар 14 орчим сая төгрөгийг олон удаа бага хэмжээгээр зээлж авч байсан. "*******" нөхөрлөлийн зүгээс зээлүүлсэн мөнгөө авах талаар шаардахад М.******* нь "*******" нөхөрлөл дээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хий бичилт хийж "*******" нөхөрлөлийн татварт төлөх дүнг нь бууруулах боломжтой байна гэж надад санал тавьж байсан. Тэр үед нь эхэндээ би зөвшөөрөхгүй байж байгаад дараа нь "*******" нөхөрлөлийн санхүүг хэмнэж байна гэж ойлгоод 4 удаагийн хий бичилтийг М.*******аар хийлгэсэн. Тус аж ахуй нэгжүүдтэй холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг шивэх ажлыг *******аар ажиллаж байсан М.******* хийж гүйцэтгэсэн. Тухайн аж ахуй нэгжүүдээс худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнаад "*******" нөхөрлөлийн төлөх ёстой татварын хэмжээ буурсан. Тэгэхээр нь би хэмнэлт гарч байна, манай нөхөрлөлд ашигтай юм байна гэж үзэж байсан. Тэгэхдээ тухайн хий бичилтүүдтэй холбоотойгоор М.*******д одоо дахиж хий бичилт хийгээд хэрэггүй байх, дараа нь асуудал үүсвэл хэцүү шүү гэдгийг хэлж байсан.
"*******" нөхөрлөлд 2023 онд “” ХХК-аас хяналт шалгалт орсны дараа М.******* нь өөрийн зээлж авсан мөнгийг "*******" нөхөрлөлд төлж барагдуулж байсан.
Ямар нэгэн тэмдэглэл хөтөлж байгаагүй, аман байдлаар тохиролцоод дансаар шилжүүлж зээлүүлж байсан. Дансаар шилжүүлэх үедээ М.*******ы өөрийнх нь данс руу болон "" ХХК-ийн данс, ээжийнх нь данс болох М. нарын данс руу "дугуй, дугуй засвар" гэх утгатайгаар шилжүүлж зээлүүлж байсан. Тухайн данснууд руу шилжүүлсэн гүйлгээнээс 100,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй гүйлгээ нь дугуй засварт ашиглагдсан байгаа, харин түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээнүүд нь М.*******д зээлдүүлсэн мөнгөнүүд байгаа юм. "" ХХК, "" ХХК, "" ХХК-иуд Дөрвөлжин сумын төв дээр хүнсний дэлгүүр ажиллуулдаг аж ахуй нэгжүүд байгаа юм. Харин "Ган-Эрдэнэ экологи" ХХК-ийг хаана ямар үйл ажиллагаа явуулдаг талаар нь би сайн мэдэхгүй байна.
Тухайн гүйлгээнээс "" ХХК-ийн харилцах дугаарын данс, М.ийн эзэмшлийн дугаарын данс, М.*******ы эзэмшлийн дугаарын данс, П.гийн эзэмшлийн дугаарын данс руу шилжүүлсэн гүйлгээнүүд нь М.*******д зээлүүлсэн мөнгөтэй холбоотой гүйлгээнүүд байгаа юм. Тухайн гүйлгээнүүд нь дансны хуулга дээрээс харагдана. Харин Ө.Энхтайван нь Дөрвөлжин суманд дугуй засвар ажиллуулдаг хүн бөгөөд тухайн хүнд шилжүүлсэн мөнгө нь дугуй засуулж байсан төлбөрүүд байгаа юм. М.******* нь зээлж авсан гэх мөнгөө юунд зарцуулж байсан талаар би мэдэхгүй байна.
М.******* нь "*******" нөхөрлөлөөс гарах зарлагын гүйлгээнүүдэд хамааралгүй байсан. Харин М.******* нь "*******" нөхөрлөлөөс мөнгө зээлж байсан, тэгээд түүнийхээ хариуд "*******" нөхөрлөлийн татварт төлөх дүнг багасгах зорилгоор 4 аж ахуй нэгж дээр татварын хий бичилтийг хийж өгч байсан. Миний хувьд бол татварын хий бичилт хийх, татварт төлөх дүнг багасгаж өгөх талаар М.*******аас шахаж шаардаж байгаагүй, М.******* нь өөрөө мөнгө зээлсэн байсан болохоор түүндээ болоод хий бичилтийг шивж тайлагнаж байсан.
"*******" нөхөрлөлийн санхүүжилт нь ерөнхийдөө 2-3 сарын дараа шилжиж орж ирдэг байсан. Тэр хооронд автобуснууд шатахууны төлбөргүй болчихдог байсан, тэрийг нь би хувиасаа шийдвэрлэж өгөөд дараа нь санхүүжилт орж ирэхээр өөрийн гаргасан гэх мөнгийг буцааж авдаг байсан юм. Харин 2021 онд 7,000,000 төгрөгийг, 2023 онд 10,000,000 төгрөгийг "*******" нөхөрлөлийн дарга тай зөвшилцөж зөвшөөрөл авч байсны үндсэн дээр өөрийн данс руу шилжүүлж аваад маргааш нь буцааж "*******" нөхөрлөлийн дансанд шилжүүлж авч байсан. Тухайн гүйлгээнээс мөн миний сарын цалинг хасах ёстой, 2021 онд сар бүр 250,000 төгрөгийн, 2022, 2023 онуудад сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байсан юм. Өөрт олгогдох ёстой цалинг би өөрийнхөө дансаар шилжүүлэн авч байсан.
"*******" нөхөрлөл нь автобус, усны машинаар үйл ажиллагаа явуулдаг. Тухайн автомашин, техник хэрэгслүүдэд шатахуун худалдаж аваад төлбөрийг нь хэсэг хугацааны төлж барагдуулдаг байсан. Автобус, усны машинуудын жолооч нар нь шатахуун авсан баримтаа авч ирж өгөхөөр нь тэрийг нь үндэслээд гүйлгээг нь шатахуун авснаас 2-3 хоногийн дараа шатахууны төлбөрийг төлж барагдуулдаг байсан юм. ХХК-ийн зүгээс энэ талаар тодруулаагүй бөгөөд яг л зарлага гарсан гэх өдрөөр нь гүйлгээг шүүж үзсэн байсан, тэгэхдээ манай нөхөрлөлд орж ирэх санхүүжилт нь хоцрогдолтой орж ирдэг бөгөөд шатахууныг хааяа зээлээр авах нөхцөл байдал үүсдэг байсныг харгалзан үзэж байгаагүй. нь өөрөө Дөрвөлжин сумын Петровис ШТС-ын эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд шатахууны төлбөрийг нь ын данс руу шилжүүлж төлдөг байсан. Мөн одоо ч гэсэн шатахуун түгээх станцын түгээгч нар өөрсдийнхөө дансаар шатахууны төлбөрийг авдаг юм. т шилжүүлсэн гүйлгээ нь бүгдээрээ шатахууны зардалд зарцуулагдсан.” гэсэн мэдүүлэг. (I хавтас 94-95 дахь хуудас)
Гэрч З.гээс гаргаж өгсөн Аудитын тайлангийн хуулбар 40 хуудас, (I хавтас 100-139 дэх хуудас)
“” ХХК-ийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын “*******” нөхөрлөлийн 2020, 2021, 2022, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн тайланд үзлэг хийсэн тэмдэглэл, аудитын тайлангийн хуулбар хувь. (I хавтас 173-204 дэх хуудас)
Завхан аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн ******* Д.гаас гаргаж өгсөн “*******” нөхөрлөлийн 2022 оны 3, 7, 9 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 2022 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд төлсөн мөнгөн дүнгийн хуулбар. (I хавтас 205-218 дахь хуудас)
Иргэн М.*******ы эзэмшлийн арилжааны Хаан банкны дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (2024.10.15) “...нийт 24,963 удаагийн гүйлгээ хийгдэж 952,231,719.33 төгрөгийн орлого, 953,419,441.55 төгрөгийн зарлага гарсан байх ба хэрэгт ач холбогдол бүхий гүйлгээнд үзлэг хийхэд “” нөхөрлөлийн Хаан банкны ******* дугаарын данснаас:
- 2020 оны 05 сарын 14-ний өдөр "dugui zasvar" гэсэн гүйлгээний утгатай 28.000 төгрөгийн орлого,
- 2022 оны 06 сарын 12-ны өдөр "dugui selbeg" гэсэн гүйлгээний утгатай 2.000.000 төгрөгийн орлого,
- 2022 оны 09 сарын 09-ний өдөр "ЕB-dugui" гэсэн гүйлгээний утгатай 300.000 төгрөгийн орлого орсон байна. Бусад дансны хуулгад үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул үзлэгийг дуусгав.” гэсэн тэмдэглэл. (I хавтас 246-247 дахь хуудас)
“*******” нөхөрлөлийн арилжааны Хаан банкны ******* дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. (III хавтас 233-236 дахь хуудас)
Яллагдагч М.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд. (III хавтас 240-248, IV хавтас 57-65 дахь хуудас)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас. (IV хавтас 66 дахь хуудас) зэргээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагддаг ба Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглосон байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Иймд М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албаны бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн байна.
Шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.*******д тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ