| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/00992/И |
| Дугаар | 101/ШШ2018/01213 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2018/01213
| 2018 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2018/01213 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М д ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.С-д холбогдох,
Даатгалын хураамж 242.917 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Ж.Стай 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс нэг жилийн хугацаатай тоот тээврийн хэрэгслийн *******ын гэрээг байгуулж, даатгуулагч нь 265.000 төгрөгийн *******ын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцон эрсдлээ даатгуулсан. Гэтэл Ж.С 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 22.083 төгрөгийн *******ын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 242.917 төгрөгийн *******ын хураамжийг төлөөгүй. Манай компанийн зүгээс даатгуулагч Ж.Стай удаа дараа холбогдож *******ын хураамжийн үлдэгдлийг төлж барагдуулахыг хүссэн. Иймд Ж.Саас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу *******ын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 242.917 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.С шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Эхний сарын төлбөрийг төлсний дараа 2014 оны 09 дүгээр сард миний автомашин байрны гадаа байх үед хохирол учирсан. Би *******ын компанид мэдэгдэхэд та цаад хүнээ олчих гэсэн шаардлага тавьсан. Ингээд нөхөн төлбөр олгоогүй учир би зээл авч хойд гуперээ 260.000 төгрөгөөр янзалсан. Би ажилгүй байсан, эхнэрийн ажлын газрын хүнээс зээл авсан. Үүнээс болоод би *******ын ажилтан Адъяахүүд *******ын хураамж төлөхгүй гэдгээ утсаар хэлсэн, өнгөрсөн 4 жилийн хугацаанд надаас нэхэж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М д ХХК нь хариуцагч Ж.С-ад холбогдуулан *******ын хураамж 242.917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ж.С нь *******ын гэрээнээс татгалзсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь М******* ******* ******* гэх оноосон нэрээ М д болгон өөрчилсөн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын тодорхойлолтоор тус тус нотлогдож байна /хх-3, 6/.
Зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тоот тээврийн хэрэгслийн *******ын гэрээ нэг жилийн хугацаагаар байгуулагдаж, тоёота королла маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг байгалийн, галын, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн, жолоо шилжүүлсэн үеийн, зогсоолд байрлуулах, байх үеийн, зориулалтын зогсоолд байх үед гуравдагч этгээдийн учруулсан зэрэг 12 төрлийн эрсдэлээс даатгах, *******ын хураамжид 265.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцжээ /хх-5/.
Дээрх гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй бөгөөд талуудын хооронд *******ын гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Ж.С *******ын хураамжийг хэсэгчлэн буюу нэг жилийн хугацаанд сард 22.083 төгрөг төлөхөөр тохирсон, мөн эхний сарын төлбөр буюу 2014 оны 08 дугаар сард гэрээ байгуулах үед 22.083 төгрөгийг төлсөн, бусад төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, *******ын гэрээн дэх хувааж төлсөн 22.083 авах заалт, мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан Хаан банкны шилжүүлэг хийх хүсэлтэд хариуцагчийн тоот данснаас сар бүр 22.083 төгрөгийг нэхэмжлэгчийн тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд шилжүүлэхээр тохирсон зэргээр тус тус тогтоогдож байна /хх-24/.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д *******ын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч хураамж төлөх үүргийг тус тус хүлээх, мөн Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д даатгуулагч *******ын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөхөөр заажээ.
Даатгуулагчийн *******ын хураамж төлөх үүрэгтэй холбоотой харилцааг Иргэний хуулийн 437 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан бөгөөд хуулийн 437.1-д даатгуулагч *******ын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ гэж заажээ.
Түүнчлэн хуулийн 437.2, 437.3-т хураамж төлөх хугацаа хэтрүүлсний үр дагаврыг зохицуулахдаа даатгуулагч *******ын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад *******ын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй, *******ын тохиолдол бий болохоос өмнө даатгуулагч *******ын гэрээнээс татгалзсан бол даатгагч эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд тохирох *******ын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг даатгуулагчаас шаардах эрхтэй байна гэжээ.
Хариуцагч 2014 оны 09 дүгээр сараас эхлэн *******ын гэрээнд заасан хугацааг зөрчиж *******ын хураамж төлөөгүй байхад нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу түүнд нэмэлт хугацаа тогтоогоогүй, мөн хугацаа хэтрүүлсний үр дагаврыг бичгээр мэдэгдэж байгаагүй байна.
Түүнчлэн хариуцагч 2 дахь сарын төлбөр төлөх 2014 оны 09 дүгээр сард даатгуулсан тээврийн хэрэгсэлд эрсдэл үүсч, нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй, иймээс би төлбөр төлөхгүй гэдгээ хариуцсан ажилтанд мэдэгдсэн гэх тайлбар гаргаж байх ба уг тайлбараа шүүхэд нотлох баримтаар нотлоогүй хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс *******ын гэрээний хугацаанд болон *******ын гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд хариуцагчаас *******ын хураамж төлөхийг нэг ч удаа шаардаж байгаагүй үйл баримттай харьцуулан үзвэл уг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан нийтлэг зохицуулалтын дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ба ийнхүү мэдэгдэхэд тусгай журам хуулиар тогтоогоогүй.
Иймээс дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Сыг *******ын гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэстэй.
Нэхэмжлэгч нь дурдсан хуулийн зохицуулалтын дагуу *******ын эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд тохирох *******ын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг даатгуулагчаас шаардах эрхтэй боловч нэхэмжлэлд дурдсан хугацаанд *******ын эрсдэлийг өөртөө хүлээж байсан байдлаа шүүхэд баримтаар нотлоогүй.
Иймд шүүх хариуцагч Ж.Саас *******ын хураамж 242.917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Саас 242.917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.937,51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА