| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/05307/И |
| Дугаар | 101/ШШ2022/00464 |
| Огноо | 2022-02-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/00464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14200, Ерөнхий сайд Амарын гудамж хаягт байрлах, ХБ/хуулийн этгээдийн регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 90/1 дүгээр байр ******* тоот хаягт оршин суух, Харуул овогт Бямбадоржийн Х /регистрийн дугаар: /,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 90/1 дүгээр байр ******* тоот хаягт оршин суух, Модчин овогт Ш*******гийн Э /регистрийн дугаар: / нарт холбогдох
12,**************9,190.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнавч, хариуцагч Б.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэг ХБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнавч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Х , Ш.Э нар 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 108003*******414 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1*******,000,000 төгрөгийн зээлийн 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХБтай 2018 оны 108003*******414 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж Үндсэн зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, эхний ******* сарын үндсэн төлбөрийг хойшлуулж, нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх хуримтлагдсан хүүг 5 сарын хугацаанд хувааж төлөхөөр хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн.
Зээлдэгч нь 108004*******847 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлгүй нийт 275 хоног хугацаа хэтэрч үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн.
108003*******414 тоот зээлийн гэрээг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 10,090,729.71 төгрөг, хүү 1,542,*******39.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,*******41 төгрөг, нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх хуримтлагдсан хүү 1,023,180 төгрөг, нийт 12,**************9,190.03 төгрөгийг Б.Х , Ш.Э нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкинд байгаа зээлийг хүлээн зөвшөөрч байна.
Б.Х 2020 оны 8 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш тодорхой ажилгүй байсаар цар тахал гарч, мөн эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй болж зээл төлөх боломжгүй байлаа. Ш.Э 2021 оны 8 дугаар сард жирэмсний амралтаа авч 10 дугаар сард амаржаад одоогоор гэртээ байгаа. Гэр бүлийн хүн 3 дугаар сард ажилдаа орохоор бид энэхүү зээлээ 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар сардаа төлөх боломжтой болно гэв.
Хариуцагч Ш.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нярай хүүхэдтэй тул шүүх хуралд суух боломжгүй. Миний оролцоогүй хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Б.Х , Ш.Э нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 12,**************9,190.03 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн дүнгийн талаар маргаагүй ба зээлийн гэрээг үргэлжлүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу зээлээ төлнө хэмээн шүүхэд тайлбарлаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
ХБ нь Б.Х , Ш.Э нартай 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №108003*******414 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 1*******,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 3*******5 хоногт 18 хувийн хүүтэй, зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийг олгожээ.
Талууд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцож, 2018 оны 108003*******414 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, Үндсэн гэрээний 1.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 12 сарын хугацаагаар сунгаж, үндсэн гэрээний дагуу олгогдсон 1*******,000,000 төгрөгийн үлдэгдэл нь мөн өдрийн байдлаар 10,090,729.71 төгрөг байгааг нэмэлт, өөрчлөлт бүхий хуваариар төлөх хавсралтыг шинэчилж, Үндсэн гэрээнд заасан 108003*******414 тоот зээлийн дансны дугаарыг 108004*******847 тоот дансны дугаар болгон өөрчилжээ.
Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.,
мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул дээр дурьдсан хуульд нийцүүлэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Х нь нэхэмжлэлээр шаардаж буй үндсэн зээлийн төлбөр 10,090,729.71 төгрөг, хүү 1,542,*******39.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,*******41 төгрөг, нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх хуримтлагдсан хүү 1,023,180 төгрөг, нийт 12,**************9,190.03 төгрөгийн тооцоололын талаар маргаагүй буюу зээлийн гэрээг цуцлахаас татгалзаж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу зээлээ төлөхийг хүссэн.
Гэвч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д тухайлан заасан үүргээ зээлдэгч зөрчсөн, банк зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацаа, зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулсаар атал зээлийн төлбөрийн хуваарь зөрчигдсөн нь тогтоогдож байх тул зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн төлбөр шаардсан банкны шаардлага нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасантай нийцнэ.
Хариуцагч Ш.Э нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тодорхой тайлбар гаргаагүй буюу маргаагүй боловч Б.Х ын хамт үүрэг хүлээж банктай байгуулсан Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 11*******, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Х , Ш.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 12,**************9,190.03 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хасбанк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,*******58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х , Ш.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 217,*******58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА