| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/00861/И |
| Дугаар | 101/ШШ2017/02052 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2017/02052
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2017/02052 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.М
Хариуцагч: Т.С
Хариуцагч: С ХХК
хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө болох 9,980,000 төгрөгийг хариуцагч С ХХК-иас 2,980,000 төгрөг, хариуцагч Т.С-с 7,000,000 тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.М С ХХК-тай хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллах зорилготойгоор 2014 оны 10-р сарын 08-ны өдөр хоёр жилийн хугацаатайгаар хамтран ажиллах дугаар 01\001 тоот гэрээ байгуулсан. Ингээд гэрээний 1-р зүйлийн 1.1-д зааснаар хөрөнгийн эх үүсвэр болох 10.000.000 \арван сая\ төгрөгнөөс 2.980.000 \ хоёр сая есөн зуун наян мянган\ төгрөгийг 2014 оны 10 сарын 08-ны өдөр С ХХК-ийн эзэмшилийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. Харин үлдэгдэл 7.000.000 \ долоон сая \ төгрөгийг Т.С миний эзэмшлийн дансанд хийчих гэхээр нь би 2014 оны 10 сарын 31-ны өдөр Т.Сарангэрэлийн эзэмшилийн Хаан банкны 5028313234 тоот дансанд 2.000.000 \ хоёр сая\ төгрөг, 2014 оны 11 сарын 08-ны өдөр 5.000.000 \ таван сая\ төгрөг нийт 7.000.000 \долоон сая\ төгрөгийг шилжүүлсэн. С ХХК -тай хөрөнгө оруулалт хийж гэрээ байгуулснаас хойш үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан хэдий боловч тус компани нь одоог хүртэл гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхгүй байгаа бөгөөд мөн Т. Снь хувийн эзэмшлийн данс руугаа шилжүүлсэн авсан 7.000.000 төгрөгийг буцаан төлөхгүй байсан тул Т.Сарангэрэлд холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Т.Снь Баянзүрх дүүрэг 16-р хороо 45-р байр 49 тоот хаягтаа оршин суудаггүй гэсэн Засаг даргын тодорхойлолт ирсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гарсан болно. Ингээд миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т. Сарангэрэлийг эрэн сурвалжилах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шийдвэрээр Баянзүрх дэх Цагдаагийн 1-р хэлтэсийн 2016 оны 12-р сарын 21-ны 12ё-1/7009 тоот албан бичгээр Т.С-н хаягийг тодруулж өгсөн болно. Иймд нэхэмжлэлийн дараах шаардлагыг гаргаж байна. Т.С-н хувийн эзэмшилийн дансанд хийсэн 7,000,000 төгрөгийг, СХХК-иас хөрөнгө оруулалт хийсэн 2,980,000 төгрөгийг тус тус гаргуулах өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл үндэслэлтэй байгаа. Мөнгөө 2 өөр дансанд хийсэн. Хариуцагч мөнгө авсанаа хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч нь үүргээ биелүүлээгүй. Улмаар шүүхэд хандсан. Гэрээний 5, Иргэний хуулийн 225-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 206-д зааснаар хариуцагч үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд бөгөөд хариуцагч Т.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.С миний бие С.Мэс С ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан 10.000.000 төгрөг авсан. Энэ нь бидний хооронд байгуулсан 01/001 тоот гэрээгээр батлагдана. Гэрээний анхны нөхцлөөр С.Мэс хөрөнгө оруулалт хэлбэрээр буюу тоног төхөөрөмж авах нийт мөнгийг нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэлийн дагуу эхний удаагийн 2.980.000 төгрөгийг компаний дансуу хийсэн. Дараагийн төлөлтүүдийг хийхэд компаний дансыг нийгмийн даатгалын газраас түр хугацаагаар хаасан байсан тул өөрийн хувийн дансруу хийлгэн авсан. Мөнх-эрдэнийн хөрөнгө оруулсан эх мөнгө нь 2014.10.08 нд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалд С ХХК-аас нийгмийн даатгалын өглөг нэрээр 1.200.000 төгрөг шилжүүлсэн. 2014.12.07-нд Зоригоо гэх хүнээс 5.800.000 төгрөгт гэрээний дагуух 5 л усны үлээгч машин компрессорын хамт, 2014.12.15 нд Мэндээ гэх хүнээс усны мемберан төхөөрөмжийг тус тус авч үйл ажиллагаанд ашигласан болно. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох шийдвэрүүдийг өгсөн тул С ХХК нь үйл ажиллагаа зогссон байгаа. /Дампуурлыг зарлаагүй байгаа/ - Эдгээр төхөөрөмжүүдийг авсан үнэнээс хямдаар Оргилох нэртэй цэвэр усны үйлдвэрийн Амармэнд гэх хүнд зарж борлуулан үйл ажиллагааг зогсооход Мэргэжлийн хяналтын газраас шаардасны дагуу ажилчдын цалин хөлсийг олгосон. С.Мтэй байгуулсан 01/001 тоот гэрээгээр С ХХК нь гэрээний үүргээ биелүүлэн хөрөнгө оруулалтын 10.000.000 төгрөгийн зээлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Харин Т.Сгэх хувь хүний зүгээс хувийн хэрэглээнд зарцуулаагүй тул өөрт хариуцан хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө болох 9,980,000 төгрөгийг хариуцагч С ХХК-иас 2,980,000 төгрөг, хариуцагч Т.Сарангэрэлээс 7,000,000 тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд хариуцагч Т.Снь 2,980,000 төгрөгийг хариуцагч С ХХК-ний дансаар, 7,000,000 төгрөгийг өөрийн хувийн дансаар авсан талаар маргаагүй боловч өөрийн хувийн дансаар авсан 7,000,000 төгрөгийг компаний үйл ажиллагаанд зарцуулсан тул компани хариуцахад татгалзахгүй, иргэний хувьд хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.М нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч Т.С-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Хариуцагч С ХХК-ний хувьд үүсгэн байгуулагч нь Т.С бөгөөд түүнийг төлөөлөх эрхтэй эсэх талаар зохигч хэн аль нь маргаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Снь шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болохоо илэрхийлсэн байна.
Хариуцагч Т.Снь 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Т.С-д итгэмжлэл олгосон бөгөөд төлөөлөгчид 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байна. Гэвч хариуцагч, түүний төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.М хариуцагч С ХХК, түүнийг төлөөлж Т.Снар нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч С.М нь хамтын үйл ажиллагаанд 10,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт оруулж, улмаар хариуцагч С ХХК нь үйл ажиллагааныхаа орлогоос гэрээний 4.2-т зааснаар буцаан төлөх үүрэг хүлээсэн байна. Улмаар нэхэмжлэгч нь 2,980,000 төгрөгийг хариуцагч С ХХК-ний дансанд, 7,000,000 төгрөгийг хариуцагч Т.С-н дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хэдийгээр хэрэгт энэ талаар баримт байхгүй боловч хэн аль нь маргаагүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Т.С-г хариуцагч С ХХК-ний үүсгэн байгуулагч бөгөөд түүний хүсэлтээр 7,000,000 төгрөгийг хувийн дансанд нь шилжүүлсэн гэж тайлбарласан. Хариуцагч Т.Снь тухайн үеийн нөхцөл байдал буюу Нийгмийн даатгалын байгууллагаас компаний дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон тул хувийн дансаар 7,000,000 төгрөг авч, компаний үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан.
С ХХК нь хүлээн авсан 2,980,000 төгрөгийг гэрээнд заасан зориулалтаар бус харин 1,200,000 төгрөгийг гэрээний зориулалт бус буюу Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгт зарцуулсан болох нь хариуцагч Т.Сарангэрэлийн тайлбараар тогтоогдож байна. Мөн зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 4.2-т зааснаар буцаан төлөлт хийгдээгүй талаар зохигч хэн аль нь маргаагүй. Иймд С ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид хамтран ажиллах гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзлээ. Нэгэнт гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол буюу 2,980,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч Т.С нь 7,000,000 төгрөгийг өөрийн хувийн дансаар дамжуулан авсан талаар маргахгүй байна. Харин уг мөнгийг С ХХК-ний үйл ажиллагаанд зарцуулсан тул би хариуцахгүй гэж маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна. Хэрэгт 2 ширхэг зарлагын баримт байх боловч эдгээр нь санхүүгийн тэмдэггүй, уг баримтаар хүлээлцсэн эд хөрөнгөний төлбөрийг төлсөн санхүүгийн анхан шатны баримт ирүүлээгүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Мөн 1 зарлагын баримт нь 2017 оны 10 дугаар сарын 31 буюу болоогүй өдрөөр бичилт хийгдсэн байна. Эдгээрийг нэгтгэн дүгнээд хариуцагч Т.С болон нэхэмжлэгч С.М нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, үүрэг үүсээгүй тул хариуцагч Т.С-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч С ХХК-иас 2,980,000 төгрөг, хариуцагч Т.С-с 7,000,000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.М-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 62,630 төгрөг, хариуцагч Т.С-эс 112,020 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД