Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 63

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Э.*******,

шүүгдэгч *******, Э.*******, В.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт *******ийн *******, ******* овогт *******ын *******, овогтгийн ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0331 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, -ны өдөр анд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт *******ийн *******.

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Багахангай дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.

3. Монгол Улсын иргэн, -ны өдөр анд төрсөн, 25 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт , тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаартай, овогтгийн *******.

Холбогдсон хэрэг яллах дүгнэлтэд дурдсанаар:

*******, Э.*******, В.******* нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өнөр амралтын газрын урд талд Туул голын эрэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Э., Б.******* нарт хүч хэрэглэн зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******, Э.*******, В.******* нар нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өнөр амралтын газрын урд Туул голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэн амарч байхдаа 22 цагийн орчим зэргэлдээ амарч байсан Э.*******, Б. нар дээр очин Э.*******, В.******* нартай бүлэглэн шалтаг шалтгаангүйгээр Э.*******ийг боож нүүрэн тус газар нь цохих зэргээр хүч хэрэглэн түүний бие махбодид нүүрэнд шарх, хүзүү, цээж, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг,

шүүгдэгч Э.*******, В.******* нар нь *******ийн Э.*******ийг зодон танхайрч буй үйлдлийг зогсоох гэсэн  Б.ыг эсэргүүцэн  шалтаглан шалтгаангүйгээр В.******* нь үстэх, маажих, Э.******* нь цохих өшиглөх зэргээр хүч хэрэглэн түүний бие махбодид нь тархи доргилт, зүүн дээд 5-р шүдний хугарал, баруун, зүүн мөрөнд зулгаралт, толгойн баруун чамархай, нуруунд цус хуралт, толгой хуйх, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг  тус тус бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.*******ийн өгсөн: “Тухайн өдөр Тэрэлжийн Туул голын эрэг дээр амарч байгаад, шүүгдэгч нартай ярилцаж байгаад үл ойлголцлоос маргаан үүссэн. Тэр өдрийн орой ******* ирээд намайг цохиход миний уруулнаас цус гарсан. Ойр хавиар хорхогны чулуу байсан учир ******* намайг чулуугаар цохьсон гэж бодсон. Би яг юугаар цохисныг хараагүй. Би эмнэлэгт үзүүлж эмчилгээний баримтыг *******ид үзүүлэхэд эмчилгээний зардалд мөнгөн хэлбэрээр барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Э.*******ийн өгсөн: “хар шорттой намхан биетэй залуу нь ыг газар унагаагаад тархи толгойгүй цохиж зодоод байсан. ыг зодоод байсан байсан эрэгтэй эхнэр нь гэх эмэгтэй миний хүзүү, цээж, баруун гар зэргийг хумсаараа самардаж бэртэл гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар *******ийн өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай найзууд *******, Санчир, Бямбагарав, *******ын эхнэр ******* дөрөв эхэлж Тэрэлжийн нутаг дэвсгэрт байх туулын гүүрээр гарч баруун тийш эргээд туул голын эрэг дээр очсон. Тэгээд би өдөр нь 16 цагийн үед эхнэр болон хүүхдийн хамтаар хойноос нь очсон. ... орой 22 цагийн үед майхандаа байж байхад ...*******ын эхнэр ******* *******аа боль гэж орилонгуут, чимээ гарч байгаа зүгт яваад очсон чинь манай найз ******* хүнтэй маргалдаж байсан. Өндөр нуруутай сүүлд ******* гэж нэрийг нь мэдсэн залуугаас яасан бэ юу болсон бэ гэхэд өөдөөс пээдийгээд байхаар нь жаахан холдож байгаад ярья гээд *******тэй хамт зайдуухан очоод юм ярихад  мөн л өөдөөс пээдийгээд байхаар нь баруун гараараа уруул руу нь нэг удаа цохьсон. Тэгээд манай эхнэр ирээд намайг салгаад аваад явсан.” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 70-74 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар Э.*******ын өгсөн: “орой 22 цагийн үед би халамцуу нөгөө хоёр залуугийн дэргэд очоод шар царайтай залуутай нь маргалдаж муудалцсан. ...түүний зүүн шанаанд нь баруун гараараа хоёр гурван удаа цохиод барилцаж аваад зууралдаад газар унаад бие биенээ цохиж зодсон.” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 65-68 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн: “...өндөр биетэй шардуу царайтай залуу хүрч ирээд *******ийн хойноос хоолойгоор нь боогоод унагасан. Тэгэхээр нь би нөгөө залууг салгасан чинь түрүү нь ирээд агсан тавьж байгаад явсан залуугийн эхнэр гэх намхан бор царайтай эмэгтэй хүрч ирэнгүүтээ миний толгойтой үснээс татаад хойш унагахад нөхөр нь нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Н.гийн өгсөн: “өндөр нуруутай шардуу царайтай залуу нь *******ийг хойноос хоолойгоор гараараа багалзуурдаад татаад босгосон. *******ийг нөгөө өндөр шар залуу чинь зодож цохьсон. Тэгэнгүүт босоод *******ийг багалзуурдсан залууг болилдоо гээд гарнаас нь бариад авсан чинь намхан биетэй залуу болон намхан биетэй бор царайтай эмэгтэй хоёр ыг тал талаас нь зодож цохисон” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч О.ийн өгсөн: “манай нөхөр нэг залуугийнх нь уруулны орчим нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 33 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/342 дугаар:

1. ын биед тархи доргилт, зүүн дээд 5-р шүдний хугарал, баруун, зүүн мөрөнд зулгаралт, толгойн баруун чамархай, нуруунд цус хуралт, толгойн хуйх, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/1 хх-ийн 42 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/343 дугаар:

1. *******ийн биед нүүрэнд шарх, хүзүү, цээж, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/1 хх-ийн 45 дугаар хуудас/

Шүүгдэгч *******, Э.*******, В.******* нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд, хохирол төлсөн баримтууд зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******, овогтгийн ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч *******ийн Э.*******ийг зодон танхайрч буй үйлдлийг зогсоох гэсэн Б.ыг эсэргүүцэн хүч хэрэглэн зодсон Э.*******, В.******* нарын үйлдэлд ******* холбоогүй, Б.ыг эсэргүүцэх үйлдэл хийгээгүй байхад Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон хөнгөрүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.*******ийн өгсөн “*******ийг тухайн үед чулуугаар цохьсон гэж андуурсан, намайг чулуугаар цохиогүй” гэх мэдүүлэг, шүүмжийн шатанд улсын яллагчийн “хохирогч Э.*******ийн уруул сэтэрч цус гарсан тул чулуугаар цохьсон байх гэж таамагласан, энэ таамаг нь гэрч ийн ямар ч чулуугаар цохьсон асуудал болоогүй гэх мэдүүлгээр чулуу хэрэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байна” гэх шүүмжийн үгнээс үзэхэд шүүгдэгч *******ийг чулууг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч *******, Э.*******, В.******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт *******ийн *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон хөнгөрүүлсүгэй.

2. Шүүгдэгч овогт *******ийн *******ийг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан,

******* овогт *******ын *******, овогтгийн ******* нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрсан үйлдлийг зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар хорих ял, шүүгдэгч В.*******д 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******, Э.******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, В.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. *******, Э.*******, В.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар *******ид оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял, Э.*******т оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар хорих ялуудыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, *******, Э.******* нарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, *******ийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст, Э.*******ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Багахангай дүүрэг дэх Цагдаагийн тасагт тус тус даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар В.*******д 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Багахангай дүүрэг дэх Цагдаагийн тасагт даалгасугай

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******, Э.*******, В.******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ