Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 119/ШШ2022/0012

 

                                                            Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би  Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С-ийн Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б-т холбогдуулан гаргасан “Аймгийн СТСХД, НББУБ-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С нь Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б-т холбогдуулан “ТСХД, НББУБ-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд дүгнэлт ирүүлсэн.

2. Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурорын хяналтыг тавьж, хариуцагч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2205204 дугаартай шийтгэлийн хуудсаар “А” ХХК-ний нягтлан бодогч Г.Д-ыг 2021 оны санхүүгийн тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй гэх зөрчилд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шийтгэл оногдуулахдаа Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 135 дугаар тогтоолоор “шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг шинэчлэн баталж, Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолыг хавсралтын хамт хүчингүй болсон” тогтоолоор шийтгэл оногдуулсан нь тогтоогджээ.

3.  Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авч, холбогдогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7а-5-7.. тоотод оршин суугч “А” ХХК-ний нягтлан бодогч Г.Д-аас мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

    Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандсан байна.

4. /Дүгнэлтийн үндэслэл/ Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С нь Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

4.1. Эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 22052.. дугаартай шийтгэлийн хуудсаар “А” ХХК-ний нягтлан бодогч Г.Д-ыг 2021 оны санхүүгийн тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шийтгэл оногдуулахдаа Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 135 дугаар тогтоолоор хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан.

     5. Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С-ийн гаргасан аймгийн ЗДТГ-ын СТСХД Н.Б миний “А” ХХК-ийн нягтлан бодогч Г.Д-ын гаргасан үйлдэлд оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар торгууль оногдуулсан хялбаршуулсан материалыг хянаад илрүүлсэн шийтгэлийн хуудас нь хууль ёсны шаардлага хангаагүй, хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан гэж прокурорын дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор шинэчлэгдсэн батлагдаж ирснийг манай төрийн сангийн мэргэжилтэн өөр дээрээ байлгаж байсан болох нь тогтоогдсон.

Иймд “А” ХХК-ийн нягтлан бодогч Г.Д-д холбогдуулан бичсэн 22052.. дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

      ҮНДЭСЛЭХ нь:

1. Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С-ийн тус шүүхэд гаргасан Аймгийн СТСХД, НББУБ-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухайпрокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,  

Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД Н.Б-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 /... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..../, 67 дугаар зүйлийн 67.1 /Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно/ дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С-ийн Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б-т холбогдуулан гаргасан Аймгийн СТСХД, НББУБ-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2022/0010/з тоот индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцсугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

                        ШҮҮГЧ                      Д.САРАНГЭРЭЛ