| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 105/2022/0072/Э/220/2025/0323 |
| Дугаар | 2025/ШЦТ/468 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/468
2025 02 12 2025/ШЦТ/468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч: Н.Булганчимэг,
Хохирогч: Н.М, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
Хохирогч: Ч.Б-н өмгөөлөгч Б.Батжаргал,
Шүүгдэгч: Т.П , түүний өмгөөлөгч П.Сарантуяа,
Шүүгдэгч: Г.Б , түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,
Шүүгдэгч: А.С , түүний өмгөөлөгч О.Санчирбал, Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.П, Г.Б, А,С нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201725020*** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “***" ХХК- д менежер ажилтай, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, Урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж 1 жил тэнсэх албадлагын арга хэмжээ авсан, 31-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн 2022 оны 10 дугаар сарын анхан шатны шүүхийн 1352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн, А.С /РД:**** /,
Монгол улсын иргэн, **** өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, "*** ” ХХК-ны захирал, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, Урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлж байсанТ.П , /РД:**** /,
Монгол улсын иргэн, *** өдөр *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.Б , /РД:**** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.С , Т.П , Г.Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр "****” сайтад 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр "Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овоонд хашааны газар зарна гэсэн зар байршуулан улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Б.М-д “Баянзүрх дүүргийн 12 хороо Чулуут 1- 1-2, 1-3, 1-3 тоот 500 м.кв талбай бүхий газар, Баянзүрх дүүргийн 12 хороо Чулуутын 5-109 тоот 4,000 м.кв талбай газар зарна", "газар тэгшлэх шаардлагатай байна” гэж цахим хэрэгсэл, бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6, 3 дугаар хорооны нутагт байрлах Хас, Хаан банкнаас хохирогч Ч.М 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Г.Б гийн Хаан банкны ***** дугаарын дансаар 63,000,000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 22- ны өдөр Т.П ийн Хаан банкны ***** дугаартай дансаар 4.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6,215,625 төгрөгийн үнэлгээтэй BMW маркийн *** улсын дугаартай автомашиныг, 2016 оны 06 дугаар сард 69,281,000 төгрөгийн үнэлгээтэй *** улсын дугаартай Hammer H2 маркийн автомашиныг шилжүүлэн авч залилж, нийт 142,496,625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч А.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:
1. Хохирогч Ц.Б-той урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт "автомашинуудыг зарж үл хөдлөх хөрөнгө болгож өгнө”, “Ар гүнтэд 4 айлын газар шилжүүлж өгье" гэж хуурч 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд улсын дугааргүй 9,44,546 төгрөгийн үнэлгээтэй Тоёота пробокс маркийн автомашин, 11,931,919 төгрөгийн үнэлгээтэй Тоёота приус 20 маркийн автомашин, 9,444,546 төгрөгийн үнэлгээтэй Исузу Элф маркийн автомашин, 26,242,783 төгрөгийн үнэлгээтэй Тоёота вангуард маркийн автомашин, 13,546,856 төгрөгийн үнэлгээтэй Тоёота ист маркийн автомашин, 25,936,225 төгрөгийн үнэлгээтэй Лексус 450 маркийн автомашинуудыг шилжүүлэн авч 96,546,875 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
2. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг Ботаникт 2016 оны 09 дүгээр 26-ны өдөр хохирогч Ч.А д “Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг *** дугаар бүхий 10** метр квадрат газрыг зарна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 19,000,000 төгрөгийг бэлнээр, 25,523,438 төгрөгийн үнэлгээтэй **** улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн залилан авч 44,523,438 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
3.2016 оны 8 дугаар сард хохирогч Г.Д-ид "**** газруудыг зарна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооноос 8,775,000 төгрөгийн үнэлгээтэй ** маркийн автомашиныг, Хан-Уул дүүрэг 3 хорооны нутгаас 70,850,558 төгрөгийн үнэлгээтэй ***** улсын дугаартай ** маркийн авто краныг шилжүүлэн залилан авч нийт 79,625,558 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
4.2016 оны 09 дүгээр сард "****" ХХК-ийн захирал Ц.Ж-, Д.Ц нарт “**** м.кв газар бүхий газар зарна" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр 1,000,000 төгрөг, 7.629.375 төгрөгийн үнэлгээтэй *** улсын дугаартай Хьюндай Старэкс маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2,600,000 төгрөгийн дулаан тусгаарлалтын дулаалгын ажлын үйлчилгээ хийлгэн авч 11.229.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
5.Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Спортын төв ордны ард 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.П-р дамжуулан хохирогч Д.Б-н эзэмшлийн 41.918.750 төгрөгийн үнэлгээтэй Лексус жи эс 450 маркийн хар өнгийн автомашиныг "бусдад зарж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч улсын дугааргүй Лексус жи эс 450 маркийн автомашиныг шилжүүлэн авч залилан 41.918.750 төгрөгийн хохирол учруулан яллагдагч А.С нь бусдад нийт 416.340.621 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.С , Т.П , Г.Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр "****” сайтад 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр "Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овоонд хашааны газар зарна гэсэн зар байршуулан улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Б.М-д “Баянзүрх дүүргийн 12 хороо Чулуут 1- 1-2, 1-3, 1-3 тоот 500 м.кв талбай бүхий газар, Баянзүрх дүүргийн 12 хороо Чулуутын 5-109 тоот 4,000 м.кв талбай газар зарна", "газар тэгшлэх шаардлагатай байна” гэж цахим хэрэгсэл, бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6, 3 дугаар хорооны нутагт байрлах Хас, Хаан банкнаас хохирогч Ч.М 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Г.Б гийн Хаан банкны ***** дугаарын дансаар 63,000,000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 22- ны өдөр Т.П ийн Хаан банкны ***** дугаартай дансаар 4.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6,215,625 төгрөгийн үнэлгээтэй BMW маркийн *** улсын дугаартай автомашиныг, 2016 оны 06 дугаар сард 69,281,000 төгрөгийн үнэлгээтэй *** улсын дугаартай Hammer H2 маркийн автомашиныг шилжүүлэн авч залилж, нийт 142,496,625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч А.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:
1. Хохирогч Ц.Б-той урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт "автомашинуудыг зарж үл хөдлөх хөрөнгө болгож өгнө”, “Ар гүнтэд 4 айлын газар шилжүүлж өгье" гэж хуурч 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд улсын дугааргүй 9,44,546 төгрөгийн үнэлгээтэй Тоёота пробокс маркийн автомашин, 11,931,919 төгрөгийн үнэлгээтэй Тоёота приус 20 маркийн автомашин, 9,444,546 төгрөгийн үнэлгээтэй Исузу Элф маркийн автомашин, 26,242,783 төгрөгийн үнэлгээтэй Тоёота вангуард маркийн автомашин, 13,546,856 төгрөгийн үнэлгээтэй Тоёота ист маркийн автомашин, 25,936,225 төгрөгийн үнэлгээтэй Лексус 450 маркийн автомашинуудыг шилжүүлэн авч 96,546,875 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
2. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг Ботаникт 2016 оны 09 дүгээр 26-ны өдөр хохирогч Ч.А д “Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг *** дугаар бүхий 10** метр квадрат газрыг зарна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 19,000,000 төгрөгийг бэлнээр, 25,523,438 төгрөгийн үнэлгээтэй **** улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн залилан авч 44,523,438 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
3.2016 оны 8 дугаар сард хохирогч Г.Д-ид "**** газруудыг зарна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооноос 8,775,000 төгрөгийн үнэлгээтэй ** маркийн автомашиныг, Хан-Уул дүүрэг 3 хорооны нутгаас 70,850,558 төгрөгийн үнэлгээтэй ***** улсын дугаартай ** маркийн авто краныг шилжүүлэн залилан авч нийт 79,625,558 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
4.2016 оны 09 дүгээр сард "****" ХХК-ийн захирал Ц.Ж-, Д.Ц нарт “**** м.кв газар бүхий газар зарна" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр 1,000,000 төгрөг, 7.629.375 төгрөгийн үнэлгээтэй *** улсын дугаартай Хьюндай Старэкс маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2,600,000 төгрөгийн дулаан тусгаарлалтын дулаалгын ажлын үйлчилгээ хийлгэн авч 11.229.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
5.Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Спортын төв ордны ард 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.П-р дамжуулан хохирогч Д.Б-н эзэмшлийн 41.918.750 төгрөгийн үнэлгээтэй Лексус жи эс 450 маркийн хар өнгийн автомашиныг "бусдад зарж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч улсын дугааргүй Лексус жи эс 450 маркийн автомашиныг шилжүүлэн авч залилан 41.918.750 төгрөгийн хохирол учруулан яллагдагч А.С нь бусдад нийт 416.340.621 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
Шүүгдэгч А.С , Г.Б , Т.П нар бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн талаарх баримтууд:
Хохирогч Ч.М-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас 56-58, 232-233, 5-р хавтас 193-196 дугаар хуудас/,
Хохирогч Ч.М-с гомдол гаргахдаа хавсаргаж өгсөн "Улаанбаатар хот **** газар эзэмших гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар”, хохирогч Ч.М-с мөнгө шилжүүлсэн 8 баримт, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Ч.М, Г.Б нарын дунд байгуулсан 32 сая төгрөгийн зээлийн гэрээ, газар эзэмшүүлэх гэрээтэй холбогдох баримтууд, шилжүүлэн өгсөн гэх автомашины гэрэл зураг /1-р хавтас 13-55 дугаар хуудас/,
Баянзүрх дүүргийн газрын албаны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай албан бичиг “...Тус дүүргийн **** тоот захирамжаар эрх шилжүүлсэн байна. Архивын материалуудыг хуулбарлан хүргэв...", хавсралт 30-р хуудас, 1-р хавтас 77-128 дугаар хуудас/,
Гэрч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг / 5-р хавтас 199-200 дугаар хуудас/,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13/*** дугаартай албан бичиг / 5-р хавтас 176 дугаар хуудас/,
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт / 5-р хавтас 177-180 дугаар хуудас/,
Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Г.Б , А.С нарыг бол танихгүй, А.С ийг нь халзан толгойтой 1-2 удаа харж байсан санагдаж байна, П ийг бол танина, Баянзүрх дүүрэгт кадастрын зураг гаргадаг газар ажиллуулдаг байх үед нь таньдаг байсан, өөр төрөл садангийн холбоо харилцаа бол байхгүй. Дотно ч харилцаа байхгүй. Би 2016 онд шиг санагдаж байна он сарыг нь сайн санахгүй байна нэг мэдсэн чинь миний эзэмшилд ийм газар гарч ирсэн байсан. Би энэ газрын хаяг байршлыг нь ч сайн мэдэхгүй байна. Би өөрөө өөр газар хөөцөлдөж явж байгаад Баянзүрх дүүргийн газрын алба орсон чинь таны нэр дээр ийм газар байна гэж хэлсэн. Тэгээд яагаад энэ газар миний нэр дээр гараад ирснийг мэдэхгүй би ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлж худалдаж аваагүй, бусдад ч зарж борлуулаагүй дараа нь газрын албанаас очиж миний нэр дээр байсан газар байна уу гэж асуухад таны наад газар чинь гэрчилгээгүй а дугаар байхгүй газар байна устгалд оруулна гэж хэлсэн. Сүүлд хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх гээд газрын албанаас асуухад таны нэр дээр байсан газар байхгүй байна аа л гэсэн. Миний нэр гарч ирсэн газрыг бусдад худалдаж борлуулах талаар П С нартай уулзаж ярилцаж тохиролцсон зүйл байхгүй би ямар нэгэн захиран зарцуулах итгэмжлэл хийж өгөөгүй" мэдүүлэг /6-р хавтас 57-58 дугаар хуудас/,
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04/**** тоот албан бичиг, хавсралт, /6-р хавтас 105, 112-113 дугаар хуудас/,
Хаан банкнаас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *** дугаартай албан бичиг хавсралт 18 хуудас /1-р хавтас 135-162 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай албан бичиг "*/** BMW-320 тээврийн хэрэгслийн өмчлөгчийн мэдээлэл" /4-р хавтас 225-227 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан ".. Hummur H2 маркийн тээврийн хэрэгсэл 69,281,000 төгрөг..." /8-р хавтас 58-60 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан ".. BMW *** улсын дугаартай автомашин маркийн тээврийн хэрэгсэл 6,215,625 төгрөг..." /9-р хавтас 177-179 дүгээр хуудас/,
Яллагдагч А.С ийн ганцаараа нэр бүхий хохирогч нарыг залилсан гэх хэргийн талаар нотлох баримтууд:
Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2008 оноос эхлэн А.С ийн ээж болох гаалийн байцаагчаар ажилдаг О гэх эмэгтэйгээр дамжин танилцсан. Ээж О нь С т бизнес хийхэд зааж зөвлөөд өгөөч гэсэн тул 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл Япон улс руу дагуулан явж байсан. Үүний дараанаас С би танд тусалмаар байна машиныг чинь орон сууцаар сольж өгөх боломж байна, би дараа нь байрыг чинь зараад өгье гэсэн. 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр PROBOX маркийн авто машиныг 9.800.000 төгрөгөөр, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найз гэх Э-д зээлээр Тоёота Пруис-20 маркийн автомашиныг 12,000,000 төгрөгөөр, 2014 оны 03 дүгээр сард мөн найз Э авч байгаа гээд 2008 онд үйлдвэрлэгдсэн Тоёота ИСТ маркийн автомашиныг 13.500.000 төгрөгөөр, 2014 оны 4 дүгээр сард надаас 2007 онд үйлдвэрлэгдсэн Истима маркийн автомашиныг 22 сая төгрөгт, 2015 оны 01 дүгээр сард Тоёота Кроун маркийн автомашиныг 12.000.000 төгрөгт тооцон зээл гэх нэрийн дор авсан боловч нэг ч төгрөг өгөөгүй, Түүнчлэн 2014 оны 08 дугаар сард Альфард маркийн автомашиныг 15.000.000 төгрөгт тооцон авч яваад 8.000.000 төгрөгт тооцон өгч үлдэх 7.000.000 төгрөгийг нь өгөөгүй. Ингээд нийт 76.300.000 төгрөгийн машинуудыг авсан боловч мөнгийг нь өгөөгүй. Мөн 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр надаар хэлүүлж Б гэж хүнээс 1.000.000 төгрөгийг авсан боловч мөнгөө төлөөгүй тул би Б д төлсөн. ... 2014 оны 08 дугаар сарын С нь над руу яриад би “*** " компанийн "*** " хотхонд байх 108 м.кв үйлчилгээний төвийг 270 сая төгрөгөөр авахаар болсон, дүү нь өөрөө энэ үйлчилгээний төвийг ажиллуулмаар байна, би өөрөө авах гэхээр тэд нар итгэхгүй, танд бол итгээд шууд захиалгын гэрээ байгуулна, би "*** " ХХК-ийн менежер Э-тэй яриад бүх асуудлыг зохицуулчихлаа, тэгээд таны нэрийн өмнөөс байгуулчихлаа, ээж ч мэдэж байгаа, би энэ үйлчилгээний байрыг удахгүй мөнгө бүтэхээр, эсвэл барьцаалж байгаад мөнгийг нь төлчихнө гээд гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн газарт өгөх бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд аваад ирсэн байсан. Тэгээд таны нэр дээр гарч байгаа юм чинь та бас машинууд барьцаалаад дараа нь намайг мөнгөө төлөхөөр мөнгө болгоод авчихгүй юу гэсэн. Би тэгэхэд нь ээж О нь найдвартай хүн юм чинь гээд бас өөрөө барьцаалж байгаад мөнгөө "*** "-д төлчих байх гэж бодоод зөвшөөрч захиалгын гэрээнд нь гарын үсэг зурж С т өгсөн. Түүнчлэн Тоёота Пруис-30 маркийн машиныг 21.500.000 төгрөгт, Приус-20 маркийн машиныг 14.500.000 төгрөг, Пруис-20 машиныг 12.400.000 төгрөгт, Витз маркийн машиныг 12.800.000 төгрөгт, Тоёота Кроун машиныг 12.800.000 төгрөгт тооцон нийт 74.000.000 төгрөгийн машиныг "*** " хороололд байрлах үйлчилгээний төвийн үнэнд зориулж барьцаалуулсан. Тэгээд С өөрөө хөөцөлдөж байгаад миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргасан байсан. Тухайн үед "*** ” компанийн менежер Э нь С манай компанид 160 сая төгрөгийн үнэтэй газар, сэндвичээр барьсан агуулахын байрыг манай компанид өгнө тэгэхээр төлбөр үйлчилгээний байрны төлбөр төлөгдчих байх гэж байсан. Түүнчлэн 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр С та хэдэн төгрөг зээлээч, таны нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах гэхээр 2 хувийн татвар төлдөг юм байна, та "*** ” компанийн Э болон түүний туслах гэх Ш гэх *** утасны дугаартай хүн хоёрт өгчих гэхээр нь би 2900 доллар, 200.000 төгрөгийг бэлнээр тэр хоёрт өгсөн. Мөн 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Э д 230.000 төгрөг, 9 дүгээр сарын 08-ны өдөр С т 380.000 төгрөгийг өгсөн. 9-р сарын 19-ны өдөр Э үйлчилгээний төвтэй холбоотой зардал гээд 1.400.000 төгрөгийг авсан. Тэгтэл үл хөдлөхийн гэрчилгээ гарсны дараа С нь би ажиллуулж чадахаа байлаа, таны нэр дээр байгаа юм чинь би худалдаж авах хүн олонгуутаа танд хэлье, тэгээд "*** "-д мөнгийг нь өгчихье гэсэн. Ингээд худалдаж авах хүн олдохгүй байна гээд 2015 оны 02 дугаар сар хүргэсэн. Тэгээд ирж надтай уулзахдаа би "*** ” компанитай яриад тохирчихлоо, үйлчилгээний орон сууцны мөнгийг нь би Э той цуг урагшаа явж барилгын материал оруулж ирж “*** ”-т өөрөө хариуцаж төлөхөөр болсон, та наад үйлчилгээний төвөө миний нэр дээр шилжүүлээд өгчих, тэгээд танд хамаагүй болно, би таныг шилжүүлэх гэрээ хийнгүүт 7 хоногтоо багтаагаад банканд 100 сая төгрөгт тавиад 30 сая төгрөгийг "*** "-т өгчихнө гэсэн. Тэгээд таны гаргасан машины чинь мөнгийг өгчихнө гэхээр нь би С т бас л итгээд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж өгсөн бөгөөд бас өөртөө баталгаа болгох үүднээс 30 сая төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдөр авахаар мөн 2 өрөө байрыг шилжүүлж өгсний дараа үйлчилгээний төвийг шилжүүлэхээр тохиролцсон байсан. Тэгтэл С нь надаас шилжүүлж авсныхаа дараа бусдад зарсан байсан боловч "*** "-т болон надаа нэг ч төгрөг өгөөгүй, намайг хуураад "*** " компанид их хэмжээний өр төлбөртэй болгосон. С т энэ талаар удаа дараа хэлж шаардахад би “*** "-тай ярьж тохиролцож байгаа гэж байсан, энэ талаар нь найз Э оос асуухад газар гэх мэт зүйл өгөх талаар манай компанитай тохиролцож байгаа гэж байсан боловч өнөөдрийг хүртэл мөнгө төгрөгийг нь төлөөгүй байна. Миний "*** " компаниас худалдан авсан 380.000.000 төгрөгийн орон сууц, автомашин нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 50.000.000 төгрөгийг “*** ” компани нь барьцаалаад өгөхгүй байгаа. ... Мөн түүнчлэн 2014 оны 12-р сард Ар гүнтэд байрлах 4 айлын зуслангийн газар шилжүүлж өгье гээд надаас 2007 оны "Lexus 450” маркийн машиныг 26.500.000 төгрөгөөр тооцон авсан. Ингээд машин авсны дараа 4 хүний нэр дээр байгаа, бичиг баримтыг нь таны нэр дээр болгох гэж байна гэсээр 2015 оны 01 дүгээр сард өөр хүнд зарсныг олж мэдсэн. Тэгээд энэ талаар нь С т хэлэхэд би таны мөнгийг удахгүй өгчихнө гэж байсан боловч өгөөгүй. Би С т 150.300.000 төгрөгийн үнэ бүхий машиныг өгсөн боловч мөнгийг нь өгөөгүй, бэлнээр 8.410.000 төгрөгийг өгсөн" мэдүүлэг /2-р хавтас 17-19 дүгээр хуудас/,
"...Миний хувьд А.С т өгсөн автомашин, бэлэн мөнгө л нэхэмжилж байгаа юм. Яг одоо А.С ээс би 160 сая төгрөгийн авлагатай юм. Үүнийгээ л нэхэмжилж байна" мэдүүлэг /3-р хавтас 59 дүгээр хуудас/,
Гэрч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...С нь над руу яриад чи очоод авто машин шилжүүлээд ав гэж хэлсэн..." мэдүүлэг /9-р хавтас 161 дүгээр хуудас/,
Гэрч У.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би уг автомашиныг 2015 оны 09 дүгээр сард С ээс түр зуур унахаар авсан юмаа..." мэдүүлэг /2-р хавтас 20 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан ".. Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэл 9,444,546 төгрөг..." /8-р хавтас 53-55 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан ".. Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэл 13,546,856 төгрөг..." /8-р хавтас 61-63 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан ".. Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 11,931,919 төгрөг..." /8-р хавтас 64-66 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан "..Lexus GS450h маркийн тээврийн хэрэгсэл 25,936,225 төгрөг..." /8-р хавтас 67-69 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан "...Исузу элф маркийн автомашин 9,44,546 төгрөг..." /8-р хавтас 70-72 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан "... Тоёота вангуард маркийн автомашин 26,242,783 төгрөг..." /8-р хавтас 73-75 дугаар хуудас/,
Гэрч Л.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Та Бо С нарыг таньдаг. Б гэх хүн манай "*** холдинг" ХХК-наас олон удаа байраар автомашин сольсон байдаг. С , Бо хоёр сэндвич байраар сольж болох уу гэж ирэхээр болохгүй ээ гэсэн. Би 2014.08.12-ны С , Бо хоёрт үйлчилгээний төвөөр сэндвичийг сольж болно гэхэд сэндвичээр С 160,000,000 төгрөгөөр бодоод СХД-ын 5 шарын *** хорооллын үйлчилгээний *** бүхийг талбайг 270,000,000 төгрөгөөр бодож авахаар болоод зөрүү 110,000,000 төгрөгт автомашин өгөхөөр болж 2006 оны Муроно 23 саяд, 2006 оны Хонда СРВ 24,5 сая, 2005 оны Хонда СРВ 19 саяд, 2004 оны Хонда Одесие 14 саяд, 2007 оны Тоёота вокси 16 саяд, 2007 оны Тоёото витз 12 саяд бодож аваад үг үйлчилгээний төвийг Бо , С хоёрт хүлээлгэж өгөөд уг үйлчилгээний төвийг Бо ын нэр дээр гарахаар бичиг баримтыг бүрдүүлж өгсөн..." мэдүүлэг /2-р хавтас 189 дүгээр хуудас/,
Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 25- ны өдрийн **** дугаартай албан бичиг /6-р хавтас 104 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2016 оны 09 дүгээр сард миний хуурай дүү Ж надад газрын наймаа хийдэг нэг С гэх хүн байна танилцуулж өгсөн. ...Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн замын хойд талд байрлах 1001 м.кв газрыг 140 сая гэхээр нь би авахаар тохирч урьдчилгаа 20 сая төгрөг бэлнээр, 2010 оны зөв талдаа жолоотой Америк "Тоёота камри" автомашиныг С т өгсөн. Автомашиныг С ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Уг газрын гэрчилгээ нь Б гэдэг хүний нэр дээр байсан ба С нь Б-с итгэмжлэл хийлгэсэн гэж байсан. Би хараагүй юм. С нь өөрийн таньдаг нотариат дээр очоод гэрээ хийсэн. С ажлын 4 долоо хоногийн дараа таны нэр дээр гэрчилгээ гарна гэхээр нь би итгээд урьдчилгаа өгсөн. Уг газрын гэрчилгээ хуурамч гэрчилгээ надад үзүүлж надаас урьдчилгаа авсан байсан..." мэдүүлэг /3-р хавтас 24 дүгээр хуудас/,
Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн "...Жуковын автобусны ард байрны хажуугийн сунгах боломжтой газрыг зааж үзүүлээд бичиг баримт нь байгаа гээд үзүүлээгүй уг газрыг 40-50 сая төгрөгөөр зарна гээд надаас 1,200,000 төгрөгийг дансаар авсан. Уг мөнгөөрөө тус газар чингэлэг тавина гээд хэд хоногийн дараа уг чингэлгээ тавиад буцаагаад аваад явсан байсан. Тэгээд С ээс асуухад энэ газар бүтэхээ больсон гээд Ботаникийн эцэст зам дагуу хашааны 07 га газрыг үзүүлээд уг газрыг 170.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь би 50 сая төгрөгийн урьдчилгаа гээд өгсөн. Энэ мөнгөө 30 сая төгрөгт нь “Тоёота Камри” маркийн машинаа өгөөд үлдсэн 17.800.000 төгрөгийг дансаар өгсөн. Дээрх газрыг одоо болтол өгөөгүй би уг газрыг асууж газрын албан дээр очиж асуухад дээрх газрыг Улаанбаатар хотын шугам сүлжээ явсан газар тул иргэнд олгуулахгүй гэж байсан. С нь надаас нийт 49 сая төгрөгийг аваад одоо болтол өгөхгүй залилаад байна. Өлзийдэлгэр гэдэг нь Ж-н эхнэр, Б гэдэг нь уг газрын эзэн нь гэсэн, уг газрын бичгийн хуулбарыг үзүүлж байгаад надаас 49 сая төгрөгийг авсан. Уг мөнгөний 10 сая төгрөгийг Баянгол дүүргийн нотариат дээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь газраа үзэж байхдаа Ботаникийн газрын тэнд мобайлаар шилжүүлсэн. Би дансаа хуулгыг нь авч үзэхэд 49 сая төгрөг өгсөн байна лээ. Өмнө нь хуулгаа үзээгүй мэдүүлэгтээ хэлсэн одоо 49 сая төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ С ээс 30 сая төгрөгт өгсөн өгсөн машинаа буцааж авсан. Одоо үлдэгдэл 19 сая төгрөгийг нэхэмжилнэ" мэдүүлэг /3-р хавтас 93-94 дүгээр хуудас/,
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0**** тоот албан бичиг, хавсралт /1-р хавтас 105, 118-119 дүгээр хуудас/,
А.С , Ч.А нарын хооронд **** газрыг худалдаж авахаар тохиролцож хийсэн төлбөр барагдуулах гэрээ /3-р хавтас 55 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан "...**** улсын дугаартай Тоёота камри маркийн автомашин 25,523,438 төгрөг..." /9-р хавтас 191-192 дугаар хуудас/,
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ** тоот албан бичиг, хавсралт №1 хавтас 105 дугаар хуудас/,
Хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2016 оны 08 дугаар сарын сүүлээр Алтансүх овогтой С тэй танилцсан. С ийг манай найз Ж танилцуулсан. С надад газар зарна. ***** метр кв амины орон сууцны газрыг үзүүлсэн. Уг газрыг Ж бид хоёр нийлж худалдан авахаар болж 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр **** "Волкс Вагн Тоурэг" маркийн автомашин 30 сая төгрөгөөр, *** "Хьюндай Старикс" маркийн автомашиныг 10 сая төгрөгөөр, ***** дугаартай Авто краныг 90 сая төгрөгөөр бодож С т шилжүүлж өгсөн. Мөн 3,250,000 төгрөггүй дулаалгын хөөс өгсөн. Нийт С т 133,250,000 төгрөгийн эд зүйл өгсөн. юм. Тэгтэл С бид нарт газрын гэрчилгээгээ шилжүүлж өгөхгүй Засаг дарга томилогдоогүй гэх шалтгаанаар хүлээж бай гээд байсан. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албан дээр ирж уулзахад тухайн газар нь газрын гэрчилгээ гарах боломжгүй зөрчилтэй газар байна гээд 2016 оны 11 дүгээр сард С т мэдэгдсэн юмаа гэж хэлсэн. С уг асуудлыг мэдсээр байж бид нарт худлаа хэлж бид нарыг хуурч мэхэлсэн байна. Одоо С т өгсөн эд зүйлээ авмаар байна. Уг автомашинууд ломбардад тавигдсан байна лээ. Автокран нь 24 сая төгрөгийн барьцаанд байна лээ. Би гомдолтой байна. С т өгсөн Кран, "Волкс Вагн Тоурэг" маркийн автомашинуудын үнэ болох 120,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Эсвэл өгсөн автомашинаа авмаар байна. ..С ийг би 2016 оны 09 дүгээр сараас эхлэн найз Ж аар дамжуулж мэдэх болсон. С тэгээд боломжийн газрууд байна авах уу гэж асуусан. Тэгээд надад Улаанхуаранд ** ьтоот хашаа 80 сая төгрөгөөр зарна гэсэн. Мөн *** тоот хашааг мөн 80 сая төгрөгөөр, нийтэд нь 160 сая төгрөгөөр зарна гээд би түүнд нь машин оролцуулж нийт 133,250,000 төгрөгийг өгөөд 90 сая төгрөгийн үнэтэй кранаа 2017 оны 06 дугаар ард ломбардад байхад нь би Өөрөө зогсоолын мөнгө 650,000 төгрөгийг төлж авсан. Харин ломбардын мөнгийг нь С төлсөн гэсэн. С тэй ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Өр авлага л байгаа одоо С ээс 30,650,000 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх "Хьюндай Старэкс" маркийн машиныг 3,250,000 төгрөгийн барилгын хөөс зэргийг Ж өгсөн. Ж дээрх эд зүйлсээ ажил дээрээ байхад нь С ирж авсан гэсэн Ажлын байр нь Хан-Уул дүүрэгт байдаг. Надад газар зарахдаа С газрын гэрчилгээ гэж үзүүлж байсан яг хэний нэр дээр байсан эсэхийг нь санахгүй байна. Улаанхуарангийн газар нь нэг айлын *** м.кв байх газар гэж байсан. Би өөрийн Кранаа ХУД-т Ж ын ажлын газраас өгсөн. "Валкс вагн" маркийн машинаа БГД-н замын цагдаагийн хойд талын нотариатын газарт нэрээ шилжүүлж тэндээ өгсөн. Одоо би С ээс "Валкс вагн" автомашины мөнгө 30 сая төгрөг, Краны зогсоолын мөнгө 650,000 төгрөг мөн дээрх асуудлаас болж бусад зардалд 5 сая орчим төгрөг нийт 35,650,000 төгрөгийг нэхэмжилж байна..." мэдүүлэг /3-р хавтас 44-45, 91-92 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /III хавтас 41-42 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан ".. Volkswagen touareg автомашин 8,775,000 төгрөг..." /9-р хавтас 190 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан "... 2002 онд үйлдвэрлэгдсэн ***** улсын дугаартай XCMG маркийн авто кран 70,850,558 төгрөг..." /10-р хавтас 127-127-131 дүгээр хуудас/,
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн -*** дугаартай албан бичиг...”************ тоот газрын хувийн хэрэг тус албаны архивд байхгүй байна..." /5-р хавтас 69 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2017 онд "****" ХХК-ны хувь эзэмшигч Ж ын хамт Баянзүрх дүүрэг дээр явж байгаад С гэх хүнтэй анх танилцсан юм. Ж бид хоёр газар сонирхож явсан ба С нь бид хоёрт газрын ногоон өнгөтэй гэрчилгээнүүд үзүүлж тухайн газруудыг зарна. Ж бид хоёр **** тоот хаягт байрлалтай 4000 м.кв хэмжээтэй газруудыг нь сонгоод нийтэд нь 220,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Тухайн үед газрын гэрчилгээнд дээр өөр хүмүүсийн нэр байсан. 2017 оны 08 дугаар сард С т газрын урьдчилгаа гэж "Хьюндай Старэкс" маркийн *** улсын дугаартай автомашиныг 10,000,000 төгрөгөөр бодож 1,000,000 төгрөгөөр бэлнээр мөн С ийн эгч гэх Ариунаад 2,600,000 төгрөгийн үнэ бүхий дулаалгын ажлын үйлчилгээ хийж өгсөн юм. Тэгээд газрын бичиг баримт шилжүүлж авахаар материал бүрдүүлээд Баянзүрх дүүргийн газрын албанд өгсөн. Гэрчилгээ нь 14 хоногийн дараа гарна гэсэн. 14 хоногийн дараа гараагүй болохоор нь лавлаж асуухад Баянзүрх дүүргийн засаг дарга томилогдоогүй болохоор бичиг баримт гаргахгүй удаж байна гэж С хэлсэн. Үүнээс хойш бичиг баримт ч гараагүй. С ч зугтаад алга болсон. "-****" дээр байрлах Авто тээврийн үндэсний төв дээр хүлээлгэж өгсөн. Манай ажилтан Ж гэж хүн хүлээлгэж өгсөн. Баянгол дүүргийн ганданд байрлах С ийн өгсөн *** дугаартай холбогдоход очиж өгөөрэй гэсний дагуу очиж дулаалгын ажил гүйцэтгэсэн. *** тоотод оффисын байранд 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн..." мэдүүлэг /4-р хавтас 27-29 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /3-р хавтас 97-98 дугаар хуудас/,
Гэрч Н.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... урьдчилгаа мөнгөнд А.С ийн хүсэлтээр Гандангийн тэнд байдаг байшинд 130 м.кв талбайд дулаан тусгаарлалтын полиуретан хөөсийг 5 см зузаантайгаар хийж гүйцэтгэж өгөхөөр болсон. Бид тэрний дагуу А.С ийн байшинд нийт 2,600,000 төгрөгийн дулаалгыг барилгын норм стандартын дагуу хийж өгөхөөр болоод 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хийж гүйцэтгэн ... актаар хүлээлгэн өгсөн..." мэдүүлэг /4-р хавтас 34-35 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... үүрэг даалгаврын дагуу компанийн эзэмшлийн аж ахуйн албанд явж байсан *** улсын дугаартай Хьюндай старекс маркийн тээврийн хэрэгслийг танихгүй хүнд хүлээлгэн өгч байсан..." мэдүүлэг /4-р хавтас 36-37 дугаар хуудас/,
Автомашин хүлээлцсэн тухай тэмдэглэл, Ажил гүйцэтгэсэн акт /4-р хавтас 42-43 дугаар хуудас/,
Гэрч Б.А-н мэдүүлэг /9-р хавтас 171 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /4-р хавтас 56 дугаар хуудас/,
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн *** дугаартай албан бичиг "... ****** тоот газрын хувийн хэрэг тус албаны архивд байхгүй байна..." /5-р хавтас 69 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан "... Хьюндай старекс маркийн автомашин 7,629,375 төгрөг..." /10-р хавтас 115-119 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /9-р хавтас 53-54 дүгээр хуудас/,
"Дамно" ХХК-ийн үнэлгээний тайлан "... Лексус Жи Эс-450 эйч маркийн автомашин зах зээлийн үнэлгээгээр нийт 41,918,750 /дөчин нэгэн сая есөн зуун арван найман хянга долоон зуун тавин/ төгрөг..." /9-р хавтас 84-86 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б-н “гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг" /9-р хавтас 111 дүгээр хуудас/,
Гэрч Д.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хамтарч ажилладаг байсан Б нь машин зарна гэхээр нь Дэнжийн мянгын авто засварын газраас очиж авч уг машиныг С гэх хүн худалдаж авъя найздаа үзүүлье гэхээр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо *** ордны ард байдаг гэрт хүргэж машиныг хүлээлгэн өгсөн. Тэгээд маргааш өдөр нь би С рүү залгаж нөгөө хүндээ үзүүлсэн үү гэхэд С нь үзүүлсэн тань руу үдээс хойш ярья гэсэн тэгээд С нь над руу ярихгүй байхаар нь маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр С рүү залгахад одоохон би удахгүй аваачаад өгнө гэсэн боловч өгөөгүй... Б нь өөрөө гадуур ажил иртэй явж байсан. Тэгээд С нь найздаа үзүүлье гэхээр нь авч С т өгсөн..." мэдүүлэг /9-р хавтас 60 дугаар хуудас/,
Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Д. П А.С т лексус жи эс-450 маркийн суудлын автомашиныг ямар зорилгоор өгсөн талаар мэдэхгүй байна, надад ярьж байгаагүй гэхдээ энэ оны 02 дугаар сарын 15-ны өдрийн үед эмнэлэгт өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байх үедээ С тэй утсаар холбогдож, би чамайг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгнө, чи хүний автомашиныг өгөөч ээ гэж ярьж байсан... Миний бодлоор манай нөхөр П С т бусдын автомашиныг өгсөн юм шиг байна лээ гэхдээ ямар автомашины талаар ярьж байгааг нь мэдээгүй. Д.П А.С ээс газар худалдан авсан талаар надад ярьж байсан тохиолдолд байхгүй харин А.С т мөнгө зээлсэн гэж ярьж байсан..." мэдүүлэг /9-р хавтас 76 дугаар хуудас/,
Гэрч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Миний ойлгосноор П ах С ээс авлагатай, тухайн мөнгөө авахын тулд С ийн эхнэрийн эзэмшлийн гэх Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрыг худалдахад нь зуучилж Б ахад тухайн газрыг нь үзүүлсэн гэж бодож байна. Газрын наймаа, худалдааны талаар ярьж байсан гэхдээ албан ёсоор худалдсан зүйл байхгүй. С , П ахтай утсаар холбогдож Б ахын автомашин засварын газарт ирснийхээ дараа Б, П нараас гуйж байгаад гражид улсын дугааргүй, хар өнгийн лексус жи эс 450 маркийн автомашиныг авч явсан..." мэдүүлэг /9-р хавтас 82-83 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...С нь Б-н хамт 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ирж Лексус жи эс-450 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 3 сая төгрөг зээлээч гэж ирсэн. 3-4 хоногийн хугацаатай эргээд 3,300,000 төгрөг болгож өгнө гэхээр нь би уг тээврийн хэрэгслийг барьцаанд авч 3 сая төгрөг зээлсэн. Тэгээд 7 хоногийн дараа Б ирж уг тээврийн хэрэгслийг авна гэхээр нь С рүү ярихад С нь өгөөд явуулчих гэсэн. Тэгээд Б уг тээврийн хэрэгслийг аваад явсан..." мэдүүлэг /9-р хавтас 64-65 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2022 оны 08 дугаар сарын эхэн үеэр С надтай утсаар холбогдоход “мөнгөний хэрэг байна, лексус жи эс 450 маркийн автомашин байна, түр зээлэх 2 сая төгрөг байна уу..." гэж асуусан тул би найз Н-той утсаар холбогдож С автомашин барьцаалж 2 сая төгрөг зээлэх хүсэлтэй байгаа талаар хэлээд Н зөвшөөрсөн тул маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “***" автомашин худалдааны төвийн орчимд уулзахад С "Лексус жи эс-"450” маркийн хар өнгийн улсын дугааргүй автомашиныг унаж ганцаараа ирж... Лексус жи эс-450 маркийн хар өнгийн улсын дугааргүй автомашиныг 50.000.000 төгрөгөөр худалдан авсан түр хугацаанд зээлийн барьцаанд тавих хэрэгтэй байна гэж хэлсэн бөгөөд улмаар манай найз Н оос 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, 2 сая төгрөгийг 7 хоногийн дараа өгөөд автомашинаа авъя гэж хэлээд явсан..." мэдүүлэг /9-р хавтас 73-74 дүгээр хуудас/,
Б.Б-г иргэний хариуцагчаар татсан тогтоол, мэдүүлэг /10-р хавтас 136-140 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б-н мэдүүлэг /5-р хавтас 215-216 дугаар хуудас/,
Гэрч Э.Б-н мэдүүлэг / 5-р хавтас 217-218 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Залилах гэмт хэргийн шинж нь хохирогчид худал хэлж хуурах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлж, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авах зэрэг болно.
Хуурах нь үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлж, шунахайн сэдэлтээр дан ганц ашиг олох зорилготой байдаг.
Шүүгдэгч А.С , Т.П , Г.Б нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хохирогч А.М-г залилсан гэх хэргийн тухайд:
Шүүгдэгч А.С , Т.П , Г.Б нар нь бусдад шилжүүлэх газар байхгүйгээ мэдсэн буюу газар эзэмшиж, түүнийгээ хохирогч Ч.М-д худалдах зорилгоор газар эзэмшихээр дүүргийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандсан.
Дээрх асуудал нь бүтэх боломжгүй байхад хохирогч Ч.М-д газар болон газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг үзүүлж, хохирогч Ч.М-аас нийт 140.496.625 төгрөгийн бэлэн мөнгө болон тээврийн хэрэгсэл зэргийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирогч болон гэрч Ц, Б шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл тэд анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан зүйлийг хохирогчид амлаж, бусдын нэр дээр гарсан газар эзэмших эрхийн гэрчилгээг үзүүлж, хохирогчид худалдахаар тохирсон газарыг бусдад эзэмшүүлэх боломжгүй байхад тухайн газарт контейнэр тавиулж, хашаа барих шаардлагатай гэх зэргээр түүнд итгэл үнэмшил төрүүлж мөнгө болон автомашинуудыг нь хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.П , Г.Б нар болон тэдний өмгөөлөгч нарын зүгээс цагаатгуулах байр суурьтай, тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцоогүй гэж мэтгэлцэж оролцсон.
Шүүгдэгч Т.П ийн тухайд газар эзэмших эрхийг анхнаасаа хохирогчид шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж,
Шүүгдэгч Г.Б гийн тухайд анх газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдээгүй гэх боловч сүүлд газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй талаар мэдснээсээ хойш хугацаанд
Хохирогчийн мөнгийг банкны дансаараа шилжүүлэн авсан, нэр дээрээ тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан, газар тэгшлэх, хашаа барих шаардлагатай гэх зэргээр үргэлжлүүлэн хохирогчоос мөнгө шилжүүлэн авсан, тухайн газарт контейнер байрлуулчихвал газар эзэмших эрхийн гэрчилгээ гарах боломжтой гэж контейнер тавиулсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарах нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Ч.М-ын шүүгдэгч нарт шилжүүлэн өгсөн гэх үнэлгээтэй BMW маркийн *** улсын дугаартай автомашин нь Э.А-н эзэмшлийнх байх боловч Э.А нь хохирогч Ч.М-ы эхнэр нь байх ба хавтаст хэрэгт тэдний гэрлэлтийн гэрчилгээний хуулбар авагдсан байх тул Ч.М-ыг хохирогчоор тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.С ийн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан гэх үйлдлийн тухайд:
Шүүгдэгч А.С нь нийт 416,340,621 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж хохирогч Ц.Б-, Ч.А , Г.Д-, Д.Ц, Д.Б нарыг залилсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч А.С ийн өмгөөлөгч нарын зүгээс хохирогч Ц.Б-, хохирогч Д.Б нарыг залилсан гэх үйлдлүүдийн тухайд хохирогч Ц.Б-ын залилуулсан гэх тээврийн хэрэгслүүдийн нэг ч А.С ийн нэр дээр шилжиж ирээгүй, хохирогч Д.Б тэй огт уулзаагүй гэх зэргээр маргаж шүүх хуралдаанд оролцсон.
Хохирогч Ц.Б-ыг залилсан гэх үйлдлийн тухайд 6 тээврийн хэрэгслийн нэг нь ч шүүгдэгч А.С ийн нэр дээр шилжиж ирээгүй боловч дээрх автомашинуудыг хохирогч Ц.Б-оос авахдаа шүүгдэгч А.С ийн явуулснаар шилжүүлэн авсан байдаг ба энэ нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Б-ын мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.С болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэр бүхий хүмүүсийг иргэний хариуцагчаар оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Харин хохирогч А.Б тэй шүүгдэгч нь огт уулзаагүй, автомашиныг нь иргэний хариуцагч Н.Б авсан гэх боловч
хэрэгт авагдсан хохирогч Д.Б , гэрч Д.П , М.М, Т.Т, Б.Н , Н.Б нарын мэдүүлгээр тухайн автомашиныг шүүгдэгч А.С нь авсан болох нь тогтоогдож байна.
Дээрх тохиолдолд шүүгдэгч А.С нь хохирогч нартай уулзаж, шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээдийг төөрөгдүүлэн хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар шилжүүлэн авсан байгаа нь Залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...их хэмжээний хохирол учруулсан бол...” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж,
-5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна...” гэж заасан буюу гэмт хэргийн улмаас 50.000.000 төгрөгийн болон түүнээс дээш хохирол учруулсан бол их хэмжээний хохирол учруулсан гэж үзэхээр хуульчилсан ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол нь дээр дурдсанчлан их хэмжээний хохиролд хамаарч байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан ба шүүгдэгч А.С , Т.П , Г.Б нарын бүлэглэж үйлдсэн үйлдэл нь 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын хооронд үргэлжилсэн нэг гэмт хэрэг,
Шүүгдэгч А.С ийн ганцаараа үйлдсэн үйлдэл нь 2014 оны 02 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын хооронд үргэлжилсэн нэг гэмт хэрэг буюу тус тус залилах гэмт хэрэг байна.
Улсын яллагчаас шүүгдэгч А.С , Т.П , Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч А.С ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,
Шүүгдэгч Т.П , Г.Б нарыг шүүгдэгч А.С тэй бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн хувьд:
Шүүгдэгч А.С , Т.П , Г.Б нар нь бүлэглэн хохирогч Б.М-д 142.496.625 төгрөгийн хохирол учруулсан.
шүүгдэгч А.С нь ганцаараа хохирогч Ц.Б-од 96.546.875 төгрөгийн хохирол, хохирогч Ч.А д 44.523.438 төгрөгийн хохирол, хохирогч Г.Д-ид 79.625.558 төгрөгийн хохирол, хохирогч Д.Ц-д 11.229.375 төгрөгийн хохирол, хохирогч Д.Б д 41.918.750 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдүүд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч А.С г, Т.П , Г.Б нарын зөвхөн хэн нэгнийх нь буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор хохирогч Ч.М-д дээрх хохирол учраагүй, тэдний бүлэглэн баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулсан санаатай үйлдлээс үүдэн бусдын эд хөрөнгөнд учирсан, шүүгдэгч нарын мэдүүлгээр хэн нь хэдэн төгрөг авсныг тогтоох боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнээс гарах үр дагаврыг харгалзан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хуваан нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ч.М-д нийт 35.000.000 төгрөгийг төлсөн.
Шүүгдэгч Т.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх хуралдаан завсарлах хугацаанд Төрийн сангийн 100900005*** дугаартай дансанд 47.498.875 төгрөгийг байршуулсан.
Шүүгдэгч А.С нь хохирогч Ч.А д 44.523.438 төгрөг учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд 25.523.438 төгрөгийн үнэлгээтэй **** улсын дугаартай Тоёота камри автомашиныг буцаан өгч үлдэгдэл 19.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй, хохирогч Г.Д-ид 79.625.558 төгрөг учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд 70.850.558 төгрөгийн үнэлгээтэй ***** улсын дугаартай XCMG маркийн авто краныг буцаан өгч үлдэгдэл 8.775.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Харин шүүгдэгч Т.П нь 47.498.875 төгрөгийг шүүхийн тамгын газрын барьцаа хохирлын дансанд байршуулсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хохирлыг хохирогч Ч.М-д олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.С ээс 96.546.875 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-од, 19.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А д, 8.775.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д-ид, 11,229,375 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д тус тус олгож, иргэний хариуцагч Б.Б эс 41.918.750 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б д олгох нь зүйтэй байна.
Иргэний хариуцагч Б.Б нь хохирогч Д.Б д хохирол барагдуулсантай холбоотойгоор нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.С ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч А.С ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,
Шүүгдэгч Т.П , Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар А.С тэй бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч А.С , Т.П , Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Т.П эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийг торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хуульд заасан 2 /хоёр/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа: гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, хохирогч нарт их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх/ зэргийг тус тус харгалзан үзсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч Т.П нь хохирогч Ч.М-д хохирол төлбөрийг төлөхдөө тус шүүхийн тамгын газрын Төрийн сангийн барьцаа хохиролын дансанд байршуулсан нь хохирол төлбөрийг барагдуулахдаа хэлбэрийн төдий байдлаар барагдуулсан өөрөөр хэлбэл хохирогч нь дээрх хохирол төлбөрийг хүлээн аваагүй зэрэг нөхцөл байдлыг,
Шүүгдэгч Г.Б гийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны үед тууштай мэдүүлэг өгсөн нөхцөл байдал, хохирол төлбөрөөс зохих хувийг төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С ийн цагдан хоригдсон 42 хоногийг, шүүгдэгч Т.П ийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Б гийн цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх эдлэх ялаас хасаж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.С-г ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,
Мөн шүүгдэгч Т.П , Г.Б нарыг шүүгдэгч А.С тэй бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.С т 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.П эд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б д 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгийг торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С , Т.П нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 2 /хоёр/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Б-гээс 12.498.875 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.М-д, шүүгдэгч А.С-ээс 47.798.875 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.М-д, 96.546.875 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-од, 19.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д, 8.775.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д-ид, 11,229,375 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д, иргэний хариуцагч Б.Б-с 41.918.750 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, шүүгдэгч Т.П-ийн шүүхийн тамгын газрын барьцаа хохирлын дансанд байршуулсан 47.798.875 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хохирлыг хохирогч Ч.М-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С ийн цагдан хоригдсон 42 хоногийг, шүүгдэгч Т.П ийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Б гийн цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.
7. Иргэний хариуцагч Б.Б нь хохирол төлсөнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.С ээс хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй
9.Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч А.С , Т.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С , Т.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Б д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС