| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2022/0011/з |
| Дугаар | 119/ШШ2022/0011 |
| Огноо | 2022-03-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 119/ШШ2022/0011
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С-ийн Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б-т холбогдуулан гаргасан “аймгийн СТСХД, НББУБ-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч П.Г-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С би, тус аймгийн ТСХД Н.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-12-2.. тоотод оршин суугч Х төвийн тэргүүн П.Г-ийг 2021 оны тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж шийдвэрлэсэн 03 дугаартай хялбаршуулсан материалыг хянахад шийтгэлийн хуудас нь хууль ёсны шаардлага хангаагүй, хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар: Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 135 дугаар тогтоолоор “шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг шинэчлэн баталж, Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолыг хавсралтын хамт хүчингүй болгосон байна. Эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 22052.. дугаартай шийтгэлийн хуудсаар Х төвийн тэргүүн П.Г-ийг 2021 оны тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шийтгэл оногдуулахдаа 2021 оны 05 дугаар сард Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон шийтгэлийн хуудсыг хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.
Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ТСХД Н.Б 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч П.Г-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С-ийн гаргасан аймгийн ЗДТГ-ын СТСХД Н.Б миний “Х” төвийн тэргүүн П.Г-ийн гаргасан үйлдэлд оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар торгууль оногдуулсан хялбаршуулсан материалыг хянаад илрүүлсэн шийтгэлийн хуудас нь хууль ёсны шаардлага хангаагүй, хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан гэж прокурорын дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор шинэчлэгдсэн батлагдаж ирснийг манай төрийн сангийн мэргэжилтэн өөр дээр байлгаж байсан болох нь тогтоогдсон.
Иймд “Х” төвийн тэргүүн П.Г-т холбогдуулан бичсэн 22052.. дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С нь Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б-т холбогдуулан “аймгийн СТСХД, НББУБ-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч П.Г-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тайлбараа ирүүлсэн байна.
Ийнхүү хариуцагч Орхон аймгийн ПГ-ын АП-ын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С-ийн Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б-т холбогдуулан гаргасан “аймгийн СТСХД, НББУБ-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч П.Г-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2022/0011/з/ дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД, НББУБ Н.Б-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА