Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 64

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Батзолбоо,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Б.*******, Ш.*******, Д.*******, Б.Э*******, М.*******, Б.*******, Ц.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ийн *******, овогт гийн , овогт гийн *******, овогт гийн *******, овогт ийн *******, Боржгон овогт ийн *******, овогт ын Э*******, овогт ийн ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0084 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, -ний өдөр анд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн *******.

2. Монгол Улсын иргэн, -ны өдөр анд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт ын 4-р баг А-7-1 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн .

3. Монгол Улсын иргэн, -ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн *******.

4. Монгол Улсын иргэн, -ний өдөр анд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ын 4-р баг А-7-1 тоотод оршин суух, урьд  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 461 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзсан, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 136 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаартай, овогт гийн *******.

5. Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ын тоотод оршин суух, урьд шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 257 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаартай, овогт ийн *******.

6. Монгол Улсын иргэн, -ны өдөр анд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эх, эгч, ах, хүүхдүүдийн хамт ын 1-р баг Жаргалант хотхоны 10-8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо тоотод оршин суух, регистрийн дугаартай, Боржгон овогт ийн *******.

7. Монгол Улсын иргэн, -ний өдөр анд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ын 4-р баг Зүүн дэлгэрийн б-5-1 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын Э*******.

8. Монгол Улсын иргэн, 1-ны өдөр анд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн *******.

Яллагдагч Б.*******, Ш.*******, Д.*******, Б.Э*******, М.*******, Б.*******, Ц.*******, Д.*******, талийгаач М.Ганзам нар нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалаар ховор ургамлын жагсаалтанд багтсан Сибирийн хуш модны үр, идээ болох хуш модны самрыг ахуйн хэрэгцээнд 225 кг-ийг түүж бэлтгэх зөвшөөрөлтэйгээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Сонгинот” гэх уулнаас 2017 оны 02 дугаар сарын 10-аас 22-ны өдрийн хооронд 853.3 кг самар бэлтгэсэн ба зохих зөвшөөрөлгүйгээр 628.3 кг самрыг илүү бэлтгэж, худалдан авч 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус самрыг худалдан борлуулах зорилгоор Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.ын эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн улмаас байгаль орчинд 31.415.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.*******, Ш.*******, Д.*******, Б.Э*******, М.*******, Б.*******, Ц.*******, Д.*******  нар нь цагаан сарын бэлтгэл хийхээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолуудаар Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Ховор ургамлын жагсаалтад оруулан баталсан нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибир хушны үр.../ самар, Байгаль Орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 тоот тушаалаар Ховор ургамалд оруулан экологи эдийн засгийн үнэлгээгээр килограммыг нь 50,000 төгрөгөөр тогтоосон, самрыг ахуйн зориулалтаар ойн дагалт баялагийг хамгаалах зохистой ашиглах журмыг /2014.04.12-ны 166 тоот тушаал/ 2.8 хэсэгт заасны дагуу 225 килограмм нөөц ашиглах зөвшөөрлийг Төв аймгийн Эрдэнэ сумын Байгаль орчны хяналтын байцаагчаас 2017 оны 02 дугаар сарын 10-22-ны хүртэл 10 хоногийн хугацаатай авч Сонгинот гэх уулнаас бэлтгэх явцдаа тэдгээр нь бусдаас 628,3 килограмм самар худалдан авч  илүү бэлтгэн 6302 УБӨ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэн Байгаль экологид 31,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******, Ш.*******, Д.*******, Б.Э*******, М.*******, Б.*******, Ц.*******, Д.*******  нар нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн өгсөн: “Ойн тухай хуулийн 3.1.12-т “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ. Ойн байцаагчаар зөвшөөрөл авч нэг удаа 225 килограммыг бэлтгэх зөвшөөрөлтэй байдаг. Эдгээр иргэд нь 225 килограмм самар түүх байснаас хэтрүүлж, 628.3 килограмм самар бэлтгэсэн байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.ын өгсөн: “63-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн машин юм. Энэ машин миний нэр дээр бүртгэлтэй. Энэ машиныг 2008 онд ХХК-иас тухайн үед 6,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэрнээс хойш өөрөө унаж байгаад 2013 он билүү 2014 онд Намарга гэх усны үйлдвэрт гэх хүнд 4,5 сая төгрөгөөр зарахаар тохирч 1 сая  төгрөгийг урьдчилж аваад 1 сая төгрөгийн ус авсан. Тэгээд үлдсэн 2,5 сая төгрөгийг аваагүй байгаа юм. Тэгсэн тэрнээс хойш холбогдохгүй байсан. Тэгсэн намайг саяхан цагдаагаас хайгаад ирж уулзсан миний машинаар ******* гэх самарт явж байгаад баригдаад цагдаад битүүмжлэгдсэн байна. Энэ машины эзэн бол би байгаа юм. болохоор цааш дамжуулан зарж хамгийн сүүлд ажлын хөлсөнд авсан байгаа юм байна. нь *******ын эхнэрийнх дүү юм байна.” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 83-84 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ш.ын өгсөн: “Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-т ийн ажлыг 2012 оны 04-р сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл гүйцэтгэж байна. 2017 оны 02-р сарын 09-ны ажил тарсан гэртээ ирсэн байсан. Тэгсэн танихгүй эмэгтэй эрэгтэй 2 хүн намайг хайж явж байгаад олоод ирлээ гээд гэрт ирж уулзсан. Тэр залуу хэлэхдээ бид нар 9-лээ юмаа, цагаан сарын өмнө уул руу гарч самар түүх гэсэн юм, та ууланд гарч самар түүх зөвшөөрлийг нь өгөөч, одоо зөвшөөрлийг авчихаад явмаар байна, самар түүх хүмүүсийнхээ нэр регистрийг нь цаасан дээр бичээд ирсэн юм гээд гээд байсан. ...9 хүний нэрээр нь 0000021-23 дугаартай эрхийн бичиг дээр бичиж олгосон. Иргэн ахуйн зориулалтаар 25 кг цайруулсан самар түүх зөвшөөрөлтэй тул 9 хүн 225 кг болж байсан.” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 86-89 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч М.ын өгсөн: “Би ******* ахын эхнэр ын төрсөн дүү нь байгаа юм. Хүргэн ах *******ыг амьдрал ахуйдаа хэрэглэж бай гээд түр энэ машиныг хэрэглүүлсэн байгаа. Тэгсэн самарт энэ машинаараа явж байгаад цагдаад баригдсан байгаа юм. Машины жинхэнэ эзэн нь гэх хүн байгаа. Би ыг олж авбал нэрээ шилжүүлэн авах ёстой юм” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 98 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт,

/1 хх-ийн 116 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 хх-ийн 8 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-ийн 35-47 дугаар хуудас/,

Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 48-52 дугаар хуудас/

1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын 153 дугаар тогтоол, /1хх-ийн 66-68 дугаар хуудас/

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын 410 дугаартай тогтоол,

/1 хх-ийн 69 дүгээр хуудас/

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А-282 дугаартай тушаал,

/1 хх-ийн 70-73 дугаар хуудас/

Ойн судалгаа, хөгжлийн төвийн 1/234 дугаар албан тоот,

/1 хх-ийн 121 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээний тайлан,

/1 хх-ийн 126-131/

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/24 дугаартай тушаал /1 хх-ийн 92-94 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ийн *******, овогт гийн , овогт гийн *******, овогт гийн *******, овогт ийн *******, Боржгон овогт ийн *******, овогт ын Э*******, овогт ийн ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч нар нь Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагаас нөөц ашиглан бэлтгэх талаар тогтоосон хугацаанд зохих зөвшөөрлийг авч нөөц бэлтгэх явцдаа худалдан авах, худалдахыг хуулиар хориглосон ховор ургамал болох 628,3 килограмм самрыг бусдаас худалдан авч хууль бусаар илүү бэлтгэн эд мөрийн баримтаар хураалгасан ба тэдгээрийн гэмт хэрэг үйлдэж олсон 628,3 кг самар нь савласан тоо ширхэг килограмм байх тул төрийн өмчид /улсын орлогод/ буцаан олгох түүнийг тээвэрлэсэн тээврийн хэрэгслэлийн үнийг улсын орлогод оруулан шүүгдэгч нарын зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн 225 кг самрыг тэдэнд, 6302 УБӨ улсын дугаартай маркийн тээврийг хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******, Ш.*******, Д.*******, Б.Э*******, М.*******, Б.*******, Ц.*******, Д.*******  нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******, овогт гийн , овогт гийн *******, овогт гийн *******, овогт ийн *******, Боржгон овогт ийн *******, овогт ын Э*******, овогт ийн ******* нарыг байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчин ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******, Ш.*******, Д.*******, Б.Э*******, М.*******, Б.*******, Ц.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар тус тус 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.*******, Ш.*******, Д.*******, Б.Э*******, М.*******, Б.*******, Ц.*******, Д.******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар худалдан борлуулах зүйлийг бусдаас худалдан авч тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэн олсон 628,3 кг самар түүний экологийн үнэлгээ 31,450,000 төгрөгийг, тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

5 Б.*******, Ш.*******, Д.*******, Б.Э*******, М.*******, Б.*******, Ц.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Д. буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.*******, Ш.*******, Д.*******, Б.Э*******, М.*******, Б.*******, Ц.*******, Д.******* нар оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******, Ш.*******, Д.*******, Б.Э*******, М.*******, Б.*******, Ц.*******, Д.******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                     

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ