2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/795

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч Х.Лхагвахүү,

шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403001130203 дугаартай 2 хавтаст хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1944 оны 02 дугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 81 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******, *******ы *******ны *******од оршин суудаг, урьд  нь 1997 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  Баянгол дүүргийн шүүхийн  468 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:ЧД*******/, ******* овогт *******гийн *******.

                                                         Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, тус дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд талын замд 2024 оны 02 дугаар сарын 14-ний оройны 19 цаг 23 минутын орчимд УБИ улсын дугаартай “Toyota Spade” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал болгохгүйгээр зорчино” гэж заасныг, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж заасныг, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.ыг мөргөж, улмаар амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.                       

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн хэрэг болсон өдөр 2023 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цаг 21 минут орчимд би гэрээсээ гараад Нисэх рүү хүүхдийнх рүүгээ явж байсан юм. Гэтэл гэнэт нэг хүн баруун талаас гараад ирсэн,  би тоормос гишгээд зогссон. Тэгээд би цагдаад мэдэгдэж түргэн дуудсан. Тухайн газарт явган хүний гарц байгаагүй. Замын гэрэлтүүлэг бүдэг байсан. Би 20-30 км/ цагийн хурдтай явж байсан.  Оршуулгын зардалтай холбоотойгоор 10.000.000 төгрөг өгсөн. Хохирогч талтай уулзаж ярилцах гэхээр намайг хүлээж авдаггүй юм.” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2024 оны 02 дугаар сарын 14-нд миний утас руу Замын цагдаагаас яриад ирээд уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход надад талийгаачийн зураг болон бодит байдлыг үзүүлж танилцуулсан. Дүү маань 2011 онд эхнэрээсээ салсан, салсан эхнэр нь Японд байдаг гэж сонсогдож байсан огт харилцаа холбоо байдаггүй. Талийгаач бол миний төрсөн дүү бөгөөд эхнэрээсээ салснаас хойш байнга манайд надтай хамт амьдардаг байсан учраас намайг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Шүүгдэгч *******ын ажил явдлын үеэр над руу холбоо барьсан, яг тэр үеэр ажил явдалтай байсан болон аавын маань биеийн байдал зэргээс шалтгаалж уулзах цаг хугацаа биш байна гээд бидний зүгээс татгалзсан нь үнэн. Ажил явдал гарсныг мэдээд манай нэг дүү Туркээс ирсэн онгоцны зардал болон сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу нэхэмжилж байгаа. Хэрэг гарснаас хойш нэг жил гаруй хугацаа болсон байна. Харин энэ хугацаанд шүүгдэгч нь бид бүгдтэй уулзсан зүйл байхгүй. Нас өндөр аав маань энэ хэрэг явдлаас болоод ааш зан сэтгэл санаа нь хэвийн бус хэцүү байдалтай байдаг болсон. өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, талийгаачийн ажил явдалд оролцохоор Туркээс нэг дүү маань ирсэн тул онгоцны тийз 1.700.000 төгрөг, ламд оршуулгын зардалд 12.120.735 төгрөг нийт 16.820.735 төгрөг болон сэтгэцийн хор уршгийн хохирлыг нэхэмжилнэ. ******* 10.000.000 төгрөг өгсөн...” гэв.

Эрүүгийн 2403001130203 дугаартай хэргээс.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 3 дахь тал)

Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (1-р хавтаст хэргийн 04 дэх тал)

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 5-6 дахь тал)

Зам тээврийн осол тогтоосон акт, осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 7-11 дэх тал)

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 11 дэх тал)

Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 12-15 дахь тал)

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 120-122 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өгсөн: “Б. нь миний төрсөн дүү байгаа юм. Би зам тээврийн асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн осол болсон гэх өдөр 23 цагийн үед Замын цагдаагаас “ гэх хүнийг таних уу” гэж хэлэхээр нь “би төрсөн ах нь байгаа юм” гэхэд “та ирж уулзах шаардлагатай байна” гэхээр нь замын цагдаа дээр очиж цагдаатай уулзаад мэдсэн. Осол болох үед би цуг яваагүй.  2009 онд хүүтэй болсон ба монголд ажиллаж, амьдарч байгаад 2013 онд гэр бүлээ цуцлуулсан. Одоогоор эхнэр, хүүхэд нь Япон Улсад амьдарч байгаа. Талийгаач нас барахынхаа өмнө “”-т ажиллаж байгаад гараад “” ХХК-нд инженерээр ажиллаж байсан юм. Хааяа нэг баяр ёслолын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ тааруулж, тохируулж хэрэглэдэг. Архи хэтрүүлэн хэрэглэсэн байхыг бол би огт хараагүй. Тухайн өдөр бол холбогдоогүй. Урд өдөр нь надтай утсаар ярьсан юм. Тэрээр “маргааш танайд очиж хоночхоод ажилдаа явна” гэж хэлж байсан. Миний хувьд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 18 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 845 дугаартай: “Талийгаачийн цогцост гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, баруун чамархай, суурь ясны хөндлөн салсан шугаман хугарал, суурийн дунд хонхор ба баруун ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, турк эмээлийн салсан хугарал, бага тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун, зүүн уушгины уг ба доод дэлбэнгийн гялтан доорх цус хуралт, эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, дух, баруун хацар, эрүү, хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь амьдрах боломжгүй дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 3.1 хувийн промилли спиртийн агууламж илэрсэн хүнд зэргийн согтолтын хэмжээ болно. Талийгаачид 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 45 минутад гадна үзлэг хийхэд нас бараад 3-4 цаг болсон байжээ. Талийгаач нь А /II/ бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 25-32 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1327 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн куртик, хар өнгийн цамц, улаан өнгийн цамц, цагаан өнгийн майк, улаан хүрэн өнгийн малгай, хар хөх өнгийн жинсэн өмд, ногоон өнгийн дотуур өмд, хар саарал өнгийн хос оймс, саарал өнгийн хос пүүзэн гутал, улаан өнгийн дотоож дээр цусны ул мөр илэрсэн. Уг цусны ул мөр нь хүний цус байна. Улаан хүрэн өнгийн малгай, саарал өнгийн хос пүүзэн гутал дээр илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд дээж хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй, бусад цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна. Амь хохирогчийн цусны дээжийг, объектоос илэрсэн цусны ул мөртэй бүлгийн харьяалал тогтоох шинжилгээний үр дүнгээр адилтган харьцуулах боломжгүй.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 37-40 дэх тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 846 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хар хөх куртикэнд 18 мм хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн ханзралт, хар өнгийн цамцанд 160 мм, цагаан өнгийн майканд 80 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, шинээр үүссэн зүсэгдэл байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 45-52 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1319 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “О.*******” гэж хаяглан “G01571575” гэсэн дугаартай, хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “О.*******” гэж хаяглан “G01571575” гэсэн дугаартай, хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1085 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Осол.avi” нэртэй дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. “Осол.avi” нэртэй дүрс бичлэгээс тогтоолд дурдсан “Toyoto Spade” маркийн, УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 67-68 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3861 дугаартай: “О.*******ын нүдний хараа баруун зүүн талдаа 60% харж байна. Нүдний эмчийн үзлэгт өнгө ялгах сорил хийгдээгүй байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 55-56 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Т.Номинцэцэгийн өгсөн: “Жолоочийн харааны түвшин 60% байгаа нь зам тээврийн осолд нөлөөлөх эсэхийг тогтоох боломжгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 58-59 дэх тал)

Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн: “Toyoto Spade” маркийн УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Салхины шил бяцарч хагарсан, зүүн их гэрлийн суурь хугарсан, мөн гэрлийн суурь төмөр гулзайсан, урд буфер хагарсан, копууд цөмөрсөн, урд нүүрний төмөр гулзайсан гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой. Тоормосны систем нь хийн дамжуулалт “АВС” системтэй байна. Тоормос хэвийн ажилтай байна. Дээрх тоормосны системүүдийн үед тоормосны мөр замын гадаргуугаас хамаарч тасалдах байдлаар мөр үүснэ. Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ “6200 cd”, хол дээрээ “39300 сd”, гэрэл стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн талын их гэрэл ойр дээрээ “3100 cd”, хол дээрээ “0 cd” /стандарт 10.000-225.000 cd/ ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй байна. Ослын улмаас гэрлийн суур хугарч хэмжилт хийх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас (1-р хавтаст хэргийн 75-80 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Э.Мөнхсайханы өгсөн: “...Тухайн жолоочийн нүдний харах, үзэгдэх орчинд нөлөөлөх боломжтой жолоочийн тээврийн хэрэгслийн гэрлийн чадал нь стандартын шаардлага хангаж байсан бол жолоочийн аюул саадыг харах зай холдох боломжтой. 2021, 2022 онуудад оношилгоонд ороогүй, 2023 онд орж тэнцсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 82-83 дахь тал)

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 428 дугаартай: “Жолооч О.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэсэн магадалгаа (1-р хавтаст хэргийн 85-87 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар О.*******ын өгсөн: “Би тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн “Toyoto Spade” маркийн УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Таван шараас Нисэх орох гээд явж байх замд буюу Таван шарын призер гараад 1 дүгээр эгнээгээр явж байсан юм. Тэгээд “Энхжин” худалдааны төв орох гээд яг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд талд харалдаа ирэх үед миний зүүн гар талаас гэнэт нэг хүн ороод ирсэн. Тэгээд машиныхаа зүүн гар талын урд гэрэл орчмоор мөргөөд би тоормос гишгээд машинаа зогсоогоод буугаад очиход мөргүүлсэн хүн зам дээр дээшээ харсан байдалтай хамар юм уу толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд араас нь түргэн тусламж дуудсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийж байхад түргэн тусламж ирээд тэр хүнийг аваад явсан. Би үзлэг, хэмжилт хийлгэж дууссаны дараа машинаа журамлуулаад цагдаа нарын хамтаар Цагдаагийн хэлтэс рүү явсан юм. Би тухайн үед ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явж байсан байх, зүүнээс баруун чиглэлийн 1 дүгээр эгнээг голлон явж байсан санагдаж байна. Би тухайн үед ямар ч анхаарал сатааруулах үйлдэл хийсэн зүйл байхгүй. Би тухайн үед явган зорчигчийг хараагүй. Миний зүүн гар талаас тэр хүн гэнэт л гараад ирсэн юм. Ойролцоогоор би тэр хүнийг бараг тулж ирээд л харсан. Би харааны шил зүүдэггүй. Би хол ойрын зүйлсийг чөлөөтэй хардаг. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй “В” ангиллын үнэмлэхтэй. Би 1982 онд 107 дугаар цэргийн ангийн жолооны курс төгсөж жолооч болсон юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 99 дэх тал)

Хохиролтой холбоотой баримтууд (1-р хавтаст хэргийн 130-141 дэх тал)

Амь хохирогчийн хувийн байдалтай холбоотойгоор 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2578 дугаартай шийдвэр (2-р хавтаст хэргийн 35-36 дахь тал), Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 38 дахь тал)

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 102 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 103 дахь тал) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 108 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Шүүгдэгч О.******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, тус дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд талын замд 2024 оны 02 дугаар сарын 14-ний 19 цаг 51 минутын орчимд УБИ улсын дугаартай “Toyota Spade” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал болгохгүйгээр зорчино” гэж заасныг, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж заасныг, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.ыг мөргөж, улмаар амь нас нь хохирсон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 3 дахь тал), Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (1-р хавтаст хэргийн 04 дэх тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 5-6 дахь тал), Зам тээврийн осол тогтоосон акт, осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 7-11 дэх тал), жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 11 дэх тал), Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 12-15 дахь тал), Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 120-122 дахь тал), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өгсөн: “Б. нь миний төрсөн дүү байгаа юм. Би зам тээврийн асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн осол болсон гэх өдөр 23 цагийн үед Замын цагдаагаас “ гэх хүнийг таних уу” гэж хэлэхээр нь би “төрсөн ах нь байгаа юм” гэхэд “та ирж уулзах шаардлагатай байна” гэхээр нь Замын цагдаа дээр очиж цагдаатай уулзаад мэдсэн...Миний хувьд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 18 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 845 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 25-32 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1327 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 37-40 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 846 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 45-52 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1319 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1085 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 67-68 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3861 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 55-56 дахь тал), шинжээч Т.Номинцэцэгийн өгсөн “Жолоочийн харааны түвшин 60% байгаа нь зам тээврийн осолд нөлөөлөх эсэхийг тогтоох боломжгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 58-59 дэх тал), Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас (1-р хавтаст хэргийн 75-80 дахь тал), шинжээч Э.Мөнхсайханы өгсөн: “...Тухайн жолоочийн нүдний харах, үзэгдэх орчинд нөлөөлөх боломжтой жолоочийн тээврийн хэрэгслийн гэрлийн чадал нь стандартын шаардлага хангаж байсан бол жолоочийн аюул саадыг харах зай холдох боломжтой. 2021, 2022 онуудад оношилгоонд ороогүй, 2023 онд орж тэнцсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 82-83 дахь тал), Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 428 дугаартай магадлагаа (1-р хавтаст хэргийн 85-87 дахь тал) Хохиролтой холбоотой баримтууд (1-р хавтаст хэргийн 130-141 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд “Энхжин” худалдааны төв орох гээд яг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд талд харалдаа ирэх үед миний зүүн гар талаас гэнэт нэг хүн ороод ирсэн. Тэгээд машиныхаа зүүн гар талын урд гэрэл орчмоор мөргөсөн. Тэгээд машиныхаа зүүн гар талын урд гэрэл орчмоор мөргөсөн юм. Тэгээд би тоормос гишгээд машинаа зогсоогоод буугаад очиход мөргүүлсэн хүн зам дээр дээшээ харсан байдалтай хамар юм уу толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд араас нь түргэн тусламж дуудсан....” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 99 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч О.*******  замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодож оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас Б.ыг мөргөж гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, баруун чамархай, суурь ясны хөндлөн салсан шугаман хугарал, суурийн дунд хонхор ба баруун ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, турк эмээлийн салсан хугарал, бага тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун, зүүн уушгины уг ба доод дэлбэнгийн гялтан доорх цус хуралт, эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, дух, баруун хацар, эрүү, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий хавсарсан гэмтлийн улмаас түүний амь нас хохирсон шалтгаант холбоотой байна.

Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар тогтоосон бөгөөд зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Шүүгдэгч О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас Б.ын амь нас хохирсон  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд  шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс маргаж мэтгэлцээгүй оролцсон болно.

Хохирол хор уршгийн талаар.

Улсын яллагчаас “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 16.820.735 төгрөг нэхэмжилснээс өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, онгоцны тийз 1.700.000 төгрөгийг хасаж 12.120.735 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь 10.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэх 2.120.735 төгрөгийг гаргуулах. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99.000.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах...” гэсэн,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Иргэний хуулийн 499, 511 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тогтоож 99.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Амь хохирогчийн төрсөн ах учир хууль ёсны төлөөлөгч гэж үзнэ. Мөн өмгөөллийн зардлыг нэхэмжилж байна...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...нэхэмжлэлийн баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, мөн амь хохирогч хууль ёсны төлөөлөгчтэй хамт амьдарч байсан талаар хэрэгт баримт байхгүй байна.” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд амь хохирогчийн хувийн байдалтай холбоотойгоор 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2578 дугаартай шийдвэр болон гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагааг ирүүлж, талуудад танилцуулан хавтаст хэрэгт хавсаргуулав. Тус шүүхийн шийдвэрээр “ Б. нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү ын асрамжийг эх Д.Авирмэдэд үлдээж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрээс үзэхэд 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү насанд хүрээгүй байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч (Б.)-ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ах Б.*******г тогтоосныг буруутгах боломжгүй. 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; 3.1.6.“садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” гэж тус тус тодорхойлж зааснаар амь хохирогч Б.ын гэр бүлийн гишүүнд хамаарах төрсөн ах Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон нь үндэслэлтэй.

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлтээ гаргах эрхтэй этгээд мөн.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, талийгаачийн ажил явдалд оролцохоор Туркээс нэг дүү маань ирсэн тул онгоцны тийз 1.700.000 төгрөг, ламд оршуулгын зардалд 12.120.735 төгрөг нийт 16.820.735 төгрөг болон сэтгэцийн хор уршгийн хохирлыг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.

Хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 3.000.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Тодруулбал, төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан цалин хөлс нь дээрх зардалд хамаарахгүй юм.

Хавтаст хэргийн 139-141 дэх талд авагдсан онгоцны тийзийн зардал 1.700.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй (орчуулгагүй, үнийн дүнг хөрвүүлсэн ханшийн лавлагаагүй) байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхив. Үүнтэй холбоотой баримтуудаа хуульд заасан нотлох баримтын шаардлага ханган бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, түүнийг оршуулахтай холбогдсон зардалд 12.120.735 төгрөг нэхэмжилснийг  зайлшгүй зардал учир шүүх хангах үндэслэлтэй. Үүнээс шүүгдэгч талаас 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн 10.000.000 төгрөгийг төлөгдсөнд тооцож, үлдэх 2.120.735 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийн тухайд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг үнэлэхээс хамаарч тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилжээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргах журмыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 2 дахь 2.10 дахь заалтад “2.1.1.-2.1.5-д зааснаас бусад буюу Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/... гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан.

Дээрх хууль зүйн агуулгаас үзэхэд сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан болно.

Үүнээс гадна Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой тусгагдсан байна.

Өөрөөр хэлбэл дээрх хууль, журамд зааснаар шинжилгээ хийхгүйгээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...амь хохирогч нь явган хүний зохицуулалтгүй, гарцгүй газраар хүнд зэргийн согтолттой замаар гарсны улмаас уг хэрэг болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг харгалзаж үзнэ үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй 81 настай шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэх нь зүйтэй.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

Шүүгдэгч О.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх хуульд заасан үндэслэл болох юм.

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

О.*******ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  О.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар  хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                       ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. О.*******ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  О.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар О.*******аас 2.120.735 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардал болон  сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч О.*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

9. Хэрэгт О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ