Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/04085

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 0 оршин суух, Х******* овогт С.Х /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0 байрлах, ННШШГГт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00031 дүгээр захирамжаар С.Хгаас 90,303,975 төгрөг гаргуулж К******* С******* Б******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн билээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч А.А******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа миний өмчлөлийн 0 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэх болон хураан авах тогтоол үйлдэн, улмаар 2020 оны 05 сарын 14-ний өдрийн №5/274 дугаартай тогтоолоор хөндлөнгийн шинжээчийн байгууллагад шинжээч томилсон юм. Ф******* ХХКомпани /үнэлгээний байгууллага/-н үнэлгээтэй 2020 оны 06 сарын 09-ний өдөр Монгол шуудан-аар явуулсныг хүлээн авч албан ёсоор танилцахад тус өмчлөлийн орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,419,772 төгрөг байхаар тооцож, 113,383,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Ф******* ХХК-ний гаргасан уг үнэлгээ нь жишиг үнийн судалгааг олон талаас нь нарийн сайн судлалгүйгээр сайтын зар дээр бүртгэлтэй хамгийн хямд заруудыг хооронд нь харьцуулах замаар үнэлсэн байгаа нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшийг хэт доогуур үнэлэх шалтгаан болсон байна. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ гаргуулахын өмнө нэхэмжлэгч С.Х өөрийн орон сууцыг зах зээлийн ханшийг орон сууцны байршил, иж бүрэн засвар хийгдсэн зэргийг харгалзан нийт мкв харьцу******* 210,000,000 төгрөгөөр үнэлсэн нь хөндлөнгийн байгууллагын үнэлгээтэй эрс зөрүүтэй байгаа юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын томилсон Ф******* ХХК болон Х*******гийн өөрийн үнэлсэн зах зээлийн ханш хоёрын хооронд эрс зөрүүтэй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ф******* ХХК-иас гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дyraap сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00031 дүгээр захирамжаар С*******ын Х*******гаас 90.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 303.975 төгрөг гаргуулж К******* С******* Б******* ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ГХ2020/00170 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч С.Хгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 20380235/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг С.Хд дамжуулж өгүүлэхээр иргэн С.Дөлгөөнд үлдээж, хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20380235/08 дугаар тогтоолоор хурааж хадгалалт, хамгаалалтыг төлбөр төлөгчид үлдээсэн. Барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр авагч К******* С******* Б******* ХХКомпаниас үнийн санал авахад 84.005.975 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч С.Х хүлээн зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний ******* ХХКомпаниар үнэлгээ хийлгэхэд 113.383.000 төгрөгөөр үнэлэгдэж, үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад баталгаат шуудангаар болон биечлэн хүргүүлсэн. Хөрөнгийг тус газраас зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4-187/24174 дүгээр албан бичиг, 7/47 дугаар тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад баталгаат шуудангаар болон биечлэн хүргүүлсэн. Төлбөр төлөгч С.Хд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь үнэлгээтэй холбоотой гомдлоо хуулийн хугацаанд шүүхэд гаргаагүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Х нь зориуд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулахын тулд цаг хугацаа хожих зорилгоор шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж байна. Түүний гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогду******* 0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн *******- ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дyraap сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00031 дүгээр захирамжаар С.Хгаас 90,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 303,975 төгрөг тус тус гаргуулж К******* С******* Б******* ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна. Тус шүүгчийн захирамжид 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 170 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад С.Хгийн өмчлөлийн 0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20380235/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20380235/08 тоот тогтоолоор хураажээ. /34-35, 48-49 дүгээр тал/

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа мэдэгдсэн байх боловч тэрээр биелүүлээгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй буюу үнийн үлэмж зөрүүтэй, харилцан адилгүй санал ирүүлжээ. /хх-ийн 55-56 дугаар тал/

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй үндэслэлээр 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5/274 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор *******- ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 57 дугаар тал/

Битүүмжлэгдэж, хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа төлбөр төлөгч болон өмчлөгч нар нь өгөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн гэж үзнэ.

Шинжээч *******- ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 113,383,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэ тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/19805 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4-187/24174 тоот мэдэгдлээр төлбөр авагчид тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгджээ.

Нэхэмжлэгч С.Х нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч *******- ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

Мөн шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Шинжээч *******- ХХК нь дүгнэлт гаргахдаа үндсэн хөрөнгийн суурь үнэлгээ, орлогын хандлагын үнэлгээний тооцоо, зах зээлийн хандлагын тооцоо зэргийг судалж, үнэлгээ гаргахтай холбоотой Монгол Улсын хууль, стандарт зэргийг мөрдлөгө болгон гаргасан байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий орон сууцанд шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас маргаан бүхий орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 123,800,000 төгрөгөөр үнэлжээ.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас гаргасан дүгнэлт болон *******- ХХК-иас гаргасан дүгнэлтүүдийг харьцу******* үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч *******- ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэгч нь үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/19805 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлснийг Монгол шуудангийн 53 дугаар салбарын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн магадлагаагаар шуудан илгээмжийг гардуулаагүй буцаасан байна. Ингээд нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ баталгаат шуудангаар хүргүүлснийг шүүх 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан. Иймд нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн *******- ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцу******* сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ