Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 615

 

 

 

 

 

 

 

 

 

Н.А, Внарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02776 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.А, Внарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Д нарнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.А, Внарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В W нь өөрийн найз Ш.Дд кино төсөл хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 000 000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлүүлсэн. Уг зээлийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хэтрүүлэлгүй буцаан төлөх ёстой байсан боловч Ш.Д нь үүрээ гүйцэтгээгүй. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсаны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 175 дугаартай нотариатчийн гэрээний 65 дугаарт бүртгэлтэйгээр уг мөнгийг эхнэр Н.Ад Ш.Д нь 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан. Ш.Д нь гэрээнд заасан үүргээ итгэмжлэгч нарын өмнө биелүүлээгүй болно. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээ нь бичгээр үйлдэгдэж, нотариатаар гэрчлэгдсэн бөгөөд уг гэрээнд зээлийг хуваарьт хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд сар тутамд 5 хувийн алдангийг гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу анзыг тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү гарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжилнэ. Иймд Ш.Дгээс үндсэн зээл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д ХХК болон хариуцагч Ш.Д, А.М нараас зээлийн гэрээний үүрэгт 19 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А, Вү Чангхай W нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 255 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Д, А.М нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талын өмгөөлөгчийн хариуцлагагүй байдлаас болж хариуцагч талаас хүн оролцоогүй шийдсэн болно. Бид шүүх хурлаас өмнө 30 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл мөнгөө авахдаа гомдолгүй болсон тул эвлэрлийн гэрээ байгуулна хэмээн тохиролцсоноо гүйцэтгээгүй. Төлбөрийн баримтууд банкны хуулгаар батлагдана. Дахин шүүх хурал болохыг бид хожимдож мэдсэн. Нэхэмжлэгч тал хөлсөлсөн өмгөөлөгчдөө хөлсийг нь дутуу өгсөнтэй холбоотой бөгөөд нэхэмжлэгч талын өмгөөлөгчтэй холбогдоход 5 000 000 төгрөг өгвөл нэхэмжлэлээ татна гэсэн хариу өгсөн. Бид энэхүү Ж.Тэгшмандал хэмээх өмгөөлөгчийг хөлслөөгүй болохоор төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Н.А, Внар шүүхэд хандан хариуцагч Ш.Д нарнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

            Анхан шатны шүүх Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Д нарнараас зээлийн гэрээний үүрэгт 19 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А, Внарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Хариуцагч талаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал нь нэхэмжлэгч В W, Н.А нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Ш.Д нарнартай эвлэрэн хэлэлцэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

            Уг гэрээгээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нараас 3 000 000 /гурван сая/ төгрөгийг хүлээн авч, нэхэмжлэлээс үлдэх 16 500 000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгээс татгалзан, талууд 3 000 000 /гурван сая/ төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч, баримт үйлдсэнээр эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр болохоор харилцан тохиролцжээ. Улмаар хариуцагч нар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 3 000 000 төгрөгийг хүлээлцсэн тухай баримт үйлдсэн байна.

            Зохигчдын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2018/09018 дугаар захирамжийн үйлчлэл нь давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаар дуусгавар болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02776 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 16 500 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нь нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                

                                                                                           Ч.ЦЭНД