| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0018/э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж, шүүгч Н.Ариунжаргал, шүүгч П.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Т.Нансалмаа,
иргэдийн төлөөлөгч ...,
шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн 2417000000109 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-нд .. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., .. хамт, ... аймгийн ... сумын ..дугаар баг, .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх ... овогтой ... ... /РД:
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч ... нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим .. аймгийн ... сумын .. дугаар баг, Нэртийн .. дүгээр гудамжны ... тоот хашаанд байрлах Монгол гэр дотор өөрийн төрсөн ээж ...“гэртээ харьсангүй ...гэрт байнга архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бензин авчирч, тухайн гэр дотор цацан, асаагуур асаасны улмаас гал авалцаж, Монгол гэр бүхэлдээ шатаж, гэр дотор согтуурсан байдалтай унтаж байсан 46 настай, эрэгтэй ...онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэргийг,
Мөн яллагдагч ... нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим ...аймгийн ... сумын .. дугаар баг, Нэртийн.. дүгээр гудамжны.. тоот хашаанд байрлах Монгол гэр дотор өөрийн төрсөн ээж ...“гэртээ харьсангүй ...гэрт байнга архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бензин авчирч, тухайн гэр дотор цацан, асаагуур асаасны улмаас гал авалцаж, Монгол гэр бүхэлдээ шатаж, тухайн гэр дотор байсан 43 настай эрэгтэй ...эрүүл мэндэд хөнгөн хохирол, 49 настай эмэгтэй ...эрүүл мэндэд хөнгөн хохирол, 48 настай эмэгтэй ... эрүүл мэндэд хүнд хохирол тус тус санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, хоёр, түүнээс олон хүнийг, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар 3 хүнийг алахыг завдсан,
Мөн яллагдагч ... нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим ... аймгийн .. сумын ... дугаар баг, .. дүгээр гудамжны .. тоот хашаанд байрлах хохирогч ...хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 4 ханатай гэрийг, эд хогшлын хамт санаатайгаар галдан шатаасан буюу хууль бусаар устгаж 2 410 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч ...өд холбогдох эрүүгийн 2417000000109 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ... 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед морь уядаг байсан ахынхаа хажууд дэлгүүрт ажилладаг байсан. Ажлаасаа буух гэж байсан чинь дүү ирээд “ээж архи уучихсан байна” гэсэн. Тэгээд би адууныхаа хашаанд очиж морио тэжээж байгаад эргэж ирж дүү нараа авчихаад тэр айлд очиход 3 хүн нь унтчихсан, ээж сууж байсан. .... гээд манай дүү талийгаач ахын хажууд унтаж байхаар нь дүүг босгоод “ээжийг явъя” гэхэд ээж “явахгүй, .... эгчийг чинь авч явна” гээд байхаар нь .... эгчийг “явъя” гэсэн чинь “явахгүй, эндээ жаахан унтаж байгаад явна” гэсэн. Дүүгээ гэрт хүргэж өгчихөөд ээжийг авах гээд эргээд иртэл “явахгүй, .... эгчтэй нь хамт явна” гэсэн, “энэ 2 жаахан унтаж байгаад очно гэж байна. Одоо та архи уухаа болиод гэртээ очиж хоолоо идээд амар” гэсэн чинь “чи миний хүүхэд биш” гээд байхаар нь айлгах зорилгоор бензин авч ирээд жаахан асгаж байгаад асааж айлгая гэж бодож байсан, карманд байсан асаагуур огт асдаггүй байсан, тэр үед л асаад гал маналзчихсан. Гэрт орох гэтэл өөдөөс гал тавиад орж чадаагүй, байж байгаад орсон чинь хажуугаар нэг хүн гүйгээд гараад явсан. ... байсан юм билээ. Гэрт оронгуутаа ээжийг татаж гаргаад, дараа нь ... эгчийг гаргасан. Талийгаачийг гаргах гээд тэврээд автал угаарт цохиулаад уначихсан. Би өөрөө угаартаад талийгаачийг хойноос нь татаад гаргачихъя гээд хойш нь хаяа руу чирэнгүүтээ эргэж гарч гүйгээд амьсгаагаа дарчихаад хаяанаас нь авах гээд гараас нь татаад ганцаараа болохоор дийлдэхгүй байсан, амьхандаа л татаад байсан. Халуун болохоор гар хөлөрчихсөн, бас түлэгдчихсэн байсан. Талийгаачийг татаж байхад гарын арьс хуулраад татагдахгүй байсан. Амьхандаа л татаад байсан, гэтэл гэр нь урдаасаа нураад талийгаачийн хөл хэсгээс шатаж байсан. Тухайн үед олон хүн ирсэн байсан, гэр дотор хүн байгаа, би гаргаж чадсангүй гэж хэлсэн гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Ээж нь хүүхдийнхээ үгэнд ороод явчихсан бол миний дүү амиараа хохирохгүй, энэ хүүхэд ч ийм байдалд хүрэхгүй байсан. Би өөрөө дүүгийнхээ цогцосыг харсан. ... гэдэг хүн түрүүлээд гарч зугтаахгүйгээр хажуу айл болон хүмүүст мэдэгдээд миний дүүг аварсан бол өнөөдөр амьд байх байсан. ...ийг өнөөдрийн шүүх хуралдаанд ирэх байх гэж бодсон, яагаад дүүг минь санаатайгаар орхиод явсныг асуух гэж байсан. Миний дүүг шатаж дуусаагүй байхад Отгонжаргал үхчихлээ гээд яриад байж байсан гэсэн. Ээж маань энд дүүтэй минь хамт байдаг байсан. Саяхан Улаанбаатар хот руу аваачсан. Санаа, сэтгэл нь хэцүү байгаа. Хамгийн их гомдож байгаа нь ...ийн ээжид гомдолтой байна, хүүхдийнхээ үгэнд ороод явчихсан бол хэн, хэн нь хохирохгүй байсан гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Манай аав ... нь Улаанбаатар хот руу бие өвдөөд эмчилгээнд явж байгаад одоогоос 3-аас 4 хоногийн өмнө Говьсүмбэр аймгийн ....суманд ирсэн. Манай аав ....суманд өөрийнх нь ээж болох эмээ ... гэрт байдаг, эсхүл хөдөө гэртээ байдаг юм. Хамгийн сүүлд би аавтайгаа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ....сумын гэр хороололд тааралдсан бөгөөд тухайн үед аав “1, 2 хоногоос Улаанбаатар хот явна” гэж ярьж байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул явж байсан. Түүнээс хойш ерөөсөө уулзаагүй байж байтал 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өглөөний 7 цагийн орчим манай үеэл .... эгч миний гар утас руу залгаад “танай аав чинь өнгөрчихсөн сураг байна, чи цагдаа руу залгаад асуугаач” гэж хэлэхээр нь би ....сумын цагдаа руу залгаад асуусан чинь болсон зүйлийн талаар надад хэлсэн болохоор би аавыгаа нас барсан талаар мэдсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/
Би гомдолтой байна. Учир нь аавыгаа алдсан хүн шүү дээ. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Ажил явдлын зардал нэхэмжлэх зүйл байхгүй. Гаргаж өгөх баримт байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38 дугаар хуудас/,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Миний төрсөн дүү ...ыг нас барсан талаар 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө мэдсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод гэртээ байсан. Яг юу болсон талаар би тухайн үедээ мэдээгүй, тэгээд дараа нь сонсож байхад манай дүү ... айлд хүмүүстэй нийлээд айлд архи ууж байхад нь түүнтэй хамт архи ууж байсан ... гэдэг хүний хүүхэд нь ээжийгээ архи уулгахгүй гэж 2-оос 3 удаа дуудсан боловч ээж нь үгэнд нь ороогүй болохоор хүүхэд нь гэх залуу бензин авч ирээд гэрт асгаад шатаасан гэж сонссон. Тухайн үед манай дүү унтаж байсан болохоор гэрээс гарч чадаагүй гэртэй хамт шатсан байсан. Талийгаачийн ажил явдлын үеэр хүмүүс ... гэдэг хүн хамт архи ууж байгаад гэр шатахад гэрээс гараад зугтаагаад айлд очоод юу ч болоогүй юм шиг хэвтэж байсан талаар ярьж байсан. Тухайн үед гал гарч байхад ... гэдэг хүн манай дүү ...ыг гэрээс өргөөд гарах боломжтой байхад орхичихоод гарч зугтаасан гэж үзээд бидний зүгээс тухайн ... гэдэг хүнд гомдолтой байгаа. Хэрэв ... гэдэг хүн зугтаахгүйгээр манай дүүг гэрээс гаргасан бол манай дүү өдийд амьд сэрүүн байх боломжтой байсан гэж үзэж байгаа. ... гэдэг хүн бол талийгаач ...ын сууж байгаад салсан эхнэр .... нь төрсөн дүү бөгөөд хэрэг болох үед харин ч манай дүүг гэрээс гаргах ёстой хүн гэж үзэж байгаа. Мөн ... хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан .... ээжийнх нь төрсөн дүү буюу нагац ах нь
болохоор ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахгүй татгалзан гаргах хүсэлт гаргасан юм. Ингээд миний бие хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргасан юм.
Бидний тухайд гомдолтой байгаа. Мөн ... гэдэг хүн миний дүүгийн амь насыг аврахыг бодохгүй, өөрөө зугтаасан явдалд маш их гомдолтой байна. Талийгаачийн ажил явдалд 13,000,000 сая төгрөг зарцуулагдсан, тухайн мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Талийгаачийг чандарлахад Улаанбаатар хотоос буяны компаниас машин хөлсөлж ирэх очих зардал, чандарлах өртөг зэргийг нь өгсөн байгаа. Бидний тухайд талийгаачийн алтан хайцгийг нээхэд талийгаачийн үлдсэн бүх эд зүйлсийг 49 хоногт нь шатаа гэсний дагуу бүх эд зүйлүүдийг нь шатаасан бөгөөд тухайн зүйлд нь оршуулгын ажилд зарцуулагдсан баримтууд ихэнх нь шатаагдсан. Үлдсэн баримтуудыг авч ирж өгнө. Мөн талийгаач бид хоёр амь нэгтэй, бие биенийгээ их хайрлаж хамгаалдаг хүмүүс байсан болохоор сэтгэцэд учирсан хор хохирлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/,
5. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт найз ...гийн хамт найз ... гэр болон ....сумын 2 дугаар баг .... тоотод очсон. ...гэртээ байгаагүй бөгөөд төрсөн дүү нь болох ... гэж дууддаг залуу, мөн ... гэж залуу гэрт нь унтаж байсан. Тэгээд ... бид хоёр гэрт нь байж байтал ...гаднаас Жийгээтэй хамт орж ирсэн. Тэрний дараа ... хажуу айлд байдаг ... гэж дууддаг талийгаач ...ын ах нь гэх ... гэх хүн орж ирээд 1 шил Агар нэртэй 0,7 грамм архи, тамхи авчирч өгсөн. Тэр архийг ... бид 2, ... бид 3 уугаад сууж байхад ...гаднаас орж ирсэн санаж байна. Тэр үед байхаа гаднаас талийгаач ...ын ахынх нь эхнэр гээд эмэгтэй орж ирээд талийгаач ...ыг ахтай нь хамт аваад явсан. ... явахдаа байж байгаарай ойрхон хөдөө гэр лүүгээ яваад хурдан ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд нээх удаагүй байхаа талийгаач ..., ... хамт ирсэн. Тэгээд ирээд байж байхдаа талийгаач ... ...д мөнгө өгөөд дэлгүүр явуулсан. ... дэлгүүрээс 2 шил архи авчирсан. Ямар архи байсан талаар санахгүй байна. Тэгээд тус архийг ..., ..., талийгаач ... бид 4 хувааж уусан. Тэрний дараа байхаа ... гаднаас 1 шил архитай орж ирээд тус архийг бид 5 хувааж ууж байгаад би тэрхэн зуур тасраад унтаж байгаад сэрсэн чинь нөгөө 4 маань юм яриад сууж байсан. Тэр үед байхаа ...гийн хүү ... ирчихсэн хэрэлдээд байсан бөгөөд ээждээ “архи уугаад гэртээ ирэхгүй юмаа, өдөр болгон ... гэрт байж байх юмаа. Наад гэрийг чинь шатаана шүү” гэж байгаа нь надад сонсогдож байсан. Тэгээд би хэсэг байж байгаад 00 ороод байж байхад ... ээжтэйгээ хэрэлдэж байгаад явах шиг болсон. Тэгээд би 00-оос гараад ирсэн чинь ... эргээд ирчихсэн байсан бөгөөд гэрийн үүдэнд ...тэй хэрэлдээд байсан бөгөөд ... надад “энэ ... гэр лүү бензин цацчихлаа” гэж хэлсэн бөгөөд гэрийн үүдэнд ундааны савж байж байсан. “Энэ юу вэ” гэж асуусан чинь “энэ ... наад саваар чинь бензин цацсан” гэж хэлсэн. Тэгээд би гэрт ороод суусан бөгөөд ... ээж ...тэй хэрэлдээд гэрийн үүд хэсэгт “энэ гэрийг шатаана” гээд асаагуур барьсан байсан бөгөөд ... “наад асаагуураа өг” гээд булааж авах гээд өгөхгүй зууралдаж байсан чинь ... асаагуур асаагаад гэнэт л бөөн гал гарсан. Тэгээд юу болсныг санахгүй байгаа. Анх гэрт ороход гэрийн баруун хойно сууж байх шиг байсан. ... баруун орны голд сууж байгаа харагдсан.
Миний 2 хөл угаасаа гуя хүртлээ, бүсэлхий хэсгээр, 2 гарын хуруу, сарвуунаас шуу хүртлээ, нүүр хэсэг, үс түлэгдсэн байгаа. Би гомдолтой байна...
...тухайн үед гал гэрийн урд хэсэг буюу хаалга хэсгээс эхэлж гарсан. Гал гарах үед гэрийн хаалга онгорхой байсан санагдаж байна... гэх мэдүүлэг
...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин баримтаар гаргаж өгсөн 2 328 000 төгрөг дээр нэмээд 1 жилийн турш хэрэглэх сорвины гелен тос худалдаж авах үнэ болох 960 000 төгрөг, нийлээд 3 288 000 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51-53, 55, 57 дугаар хуудас/,
6. Хохирогч Л.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Би Говьсүмбэр аймгийн ....сумын Төмөр замын 22 дугаар зөрлөг дээр эгчийндээ байж байхад талийгаач Д.... над руу залгаад “ах нь хэдэн мал зарах гэсэн юм, чи машинтайгаа хүрээд ирээч Чойр оруулж зараад цуг хот явъя охиндоо хэдэн төгрөг өгөх гэсэн юм” гэхээр нь би 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 15 цагийн үед ... байгаа гэх ... гэрт .... тоотод машингүй ганцаараа хүнээр хүргүүлээд очиход гэрт нь ..., ..., Д...., ..., ... нар нэг шил архи дундаа тавьчихсан хуваагаад уугаад сууж байсан. Д.... нь хуучин манай эгчтэй сууж байгаад салсан хүн байгаа юм. Тэгээд би тэр архинаас нь хувааж ууж байгаад “өнөөдөр явж чадахгүй нь ээ, архи дарсаа болиод эрүүл саруул болоод явъя” гэж хэлэхэд “тэгье” гэж хэлсэн. Очихоосоо өмнө би уучихсан байсан болохоор тэр архинаас уугаад нилээн согтоод ... гэрт унтацгаасан. Биднийг архи ууж байхад ... яваад өгсөн. Түүний араас ..., ... нар яваад өгсөн. Тэгээд би гэрийнх нь баруун орных нь урдуур унтаад өгсөн. Миний хажууд ... унтсан. Талийгаач гэрийн хойд хэсэгт газраар хэвтээд өгсөн. Намайг унтахад ... гарч ороод яваад байсан. Би хамгийн түрүүнд унтаад өгсөн. Унтаж байтал гэв гэнэт улаан гал төөнөөд дүрэлзээд ороод ирэхээр нь шатаж үхэх нь гэж хашхираад л хажуудаа байсан ...ийг татаад л шууд 2 гараа урдаа бариад гал дундуур хаалга чиглээд гүйгээд хаалгаар гарсан. ... миний араас гарсан юм шиг байсан. Би тэр чигээрээ гэрээс гарч гүйгээд найз Мөнхболдындоо очсон байсан. Миний 2 гар хорсоод түлэгдсэн байсан. Мөн айгаад шоконд орчихсон байсан болохоор гэрээс гараад гүйж байхдаа эргэж ч хараагүй. Гэрт юунаас болж гал гарсан, гэрт намайг унтаж байхад хэн хэн байсныг огт мэдээгүй. Нэг мэдэхэд л улаан гал дүрэлзээд төөнөөд ороод ирсэн. Сэрээд л гараад гүйсэн. Гал юунаас болж гарсныг огт мэдээгүй. Биеийн байдал ерөнхийдөө гайгүй. Түлэгдсэн хэсгүүд хорсоод өвдөөд байна. Миний 2 гар бүхэлдээ түлэгдсэн. Дух хамар орчимд жоохон түлэгдсэн. Баруун чихний дээд үзүүр хэсэгт бас түлэгдсэн.
Өөрөө архи ууж яваад ийм зүйл болсон болохоор гомдол гэх зүйл алга. Нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж бодож байна. Хувцас хунар шатсан, гар утас бас шатсан. Самсунг А54 маркийн 700 000 төгрөгөөр аваад 7 хонож байсан гар утас байсан. Түүнийгээ бас нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61-63, 65, 67 дугаар хуудас/,
7. Хохирогч Р....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Говьсүмбэр аймгийн ....сумын 2 дугаар баг, .... тоот хашаа бол манай хүргэн ах .... хашаа байгаа юм, харин тухайн хашаанд байсан Монгол гэр бол миний өөрийн эзэмшлийн гэр байгаа юм. Манай гэр 4 ханатай Монгол гэр байсан бөгөөд 2 давхар эсгий бүрээстэй гэр байсан, гэр дотор гэрийн хойморт бурхны авдар, авдар дээр “Алтангэрэл” судар, бурхан байсан, гэрийн баруун болон зүүн талд пүрштэй төмөр ор байсан, гэрийн баруун хойд талд хувцас хийдэг жижиг шкаф, гэрийн зүүн урд талд гал тогооны жижиг тумбочка байсан, гэрийн гол хэсэгт зуух байсан, зууханд гал түлээгүй байсан, ерөнхийдөө манай гэрт нэг их эд хогшил гээд байх зүйл байгаагүй, ханхайдуу л гэр байсан. Би гэрээ 2000 онд 1 400 000 билүү, 1 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан, түүнээс хойш 24 жил тасралтгүй барьж байгаа гэр байгаа юм, би өөрийнхөө гэр болон гэрт байсан эд хогшлыг үнэлүүлэхгүй, манай гэрт хүн нас барсан, бас ...тэй найз нөхдийн холбоотой, ... гэдэг залууг таньж мэддэг болохоор би ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, манай гэрийн бүрээс болон мод нь ерөнхийдөө муудсан байсан, гэр дотор эд хогшил гээд байх зүйл бараг байгаагүй. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/,
8. Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Т....д аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 35 396 төгрөгийн зардал, амбулаторийн хяналтын үзлэг хийхэд оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 24 312 төгрөг, нийт 57 708 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байна. Харин гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Л....ид аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд 35 396 төгрөгийн зардал, амбулаторийн хяналтын үзлэг хийхэд 24312 төгрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан, мөн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр амбулаторийн хяналтын үзлэг хийхэд 24 312 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 24 312 төгрөг, нийт 108 332 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байна. Мөн гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Д....д ....сумын Эрүүл мэндийн төв 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр яаралтай тусламж үзүүлэхэд 1 932 840 төгрөг, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эмийн эмчилгээ хийхэд 563 472 төгрөг, мөн алсын дуудлаганд явахад 530 712 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр амбулаторийн үзлэг хийхэд 28 350 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр амбулаторийн хяналтын үзлэг хийхэд 24 312 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр амбулаторийн хяналтын үзлэг хийхэд 24 312 төгрөг зэргийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байна. Мөн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мэс засалд 39 771 680 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр амбулаторийн тусламж үйлчилгээ хийхэд 20 800 төгрөг, амбулаторийн хяналтын үзлэг хийхэд 11 440 төгрөг, амбулаториор хийгдэх мэс ажилбар хийхэд 28 080 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр амбулаторийн хяналтын үзлэг хийхэд 11 440 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амбулаторийн хяналтын үзлэг хийхэд 11 440 төгрөг, нийт 42,958,878 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байна. Ингээд дээрх хүмүүс нийлээд эрүүл мэндийн даатгалын сангаас 43,124,918 төгрөгийн зардал гаргасан байх бөгөөд дээрх мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/,
9. Гэрч Б.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
...бид хоёр найз нөхдийн харилцаатай болоод сар арай хүрэхгүй хугацаа өнгөрч байна. ...нь ....сумын 2 дугаар баг, .... тоотод ганцаараа амьдардаг юм. Тэр эхнэрээсээ салаад нилээн удаж байгаа гэж байсан. Би сайн мэдэхгүй байна. Сүүлийн 2-3 хоног ...манай гэрт 5 дугаар байранд хамт хоносон. Өнөөдөр өглөө манайд хоночихоод усанд орох гэж байснаа болиод “нэг мөсөн ажилдаа явахын өмнө оръё” гэж хэлээд “угаах хувцсаа дөхүүлээд ирье” гээд гэр лүүгээ явсан. Тэгэхээр нь би түүнд “чи гэртээ харьж бай би араас чинь хоол унд хийгээд яваад очъё” гэхэд “тэг тэг” гэж хэлээд явсан. Тэгээд би 11 цагийн үед хоол хийгээд араас нь тэдний гэрт очиход гэрт нь хүн байгаагүй. Тэгэхээр нь хоолоо гэрт нь орхичихоод буцаад гэр лүүгээ алхаж явтал ... ахынх нь эхнэр ... эгчтэй таарахад “салхилж явна” гэхээр нь буцаад ...д очоод гэрт нь хэвтэж байтал гаднаас ..., ...2 орж ирээд бид 4 юм яриад сууж байтал ..., .... 2 гаднаас нэг шил архи бариад ороод ирсэн. Тэгээд тэр архийг тэр хэд хуваагаад уусан. ... эгч бид 2 амсаагүй. Тэгэхээр нь ...т хандаж “маргааш ажилтай юм чинь явъя, усандаа ор, хувцсаа угаа” гэж хэлээд явахаар болоод тэр хүмүүст хандаж “бид хэд явлаа та нар ч гэсэн манайхаас явах уу” гэж ...ийг асуухад .... “Чойроос такси дуудчихсан байгаа ... ахыг хот руу ажилд авч явах гэж байгаа юм. 30 минут унтчихаад явъя” гэж хэлээд гуйхаар нь гэртээ үлдээгээд ...бид 2 гараад явсан. ... эгч бид 2-оос түрүүлээд явчихсан байсан. Тэгээд бид 2-ыг гарахад ..., ..., .... 3 ... гэрт үлдсэн. ...бид 2 алхаад манайд ирээд усанд ороод хоол унд хийж идчихээд байж байтал утас нь дуугараад байхаар нь авахад хүүхдүүд нь залгаад “гэр чинь шатаад байна” гэж хэлэхээр нь шууд яваад очтол ... Монгол гэр шатаад дууссан байсан. Онцгой, цагдаагийнхан ирчихсэн байсан. Дотор нь хүн амьтан байсан эсэхийг мэдээгүй, юунаас болж шатсаныг нь мэдэхгүй байна. Уг нь гэр нь тог, цахилгаан байхгүй. Гал түлэх боломжгүй, яндан байхгүй гэр байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87-88 дугаар хуудас/,
10. Гэрч Л.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн үед ....сумын 2 дугаар баг, .... тоотод нөхөр .... төрсөн дүү ... гэрт очиход ...өөрөө гэртээ байхгүй, тэдний гэрт нь ..., Лимбийн ...., .... /.../ нар гэрийнх нь баруун орны өмнө 1 шил 0,75 литрийн архи тавиад хуваагаад уугаад сууж байсан. Архиных нь нэрийг ажиглаагүй, Хараа билүү Ерөөл байх шиг байсан. Тэр 3-аас гадна гэрийнх нь зүүн хойд талд газраар нэг эрэгтэй хүн унтаж байсан. Тэгэхээр нь би ороод тэд нарт “та нар чинь яасан их уудаг юм бэ. Хичнээн өдөр л архи уулаа яасан их мөнгөтэй юм” гэж хэлэхэд “одоо ерөнхийдөө болино. Больж байгаа” гэж хэлэхээр нь би ...рүү залгахад “би 5 дугаар байранд усанд орж байна одоо ингэсгээд гэртээ харина” гэж хэлсэн. Тэгээд ...ийг хүлээгээд тэдний гэрт сууж байхад зүүн хойно нь унтаж байсан эрэгтэй нэг босч өндийж сууж байгаад буцаад хэвтээд өгсөн. Тэр хүнийг нь би танихгүй, тэнд байсан хүмүүсээс тухайн хүнийг Хөгжил дэлгүүрийн Төмөр эгчийн хүү Оолоо гэж хэлж байсан. Тэгээд ...ийг хүлээгээд ирэхгүй болохоор нь би яваад өгсөн. Тэднийд 30-аас 40 орчим минут болоод гарсан. 19 цаг дөхөж байхад л гарсан. Намайг гэрээс гарахад нар арай шингээгүй байсан. Тэр 4 гэртээ үлдсэн. Намайг өчигдөр очиход дээрх 4 хүний 3 нь архи уучихсан сууж байсан. .... гэдэг нь байгаагүй шиг санагдаж байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/,
11. Насанд хүрээгүй гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хичээлдээ явсан бөгөөд манай хичээл оройн 18 цаг 30 минутаас тарсан юм. Тэгээд би гэр лүүгээ явж байтал манай гудамжинд байдаг .... ахын гэрт манай ээжийн дуу нь сонсогдоод байсан. .... ахын гэр нь манай хашаанаас баруун тийш 2 дахь хаалганд байдаг юм. Тэгэхээр нь би .... ахын гэрт нь яваад ортол манай ээж ... тэр айлд танихгүй 4 хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд би .... ахын гэрээс гарч өөрийнхөө гэрт ороод хувцасаа сольчихоод буцаж гарч ирээд манай эгнээний баруун үзүүрт байдаг худгийн хажууд явж байтал миний доод талын дүү .... болон ... ахын хүүхэд ...., Содонтуяа нар явж байсан. Тэгэхээр нь бид нар ... агаагийн ажил дээр нь очоод “ээжийг .... ахынд байна” гэж хэлсэн. Тэгээд ... ахтай хамт манай дүү .... болон ... ахын 2 хүүхдийн хамт .... ахын гэрт нь очтол манай ээж тухайн гэрт байсан бөгөөд манай бага дүү .... тэр айлын баруун талын орон дээр нэг танихгүй ахтай хамт унтаж байсан, харин зүүн талын орон дээр танихгүй ах, эгч 2 хэвтэж байсан бөгөөд манай ээж тэдний хажууд сууж байсан. Тэгээд ... ах гэрт ороод “Ээж явъя” гэж хэлсэн чинь манай ээж “Үгүй ээ би .... эгчийг чинь авч явна” гээд байсан. Тэгээд ... ах манай дүү ....г сэрээсэн чинь манай дүү .... унтах гээд байсан, тэгсэн чинь ... ах бид нарыг гэрийн хашаа руу оруулаад “Хоолоо хийгээд байж бай” гэж хэлээд буцаад ээжийг авч ирэх гээд явсан юм. Тэгээд би гэртээ ороод бууз жигнэж байгаад гараад хартал .... ахын гэр нь шатаж байхаар нь би гүйгээд очтол .... ахын гэрийн гадаа зөндөө хүмүүс байсан бөгөөд манай ах ... “Хүн өнгөрчихлөө” гээд уйлаад сууж байсан. Тухайн үед нэг эгч аврахгүй яасан юм бэ? гээд байсан тэр үед ... ах “Ээж бид хоёр гэрээс татах гэсэн дийлэхгүй байсан чинь урдаас гал гарсан” гэж яриад байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/,
12. Насанд хүрээгүй гэрч Л..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Би өчигдөр өглөө гэртээ унтаж байгаад босоод ирсэн чинь манай ээж алга болчихсон байсан, тэгтэл манай ээж .... ахын гэрт байхаар нь би хойноос ороод ээжийг “Явъя” гэсэн чинь ээж “Ээгий эгчийг авч явна” гээд байсан. Ээж .... ахын гэрт нь танихгүй хүмүүстэй архи уугаад байсан, тэгээд би байж байгаад унтчихсан байсан чинь ....аниа намайг сэрээхээр нь би түүнтэй хамт гэр лүүгээ явсан. .... ахын гэрт байхад нэг танихгүй ах цэнхэр өнгөтэй асаагуурын гэрлийг асаасан байсан юм. Тэгэхээр нь би тэр асаагуурыг үзэж байсан чинь ....аниа надаас “... агаагийн асаагуур” гээд авсан, харин ....аниагаас ... ах тэр асаагуурыг авсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас/,
13. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
2024 оны 09 дүгээр сард яг хэдний өдөр байсан эсэхийг нь би санахгүй байна, би гэртээ буюу ....сумын 2 дугаар баг Шивээ 1-16 тоотод эхнэр Түмэн-Өлзий, охин Мөрөнгийн хамт байж байтал цаг нэлээд орой болсон 20-21 цагийн орчим гадаа харанхуй болж байх үед манай гэрт найз ... архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, бага зэрэг согтолттой орж ирсэн. Тухайн үед ... дээгүүрээ хөх өнгийн футболктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хөл нүцгэн орж ирсэн бөгөөд нүүрний хамар хэсгийн арьс нь шалбараад улаан өнгөтэй болчихсон, 2 гарын шуу хэсгээр түлэгдсэн байдалтай орж ирсэн бөгөөд нэлээд сандарсан байдалтай байсан. Тэр гэрт орж ирэнгүүтээ л “... /.../-г авч чадсангүй, ... үхчихлээ” гээд дахин дахин хэлээд байсан. Тэгэхээр нь би гайхаад түүнээс “Чи машинтайгаа явж байгаад онхолдсон юм уу?, юу болсон юм бэ?” гэж асуусан чинь “Үгүй айл шатчихлаа, оцон ...гийн гэр нь шатчихлаа, хүүхэд нь орж ирээд гал тавьчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад хартал ... гэдэг айлын гэр нь зүгээр байсан, тэдний гэр нь манай гудамжны арын гудамжинд харалдаа байдаг болохоо харагддаг юм. Тэгээд би буцаж орж ирээд “...гийн гэр нь зүгээр байна шүү дээ” гэж хэлсэн чинь ... “Үгүй ээ үгүй цаад талд нь байдаг .... /..../-н гэр нь шатчихлаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би ...ын гарыг нь савантай усаар угааж өгөөд байж байтал ...ийн эгч .... /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг хүн машинтай хүрч ирээд ...ийг аваад явсан. Түүнээс өмнө манай эхнэр ....гар утсаар ...ийн эгчид нь болсон зүйлийн талаар хэлж байсан. ... манай гэрт түлэгдсэн орж ирсэн өдрийнхөө урьд өдөр нь ирж байж байгаад явсан, тухайн үедээ түүний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл байгаагүй. ... манай гэрт орж ирээд “...гийн хүүхэд нь бензин цацаад гал тавьсан, ...г авч чадсангүй үхчихлээ” гээд байсан, өөр хүн байсан талаар яриагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 104 дүгээр хуудас/,
14. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ буюу ....сумын 2 дугаар баг Цагаан дух толгой гэх газар үнээгээ саагаад байж байтал оройны 20 цаг 30 минутын орчим миний гар утас дуугарахаар нь утсаа авсан чинь ....эхнэр Түмээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг эмэгтэй “Дүү ... чинь түлэгдсэн байна” гэж хэлэхээр нь “би халуун зунаар юу гэж түлэгддэг юм бэ” гээд “дүү ...тойгоо яръя” гэж хэлсэн юм. Тэгтэл ... утсаа авчихаад нэг ч үг дуугарахгүй байж байгаад утсаа салгасан. Тэгэхээр нь би ...ийн өөрийнх нь гар утас руу нь 2 удаа залгатал түүний гар утас дуудаж байсан хэдий ч авахгүй байсан бөгөөд 3 дахь удаагаа залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон. Тэгэхээр нь би үлдсэн нэг үнээгээ саачихаад өөрийнхөө .... улсын дугаартай бага оврын ачааны машинтайгаа 21 цагийн орчим ....гэрт нь ирсэн. Тухайн үед гэрт ороход Мөнхболд, эхнэртэйгээ байсан бөгөөд манай дүү ... дээгүүрээ хар хөх өнгийн футболктой, жинсэн өмдтэй, хөлдөө гуталгүй оймстой зогсож байсан бөгөөд маш их сандарч, айсан байдалтай, хамрын үзүүр, дух, хацар нь хэсэг түлэгдсэн, үс нь түлэгдэж бага зэрэг хуйхлагдсан, 2 гарын шуу хэсэг нь тохой хүртэл түлэгдсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би ...оос юу болсон талаар асуусан чинь ... нэг ч үг дуугарч чадахгүй, юу болсноо ч мэдэхгүй байгаа бололтой зогсож байсан. Тэгэхээр нь би ...ийг шууд ....сумын цагдаагийн хэсэг дээр аваад иртэл цагдаа нар ...ийг эмнэлэгт үзүүлээд ир гэхээр нь би сумын эмнэлэгт хүргэж ирээд боолт хийлгүүлсэн. Тэр үед сумын эмнэлгийн машин хүнд өвчтөнөө аваад Чойр явчихсан байсан бөгөөд эмч нар намайг дүүгээ аваад аймаг руу яв гэж хэлэхээр нь би ...ийг авч яваад аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж ирээд эмчилгээ хийлгэсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 106-107 дугаар хуудас/,
15. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Би ....сумын зүүн талд байдаг гэр хороололд дэлгүүрийн барилга барих гээд барилгын суурийн арматур зангидаж байсан юм. Тухайн ажилд ... хааяа ирж тусалдаг байсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ... завтай байгаа гээд манай барилгын ажилд тусалсан. ... тухайн өдөр өдөржингөө л надтай хамт байж байгаад орой 19 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явлаа гээд явсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гэрт ирээд байж байтал ....сумын зүүн талд байрлах гэр хороололд гэр шатсан талаар хүмүүс ярьж байхаар нь би гэрээсээ гараад харахад гэр хорооллын хойд худгийн эгнээнд онцгой байдлын албаны машин болон цагдаагийн машины гэрэл нь анивчаад зогсож байгаа харагдсан. Би тухайн үед яг гэр шатсан эсэхийг нь хараагүй, дараа нь 21 цаг өнгөрч байхад манай аав .... надад “... асуудалд орсон юм шиг байна, хүнээс дууллаа” гэж хэлэхээр нь би шууд ....сумын цагдаагийн хэсэг дээр явж очиход цагдаагийн алба хаагч нар ...ийг өрөөндөө суулгасан байсан. Би яг юу болсон талаар мэдээгүй, сүүлд хүмүүсээс ...ийг айлын гэр шатахад байсан гэнээ гэж сонссон.
... нь багаасаа хурдан морь унадаг байсан, моринд их сонирхолтой хүүхэд байсан бөгөөд хүний морь их унадаг байсан. Тэр цэрэгт явж ирээд морь уяж сойдог, адуу малд сонирхолтой, адуутай холбоотой тэмцээнд их оролцдог, энэ тэмцээнээрээ “Аймгийн аварга адуучин” цолтой болсон. ... их дөлгөөхөн зантай, хүнтэй муудалцаж байхыг нь би хараагүй, төлөв даруу зантай, ихэвчлэн инээгээд явж байдаг, хүнд хар буруу санадаггүй, ажилсаг, хөдөлмөрч, барилгын ажлын анхан шатны мэдлэгтэй, тэр чиглэлээрээ надад барилгын суурь цутгах ажилд зааж өгч байсан. Ер нь ... адуу малтай холбоотой зүйлд л их дуртай хүн байгаа юм. Мөн ... гэртээ ээж ... болон бага насны 3 дүүгийнхээ хамт амьдардаг, 2 эрэгтэй дүү нь тусдаа амьдардаг. Түүний ээж ... нь маш их архи уудаг, хэлэхээр тоодоггүй хүн байдаг, хааяа гэрт нь ороход согтуу л унтаж байдаг хүн байгаа юм.
...ийн ээж ... нь их архи уудаг болохоор ... ээжээсээ “архи битгий уугаач” гээд заримдаа бараг л мөргөж гуйх шахдаг байсан. ... ээжийгээ архи уулгахгүй гэхээр ээж нь 2-оос 3 хоног гайгүй байж байгаад түүнийг байхгүй үед архи уучихдаг байсан. ... ээжийгээ архи уулгахгүй гэж их хөөцөлдсөн боловч ээж нь архи уухаа болиогүй, түүнээсээ болж ээжтэйгээ жаахан зөрчилддөг байсан байж магадгүй. Өмнө нь ... ээждээ “архи уухаа болиоч” гэж хэд хэдэн удаа хэлж байхыг нь би сонсож байсан. Харин сүүлийн нэг жилд ... бид 2 хамт байх үедээ ...г согтуу байхад нь тааралдаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.
Миний мэдэхээр хэрэг болох үед гэрт байсан хүмүүс болох ..., талийгаач ... нэр ер нь их архи, согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс байгаа юм. Бас гэрийн эзэн .... болон сүүлд суусан эхнэр нь болох Жийгээ нар ч бас их архи уудаг хүмүүс, тухайн хүмүүс нь ер нь нийлж байнга архи уудаг хүмүүс байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109-110 дугаар хуудас/,
16. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Манай хамтран амьдрагч ... нь дөлгөөхөн тайван, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, тусархуу, нэг их уурлаад байдаггүй, хүний үгээр байдаг, ажилсаг, хар бор ажилд сайн, морь мал сайн уяж сойдог, улсын аварга адуучин хүн байгаа юм. Адуучин тэмцээнд идэвхитэй оролцдог, бусдын дунд нэр хүнд сайтай, архи согтууруулах ундаа бараг хэрэглээд байдаггүй, хааяа баяр, ёслолын үеэр амсдаг, хүүхдийн дэргэд бол бүр архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар нэгэн зан ааш гаргаад байдаггүй, ер нь согтууруулах ундааг өөртөө тохируулж хэрэглэдэг, согттолоо уудаггүй юм. Намайг Дорноговь аймаг руу явахын урьд өдөр нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай хашааны баруун урд талд байдаг гэр бүлийн найз ...., .... нарын хашаанд ямаа боож идэцгээсэн юм. Тухайн үед хэн нь хаанаас авч ирснийг мэдэхгүй, ямар ч гэсэн 5 литрийн савалгаатай, цэвэр усны саваар бензин авч ирсэн байснаараа паяльникд хийж ямаагаа хуйхалсан юм. Тэгээд тухайн бензиний тал нь үлдсэн байсан юм. Тэгээд бид нар хоорондоо бензин ил задгай байлгаж болохгүй далд хийгээрэй гэж ярьцгааж байсан. Тэгээд тухайн бензинийг хэн далд хийсэн талаар мэдэхгүй байна, тухайн үед харанхуй болсон байсан болохоор анзаараагүй юм байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 112 дугаар хуудас/,
17. Гэрч ... .мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Миний ах ... нь Говьсүмбэр аймгийн ....сумын 2 дугаар баг .... тоотод манай ээж ... болон ах ...., дүү ...., ...., .... нарын хамт амьдардаг юм. Харин сүүлийн үед эхнэртэй болж байгаа гээд бага насны 2 хүүхэдтэй эмэгтэй дагуулж ирээд гэртээ хамт амьдрах болсон байсан юм. Манай ах бага насандаа аав, ээжийнхээ гар дээр өсч хүмүүжээд сургуульд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, гэхдээ манай ах ... сургуульд сурахаасаа илүүтэйгээр бага наснаасаа эхэлж ....сумын малчин, уяач .... гэдэг айлын малыг маллах, морийг нь уяах ажил хийдэг байсан бөгөөд тухайн айлд багаасаа л амьдардаг, гэр орноор нь ирэн очин байдаг хүн байгаа юм. Мөн манай ах ... Эрдэнэт хотод хугацаат цэргийн алба хааж ирээд ихэвчлэн мал маллаж амьдарч байсан. ... ах бол ямар нэгэн муухай ааш зан байдаггүй, хүнтэй муудалцаж хэрэлдээд байдаггүй, архи дарс бараг уудаггүй, хааяа л нэг баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэдэг ч гэсэн тэгтлээ их согттолоо уудаггүй, уусан ч ямар нэгэн муухай ааш зан байхгүй, инээгээд л явж байдаг хүн байгаа юм. Мөн хүнд их тусархуу, аливаа хүнд “Үгүй” гэж хэлж чаддаггүй, хүн юм гуйхаар туслаад л явж байдаг юм. Ер нь бол ... ах их л тайван дөлгөөхөн зантай, хорхойд ч хоргүй хүн гэж байдаг бол тэр нь манай ах л байгаа юм, би ер нь түүнийг уурласан байхыг харж байгаагүй, дүү нараа ямар нэгэн байдлаар зодож цохиж, муухай аашилж байгаагүй, өөрөө бага байхдаа жудо бөхөөр барилдаж байсан хүн байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 114 дүгээр хуудас/,
18. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
... нь ямар нэгэн муухай ааш зан байхгүй, хүнд их тусархуу, адуу малд сайн, “Адуучин” тэмцээнд амжилттай оролцдог, архи дарс уухгүй, томоотой хүн байгаа юм. Өнгөрсөн өвөл надтай хамт адуу маллаж байсан бөгөөд энэ зун эхнэртэй болсон гээд нэг эмэгтэй дагуулаад ирсэн байсан. Мөн Шивээ-Овоо уурхайд ажилд орно гэж ярьж байсан, ер нь ажил даалгаад өгөхөд сэтгэлээсээ, шантрахгүй сайн хийдэг, хүний үгнээс гарахгүй, ямар нэгэн уур уцаар байхгүй, миний тухайд түүнийг уурлаж байхыг нь хараагүй, байнга л хүүхэд шиг инээгээд явж байдаг хүн байгаа юм. Түүний ээж ... нь байнга архи уудаг, архины хамааралтай, ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд ... доороо 5 дүүтэй, 2 эрэгтэй дүү нь тусдаа гарсан, бага насны 3 эмэгтэй дүүтэй тэднийгээ харж ханддаг хүн нь байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 116 дугаар хуудас/,
19. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
... манай ангид суралцаж байхдаа үг дуу цөөнтэй, даруухан, байнга л инээд алдчихсан явж байдаг хүүхэд байсан, хичээлдээ дунд зэргийн сурлагатай, анги хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, хүнтэй нэг их муудалцаж маргалдаад байдаггүй, нийтэч зантай хүүхэд байсан. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан ажилд идэвхитэй оролцдог, намрын “Спартикад”-д анги хамт олноо төлөөлөн холын зайны гүйлтэнд гүйдэг байсан, мөн чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан санагдаж байна. Намрын мод тарих ажил болон сургуулиас зохион байгуулсан олон нийтийн ажилд маш идэвхитэй оролцдог, хамгийн түрүүнд л ирчихсэн байдаг хүүхэд байсан. Түүний төрсөн дүү .... нь манай ангид ахтайгаа хамт суралцдаг байсан, ... тухайн үед ээжтэйгээ болон 2 дүүгийнхээ хамт амьдарч байсан санагдаж байна, миний хувьд ...ийн аав гэх хүнийг харж байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118 дугаар хуудас/,
20. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Д....ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр бүх биеийн шаталт, цогцосны нүүрсжилт тогтоогдлоо.
- Дээрх шаталт, нүүрсжилт нь халуун хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин, гажиг тогтоогдсонгүй.
- Цогцос бүрэн шатсан тул дээж авах боломжгүй.
- Д.... нь шаталтын улмаас нас баржээ.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас/,
21. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- ...биед баруун чихний дэлбэн, зүүн чихний дэлбэн, дух хамрын нуруугаар, баруун зүүн хацарт, зүүн гарын бугалга шуунд, баруун гарын бугалга шуунд, бүсэлхий нуруунд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь халуун хэмийн зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
22. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 246 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- ...биед духанд, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгээр, зүүн гарын сарвуунд, баруун гарын сарвуунд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь халуун хэмийн зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/,
23. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 348 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- ...биед баруун хөлийн өвдөгнөөс хурууны үзүүр хүртэл, зүүн хөлийн гуя хэсгээс доош хурууны үзүүр хүртэл, зүүн тохой шуугаар, зүүн гарын 1,2,3,4,5-р хуруунд баруун тохойнд, баруун шуунд, баруун гарын 1,2,3,4,5-р хуруунд, бүсэлхий нуруунд, нүүрэнд тархмал түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь халуун хэмийн зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Түлэгдсэн шарх гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 45%-47%-г хамарсан байна.
- Дээрх түлэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тус хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 4.1.21-т зааснаар хохиролын хүнд зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 142-143 дугаар хуудас/,
24. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- ...ийн биед баруун чихний дэлбэн, зүүн чихний дэлбэн, духны дунд хэсэг хамрын нуруугаар, баруун зүүн хацарт, зүүн шуунд, баруун гарын сарвууны ар талд, зүүн гарын эрхий хуруу болон 4-р хуруунд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь халуун хэмийн зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 148-149 дүгээр хуудас/,
25. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5511 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “ХАРАА 0.75л Alc.35.9% Vol.” Гэсэн шошготой шилтэй шингэн дээж нь өнгөгүй, тунгалаг, спиртлэг үнэртэй шингэн тасалгааны темпертур дахь хугарлын илтгэгчийн үзүүлэлт нь 1,359, нягт нь 0,955 г/мл, 35,5%-ийн этилийн спиртийн агууламжтай согтууруулах ундааны зүйл байна. Хүчтэй хүчил болон хүчтэй шүлт илрээгүй.
Жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг дүгнэлтийн хамт буцаав.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Золжаргал гэжээ. /1 дүгээр хх-ийн 154-156 дугаар хуудас/,
26. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5510 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн шингэн бодисоос нефтийн төрлийн шатах шингэн илэрсэн бөгөөд найрлагыг нь нарийвчлан тодорхойлох техникийн боломжгүй байна.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэр гэжээ. /1 дүгээр хх-ийн 165-167 дугаар хуудас/,
27. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 41/05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- 1, 2-р асуултын хариулт: Гал түймрийн шатлагын явц байдал, хэргийн газар хийсэн үзлэг, гал түймэр гарсан голомт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг нэгтгэн үзэхэд гал түймэр нь өөрсдийн гэм буруутай үйлдлээс гал түймэр гарч, цаашид тархан дэлгэрсэн байна.
- 3-р асуултын хариулт: Хэн нэгэн зориуд гал тйүмэр гаргасан байх боломжтой. Хэргийн газрын үзлэгээр архины шилнүүд, асаагуур, шатахууны үлдэгдэлтэй 5 литрийн цэвэр усны галд хайлсан сав олдсон.
- 4-р асуултын хариулт: Уг гал түймэр нь Монгол гэрийн зуухны хойд хэсэгт гал түймрийн голомт үүссэн. Монгол гэрийн тооно хойд тал руу нурсан байдалтай. Гал түймрийн голомт эхэлж үүссэн газар шатлага их явагдах учир тухайн газар руу тооно унах магадлал өндөр. /Монгол гэр хялбар авалцан асах хуурай материал бүхий бүтэцтэй ба 3-5 минтуанд бүрэн шатах боломжтой/
- 5-р асуултын хариулт: Гал түймрийн дуудлагыг тухайн өдрийн 20:19 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан ба уг гал түймрийн чөлөөт шатлага 33-35 минут үргэлжилсэн байна. Уг гал түймэр гарах үед салхи орон нутгийн чиглэлээр баруун хойноос 5-10м/с хурдтай байсан.
Дүгнэлт гаргасан: Гал түймрийн улсын байцаагч, ахмад Б.Будсүрэн гэжээ. /1 дүгээр хх-ийн 176-177 дугаар хуудас/,
28. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12/215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шаталтаас үлдсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан дээж бүрэн шатсан материалын үлдэгдэл нь шатах тослох материал илрүүлэх сорилт шинжилгээ хийхэд тэнцэхгүй. Учир нь манай хүрээлэнгийн химийн лаборатори нь хөрсөнд асгарсан шатах тослох материал гүйцэтгэх хүчин чадалтай ба дээжинд ирүүлсэн бүрэн шатсан материалын үлдэгдэл нь хөрсөнд шатах тослох материал илрүүлэх арга аргачлалд тохирохгүй тул шинжилгээ хийх боломжгүй.
- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан дээж болох бүрэн шатсан материалын үлдэгдэл нь хөрсөнд шатах тослох материал илрүүлэх шинжилгээнд тэнцээгүй тул тус асуултанд хариулах боломжгүй.
- Шинжилгээний дүгнэлт нь зөвхөн тухайн дээжинд хамаарна.
Дүгнэлт гаргасан: Радиологич-судлаач А.Нарангэрэл гэжээ. /1 дүгээр хх-ийн 186-187 дугаар хуудас/,
29. Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №ТХҮ-924-....50 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 196-203 дугаар хуудас/
30. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 914 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- ... нь гэмт хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх шинж, баримт мэдээлэл үгүй байна. ... нь тухайн үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна.
- ... нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ... нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. ... нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна.
- ...өд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
- ... нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ... нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
Дүгнэлт гаргасан: О.Баатаржав /Ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/, Я.Ганхүү /Сэтгэцийн эмч/, Б.Бөхбат /сэтгэцийн эмч/ гэжээ. /1 дүгээр хх-ийн 211-213 дугаар хуудас/,
31. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Говьсүмбэр аймгийн ....сумын 2 дугаар баг Төгрөгийн 1-5 тоотод айлын гэр шатаж Д.... нас барсан хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан талийгаач Д....ын хууль ёсны төлөөлөгч ....сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна.
- Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.
- Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Б.Отгонжаргал, З.Амар-Амгалан гэжээ. /1 дүгээр хх-ийн 225-226 дугаар хуудас/,
32. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 11-22 дугаар хуудас/,
33. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 25-29 дүгээр хуудас/,
34. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 121-123 дугаар хуудас/,
35. Хохирогч ...эмнэлгийн яаралтай тусламж авсан хуудас /2 дугаар хх-ийн 26-29 дүгээр хуудас/,
36. Хохирогч ...эмнэлгийн яаралтай тусламж авсан хуудас /2 дугаар хх-ийн 30-32 дугаар хуудас/,
37. Яллагдагч ...ийн эмнэлгийн яаралтай тусламж авсан хуудас /2 дугаар хх-ийн 33-35 дугаар хуудас/,
38. Хохирогч ...эмнэлгийн яаралтай тусламж авсан хуудас /2 дугаар хх-ийн 36-49, 53-90 дүгээр хуудас/,
39. Талийгаач Д....ын талаарх лавлагаа, баримтууд /2 дугаар хх-ийн 93-97 дугаар хуудас/,
40. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .... гаргаж өгсөн баримтуудын хохирлын тооцоо /2 дугаар хх-ийн 98-115 дугаар хуудас/,
41. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч ...өд холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч ... нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн ....сумын 2 дугаар баг, Нэртийн 1 дүгээр гудамжны .... тоот хашаанд байрлах Монгол гэр дотор өөрийн төрсөн ээж ...“гэртээ харьсангүй ...гэрт байнга архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бензин авчирч, тухайн гэр дотор цацан, асаагуур асаасны улмаас гал авалцаж, Монгол гэр бүхэлдээ шатаж, гэр дотор согтуурсан байдалтай унтаж байсан 46 настай, эрэгтэй ...онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэргийг,
Мөн шүүгдэгч ... нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн ....сумын 2 дугаар баг, Нэртийн 1 дүгээр гудамжны .... тоот хашаанд байрлах Монгол гэр дотор өөрийн төрсөн ээж ...“гэртээ харьсангүй ...гэрт байнга архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бензин авчирч, тухайн гэр дотор цацан, асаагуур асаасны улмаас гал авалцаж, Монгол гэр бүхэлдээ шатаж, тухайн гэр дотор байсан 43 настай эрэгтэй ...эрүүл мэндэд хөнгөн хохирол, 49 настай эмэгтэй ...эрүүл мэндэд хөнгөн хохирол, 48 настай эмэгтэй ...эрүүл мэндэд хүнд хохирол тус тус санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, хоёр, түүнээс олон хүнийг, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар 3 хүнийг алахыг завдсан,
Мөн шүүгдэгч ... нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн ....сумын 2 дугаар баг, Нэртийн 1 дүгээр гудамжны .... тоот хашаанд байрлах хохирогч ...хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 4 ханатай гэрийг, эд хогшлын хамт санаатайгаар галдан шатаасан буюу хууль бусаар устгаж 2 410 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч ... гэм буруугийн шүүх хуралдаанд “Гэм буруутай нь үнэн юм байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч ...ийн өмгөөлөгч Б.Батчимэг гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч ...ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч ...ийн үйлдлийг хүндрүүлж зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь шүүгдэгч ... нь анхнаасаа энэ гэмт хэргийг үйлдье гэсэн санаа зорилго байгаагүй. Ээжтэйгээ маргалдаж гэрээсээ бензин авчирсан. Нэг цаг хугацаанд энэ гэмт хэргийг үйлдсэн байхад улсын яллагчийн зүгээс тус тусдаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр зүйлчилсэн нь буруу байна. Шүүхээс шүүгдэгч ...ийг зүйлчилсэн хуулийн зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү гэх саналтай байна. Түүнчлэн хохирогч Д....д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэж эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 40 гаран сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. ...өвчний түүхээс харахад 1 цаг гаруй хугацаанд хагалгаа орсон. Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь сайтаас энэ баримтуудыг авсан, яг ямар үндэслэлээр хамгийн өндөр төлбөртэйг нь сонгосон нь тодорхойгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....гаргаж өгсөн оршуулгын зардал, хохирогч Д....ээс гаргаж өгсөн эмчилгээний зардлын зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч ...ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагч, иргэдийн төлөөлөгч ... нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:
Шүүгдэгч ... нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн ....сумын 2 дугаар баг, Нэртийн 1 дүгээр гудамжны .... тоот хашаанд байрлах Монгол гэр дотор өөрийн төрсөн ээж ...“гэртээ харьсангүй ...гэрт байнга архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бензин авчирч, тухайн гэр дотор цацан, асаагуур асаасны улмаас гал авалцаж, Монгол гэр бүхэлдээ шатаж, гэр дотор согтуурсан байдалтай унтаж байсан 46 настай, эрэгтэй ...онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэргийг,
Мөн шүүгдэгч ... нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн ....сумын 2 дугаар баг, Нэртийн 1 дүгээр гудамжны .... тоот хашаанд байрлах Монгол гэр дотор өөрийн төрсөн ээж ...“гэртээ харьсангүй ...гэрт байнга архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бензин авчирч, тухайн гэр дотор цацан, асаагуур асаасны улмаас гал авалцаж, Монгол гэр бүхэлдээ шатаж, тухайн гэр дотор байсан 43 настай эрэгтэй ...эрүүл мэндэд хөнгөн хохирол, 49 настай эмэгтэй ...эрүүл мэндэд хөнгөн хохирол, 48 настай эмэгтэй ...эрүүл мэндэд хүнд хохирол тус тус санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хоёр, түүнээс олон хүнийг буюу 3 хүнийг алахыг завдсан,
Түүнчлэн шүүгдэгч ... нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн ....сумын 2 дугаар баг, Нэртийн 1 дүгээр гудамжны .... тоот хашаанд байрлах хохирогч ...хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 4 ханатай гэрийг, эд хогшлын хамт санаатайгаар галдан шатаасан буюу хууль бусаар устгаж 2 410 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргал, хохирогч Д...., Л...., Р...., иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгдэмбэрэл, гэрч Б...., Л...., насанд хүрээгүй гэрч ...., Л....., гэрч ...., ...., ...., ....нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 245, 246, 247 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 348 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 5511 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5510 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 41/05 дугаартай шинжээчийн дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12/215 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №ТХҮ-924-....50 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 914 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Л...., Т...., Д...., яллагдагч ... нарын эмнэлгийн яаралтай тусламж авсан хуудас, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ...ийг зүйлчилсэн хуулийн зүйл анги тохирсон байна гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч ...ийн өмгөөлөгч Б.Батчимэгээс гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг.
Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;” гэдэгт гэмт этгээд хүнийг алах гэсэн санаагаа хэрэгжүүлэхдээ хохирогчоос гадна бусад хүмүүсийн амь насанд бодитой аюул учруулж болох аргыг хамааруулж ойлгодог. Тухайлбал: барилга байшин шатаасан, дэлбэлсэн, хорт хий болон бусад үй олноор нь хөнөөх чадал бүхий хими, биологийн зэвсэг хэрэглэсэн үйлдэл байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг;” гэдэгт гэмт этгээд хоёр, түүнээс олон хүнийг алах гэсэн нэгдмэл санаа зорилгоо нэг цаг хугацаанд эсхүл тодорхой хугацааны дараа хэрэгжүүлсэн байхыг ойлгоно. Мөн зүйлийн 2.7-д заасан "Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж" гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ. Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн устгах гэдэгт эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гадны хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг хэлнэ. Устгах үйлдэл нь галдан шатаах, хүчилд уусгах, машин механизм ашиглаж, эвдэж нураах гэх мэт хэлбэртэй байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдах хууль зүйн ойлголтыг тодорхойлж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан болно. Гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байхаар хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах учир шалтгааны улмаас гэмт хэргээ төгсгөөгүй, хүссэн хор уршгаа учруулж чадаагүй үйлдлийг төгссөн гэмт хэрэгт нэгтгэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ... нь хохирогч ...Монгол гэрийг шатааж, гэр дотор согтуурсан байдалтай унтаж байсан ...онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан,
Мөн шүүгдэгч ... нь хохирогч ...Монгол гэрийг шатааж, гэр дотор байсан хохирогч ...эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч ...эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч ...эрүүл мэндэд хүнд хохирол тус тус санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хоёр, түүнээс олон хүнийг буюу 3 хүнийг алахыг завдсан,
шүүгдэгч ... нь хохирогч ...Монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 4 ханатай гэрийг, бусдыг алах явцдаа эд хогшлын хамт шатааж устгасан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....“...манай дүү ... айлд хүмүүстэй нийлээд айлд архи ууж байхад нь түүнтэй хамт архи ууж байсан ... гэдэг хүний хүүхэд нь ээжийгээ архи уулгахгүй гэж 2-оос 3 удаа дуудсан боловч ээж нь үгэнд нь ороогүй болохоор хүүхэд нь гэх залуу бензин авч ирээд гэрт асгаад шатаасан гэж сонссон. Тухайн үед манай дүү унтаж байсан болохоор гэрээс гарч чадаагүй гэртэй хамт шатсан байсан...” гэх мэдүүлэг,
хохирогч ...“...Тэр үед байхаа ...гийн хүү ... ирчихсэн хэрэлдээд байсан бөгөөд ээждээ “архи уугаад гэртээ ирэхгүй юмаа, өдөр болгон ... гэрт байж байх юмаа. Наад гэрийг чинь шатаана шүү” гэж байгаа нь надад сонсогдож байсан... ...... ээж ...тэй хэрэлдээд гэрийн үүд хэсэгт “энэ гэрийг шатаана” гээд асаагуур барьсан байсан бөгөөд ... “наад асаагуураа өг” гээд булааж авах гээд өгөхгүй зууралдаж байсан чинь ... асаагуур асаагаад гэнэт л бөөн гал гарсан...” гэх мэдүүлэг,
хохирогч ...“...Миний хажууд ... унтсан. Талийгаач гэрийн хойд хэсэгт газраар хэвтээд өгсөн. Намайг унтахад ... гарч ороод яваад байсан. Би хамгийн түрүүнд унтаад өгсөн. Унтаж байтал гэв гэнэт улаан гал төөнөөд дүрэлзээд ороод ирэхээр нь шатаж үхэх нь гэж хашхираад л хажуудаа байсан ...ийг татаад л шууд 2 гараа урдаа бариад гал дундуур хаалга чиглээд гүйгээд хаалгаар гарсан. ... миний араас гарсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг,
хохирогч Д.... “...Манай гэр 4 ханатай Монгол гэр байсан бөгөөд 2 давхар эсгий бүрээстэй гэр байсан, гэр дотор гэрийн хойморт бурхны авдар, авдар дээр “Алтангэрэл” судар, бурхан байсан, гэрийн баруун болон зүүн талд пүрштэй төмөр ор байсан, гэрийн баруун хойд талд хувцас хийдэг жижиг шкаф, гэрийн зүүн урд талд гал тогооны жижиг тумбочка байсан, гэрийн гол хэсэгт зуух байсан, зууханд гал түлээгүй байсан, ерөнхийдөө манай гэрт нэг их эд хогшил гээд байх зүйл байгаагүй, ханхайдуу л гэр байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б....гийн “......бид 2 алхаад манайд ирээд усанд ороод хоол унд хийж идчихээд байж байтал утас нь дуугараад байхаар нь авахад хүүхдүүд нь залгаад “гэр чинь шатаад байна” гэж хэлэхээр нь шууд яваад очтол ... Монгол гэр шатаад дууссан байсан. Онцгой, цагдаагийнхан ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч ....гийн “...манай бага дүү .... тэр айлын баруун талын орон дээр нэг танихгүй ахтай хамт унтаж байсан... ....... ахын гэр нь шатаж байхаар нь би гүйгээд очтол .... ахын гэрийн гадаа зөндөө хүмүүс байсан бөгөөд манай ах ... “Хүн өнгөрчихлөө” гээд уйлаад сууж байсан. Тухайн үед нэг эгч аврахгүй яасан юм бэ? гээд байсан тэр үед ... ах “Ээж бид хоёр гэрээс татах гэсэн дийлэхгүй байсан чинь урдаас гал гарсан” гэж яриад байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Г.....“...Тухайн үед ... дээгүүрээ хөх өнгийн футболктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хөл нүцгэн орж ирсэн бөгөөд нүүрний хамар хэсгийн арьс нь шалбараад улаан өнгөтэй болчихсон, 2 гарын шуу хэсгээр түлэгдсэн байдалтай орж ирсэн бөгөөд нэлээд сандарсан байдалтай байсан. Тэр гэрт орж ирэнгүүтээ л “... /.../-г авч чадсангүй, ... үхчихлээ” гээд дахин дахин хэлээд байсан...” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ... нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч Д...., Т...., Л...., талийгаач Д.... нар нь архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгч ...ийн зүгээс уг үйлдлийг таслан зогсоох гэж төрсөн эх болох хохирогч ...маргалдаж, үл ойлголцсоноос болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ...ийг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар,
мөн шүүгдэгч ...ийг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар,
түүнчлэн шүүгдэгч ...ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч ...ийн үйлдлийн улмаас талийгаач Д....ын амь нас хохирсон, хохирогч ...эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Т...., Л.... нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Д.... 4 ханатай Монгол гэр шатаж 2 410 000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Т...., Л...., Д....нар нь шүүгдэгч ...өөс хохирол нэхэмжлээгүй, хохирогч ...нь сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...нь талийгаач Д....ын оршуулгын зардалд 7 015 834 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр, хохирогч ...нь эмчилгээний зардалд 2 328 411 төгрөгийг шүүгдэгч ...өөс тус тус нэхэмжилжээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...нь талийгаач Д....ын оршуулгын зардалд 7 015 834 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 3 018 293 төгрөгийг,
хохирогч ...нь эмчилгээний зардалд 2 328 411 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 963 200 төгрөгийг шүүгдэгч ...өөс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .... сэтгэцэд учирсан хор уршиг нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн шинжээчийн 32 дугаартай дүгнэлтээр гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосон байна.
Шүүх бүрэлдэхүүн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ...ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, түүнд учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ...ий үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Энэ гэмт хэргийн улмаас талийгаач Д....ын амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 6 600 000 төгрөгийг шүүгдэгч ...өөс гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч Т....д нийт 57 708 төгрөг, хохирогч Л....ид нийт 108 332 төгрөг, хохирогч Д....д нийт 42 958 878 төгрөгийн зардал эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан. Нийт 43 124 918 төгрөгийн зардал гаргасныг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:
Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч Т...., Л...., ...нарт эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн гэх баримтууд нь веб сайтаас авсан ба тэдэнд ямар төрлийн эм, тариаг хэрхэн хэрэглээд тухайн зардал гарсан нь тодорхойгүй байна. Мөн шүүгдэгч ...өд холбогдох гэмт хэргийн үйл баримт нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим болсон байхад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/3385 дугаартай албан бичгээр Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Гомбын Цэцэгдэмбэрэлд итгэмжлэл олгосон, тус итгэмжлэлд хэнд холбогдох, ямар дугаартай эрүүгийн хэрэгт итгэмжлэл олгож байгаа нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан иргэний нэхэмжлэгчээр тогтоох журмыг зөрчсөн байх тул тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...нь талийгаач Д....ын оршуулгын зардалд 7 015 834 төгрөг нэхэмжилснээс 3 997 541 төгрөгийн баримт нь тухайн барааг хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй, байгууллагын тэмдэг дарагдаагүй баримтууд байна. Мөн хохирогч ...нь эмчилгээний зардалд 2 328 411 төгрөг нэхэмжилснээс 1 365 211 төгрөгийн баримт нь өдөр тутмын ахуйн хэрэгцээний бараа, бүтээгдэхүүн худалдан авсан баримтууд байна. Өөрөөр хэлбэл дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...нь талийгаач Д....ын оршуулгатай холбоотой бусад зардлаа, хохирогч ...нь эмчилгээний бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч Д...., Т...., Л.... нарын эмчилгээ үйлчилгээнд гарсан зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ...өөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...өөс талийгаач Д....ын оршуулгын зардал 3,018,293 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох 6,600,000 төгрөг, нийт 9 618 293 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...өөс хохирогч ...эмчилгээний зардал 963 200 төгрөгийг гаргуулж хохирогч Д....д тус тус олгож шийдвэрлэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч ...ийг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан, онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ...өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 15 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч ...ийн өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч ... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд өөрийн үйлдсэн гэмт хэргийн ойлгож, гэм буруугаа хүлээсээр ирсэн. Түүнчлэн энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч ...ийн ээж буюу хохирогч ...нөхцөл байдал нөлөөлсөн. Хохирогч Т.... нь архи, согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглэдэг, архинаас хамааралтай хүн. Шүүгдэгч ...ийг бага байхаас нь эхлээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шүүгдэгч ... нь ээжийнхээ энэ үйлдлийг таслан зогсоох гэж яваад энэ гэмт хэргийг үйлдсэн. Иймд шүүгдэгч ...ийн дээрх нөхцөл байдлуудийг харгалзан үзэж аль болох хамгийн доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч ...өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч ... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, хохирогч Т.... нь архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, түүний зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Харин түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ...өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 14 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 14 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...ийн цагдан хоригдсон 189 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Шүүгдэгч ...өд холбогдох хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ... нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ “Үлэмж” гэх нэртэй цэнхэр өнгийн шошготой 5 литрийн багтаамжтай шатахууны агууламжтай сав, ногоон өнгийн асаагуур ашигласан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Үлэмж” гэх нэртэй цэнхэр өнгийн шошготой 5 литрийн багтаамжтай хунирсан хуванцар сав 1 ширхэг, “Хараа” гэх нэртэй архины шил 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, 276х43 см хэмжээтэй шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, шатсан гэрийн дотор урд хэсгийн хөрснөөс авсан дээж зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... ...ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д заасан “онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д заасан “онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ...өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 14 /арван дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...өд оногдуулсан 14 /арван дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...ийн цагдан хоригдсон 189 /нэг зуун наян ес/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч ...өөс хохирогч Т...., Л...., Р....нар нь хохирол нэхэмжлээгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...өөс талийгаач Д....ын оршуулгын зардал 3 018 293 /гурван сая арван найман мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох 6 600 000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг, нийт 9 618 293 /есөн сая зургаан зуун арван найман мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...өөс хохирогч ...эмчилгээний зардал 963 200 /есөн зуун жаран гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Д....д тус тус олгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...нь талийгаач Д....ын оршуулгатай холбоотой бусад зардлаа, хохирогч ...нь эмчилгээний бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч Д...., Т...., Л.... нарын эмчилгээ үйлчилгээнд гарсан зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ...өөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Үлэмж” гэх нэртэй цэнхэр өнгийн шошготой 5 литрийн багтаамжтай хунирсан хуванцар сав 1 ширхэг, “Хараа” гэх нэртэй архины шил 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, 276х43 см хэмжээтэй шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, шатсан гэрийн дотор урд хэсгийн хөрснөөс авсан дээж зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ
ШҮҮГЧИД Н.АРИУНЖАРГАЛ
П.ЦОГЗОЛМАА